Тахир дутуу засаглал буюу мухар олгойн тухай

Тахир дутуу засаглал буюу мухар олгойн тухай
М.ДАЛАЙХҮҮ (2008-12-30)

 

“Тахир дутуу” гэдэг үгийг “хөгжлийн бэрхшээлтэй” гэсэн нэр томъёогоор сольж ярих болжээ. Хүнлэг энэрэнгүйгээр ярьж буй нь тэр гэнэ. Илүү илүү гэвэл илүү байдаг гэдэг шиг тахир дутуу л бол яаж ч хэлээд тахир дутуу шүү дээ. Тиймээс яаж зовлон зүдгүүрийг нь нимгэлэх талаар яривал өөр хэрэг. Хөөрхий хөөрхий хөгжлийн бэрхшээлтэй гэж ярихын зэрэгцээ төрөөс олгож байгаа жаахан хөрөнгөнд нь хуруу дүрж, хулгай хийж байгаа олон нийтийн байгууллага, хүмүүсийг алийг тэр гэх вэ?
Зарим эмчийн ярих нь хүн болгонд мухар олгой байдаг гэхдээ ямар ч үүрэг функцгүй илүүдэл эрхтэн.

Харин хамаагүй бохир заваан юм идэж байгаад мухар олгойндоо хялгас, үс, ноос оруулчихвал өвчилж бүр үхэлд ч хүргэж болох аюултай. Хүний хөлөөс зайдуу, эмч домчоос хол газар гэдсэн дотор хагарах юм бол чад хийнэ шүү дээ гэх. Гэтэл мухар олгой (нэг эрхтэнээ) -гоо авхуулсан хүн тахир дутууд тооцогдож тэтгэвэр тэтгэмж авах уу гэхээр “үгүй яалаа гэж” гэнэ. Ийнхүү байсан ч байгаагүй ч хэнд ч хэрэггүй ямар ч ашиггүй нэг тийм зургаа дахь цул эрхтэн хүнд байдаг ажгуу.

Энэ бүхнийг нуршихын учир гэвэл Монголын төрд асман мал шиг, мухар олгой шиг маньдаа нэмэргүй, төрдөө түшиггүй тэгсэн атлаа төсвөөс хэдэн зуун саяар нь хүртэж суудаг байгууллага олон байх юм. Эцэг малыг хөнгөлчихөөр асман гэж нэрлэдгийг уншигч авхай лав мэдэж байгаа байх. Өөрөөр хэлбэл үндсэн үүргээ гүйцэтгэж чадахгүй болсон гэсэн үг.

Та бүхэн Үндэсний аудитын газар, Санхүүгийн зохицуулах хороо, Төрийн албаны зөвлөл, Төрийн өмчийн хороо, Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах газар гэж сонссон байх. Эхний гурав нь Их Хурлын, сүүлчийн хоёр нь Засгийн газрын дэргэдэх байгууллага юм. Дэргэдэх гэхийн учир нь үйл ажиллагаанд нь УИХ, Засгийн газар тэр бүр оролцдоггүй, өөрсдийн бие даасан хуультай, хэнээс ч хараат бус “мундаг” байгууллагууд гэсэн үг.

Уг нь “Төрийн хянан шалгах хороо” гэж хянадаг, шалгадаг, акт тавьдаг, төлүүлдэг, буруутай хүнд арга хэмжээ авдаг байгууллага байв. Гэтэл хянах, акт тавих, төлүүлэх, арга хэмжээ авах эрхийг нь хасаад Үндэсний аудит гэдэг нэр зүүгээд орхидог юм байна. Өөрөөр хэлбэл төмсөгийг нь суга татаад хүнээр бол тайган маягтай нөхөр болгоод дээшээ “хов” зөөдөг, цагдаад “матаас” бичдэг, шалгалаа илрүүллээ гээд баахан тайлан тавьдаг ч сүүлдээ хүн гүтгэсэн, улс төржсөн хэрэг болж замхардаг жишиг тогтоод удаж байх жишээтэй. Санхүүгийн зохицуулах хороо нь Монголын санхүүг зохицуулж байна уу эсвэл бүр самарч байна уу гэдэг нь ойлгогдохоо байв. Хадгаламж зээлийн хоршооны луйвар, арилжааны банкуудын дампуурал хавтгайрч ёстой нөгөө ямаагаа алдсан ухна гэгч болж Монголын эдийн засаг самуурч гүйцэв.

Төрийн өмчийн гуравны хоёр, бараг 300 гаруй тэрбум төгрөгийн үндсэн хөрөнгө ямар ч бүртгэлгүй, дансгүй хэнийх нь ч мэдэгдэхгүй зуугуул мал аятай явж байна гэж Төрийн өмчийн хорооны дарга ярьж байв. Гэтэл төрийн өмчийн гэх тодотголтой улсын үйлдвэрийн газар, байгууллага нь ямар ч дүрэмгүй зодолддог “нохой зодоон” –ы талбай мэт хээл хахууль дэлгэрсэн, хэрэгцээгүй бараа материал өндөр үнээр шахсан, авилга цэцэглэн хөгжсөн талбар болжээ гэж ард олон ам амандаа шуугилдаж байна.

Төрийн албаны шалгалтад тэнцсэн нэр дэвшигчийг авч ажиллуулдаг байгууллага, албан газар гэж хаа ч байхгүй. Төрийн байгууллагад нутаг нуга, төрөл садан, худ ураг, хүргэн бэр гэсэн “чөтгөрийн тойрог” үүсэж, ажилласан жил, амжилт бүтээл үл харгалзан тэр тойрогт багтсан нөхдүүд бусдаас түрүүлж төлбөртэй сургалт, орон сууцны хөнгөлөлт, гадаад дотоод томилолт, байгууллагын хийгээд төрийн шагнал хүртдэг, төрийн жинхэнэ шударга албан хаагчид тойргийн гадна үлдэж өглөө ирэх бүртээ ажлаас халагдсан байх вий гэж сэтгэл түгшиж явдаг болжээ. Ямар сайндаа төрийн албаны зөвлөлийн жинхэнэ гишүүн хүн сурвалжлагчтай ярилцахдаа ийм төрийн албаны зөвлөлтэй байснаас байгаагүй нь дээр гэж хэлж байх вэ дээ. Ийм нэг онигоо байдаг. 90 –ээд оны үед нэг хэлгүй нөхөр өглөө эрт архины очерт зогсжээ. Хүмүүс урдуур нь дайрч ороод аваад л байх юм гэнэ. Нөгөө нөхөр бүр залхаж үдээс хойш “… А … рай … ч … дэн … дэж … бай … наа” гээд хэлд орсон гэдэг.

Наад зах нь бензин шатахуун, гурил будаа, зорчигчийн тийз, өргөн хэрэглээний барааны үнийг ямар ч үндэслэлгүйгээр өсгөж байгааг Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах газар хязгаарлаж, хазаарлаж байх ёстой гэж иргэд бодож байна. Гэтэл дарга нь манай байгууллагад энэ зүй бус үйлдэлтэй тэмцэх ямар ч механизм байхгүй. Манай ажилтнууд үйлчилгээ эрхлэх эрхийг түр зогсоох, лицензийг хүчингүй болгох, торгууль тавих ч эрхгүй. Их сайндаа захиргааны шүүхэд “Алтан хошуу” хүргэнэ, тэглээ гээд шийтгэл зэмлэл хүлээлгэх нь бараг үгүй гэж бас сурвалжлагчид ярьсан байх юм.
Ийнхүү Монголын төрд эцэг малаар жишвэл асман, иргэн хүнээр жишвэл тал цус харвачихсан өрөөл татанхай юм шиг улсын төсвөөс угжиж суудаг байгууллага олширсоноос төр хүчгүйдэж, засаглалын хомсдолд ороод байна. Нэгэнт тахир дутуу, тал цус харвачихсан хүн шиг байгууллага дээр эрх зүйн орчныг нь өөрчлөхгүйгээр ямар ч сайн менежер тавиад эрхэм зорилгоо хэрэгжүүлж чадахгүй гэдэг нь хэнд ч ойлгомжтой билээ.

Дэлхийн санхүүгийн болон Арилжааны банкны хямралыг яаж ийгээд даван туулж болох юм шиг байна. Харин Монгол дахь боловсон хүчний хямрал, тахир дутуу засаглал, мухар олгой шиг болчихсон төрийн олон олон байгууллагын хямралыг ард түмэн тэсэж чадахгүй юм шиг байна.

Сэтгэгдэлүүд:

1. claus | 2009-01-01 09:07:19
хэхэ.Шинэ жилийн эхний өдөр яасан билэггүй копи тааст хийдийн гэх байхдаа..Одоо яахав дээ, байгаа нь ийм л юм чинь.
2. 35 | 2009-01-01 09:37:34
Амжилт хүсий
3. hojuul_5 (зочин) | 2009-01-01 10:54:51
bank dampuuraagui shde. Sanhuugiin zohitsuulah horoo chini bas tiim yahaa aldsan baiguullaga bish baihaa. Shine baiguulagdaj baigaa neelttei bolon haalttai huvitsaat companiud chini bugd ter baiguullagiig damjij baij erhee avdag gej bodood baidiishd. Bas ta buhniig luivardaad baigaa heden gadaad dotoodiin company-iudiig chini hyanaj baidag baih shu todorhoi hemjeend. Harin ter shudarga bus ursulduuniig hyanan zohitsuulah gazar bol ner n hundedsen baiguullaga. Ter baiguullagiin talaar unen helj.
4. Өвлийн өвөө anjigai | 2009-01-01 11:05:42
Шинэ жилийн эхний өдөр яасан билэггүй копи тааст хийдийн
5. Болжмор | 2009-01-01 11:19:32
Гэхдээ байшдээ...за за болий он гарах гэж байхад гэнэт...хайн
6. Dr_Tlg | 2009-01-01 13:47:27
Za shine onii shine udriin mend hurgey Goodluck!
7. LoLa Bunny | 2009-01-01 20:46:26
хэхэ, тааст уу? .. Шинэ оны мэнд !
8. anand2009 | 2009-01-02 01:53:15
Галаус хүүд. Шинэ оны мэнд.
Шинэ оны эхний өдөр идэх хоол,орох оронгүй хэдэн монгол байгаа бол? Сонин тоо гарах байх гэж боджоогоо.Ийм л байна.Нөхдөө.
9. Mendee | 2009-01-02 09:58:41
үнэн үгтэй далай байна шүү.
10. duke (зочин) | 2009-01-14 00:41:21
ert bichsen yum bngehdee unen l yum bichsen bn shd. yagad bolohgui gej...

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.