Жаргалтай төгсдөг болохоор үлгэрт би дуртай

Алинтай нь санал нийлэх вэ ?

 - Амьдрал хайр дээр тогтдог...

 - Амьдрал бол тэмцэл юм...

 - Амьдралын өнгө, мөнгөөр хэмжигддэг...

 - Амьдрал бол амьдрахын утга учир...

 

Бага байхад, амьььдрааал хайййр дээр тогтдоог гэжжж алагхааан хорвооо хэлээд байх юмааа... хэмээн дуулах эмэгтэйн дууг сонсож, хүмүүсийн яриа хүүрнэлээс  хайр аугаа байх нь гэж төсөөлдөг байжээ.

Өсөх насаа эцэг, эхийн хайр энэрэлд, өсвөр насаа багш, сурган хүмүүжүүлэгчдийн халамжин дор, идэр насаа үеийн залуусын харцанд ээрэгдэн, эргэлдсээр. Дуунаас хурдан дүүлэн өнгөрөх амьдрал минь харвасан сумнаас хурдан... гэж  дуулан сануулах залуу настайгаа нэг л мэдэхэд золгожээ.

Тэр аугаа гэх хайрыг амталж, мэдрэх чөлөөгүй довлогсоор, тэмцлийн замдаа орвой. Суръя... мэрийе... мэдье хэмээн харайлгасаар коридорын үзүүр дэхь гэрлийн бараа харагдахтай зэрэгцэн,  амьдрах замын бартаа дагтаршив.  Өмнөх гэрэл өнгө өнгөөр солонгорч  эхлэвэй.

Бараантан бүүдийх зам минь чадамжаар үнэлэгдэх бүтээгдэхүүн болж сонгогдсоноор өнгөжиж,  мөнгө хэмээх идтэй цаасаар оюунаа жигнүүлэгч жингийн туухай болж.

Цаас шидтэй. Хүслийг гүйцээх идтэй ч, сэтгэлийн цангааг тайлах хүчгүй. Биеийг далдлах бөс даавуу, гэдсийг  дүүргэх хүнс, оюуныг чилээх эрдэм төдийд  зориулагдана.

Амьдрахын утга учир гэж юу юм бэ ?

... Хүмүүний ховор заяаг олж төрсөн оюун ухаант төрлийнхөний амьдралын үнэ цэнэ өөр өөр буюу.

Өнгө зүс, уур амьсгалын нөлөө, оршин тогтнол, шашин гэх үзлийн хүрээгээр ангилагдах бидний нэг хэсэг халуун, хуурай газарт мэндэлсэнээрээ ходоодонд орох хоолны төлөө амьдарч, удаан биш насыг өнгөрөөдөг. Хар арьстан тэдний амьдрал хүнсэнд дээр тогтжээ.

Хүйтэн, чийгтэй, бүүдийсэн газарт мэндэлсэн хэсэг нь биеийн дулаанаа алдаж, царцахгүйн тулд тасралтгүй хөдөлгөөнд оршиж, биед удаан шингэж, энерги болох хүнс, бүрхсэн арьсны сул талыг нөхөх  амьтны  үсээр дулаацна. Шар арьстан тэдний амьдрал тэмцэл дээр тогтжээ.

Нарлаг, дулаан, чийгтэй газар төрөгсөдийн хэрэглээ сонголттой тул хэрэгцээ нь тавлаг амьдрал юм. Цагаан арьстан тэдний амьдрал мөнгөн дээр тогтжээ.

Хаана унасанаараа хувь заяа нь тодорхойлогддог хүмүүн бидний амьдралын үнэ цэнэ юугаар илэрхийлэгддэг юм бол ?

ТӨР гэдэг хэмжээлшгүй мэдэлт, хязгааргүй туйлагч атгаалжин хар мангас байх. Нэг толгойтой. Толгойны бодол цэгцтэй бол ард түмэн гэх ТОМ ГҮЗЭЭ хоолоор дүүрэн. Мангасын ходоод үргэлж дүүрэн тул бие тэнхлүүн. Бие тэнхлүүн учраас түүнд дайсан цөөхөн. Аюулгүй  урт удаан амьдарна.

Уулын цаахна өөр мангас байх. Мангас 2 толгойтой. Толгой бүр өөрийгөө удирдагч гэж бодох тул маргаан ихтэй. Тийшээ явбал хоол олдоно. Үгүй ээ, ийшээ... хэмээн тэрсэлдэнэ. Би цангаад байна... би цангаагүй тул унтмаар байна...

Хоёр толгойн маргаан тасрахгүй. Хоол нэхэх ХОДООД ХООСОН.

Далайн цанадад бас нэгэн мангас бий. Мангасын нутаг үзэсгэлэнтэй. Ан амьтан элбэг,  булаг шанд арвин. Дөрвөн улирал ээлжлэх тул халуунд халж хүйтэнд хөрөхгүй.

Мангасын төрсөн нутаг, эзэмшсэн газар таатай. Хүссэн бүхэн нь хажуу тойронд бий. Модноос бөнжийх жимсийг ам руу унаад ороосой хэмээн мөрөөднө. Хажуугаар идээшлэх амьтдыг  өөдөөс минь чиглээд ирнэ гэж төсөөлнө.

Хорвоогийн жамаар нар буцаж, хөөрхий мангас даарч, өлсөнө. Зунжин сүүдэрлэж, нойрмоглосны гороор дулаан хэвтэрээ ч базаасангүй ээ. Зуны сүүдэртэй мод, өвөл жихүүн. Намартаа бэлдээгүй  хүнс, өвөлдөө нүдний гэм... Мангас бодлоо. Ерөөсөө залхуурч хэвтэх дэмий юм гэж. Хаяагаар бэлчих ан амьтан луу шүлсээ гүдхийлгэн харна. Харайж очоод ганцыг барьчихья. Юу байсан юм...

Хөдөлгөөнгүй удаад оршсон бие санаан зоргоор харайсангүй. ХОДООД хоолгүй удсанаас тамирдсаных биз. Хичнээн чармайгаад  бүтсэнгүй тул бусад мангасын барьсан, амьтны сэг зэмээр хооллов. Эхэндээ өөртөө дур гутаж байсан ч, сүүлдээ амьтан луу гэтэж хөөж, харайхгүй амар мэт санагдаж, хаядас, годогдосдоо дасжээ.

Мангасын нутаг, үзэсгэлэнтэй. Тэр орчиноо тольдон, айвуу тайван амьдрах ч өөрийн биед  даанч арчаагүй. Хөөрхий ХОДООД шинэ хүнсийг  мөрөөдөвч, хэмжээлшгүй мэдэлт -  хязгааргүй туйлагч атгаалжин хар мангасын ТАРХИТАЙ   тэрсэлдэж яахан барах.

Сэтгэгдэлүүд:

1. sarnaiha | 2009-01-15 12:37:14
вааааууув Вафлын блог чинь вэб шиг болцон бшдэ
гэхдээ надад бол хуучиных нь гоё санагдчлаа нэг л Вафль шиг өвөрмөц бас чамин
2. Болжмор | 2009-01-15 12:55:07
ЗҮгээр л хүмүүсээс амьдралаас авч чадаагүй таашаал мэдрэмжээ үлгэр, өгүүлэгээс аваасай гэсэндээ би жаргалтай төгсгөх дуртай гэж...
3. ZOCHIN *** (зочин) | 2009-01-15 13:09:49
NEGENT AAW **EEJ GEDEG 2 XUN NILEED DURAARAA NAMAIG TURUULSEN BOLXOOR BI AMIDARXAAS UUR ZAM UGUI UTGA UCHIRANA ENDEL BAIX SHIGEE
4. Өвлийн өвөө anjigai | 2009-01-15 13:13:17
Өчигдөр энийг оруулчихаад БЛОГоо хаасан юм бий.
5. molor | 2009-01-15 14:03:35
Ёстой хөөрхөн төсөөлөл байна. Яг л үлгэр шиг
6. chabu (зочин) | 2009-01-15 14:11:33
sanaa sanaagaa guitsehgui ee gej, atgaaljin har mangasd dagaar ormoor. mongolchuuddaa surhii l alim shidej dee ahiin duu.
7. ВАФЛЬ | 2009-01-15 14:51:32
Сарнайх хонгор минь БИШ ...хэхэ бас тнкс.
Болжко хонгороо... умшсаад бичсэн үү... яг. хэхэ
Зочин - хаха... умшаад сээгийдээч ээ.
Анжгай - хэхэ
Болор7эрдэнэ - хэхэ... үлгэр л дээ.
Ах мэнь, ...хазаасай тэ.
8. chabu (зочин) | 2009-01-15 14:54:07
geree tsoojlood yu boloov, holoos haruuldaj l yavdag yumsan?
9. ВАФЛЬ | 2009-01-15 15:18:55
гэр дотроо өөрийгөө эрээд олсонгүй...хэхэ
10. angelic_universe | 2009-01-15 16:51:21
Хааяа үлгэрт итгэхийн ч аргагүзй зүйл гардаг нь л үлгэр юм даааааа......
11. chabu (зочин) | 2009-01-15 17:01:06
nudnii uzuurt yum hodloh shig, neegeed hartal duu min, dureeree, dotor hunee geesen bololtoi, dogolshiiv uu, setgel ni.
12. BadmanMGL | 2009-01-15 17:18:07
Ууг нь амьдрал хайр дээр тогтдын гэж боддын шөө. Худал үгийг мянга давтахын үлгэрээр өглөө ороогүү тархиа угаалгасаар одоо юун дээр тогтдын гэдгээ мэдкүү болчлоо.
13. BadmanMGL | 2009-01-15 17:18:23
Ууг нь амьдрал хайр дээр тогтдын гэж боддын шөө. Худал үгийг мянга давтахын үлгэрээр өглөө оройгүү тархиа угаалгасаар одоо юун дээр тогтдын гэдгээ мэдкүү болчлоо.
14. ВАФЛЬ | 2009-01-15 17:41:23
Ааанжи - сургаальтай нь сайхан юм аа.
Ах мэнь...
Бадман - адгууснаас ялгагдах онцлог нь сэтгэлийн амьтан учраас хүн оюун ухаантай гэдэг.

Гэтэл олон тохиолдолоор адгууст ч хүнээс гарамгүй сэтгэл гарсан байдаг. Бас тэдэнд үрээ халамжлах.. бас хосоороо хорвоог туулах чанар байдаг гэвэл ??? хэхэ
15. Sono78 (зочин) | 2009-01-16 15:05:25
Сайн уу Вафлиа, нөгөө блог чинь яагаад нээгдэхгүй байна аа, хааяа хаалгыг чинь мөргөөд л байгаа шүү хэхэ.
16. molor | 2009-01-17 00:17:04
Ертөнцийн дөрвөн үнэн гэж байдаг. Тэрүүнтэй уялдуулаад үзвэл дээрхээс алийг нь ч гээж болмооргүй

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.