3 тэрбумаа авчихаад хямрахаа байцгаачихна. Гоё гоё.

Ард түмнийх нь банк дампуурах шахсан болохоор тэрнийгээ янзлах, бас бус нэн чухал хэрэгцээ шаардлагын үүднээс 3 тэрбум дойлуур манайхыг нээх сонирхож хардаггүй хэн нэгнээс түр ч юм уу бүр ч юм уу нууцлаг хугацаагаар, бас нууцлаг болзолтойгоор зээлж аваад ядарсан хэдэн ард түмнээ өөд нь татах гэж байна. Би хэлээгүй юу. Энхрий хайрт төр засаг минь үгүй бол бид чинь яанам билээ гэж...

Манай хэдэн дуучид хүүхдийн хавдрын эсрэг /ганц хүүхдийг ч аварчих юм бол ерөөсөө тэрнээс илүү юм гэж юу байхав/ сайхан юм хийж байна даа. Манай Банжигийн хэд ч юу дутахав. Ер нь бол хайр халамж үзүүлэх чинь ерөөсөө арай дөмөг нэг нь нөгөө ядарсан нэгэнд зориулан хийдэг л зүйл болохоос төрийн үүрэг биш гэдгийг эхнээсээ ойлгоод ирж байх шиг. Машин яваад өнгөрчихсөн, хүмүүс гарцаараа гарчихсан байхад -За та минь маний нөмөрт хорогдож байгаад гарчихгүй бол дайруулж үхнэ шүү гээд нүдээ аничихаад хашгираад зогсох сүргийн тэргүүн зарим нэг сэлмэн эвэрт, тэрэнд нь хальт үнэмшээд гарцаар гарахгүй нүдээ хагас аниад зогсоод байх хэдийг эс тооцвол Монгол минь учиргүй гялтайх гээд ч байгаа юм шиг сайхан санагдаж байна шүү. Тэгсэн нөгөө ажлын хэсэг нь учиргүй ажлаа хийгээд нөгөө 3ыг нь аваад ирвэл одоо яана аа. За машинд дайруулчих байсан юм байна гэж үнэмшихээс...

Ерөнхийлөгч маань саяхан Үндэсний үйлдвэрлэгчидтэйгээ уулзжээ. Нөгөөдүүл нь ярианыхаа далимд саяын татварын өршөөл энэ тэрээ нэг дахиадхаач. Мань ойлголгүй байж байгаад хоцорчихож. Тэгсэн Ерөнхийлөгч маань юу гэсэн. -Өршөөлд нийт бизнес эрхлэгчдийн 7 хувийг эзэлдэг дандаа татвараа нуудаг байсан хэдэн дурак хамрагдаад дуусчихсан. Хэрэв хариуцлага алдаад үлдэчихсэн бол хариуцлагаа өөрсдөө үүрэх хэрэгтэй. Ер нь бол хариуцлагатай байж сурах хэрэгтэй. Тэрнийг нь ойлгуулахгүй бол одоо болохгүй гээд хэлчихсэн. Тиймээс муусайн татвараа нуудаг байсан гарууд хариуцлагаа өөрсдөө үүр мэдэв үү. Хариуцлага гэж юу байдгийг төрийн тэргүүнээсээ хараад суралц за. 93 хувь нь татвараа үнэнч шударгаар төлөөд ирсэн. За яахав гээд үлдсэн 7 хувьд нь өршөөл үзүүлээд 100 хувь шудрага ил тод бизнесийн орчин бүрдүүлж өгчихөөд байхад давраад ганц дахичих гээд эрүүл бус хариуцлагагүй юм бүү ярь.

Гадны зээлнээс урьтаж дотоод нөөц бололцоогоо шавхах хэрэгтэй. Тэгээд болохгүй бол зээл авна. Хэн ч зээл өгөхгүй бол мөнгөө хэвлээд унана. Тэгээд мэдлэг дуусдаг гэдэг бил үү. За ер нь энэ дараалал хамгийн зөв гэж хэн хэлсэн юм. Араас нь эхэлсэн ч болно. Мөнгөө бол унагаачихсан. Зээл энд тэндээс хайж байхаар нэг мөсөн нэг дороос хангалттай хэмжээгээр авчихья гэнгүүт зэрэгцээд манай үзүүлэлт нэг шат буурчихлаа гэсэн. Ер нь бол хальт амжчихаж байгаан байна. 3 тэрбумаар чинь ч овоо жаалчихнаа. Тиймээс тэр ангилал энэ тэр бол ёстой яршиг л байна. Унаж л байдгийн босч л байдгийн. Хамгийн сүүлд болохгүй бол сайхан Засгийн газар нь бондоо гаргаад, бизнесчид нь хувьцаагаа гаргаад болж л таараа. Хөрөнгийн зах зээл үү. Өө тэр яахав. Содхүүг сайн загнаад болохгүй бол ажлаас нь халчихна. Тэгэнгүүт л манай Элдэв-Очир гялтайгаад явчихна шүү дээ. Болохгүй бол гадна талыг нь сайхан улбар шараар оохордчихно.

Ингэхэд Содхүүгээс болоод хөрөнгийн зах зээл өөдлөхгүй байгаа юм уу. НӨАТатвар гэж нэг шал худлаа шаврын хаалт буруу ажиллад байдаг юм уу. Эсвэл цөөн хэдэн хариуцлагагүй үндэсний үйлдвэрлэгчид элдвийн юмнаас хоцроод байгаа юм уу, бүү мэд.

Мань энд хамгийн сүүлд орж ирээд юу ч хийгээгүй л дээ. Хааяа тэнгэрт гарчихдаг гээд мунхарчихдаг хүн, хаана байгаагаа мэдэхгүй дээдүүл рүүгээ нулимахаар газарын татах хүч үйлчилэхээ больчихоогүй болохоор шүлс нь хаана буух нь ойлгомжтой. Гэхдээ яахав. Эцэст нь ганц үг хэлчихнэ ээ.

-Юу гэхээр, хэдүүлээ нэг зураг зурах юм болцгоосноо улаан, хөх, тас хар будаганд том жижиг багсаа дүрж байгаад учиргүй цацацгаасан. Одоо бүгдийг нь хольж бараантуулж байгаад голд нь жижигхэн цагаан дөрвөлжин зураадахвал "Эхийн цагаан сэтгэл"-ийн боломжийн хуулбар ч юм уу эсвэл ремикс болно биз?...

Сэтгэгдэлүүд:

1. betty 24 (зочин) | 2009-01-20 15:59:53
Delhiin hyamral Mongold noloolohgui geed bsan haa bna. Odoo hyamardgaa hyamraad hezeenii eheltsen. Togrogiin hansh ni unaad dollar ni odriin hed heden huviar osood hamag undesnii uildverlegchid ni ajilchdaa tsomhotgood duusch bna shd. Aa eniig ingeed, bolohgui bol tegeed hiichihne getsgeegeed l nachir deeree ard tumen elgeeree molhoh dohoj bna daa hoorhii.
2. ВАФЛЬ | 2009-01-20 16:02:58
гоё гоё
3. Цогтмэргэн (зочин) | 2009-01-20 17:24:07
Бетти24-Хямрал болдогоороо болж Монголд нөлөөлдөгөөрөө нөлөөлнө. Энэ бичлэгээр хямралаас хэрхэн гарах вэ гэдэг зураг зурах гээгүй шүү.
Аймшигтай аадар орж үер буусны дараа байгаль цэвэршдэг шиг хямралын дараа бүх юм нэг шат дээшилдэг болохоор учиргүй баярласан ч болохоор эд шүү дээ. Хямрал дуусахад чи бид хоёр хоёулаа амьд байна, тэх үү.
Харин үер буух нь гэснээ хамаг муу муухайгаа чирээд толгодын орой руу шал хэрэггүй авирахын бол дараа нь хамгийн бохир нь болж үлдэнэ. Хамаг юмаа толгодын оройд гаргах боломж хэнд ч байдаггүй атал мань хэд 3 тэрбумаар юу хийх гэж байгаан бол оо.
4. Өвлийн өвөө anjigai | 2009-01-20 17:46:08
Тэр нь орж ирээд дуусахад бид жинхэн зах зээлрүү орох байх.
Гитлерийн нэг үг байдаг. Сул доройг өмгөөлөх нь нийгмийн эсрэг гэмт хэрэг гэж. Энийг аж ахуй, үйлчилгээ, зах зээлийн жам ёсны хүрээнд хамгийн зөв үг гэж ойлгож болохоор.
5. nlog.mn (зочин) | 2009-01-20 17:47:05
Tanii bichlegiig iluu olon hund hurgeh zorilgoor www.nlog.mn-d tavilaa. Zohiogchiin erh8 tanii blogiin hayagiig tavisan. Sanal huselt baival yahoo haygaar medegdeerei.
6. Цогтмэргэн (зочин) | 2009-01-20 18:11:16
Анжгай-Гитлерийн тал нь мандтугай гэчнээ.
nlog-Надад зохиогчийн эрх байдаггүй юм өө. Хямрахгүй их амар байдгийн. Харин энэ миний блог биш шүү. Бусад нь юу гэж бодохыг мэдэхгүй. Гэхдээ блогийн нэрнээс учиргүй эсэргүүцэхээргүй байх гэж бодож байна.
Банжиг маань жаахан хямраад байна уу. Миний компьютер жаахан хямраад байна уу...
7. Битмин | 2009-01-20 19:32:33
Мань гайхаад л байгаан.
8. Хожуул | 2009-01-20 20:46:43
Зээлийшдээ одоо өөр яахын. Гэхдээ арай л их зээлчээ юу даа. 3 тэрбум. төсөв биш үү.
9. fabio (зочин) | 2009-01-20 22:20:56
мань хэд 3 тэрбумаар юу хийх гэж байгаан бол оо..... oilgomjtoi sh dee. manidaa sokolovt tevruuleed yavuuldag talh uuhhun ... uursudduu shireen deerh..... hali hitlet
10. mmmm (зочин) | 2009-01-21 03:52:12
mmmm
11. LuZa | 2009-01-21 09:49:44
Нээрээ тэрийг чинь яах бол гээл гайхаал байгаан. Бас л үр дүнгүй алга болох вий дээ
12. Dr_TLG | 2009-01-21 10:29:54
Odoo uur arga alga daa gol $ hanshiig l bushuu 1200 bolgoh heregtei tehgui bol tugrug gej buur 00 tsaas bolloo
13. Битмин | 2009-01-21 10:38:54
Ямаандаа л өгийшдээ.
Та нар юу гэж бодоов.
14. ХЭнхэГэнДэн | 2009-01-21 10:45:21
Битмин ээ энэ улс удахгүй төсвийн цалингаа ч тавьж чадахгүйд хүрнэ.
яг энэ байдлаараа төсөв нь алдагдалтай, төсөв бүрдэхгүй байгаа нөхцөлд байдал бодсоноос ч хэцүүдэж мэдэх байх аа. тийм болохоор л ямар ч хамаагүй аргаар түр цус сэлбэх арга хэмжээ л авч байгаам уу гэж төсөөлөөд байгаа.

Цалин, тэтгэвэрээ авч чадахгүйд хүрвэл
7 сарын 1 тэрнээс ч илүү хямрал гарч магадгүй тул эрх баригчид ингэж ажиллаж байгаа байх аа.
хамгийн гол нь хүчээр мөнгөний бодлого хийж, олон зүйлийг орвонгоор нь эргүүлж магадгүй гэж бодох юм.
15. Битмин | 2009-01-21 11:08:24
Хийгдээд эхэцэн найз минь.
Одоо хараад сууж байхаас өөр арга алга.
Олон хүн энэ тухай дугарахаас айж байгаа.
16. ХЭнхэГэнДэн | 2009-01-21 11:18:59
Юань л хөрөнгөтэй хүмүүсийг аврах байх оо доо.
17. angelic_universe | 2009-01-21 13:07:12
хахахав Сайхан сайхан.
Гэхдээ бас ойлгомжгүй юм их байнааа
18. ВАФЛЬ | 2009-01-21 13:23:53
ЗББ - гоё таамагласан .... вщд вщд
19. Хожуул | 2009-01-21 21:19:54
Доллараа зохиомлоор өсгөж болсын бол одоо зохиомлоор бууруулчиж яагаад болохгүй байгаан бол гсн хэхэ. За энэ яахав.
Элдвийн хардалт энээ тэрээгээ одоо жоохон багасгаач. Энэ ингэх гэж байна тэр тэгэх гэж байна гээд баахан юмыг дэвэргэж яриад өөрсдөө тэрэндээ итгэж баясна. Итгэлцэл энээ тэрээ гэж их ярьдаг улсууд одоо тэрийгээ харуулаач. Угаасаа болохгүй бол зээлдэг жамтай юм билээ. Зээлдэгч тал нь үндэслэл энэ тэрийг нь харж л байгаа байлгүй дээ. Тэрнээс биш ямаандаа өгөх гэсийн гэвэл зээлдэгч нь "түй май" гэж аягүү бол монголоор хэлнэ шүү. Хэхэ. Бас цаадуул чинь болгох гээ л үзээд байгаа байлгүй дээ хөөрхийс.
20. betty 24 (зочин) | 2009-01-21 21:21:34
Oo tegee l hunii bichseniig guivuulj oilgohiin. Hyamartsan, 3 terbumiig zeellee geed ter ni ergeed l ard tumnii tolgoi deer achaa bolj buuh bol uu daa gesen utgaar bichsiimsan. Shuud l heruul bolgochih bololtoi yumaa aimaariin
21. ХЭнхэГэнДэн | 2009-01-21 23:43:36
Доллар өсөх нэг талаараа бас ашигтай ш дээ.


Доллар, Юань өсөх тусам дотоод үйлдвэрлэл нэмэгдэх нэг шалтгаан болж болно тэх үү.
өөрсдөө баялаг бүтээхийг хичээх болно. энэ чухал зүйл биш гэж үү .

тэр хардах хардахгүйн тухайд гэвэл ТӨГРӨГ тэвэрч хэвтвэл ирээдүй нь тодорхой.
Хожуулаа ахын дүү жаахан иймэрхүү юм ярих сонирхолтой бол жаахан жаахан юм унших аа бас эдийн засаг, санхүүгийн түүх харчих ахын ёсоор зөвлөхөд.
чинийхээр бол улс нийгмийнхээ төлөө өөрийн хэдэн бор юм аа эрэлхэгээр ТӨГРӨГөөр дарах юм байна тийм үү.
буруу бодож байна. одоо энэ эдийн засаг, өмчлөлийн гол мөн чанар нь хүний хувиа бодох, амиа борлуулах үзэл юм шүү дээ.
22. Хожуул | 2009-01-22 00:43:24
Яагаа л дандаа буруугаар ойлгож байдаг юм. Эсвэл би буруугаар ойлгуулаад байдаг юм уу! Хэхэ. Хүнээр хэлүүлэлтгүй судлаад явж байна гэж хэлсэн шиг санагдах юм. Тануус төр засагаа заавал буруу талаас нь хардаж идэх уухаас нь л муулж байхаа болио л гэсэн ухаантай. Бага ч гэсэн хийж байгаа үйлсэд нь итгээ гэсэн юм. Тэрнээс би төгрөг ав энэ тэр гэж хэлснээ санахгүйн байна шүү. Та та гээд байхаар нээх ахархах гээд байх юм байхгүй. Хэмжээ хэмжээндээ д байвал барав. Нээх юм мэдэхгүй гартай харьцаж байгаа юм шиг харьцахаа боль. Тэр түүх энэ тэрийг чинь ч хааяа хардаг мэддэг. Харин та мэддэг болчоод яагаад зээлчвээ гээд суугаад байгаамуу тэ. Хэхэ. Одоо болии.
Харин тэр сүүлийн өгүүлбэр чинь Смит ахых гэж санах юм. Нэрийг нь дурдчихгүй дээ.
23. ХЭнхэГэнДэн | 2009-01-22 01:14:30
Смит ах гэж Орос хүн үү эсвэл Роок дуучин уу.

Чи шүү ....

Одоо болсон уу дүү хөө
24. Хожуул | 2009-01-22 01:17:25
Бантсан хүн хүн ална гэж үнэн үг шүү. Болсоон болсон. Хэхэ.
25. МОНГОЛХҮҮ | 2009-02-19 13:32:12
Huvaagaad avchih bh daaa tomchuul... Bairnii une butsaad osoh nee yamar ch bsan

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.