Манай байгууллага улиралын чанартай бизнесс хийдэг болохоор жилийн жилд өвөл болохоор угаасаа л хямарч байдаг л даа.
Тэгсэн Дэлхийн эдийн засаг хямраад байхад мань тэрнийг нь дагаж жаахан хямрал хямрал гээд л орилоод эхэлсэн, жаахан тайвшраад анзаараад хартал жил жилийн өвлийн хямралаас минь илүү гарч шальсан юм алга байдаг гэнээ. Хямралыг Ард түмэнтэйгээ хамт жинхэнээр нь яс махандаа ортол мэдэрч нээх сайхан хямрах юм саан. Бушуухан дулаарч ажил эхлээсэй. Тэр үед л хямралыг жинхэнээр нь мэдрэх байх даа.
Манай томчуул баахан мөнгө олоод, тэрүүгээрээ баахан байшин барьж эхэлсэн. Байшингаа зарахын тулд баахан зээл олгож эхэлсэн. Мань хүртэл тэр зээлнээс нь бас аваад байраа томруулчихсан. Зун хямраад эхлэхээрээ яах гэж байгаан бол бөө мэд. Одоохондоо ажлаа хийдгээрээ хийж цалингаа авдагаараа авч, зээлээ төлдөгөөрөө төлөөд л явж байна. Бид хэд болоогүй ирэх зуныхаа ажлыг төлөвлөөдөхтөл бүр аймаар их ажилтай ч байх юм шиг сонин л төлөвлөгөө зохиочихоод сууж байдаг. Нөгөө ажил нь эхэлдэг л байгаа даа. Түншүүдтэйгээ ярилцаж эхлэхээс.
Хямралаар далимдуулаад цагаан сар ч учиргүй дарамтгүй сайхан болох шинжтэй. Хямрал болсонд нь мань битүүхэндээ баярлаад байгаан биш үү. Баахан цоорхой оймс цуглуулангаа, нээх их бууз идэж ядрахгүй гэх мэт. Хямралд чинь давуу тал байдаг байх нь.
За тэр ч яахав. Манай томчуудын мөнгө нь түгжигдээд аймаар хэцүүдэж байгаа байхаа. Тэгсэн ард түмэн нь олигтой хямарч өгдөггүй. Дарга нар зун яахаа мэдэхээ байчихаад байдаг. Тэгэнгүүт ард түмнээ зун хүргэлгүй эртхэн шиг хямралыг амтлуулахаар шийдээд цалинг нь сайхан хасаад хаячихваа. Одоо сайхан хямарцгаана. Жинхнээсээ. Одоо та нар хагас нойртой хонож байгаа дарга нарынхаа зовлонг сайн ойлгож авна. Наад хэд чинь зуны хямралыг яахаа мэдэхээ байчихаад үйлээ үзэж байшд. Та нар минь сайн ойлгоод ирвэл 3 тэрбумаа ч авчихна, 2 толгойнхоо гэрээг ч учиргүй хийрхэцгээхгүй хийчихнэ. Бүгдийн хүслэн болсон байх хэрэгтэй байшд. Одоо энэ хавраас хямралыг даван туулах бөөн бөөн ерөнхийлөгч амлалтуудын чухлыг яс михаараа мэдэрсэн, хүлээсэн гарууд хэрэгтэй байхад чинь. Алив сайхан хямарцгаая.
Хямрал, хямрал, хямрал... Нэг л олигтой болж өгдөггүй ээ. Тэр төрийн албан хаагчдын цалин нь хасагдсан хэмжээгээрээ бушуухан буугаадхаасай. Тэр үед бас нэг сайн орилж авнаа.


Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: