Ер нь олон мянган зууны баялаг түүх, зан заншил, уламжлалаа сэргээж угсаатны хувьд нэгдмэл байдлаа үеийн үед хадгалан үлдэх цорын ганц зөв зам нь жинхэнэ ёсоор тусгаар тогтносон Нармай Монгол улс байгуулах явдал билээ. Чингэхийн учир Нармай Монголыг байгуулах нийгмийн дэвшилд ерөнхийдөө алгуур, өөрчлөн хувьсах замаар явагдах ёстой бөгөөд ирээдүйд итгэх гүн бат халуун итгэлээр, идэвхтэй зарчимч зарчим баримтлан хүрнэ гэж үздэг. Манай монголчууд угаас бусад үндэстэнтэй харьцуулахад орон зай цаг хугацаанд үл баригдан эрх чөлөө, чөлөөт байдлыг илүү эрхэмлэдэг нэн өвөрмөц евро-азийн нүүдэлчин соёл иргэншилт үндэстэн юм. Тиймдээ ч эзэн Чингис хааныхаа сургаалаар
Өндөр уулын хөтөл зорь
Өргөн далайн олом зорь
Хол хэмээн бүү цөх
Явбаас хүрьюү
Хүнд хэмээн бүү цөх
Өргөвөөс даагдьюу хэмээн өвөг дээдэст маань хичнээн саад бэрхшээл эс мундавч тэмцсээр өдий хүрээд энэ замнал залгамж халаагаа аван үргэлжилж, алс хэтдээ ч мөнх үргэлжилэх болно... Цааш нуршилгүй гол юмаа тайлбарлан, санал хураалтаа эхлүүлье! Би бээр дипломны ажлынхаа сэдвийг "Монгол Туургатны Ордон" буюу алсдаа Нармай Монголын Төв болно хэмээн төсөөлөн сэтгэж энэ сэдвээр барилга архитектурын төсөл гаргахаар биеэ мэдүүлсэн болно. Судалгааны ажлын хүрээнд (өнгөрсөн хугацаанд тодорхой хэмжээнд судалгаа хийлээ) та бүхнээс санал хураалт авах хүсэлтэй байна. Бүлээн усаар угаавал хиргүй, бултаараа хэлэлцвэл буруугүй гэдэг. Та бүхэн чөлөөтэй санал бодлоо хэлж болно. Уг ордон маань хаана байрлахаас авхуулаад ямар үйл ажиллагаа явуулах, ямархуу байдалтай байвал зүгээр гэх мэтээр санал хүсэлт сэтгэгдлээ доор бичвэл их талархах болно. (Судалгааны ажлын материалд та бүхний санал хураалтыг хавсаргана)
Монголын мянга мянган залуусдаа ухамсарт амидралд нь монгол эх орноо хайрлан хамгаалах, түүний хөгжил цэцэглэлтийн төлөө амь бие хайрлахгүй мэдлэг оюунаа дайчлан суралцаж, хөдөлмөрлөн тэмцэх зориг эрмэлзэл нь улам бүр бадрах болтугай гэж ерөөл дэвшүүлэе.
Хүндэтгэсэн Хоридоймэргэн
Тодотгож асуух зүйл байвал сэтгэгдэлээр дамжуулан асуугаарай.
End bas sanal huraalt zereg uusgetsen baigaa http://horidoimergen.blog.gogo.mn/


Сэтгэгдэлүүд:
Хаана байрлах тухайд бол хуучин Хар-Хорины туурь түүхэн талаасаа ач холбогдол нь яв цав таарах байхаа.
Мэдээж үндэсний өв уламжлалыг харуулсан дизайнтай байхаас гадна орчин үеийн дэвшилтэт технологиудыг бас сайн тусагана буйзаа.
Үйл ажиллагааны хувьд хүмүүс гэр бүлээрээ очоод амар сайхан чөлөөт цагаа өнгөрүүлэнгээ түүх, соёлын дурсгалтайгаа танилцах боломжтой байх нь зүйтэй болов уу?
Музей, Кино Театр /Жүжиг ч тоглодог байх/, Номын сан, Лекцийн танхим, Түүхийн улбаагаар аялуулдаг галт тэрэг гэх мэт түүх, ёс заншилаа танилцуулах үйл ажиллагаанууд байхаас гадна цэцэрлэгт хүрээлэн, хүүхдийн тоглоомын талбай, бассейн, тэшүүрийн талбай, морин спортоор хичээллэх бүс, нум сум харвах бүс, X-tream спортын төв, Зөвхөн Монголд л байдаг амьтдын хүрээлэн гэх мэт зүйлсийг багтаасан байвал хүмүүсийн их хөлийн газар буюу өөрийн тань хүссэн бүтээл болно хэмээн найдаж байна.
Танд дахин амжилт хүсье.
Гадаад дотоод хүмүүс тэндээс Монголын тухай бүх ойлголтыг авдаг.
Цаашлаад Монголын улс төрийн бус хэмжээний шийдлийн арга хэмжээ явуулдаг төв байх явдал их чухал бизээ.
Ертөнцийг эзлэе гэвэл ертөнц дээрх хүмүүнийг эзлэх, Хүмүүнийг эзлэе гэвэл түүний доторх сэтгэлийг эзэмдэх гээд л байхын байна лээ.
Харин хүний сэтгэлийг эзлэе гэвэл дотор нь Монгол гэсэн зүрхийг бий болгох хэрэгтэй байлгүй.
Соёл, боловсролоор дамжуулан дэлхийн хэмжээний оюун санааны үнэт зүйлийг Монгол хэлээр /ориг монгол хэл шүү/тараадаг нээх том Соёлын ордонорхуу, сургууль мургуулирхуу юм байх байлгүй дээ. Эргэн тойронд нь тэр музей энэ тэр байх л биз.
Их л том сэдэв бүхий байшин болох нь дээ. Амжилт хүсье.
амжилт
Банжиг мэдээ буланд блог индэр гэж хэсэг нэмэгдсэн байгаа.
Тэнд блог бичигч залуусын үзэл бодлоо илэрхийлэх чөлөөт хэсэг болон хөгжих юм.
Та тэнд нийтлэл үзэл бодлоо илэрхийл байгаарай.
Нийтлэл илгээх нийтлэхэд их хялбар байхаар шийдсэн байгаа.
http://news.banjig.net/
ороод сонирхоорой.
Мэдээ илгээх гэж дарж ороод мэдээний ангилалаа сонгоод болоо.
Амжилт шүү.
Сэтгэгдэл үлдээх: