Морины уралдаанд илжгэнд мөрий тавьсан нь хождог юм бишүү?

Цалингаас цалингийн хооронд хэцүү. Хахуулиас хахуулийн хооронд бүр хэцүү.

 

Чи юутай ирсэнээ хэл, би чамд юутай буцахыг чинь хэлье...

 

Сайн дипломатчин  тамхи зөөнө, бүр сайн нь мөнгө угаана... худлаа гээд хэлээ хамартаа хүргэ дээ.

 

Мөнгийг хамгийн адгийн архичин ч эрүүл их хурлын гишүүнээс илүү хурдтай цацаж үрж чадахгүй.

 

Эртний фараонууд нэг нууцыг мэддэг байсан юм.  Хэрвээ ард түмнийг айлган захиръя гэж байгаа бол гэмгүй хүмүүсийг шийтгэ, хорь, ал хяд. Ердөө л энэ. Гэхдээ одоо чинь хэдэн он билээ?

 

Бид ч яахав засаг төрөө муу хэлж л байна. Харин төр засаг маань бядныгаа бүр муугаар бодож байгаадаа…гсн ккк...

 

Ямар ч засгийн газар түр зуурынх шүү гэдгээ санаж байх хэрэгтэй. Манайхан үүнийг нэг сайн ойхгүй байх шиг...

 

Доороос гарсан шүүмжлэлийг дээрээс нь нулимахад их амархан юмаа…2 даргын ярианаас...


Хүн гэдэг амьтан үхсэн хойноо улдээх баас,  шээс, бохиртойгоо харьцуулах юм бол элсэн ширхэгнээс ч өчүүхэн амьтан юм дөө…


Жирэмсэлтлээ ажлын мээстнээсээ зууралдлаа даа хө…нарийн бичгийн дарга хүүхний яриа шүү...


Амьдрал гэдэг бол илжигнүүдэд өөрсдийнхээ байр суурийг илэрхийлэхэд нь заяасан хэсэгхэн хугацаа юм…


Манай авилгачдыг хамгийн их доромжилж байгаа зүйл нь хямд бэлэг билээ. Заримынх нь өмнөөс нялмас унах гэж байна хөөе.

 

Шудрага бус байдал арифметикээс эхэлдэг. 5ыг 2т хуваахад нэгэнд нь илүү оногдоно ….здээ?

 

Манай Монголд нийгмийн нэг ч байгуулал тохирсонгүй.Ардчилал хүртэл улс орныг устан сүйрэх хэмжээнд хүргэлээ.

 

Эрх чөлөөний чинь тойргийн радиус хүзүүн дэх гинжний чинь чинь уртаар хэмжигдэнээ. хүүхээ...7сарын 1нээс хойш ингэж бодогдоод байгаан надад...

 

Хонинууд хүртэл өөрийн зам жимээр явахыг хүсдэгийм. Гэхдээ сүрэгтээ шүү...

 

Өмдөө унагаачихгүй барьж ядаж байхад  яаж энэ  ерөнхийлэгч, засаг төрийг чинь хоёр гараараа дэмжих юм  бэ?

 

Хаалгыг цаанаас нь заагаад байхаар хямралаас гарах аргыг олоход бэрх байнөө...

 

Хонгилын үзүүр дахь гэрэлд найдах найдвар маань хронический өвчин боллоодоо... Жасрай агсанд хэлэх үг.

 

Бидний амжилтыг нэг минүт чимээгүй зогсож хүндэтгэе…

 

Зарим бууны нохойнууд эзнээ даалгавар өгөхөөс өмнө түрүүлж хуцаад дараа нь эзэндээ  алуулав...Интернетэд захиалгаар бичигчид, зарим сэтгүүлчдэд сайн санаж хэллээ шүү.

 

Эхлээд дэглэмтэй нь  дараа нь  түүнийгээ толгойлтлоо тэмцэвээ хөөрхий…

 

Морины уралдаанд илжгэнд мөрий тавьсан нь хождог юм бишүү??? Худлаа гэвэл  Ерөнхийлэгчийн сонгуулийн дараа хараарай.

 

Тэрээр хүн шиг хүн байж амьдрахыг хүссэн бас  мөрөөдсөн боловч сонгуульд ялж УИХд нэгэнтээ суув.

 

Нохойнд нохойн амьдрал, хүнд хүн ёсны амьдрал заяадаг бөлгөө.… гэвч хооронд нь будлиад сольчихвий…

 

Манай нэг хүнийг гадаадад кондуктор гэж андуурсан гэсэн.Явсан газраа алгаа тосоод байхаар чинь арга ч үгүй юмуу хөөрхий.

 

Засаг төр өлсгөлөн зарлахыг хориглох дуртай ч харин ард түмнээ нийтээр нь өлсгөх ажилд эрчимтэй орлоо.

 

За ингээд та бүхэн үргэлжлүүлээд байгаарай. Шог зохиолч Амарсайханыг дууриаж галуу хөлөө хөлдөөх шиг юм болж байнаа даа.

Сэтгэгдэлүүд:

1. Хожуул | 2009-04-02 19:31:04
Яах гээд л байдаг юмб дээ. Хоосон нийгмийхээ хэдэн амьтны сэтгэлзүйгээр наадаж улмаар тэднээр бамбай хийн давших гэж нэг үзнэ. Та нарын бамбайны эсрэг люкс ангилалд хамаарах ажлын байрны меню л хангалттай байдаг биздээ. Бүр хөлдүү зарим нь амандаа дуртай хоолоо чихүүлээд эсвэл ясан завсраа махаа чихүүлээд дуугүй болчдог биздээ хөөш. Ядаж явахад яр гэгчээр хямарч явахад яасан ч ядаргаатай улстөрч вээ та. Залхаач.
Зарим бууны нохойнууд эзнээ даалгавар өгөхөөс өмнө түрүүлж хуцаад дараа нь эзэндээ алуулав...Интернетэд захиалгаар бичигчид, зарим сэтгүүлчдэд сайн санаж хэллээ шүү. Энийг бас танд хэлчии.
2. ананд (зочин) | 2009-04-02 22:44:29
Хожуул хүү яагаад уурлаад вайн? Бид 2 чинь Зориг дээр очихоороо санаа оноо нэгдээд байгаа юм биш үү? Зориг бидэнд ёс суртахуун,үнэн шудрага эх оронч үзлийн нэг тийм критери үлдээгээд одсон юм шүү дээ.
Би бууны нохой биш.Харин хоточ удамтай монгол нохойн гичий байнаа.
3. Chabu (зочин) | 2009-04-02 22:50:53
hojuul huu ni 2 avaa yu, shalgaltandaa. hoid urdah tsagiin horsoloo haramgui gargaj dee.
gesnees mori hurdan uu, mori hovordson tsag bish uu, hendee ch muruisan moojingoo tavidag yum. ha ha.
tsalintai bichigch nar baih, ugaasaa l baij baij niigem sajildag yum shig baigaam.
4. 11 | 2009-04-02 23:02:54
Уншаад толгой хүрсэнгүй гарав,,,аюулын улс төрч бололтой
5. anand (зочин) | 2009-04-02 23:04:52
хүүе... бут...дахиад эрэн сурвалжлагдах гээгүй бол бор толгой дээрээ гараад ир.
6. Chabu (зочин) | 2009-04-02 23:14:23
ali bor tolgoi ve, ha ha. baigali orchin oorchlogdood bolzdog olon bor tolgoinuudiig yalgahaa baijee.
7. anand (зочин) | 2009-04-02 23:15:53
Манийн улс төрч гэж юу байхав...ккк гэхдээ олны үг ортой гсн. За маазрав.
Хүмүүс чинь яасан хүнд тусгаж аваад байнаа?
Хошигнох гэсэн чинь амжилтгүй болох шиг боллоо. Нөхөд уучлана биз.Гэхдээ яасан ч учир нь олддоггүй күнүүс вэ?
8. Chabu (зочин) | 2009-04-03 02:10:45
Ganhuyag aa chi harin suuliin ued am gemteegui biz? aalznii tor anhandaa ch aatai baisan daa, medeelel, barimt chin ch zarim ni batalgaatai baisan shuu.
Odoo sambariin bambar une hndee aldaad, chi bichihee baiv uu?
9. Хожуул | 2009-04-03 04:38:56
Цаг нь болоогүй байна. Алхаж л байя дөхөх байлгүй.

Чабу өвөө ойлгомжгүй бичвүү би ойлгохгүй мунгинав уу?!
10. Битмин | 2009-04-03 14:09:14
Аргагүй л ... хүн байна даа. хэ хэ
11. altargana | 2009-04-03 21:44:55
ёстой мундаг бичжээ, хаха зарим хүмүүс хуулж аваад конторынхоо хананд хадахаас ичвэл орныхоо ард адаад өдөр болгон сэмхэн уншиж байьал хэтийн явдалд нь тус болохсон... Ананд аа чи шүү
12. altargana | 2009-04-03 21:53:48
хүүе энэ нөгөө судлаач Ганхуяг уу, баримттай, зоригтой үнэхээр сайн бичдэг ш дээ. Монголд ийм нэг судлаач байгаад би л лав бахархдаг, бүгдээрээ амаа үдүүлээд унтаа болчоогүйм байнаа гэж боддогийн.Бас болгоомжтой байгаарай... гэж хэлмээр санагддаг юм. Даяар монгол дээрээс хааяа уншаад өөр юмалга уу гээд хардгийн, харин тэр блогоор нь орж байя
13. Галдан | 2009-04-03 21:59:59
Ямаанууд 5000-н цаасаа нэхэх гээд
1 500,000-гаа авч чалаагүй байгаа гишүүдээс бас хүнүүсээс ичив.
14. Галдан | 2009-04-03 22:03:46
Өршөөлийн хууль Өгөөш болох нь тодорхой болов.
15. Галдан | 2009-04-03 22:08:40
Бэнзээн бага иддэг жижиг машаанаа Засагт хэрэглээд Бэнзээн их иддэг Засгийн машааныг хувдаа авцгааяа.
16. Галдан | 2009-04-03 22:13:02
Сонгууль Сонгуйль/зэс гуйль/ байсан бол Сонго-Уйл болов.

Удахгүй Уйлуулж байгаад хүчээр шууд СУНГУУЛ болно.
17. Галдан | 2009-04-03 22:15:51
АМЛАЛТ нь ДАРЛАЛТ болж байна.
18. Хожуул | 2009-04-04 05:23:41
Зандан залуу, магнай нь битүүрээгүй жаал 2ыг хэл, хөлд зэрэг орохоос өмнө бид ч нам байж дээ. Бас бодох л асуудал. Хэн чанга орилсныг дагаж орилоод байдаг хүмүүсийг ашиглахад их амар юм даа. Ингэж бодоод орилох гэж байгаа бол - Хоолой байвч хоншоор чинь дутна даа тануус хахаха.
19. Boze | 2009-04-04 06:41:31
hel l dee naizaa. ymar huselt.
20. ананд (зочин) | 2009-04-04 07:10:21
Галдаан. Тэр Амраагийн афоризмууд үнэн лайтай.Дутахгүй байна гээч хөөе.
Амлалт нь дарлалт болж байна...хахаха
Өршөөлийн хууль өгөөш боллоо...нээрээ л тэглээдээ.зөөзөө.алаа хаяцан.
Алтаргана аа.Энийг заримыг нь энд тэндээс өөрчлөөд санааг нь авсан байгаам.Амны үдэлт 7 сарын 1нээс хойш нэг хэсэг чанга байлааш дээ.2жилийн өмнө ахын минь амийг авилгын хар сүүдэр аваад явчихсан цагаас эхлээд судлаад сураад байсан чинь овоо юм олж мэдсэн. тэгэхээр хүн айхаа больчихдог юм байна лээ.
Болоогтойхон минь.Ганхуяг гуайн судалгааны ажлууд нь аймаар масштабный юм байна лээ. Шавь нар нь ч хэлдэг.Тэр Зориг сангийн хийлгэсэн судалгааг нь нэг олоод үзээрэй.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.