Шуналтай оросууд савраа татаасай Бидний ядуу монголчууд орос хятад гэж 2 муу хөрштэй билээ. Бас тэр 2 хөршийн эрх ашиг монголд асар их бий. Хуваан хэрэглэдэг эд зүйл шиг л хамтарсан нэртэй дээр үед монголыг түүхий эдийн бааз болгон ашиглаж байсан 2 томоохон /2-оос олон бий/ газар бол эрдэнэт үйлдвэр нөгөөх нь төмөр зам, Хэзээнээс нааш Төмөр замын вант улс нэртэй улс доторхи улс шиг явж ирсэн энэ "айл"-аас сүүлийн үед гарсан шийдвэр нь монгол хүний цус харвуулахаар шийдвэр гарчээ. Энэ нь нөгөө манай Эрэнхийлэгчийн олж ирсэн гээд байгаа мянганы сорилтын сангийн 288 сая доллорын 188 саяыг авахаас татгалзсан шийдвэр. Хэзээнээс алдагдалтай ажилладаг гэх, асар их хөрөнгө мөнгө идэж уух обьект болдог энэ газарт эхлээд америк компани аудитийн шалгалт хийж эхэлжээ. Шалгалт эхлээд удаагүй байтал энэ шийдвэр гарсан байна. Манайх 50:50 гэсэн харьцаагаар хувь эзэмшдэг. Тэгээд нөгөө шар оросын тал хувь нь саяхан хувийн нэгэн компанид Путин өгсөн байна. Тэгвэл хувийн компанид хөрөнгө оруулах гэтэл хэн татгалзах билээ дээ. Гэтэл татгалзсан нь асар том шалтгаантай байж болзошгүй байна. Энэ нь Манай ерөнхий сайдыг хойно очиход нь 5 толгой, асгатын мөнгөний орд болон ураны томоохон ордуудаа манайд өгвөл төмөр замд чинь хөрөнгө оруулалт хийлгэнэ. Харин тэр америкийн мөнгөнөөс татгалз гэсэн шийдвэр эсвэл үүрэг даалгавар өгсөн байж болзошгүй. Жижиг орны жижиг дарга нарын зовлон их юм даа хөөрхий. Харин жижиг орны цөөхөн ард түмэн хохирсоор удлааа. Харин жижг орыг том хэмжээнд аваачих тийм удирдагчид л хэрэгтэй бйана. Монголд утсан хүүхэлдэй болсон чойалсан, цэдэнал мэтийн хүмүүс хэрэггүй. Жинхэнэ зоригтой шийдвэр гаргадаг бие даасан өөрийн гэсэн толгойтой хүн л , тийм л улс төрийн хүчин хэрэгтэй байна.


Сэтгэгдэлүүд:
Ядуу монголчуудын сэтгэлгээгээр тоголцон. ийм ерөнхийлөгч байдын болуу,
вахахахаха
утсан хүүхэлдэй бол утсан л хүүхэлдэй шүү дээ.
Orosiin zeel tuslamjiin 3 terbum dollar yumuu togrog yumuu rubli yumuu? hyatadiin 3 bas dollar yumuu yuan uu, esvel togrog yumuu??? ENE TOONUUDIIN UCHRIIG EROOSOO GARGAJ CHADAHGUI YUM, YALGAAD HELEED OGOOCH???
Сэтгэгдэл үлдээх: