Манай улс /Засгийн газар болон төрийн байгууллагууд/ хүнийхээ эрхийг хэрхэн зөрчдөг вэ.
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ
ХОЁРДУГААР БҮЛЭГ ХҮНИЙ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨ
/энэ бүлгийг хасчих юмсан гэж зарим нэг коммунистууд боддог байх даа
/ 14 дүгээр зүйл
1. Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна. /За ёстой яг харагдаач/
2. Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна. /жинхэнэ үлгэр/
15 дугаар зүйл
1. Монгол Улсын иргэний харьяалал хийгээд харьяат болох, харьяатаас гарах үндэслэл, журмыг гагцхүү хуулиар тогтооно.
2. Монгол Улсын иргэнийг харьяатаас хасах, эх орноосоо хөөх, өөр улсад шилжүүлэн өгөхийг хориглоно. /гудамжны таншейны хогийн гэх тодотголтой хүмүүс иргэний бүртгэл байгаа юу. Сонгууль ч өгөх эрхгүй. Хасцийм бишүү./
16 дугаар зүйл
Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ:
1/ амьд явах эрхтэй. Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан онц хүнд гэмт хэрэг үйлдсэний учир шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор ялын дээд хэмжээ оногдуулснаас бусад тохиолдолд хүний амь нас бусниулахыг хатуу хориглоно; /жинхэнэ шаагараай. 7,1нд хэн буудаад буудаад шүршээд шүршээд алаад байсан бэ. Ардчилсан нийгэмд ийм зүйл байх боломжтой юу. Гагцхүү коммунистууд л хийж чадна.
/ 2/ эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй; /гадаа байгаа хог шороо, элдэв химийн хордлогоо нэг бодоод үзнэ үү та. Мөн цөлжилт энэ тэр гээд л
/ 3/ хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө; /хувийн өмчийг хууль гаргаад хураагаад авдаг ш дээ./
4/ ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, хувийн аж ахуй эрхлэх эрхтэй. Хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөрлүүлж болохгүй; /за энэ заалт бас л цаасан дээр л байна
/ 5/ өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхтэй; /за энэ заалт л нэг юм сонгуулийн саналыг худалдаж авахын тулд хагас хугас чирэгдэлтэйгээр биелж байгаа байх
/ 6/ эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй. Иргэдэд эмнэлгийн төлбөргүй тусламж үзүүлэх болзол, журмыг хуулиар тогтооно; /би өөрөө эмч хүн байтал бараг авах болоцоо муу байгааг юу гэж үзэхэв. Ойлгомжтой биз дээ.
/7/ сурч боловсрох эрхтэй. Төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг төлбөргүй олгоно. Иргэд төрөөс тавих шаардлагад нийцсэн хувийн сургууль байгуулан ажиллуулж болно; /траншейнд байгаа хүүхэд эрхээ эдэлж чадаагүй байтал хаашаа орсон нь мэдэгдэхгүй алга болж байна ш дээ./
8/ соёл, урлаг, шинжлэх ухааны үйл ажиллагаа явуулах, бүтээл туурвих,үр шимийг нь хүртэх эрхтэй. Зохиогч, шинэ бүтээл, нээлтийн эрхийг хуулиар хамгаална; /мэдэхгүйм даа.
/ 9/ шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. Сонгох эрхийг арван найман наснаас эдэлнэ. Сонгогдох насыг төрийн зохих байгууллага, албан тушаалд тавих шаардлагыг харгалзан хуулиар тогтооно. /төрд манийг төлөөлөх хүн чинь харин төрд очоод манийгаа үзэн ядаад сууж байгааг ву гэхэв. Тэгээд ч сонгогчдын төлөөлөл биш харин нэг намын төлөөлөл болж королла царайлаад конопдоод суудаг ш дээ.
/ 10/ нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй. Нам,олон нийтийн бусад бүх байгууллага нийгэм, төрийн аюулгүй байдлыг сахиж, хуулийг дээдлэн биелүүлнэ. Аль нэгэн нам,олон нийтийн бусад байгууллагад эвлэлдэн нэгдсэний төлөө болон гишүүний нь хувьд хүнийг ялгаварлан гадуурхах, хэлмэгдүүлэхийг хориглоно. Төрийн зарим төрлийн албан хаагчийн намын гишүүнийг түдгэлзүүлж болно; /жинхэнэ хэлмэгдүүлэлт болж хэзээ ч биелээгүй заалт шүү
/ 11/ улс төр, эдийн засаг, нийгэм соёлын амьдрал, гэр бүлийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй тэгш эрхтэй. Гэрлэлт нь хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёрын тэгш эрх, сайн дурын харилцаанд үндэслэнэ. Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална; /хэдэн хүн өглөө авгайгаа зодчоод ажилдаа ирсэнийг хэн ч мэдэхгүй.
/ 12/ төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй; /битий мөрөөд л гэх байх даа
/ 13/ халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. Хэнд боловч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүй. Баривчилсан шалтгаан, үндэслэлийг баривчлагдсан хүн,түүний гэр бүлийнхэн, өмгөөлөгчид нь хуульд заасан хугацаанд мэдэгдэнэ. Иргэний хувийн ба гэр бүл,захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална; /юу вэ. Нөгөө нямка ах халдаштай мань мэт байтугай халдашгүй ГҮндалайг хүртэл гишүүн гээд ч тоогоогүй ганцдуулж байсан биз дээ. Хүнд эрүү шүүлт тулгаж болохгүй гэжээ. Цагдаа хүчнийхэн эрүү шүүлтийг дээр үед хэрэглэж байсан шигээ хэрэглээд л бйагааг юу гэх вэ. Зодсоор байгаад шоронд эрүүлжүүлэхэд хэдэн ч хайран залуусаа алдлаа дпаа бид. Одоо тэр захидал харилцааны нууц будаа болох гэж байгааг дараагийн бичлэгтээ орууламз
/ 14/ Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох, шүүхийн шийдвэрийг давж заалдах, уучлал хүсэх эрхтэй. Өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно. Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно. Гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно; /хүн бүр өөрийн ойр дотны хамаатан садан юмуу өөртөө тохиолдсон юмыг санаарай энэ заалт хэрэгжсэн тохиолдол байвал тийм гээд хариулах гээд үз дээ. Харин ч эсэргээрээ юм шиг амьдралд хэрэгжиж бйана./
15/ шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөтэй; /манай эрэнхийлэгч хүртэл шарын шашин шүт гээд телевиз хүртэл авчираад байгаа биш билүү, би худлаа яриад байна уу.
/ 16/ итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй. Жагсаал, цуглаан хийх журмыг хуулиар тогтооно; /коммунистуудад энэ заалтыг хэвлээгүй үндсэн хууль байж магад. эсвэл угаасаа энэ заалтыг уншихыг хүсдэггүй байх, би л гэхэд энэ заалтын эрх чөлөөг эдлэх гээд л сууж байна. Цаашид энэ заалтыг хэрэгжүүлдэг хүмүүс л ард түмнээ төлөөлж төрөө удирдмаар байна..
/ 17/ төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй. Хүний эрх, нэр төр, алдар хүнд, улсыг батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журмыг хангах зорилгоор задруулж үл болох төр, байгууллага, хувь хүний нууцыг хуулиар тогтоон хамгаална; /сайтууд хаагдах, телевизүүд, хэвлэлийн амыг барих гэх мэтээр доромжилон жагсаал цуглаан хийж буй хүмүүсийг гудамжны нохой шиг буудан алж байхдаа энэ эрх чөлөөг маань уландаа гишгээд дээр нь нулимсан хүмүүсийг хэзээ ч төрийн эрхэнд дахиж гаргамааргүй бйагаам даа./
18/ улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих, түр буюу байнга оршин суух газраа сонгох, гадаадад явах, оршин суух, эх орондоо буцаж ирэх эрхтэй. Гадаадад явах, оршин суух эрхийг үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журмыг хамгаалахын тулд зөвхөн хуулиар хязгаарлаж болно.
Түр оршин суух эрхээ. Тэгвэл энэ заалт хэрэгждэг үү. Өөрсдийнхөө иргэн битий хэл францын иргэнийг нутгаас нь хулгайлж ирээд нударчихсан гарууд даа наадуул чинь. Нөгөө алтантуяа гээд бүсгүй гададад алагдахад эрхийг нь хир хамгаалсан вэ./
17 дугаар зүйл
1. Монгол Улсын иргэн шударга, хүнлэг ёсыг эрхэмлэн дараахь үндсэн үүргийг ёсчлон биелүүлнэ: 1/ Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх; 2/ хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх; 3/ хуулиар ногдуулсан албан татвар төлөх; 4/ эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах. 2. Хөдөлмөрлөх, эрүүл мэндээ хамгаалах, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, байгаль орчноо хамгаалах нь иргэн бүрийн журамт үүрэг мөн.
18 дугаар зүйл
1. Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа гадаадын иргэний эрх, үүргийг Монгол Улсын хууль, уул иргэнийг харьяалсан улстай байгуулсан гэрээгээр тогтооно. /хэдэн хужаа нар л даварч байгаа ш дээ. Нөгөө Зоригийг алсан хүнийг мэдэж байгаа мөрөн ажлаа сайн хийл дээ. /угаасаа муу хйидлэг ш дээ./ Эс бол наад төрийн албаа өг чи/
2. Монгол Улс олон улсын гэрээгээр гадаадын иргэний эрх, үүргийг тодорхойлохдоо уул иргэнийг харьяалсан улстай энэ талаар харилцан адил байх зарчим баримтална. /гаднаас ирсэн хэдэн шар оросууд тонгочих л байна даа. Ядаж л энд хэдэн байр бариад тэрийгээ монгол хүнд түрээслээд, монголын нутагт үйл ажэиллагаа явуулсан болон газрын түрээсийн өрөнд оруулаад тэр байруудыг сууж буй хүмүүст нь олгох хэрэгтэй ш дээ./
З. Монгол Улс нутаг дэвсгэртээ байгаа харьяалалгүй хүний эрх, үүргийг өөрийн хуулиар тогтооно.
4. Үзэл бодол, улс төрийн хийгээд шударга ёсны бусад үйл ажиллагааныхаа улмаас хавчигдан мөшгөгдсөн гадаадын иргэн, харьяалалгүй хүн үндэслэл бүхий хүсэлт гаргавал Монгол Улсад орогнох эрх олгож болно.
5. Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлд заасан Монгол Улсын иргэний үндсэн эрх, эрх чөлөөг тус улсын нутаг дэвсгэрт байгаа гадаадын иргэн, харьяалалгүй хүнд эдлүүлэхдээ Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний салшгүй эрхээс бусад эрхийн хувьд үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журмыг хамгаалахын тулд хуулиар зохих хязгаарлал тогтоож болно.
19 дүгээр зүйл
1. Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.
2. Онц болон дайны байдал зарласан тохиолдолд Үндсэн хууль, бусад хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг гагцхүү хуулиар хязгаарлаж болно. Тийнхүү хязгаарласан хууль нь хүний амьд явах эрх, итгэл үнэмшилтэй байх, шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөө, түүнчлэн хэнд боловч эрүү шүүлт тулгах,хүнлэг бус, хэрцгий хандахыг хориглосон хуулийн заалтыг үл хөндөнө. /7 сарын 1 шүүү дээ хүмүүсээээ, ээ бүү үзэгд алуурчидааааааааа/
З. Хүн эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ үндэсний аюулгүй байдал, бусад хүний эрх, эрх чөлөөг хохироож, нийгмийн хэв журмыг гажуудуулж болохгүй.


Сэтгэгдэлүүд:
Энхбаярын 100%-н саналаар нэр дэвшүүлсэн дуракууд шүүдээ. Боддоо, 100 ямаан дунд нэг ухна ороод майлахад зуугуулаа толгой дохиод майлаад дагна. Коммунистууд ерөөсөө өөрчлөгдөөгүй, яг хэвэндээ байгааг харуулж байгаан.
Тэгээд амнаас нь эрс шинэчлэл, өөрчлөлт гэдэг үг их гарна. Ичиж үхээсэй дээ.
БИД ДАХИН УЛС ТӨРИЙН ТОГЛООМ БОЛНО ГЭЖ ҮҮ!!! Америкийн гар хөл, утсан хүүхэлдэй болсон,америкийн бодологыг Монголд тулгагч, эх орноо бусдадзарагч Цахиагийн Элбэгдорж түүний хамсаатан нарын Америкийн санхүүжилт, тэдний дэмжлэгтэйгээр зохионбайгуулсан 2008 оны 7 сарын 1-ний өнгөт хувьсгалаар Хэнхохиров Монголын гэм зэмгүй энгийн нэгэн ард иргэд бидбие сэтгэлээр хохирлоо, олон эцэг эхчүүд үр хүүхдээсээхагацалаа, монгол улс, ард иргэд, хоёр хэсэг болонхуваагдлаа, монгол улс бүхэлдээ, бүхий л шатандаахагарал гарлаа, үймээний үеэр амь үрэгдсэн залуучуудид хийж бүтээх насан дээрээ тахир дутуу, эрэмдэгзэрэмдэг боллоо. Цагдаа, ард иргэдийг хооронд ньсөргөлдүүлж мөргөлдүүллээ, ах нь дүүгээ, дүү нь ахыгааалах тийм харамсалт мөчийг бид нүдээрээ харлаа. Цагдаач, цэрэг ч монголын ард түмэн тэд эцэг эх, үр хүүхэдтэй,албан ажлаа хийж байгаа энгийн нэгэн ардын л хүүхэд.Монгол Улсын Үндэсний өв болсон хөгжим соёлын үнэтзүйлс усталаа морин хуурч Батчулуун уйлж байлаа. Хэнхохиров Монголын ард түмэн хохирлоо тэнд орилж байсанЭлбэгдорж, Батзандан, Магнай, Уянга, Занаа одоо хаанабайна гэртээ зурагт үзээд л бүхний ард цэвэрхэн хоцорчбайна. Тэд 2008 оны 7 сарын 2-ны өглөө бид зогсоохыгоролдсон хэмээн ярьж харамсалын царай гаргаж суусан.Тэр үед орилж байсан Ц.Элбэгдорж одоо харин МонголУлсын Ерөнхийлөгч болно гэж байна ??? яагаад. МонголУлс, монгол ард түмнээр ингэж тоглож болно гэж үү.Холын тэртээ баян цатгалан улс гүрэн Молдав улсын хувьзайгаар бас л тоглолоо, бас л чулуу, мод шидэж, галданшатааж, архи дарс тараасан зэргээр ард түмнийг дотрооснь дайтуулж дайсагнууллаа. Монголын ард түмэн бидзурагтаар бэлхэнээ харж л сууна. Тэд өөрсдийн хийсэн,турхирсан жагсаал цуглаан үймээн самуунаа шагналавсан кино мэт бахархан инээмсэглэн үзэж байгаа.Бидний хайртай хүү анхны алтан хараацай ЦахиагийнЭлбэгдорж Америк явж алдартай сургуульд юу сурав юубүтээв, ард иргэдийг 2 хувааж сурч, иргэдийг турхирчсурч, хийсэн муу ажлыхаа ард нь гэмгүй үлдэж сурсанбайна, харин одоо Монгол төрийн Ерөнхийлөгч болж улсынэв нэгдэлийн илэрхийлэл болж байж чадах уу. Гүрж,Монгол, Молдав, Украйн зэрэг жижиг улсуудад үймээнсамуун, бослого гарсаар байгааг зурагтаар үзэжсуусаар бид хохирох гэж үү, Холын газрын баян Америкулсын гар хөл болсон хүн Монгол Улсын Ерөнхийлөгчболохоор бид юу болох бэ? Тэд сонгуульдааЦ.Элбэгдорж ялвал дуугай байна ялахгүй бол 7 сарын1-нийг давтана гэж айлган сүрдүүлж монголын хувьзаягаар тоглож байна. Ард иргэдээ Монголын ард иргэдбид ахиж улс төрийн гадны золионы тоглоом болохгүй,бидэнд тэр өнгө, бас эмх замбараагүй байдал хэрэггүй.Бидэнд нэг нар байгаа, нэг нарны доор нэг Монгол улсбайгааг санахтун сэрэмжлэхтүн !!
seremjluuleg.blogspot.mn
5 мдх: хдх бишүү чи эсүүл одх юмуу
Сэтгэгдэл үлдээх: