-Үнэгүй, чанартай дээд боловсролын тогтолцоог буй болгоё. Оюутан онц сурвал төлбөрөөс 100 хувь, сайн сурвал 75 хувь чөлөөлөх нь боловсролын чанарыг дээшлүүлэх хөшүүрэг болно. "Алтан дундчууд" ч төлбөрөөс 50 хувь чөлөөлөгдөнө.
Монгол Улсын Ерөнхийлөгч, МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Намбарын ЭНХБАЯР
Хувийн хувьсгалын хамаагүй л оюутан л бол 100 хувь чөлөөлнө гэнээ. Би ерөөсөө дээд сургууль нээлээ. Яагаад гэвэл нөгөө оюутануудаас сурсан ч сураагүй төлбөрөө 100 өөртөө авахын тулд бүгдийг нь суусан суугаагүй онц гаргана. Гоё байгаа биз. Нэг л өөр. Хамгийн боломжтой бизнес. Мөнгийг маань төр хийгээд өгчихнө.
Бүх монголын иргэд сур сур бас сурцгаагтун. В.И.Н.Энхбаяр
Төр тэгээд л ерөөсөө бүх гарч болох зардлуудыг даана гэнээ. Улсаас хоол бараг үнэгүй өгдөг болох гэнэ. Удахгүй автобусаар мөнгө төлж зорчдог цөөн хүмүүс бас үнэгүй сууна гэнэ. Хог энэ тэрийг төр үнэгүй ачна гэсэн. Удахгүй байрны мөнгө бас үнэгүй болно. Ямар гоё вэ. Дээр нь иргэн бүр 1 сая 500 гаа авчихна. Тэгээд л хүүхэд гаргаад байхад мөнгө урсаад л орж ирээд байна. Аргагүй ш дээ. Улс тэжээх хүүхэд юм чинь. Сүүлийн үед хүмүүс хүүхдүүдээ улсболд төрболд энхбаяр баяр гэсэн нэр өгдөг болсон гэсэн. Энэ ч их учиртайм байхаа. Энэ 2 тэр чигтэй тахигдаад байжийна гээд ойлгосон хүмүүс их байгаа л даа. Нэртэйгээр нь махн гээд нэр өгөхгүйм байх даа. Иргэний бүртгэлийхэнээс асуувал гаргаад ирж мэднэ шүү. Цаадуул чинь монголын хүн амыг дуртай цагтаа цаасан дээр нэмээд хасаад сурсан юм чинь. Тэр юу ч биш, бүүр хүн хувилж байсан гэх. Өнгөрсөн жил сонгуулиар манай найз сонгуулиа өгөх гээд очсон чинь уучлаарай саяхан та саналаа өгсөн байна гэсэн гэж байгаа.... за тэгээд олон зүйл үнэгүй дээр нь мөнгө өгнө. Мөнгө үрэгдэхгүй. Диваажин бүтээгдэж бишээ бүүр шамбалын орон энэ тэр бүтээгдэх юм байхаа.
Еэ гялай гэж... Өөн нээрээ төр татвар гэж бараг авахгүйм байхаа. Бизнес цэцэглэх нь дээ. Яаг 1980 он шиг болох юм гэсэн. Юмны үнэ аягүй доогуур. Бараг ихэнхи юм үнэгүй. Бүүр инээд хүрээд байхым. Аягүй бол цаг хугацааны машинаар зарим хүмүүс аялдаг байж мэдэх юм шүү. Иймэрхүү л юм ярих юм байна шүү дээ. За ингээд яриад байвал өчнөөн л юм байна. Болий байз. Нойр хүрлээ унтдымуу. Ингэхэд би унтаад байна уу сэрүүн байна уу.
За яршиг унтаа сэрүүнээ мэдэхгүй байхдаа яадын.
Балай юмаа. Зүүрмэглэсэн ч юмуу. Болий болий нойрноосоо сэрий.
Төр буй дор татвар буй Татвар буй дор төр буй.
Бэлэн хоол амруугаа хийлгэвэл та бүү баярла.
Алахаар бэлдэж буй малыг л тэгж тэжээнэм


Сэтгэгдэлүүд:
Гайлайна.
Orosiin zeel tuslamjiin 3 terbum dollar yumuu togrog yumuu rubli yumuu? hyatadiin 3 bas dollar yumuu yuan uu, esvel togrog yumuu??? ENE TOONUUDIIN UCHRIIG EROOSOO GARGAJ CHADAHGUI YUM, YALGAAD HELEED OGOOCH???
Сэтгэгдэл үлдээх: