Гадаадад суралцаж буй ардчилалыг дэмжигч монгол оюутнуудаас нутагтаа сурч хөдөлмөрлөж буй залуус, ни

 Нэг ийм уриалга гарсаан. Дөнгөж гарсан халуунаараа байгаа эд. Нэх олон хүн мэдэхгүй болов уу. Энэ блогийн админ эрхээ ашиглаад, нийтлэлийн бодлогод харшлахгүй ээ гэж үзээд тавьчлаа. Монголчууддаа үгээ хүргэцгээхтүн Монголчуудаа!

Гадаадад суралцаж буй ардчилалыг дэмжигч монгол оюутнуудаас нутагтаа сурч хөдөлмөрлөж буй залуус, нийт Монголчууддаа хандаж гаргасан уриалга. (өртөөлөх бичиг)

     Бид гадаадад суралцагч монгол оюутнууд. Гадны өндөр хөгжилтэй оронд эрдэм боловсролын шимийг хүртэхийн зэрэгцээ НИЙГМИЙН ЭРҮҮЛ ТОГТОЛЦООТОЙ ОРЧИНД ХУВЬ ХҮН ХЭРХЭН АМАР АМГАЛАН, АЗ ЖАРГАЛТАЙ АМЬДАРДГИЙГ дотроос нь мэдэрч байна. Жирийн иргэн эх орондоо ЭРХЭЭ ЯАЖ ЭДЭЛЖ, ҮҮРГЭЭ ЯАЖ БИЕЛҮҮЛДГИЙГ, ШУДАРГА ЁС ГЭЖ ЮУ БОЛОХЫГ, ШУДАРГА ЁСЫГ ЯАЖ ТОГТООДГИЙГ мөн нүдээр үзэж байна. Улс нь хөгжлийн өндөрлөгт хүрч гэмээнэ иргэн хүн эх орондоо сэтгэл хангалуун, бие тэнэгэр амьдардаг ажээ. Энэ бүхний хажууд эх болсон МОНГОЛ ОРОН МИНЬ ДЭНДҮҮ ХӨӨРХИЙЛӨЛТЭЙ САНАГДДАГ нь чин үнэн. Энэ ч байдлаас болж олон арван Монгол хөвгүүд, охид нутгаа орхин гадаадад үүрд үлдэх амьдралыг сонгож байгаа.

     Сиймхий ч гэсэн гэр минь, сэгсгэр ч гэсэн ээж минь. Бид монголын газар шороон дээр монгол аавын ерөөлөөр монгол эхийн хэвлээс унасан МОНГОЛ ХҮҮХДҮҮД билээ. Эргээд очих эх орон, дэлхийд данстай тусгаар улс, орхиод гарсан ГАЛ ГОЛОМТ, ижий аав, ахан дүүс минь биднийг хүлээн суугаа. Монголчууд бид дэлхийн аль ч улсын ямар ч аавын хүүтэй ЭН ЗЭРЭГЦЭХ, АРДАА ОРХИХ ч чадавхитай билээ.

     Харин яагаад улс гэр маань одоо хэр нь намаг балчигтаа дүнсийнэ вэ? Байшингаа шатаадаг (Байшинг хэн шатаасан тухайд логикийн тун барьцтай тайлбарууд барьцтай хүмүүсээс гарсаар байгаа), иргэдээ бууддаг, идэх хоол, уух усы нь булаадаг төр хэдий болтол орших вэ? Жирийн монгол иргэнд яагаад төрийн үйлчилгээ хаалттай байна вэ, яагаад илүү мөнгөтэй, илүү танилтай нь сайхан амьдарч, дээдсийн зиндааны хутгийг олж тэр хэрээр нохойн амьдралаар амьдрагч монгол хүний тоо улам олширсоор байна вэ? Хуулинд заагдсан та бидний ЭДЛЭХ ЁСТОЙ ЭРХҮҮД хаа нуугдна вэ? Бид яагаад ямар ч хамгаалалтгүй хөсөр орхигдон, өнчин хүүхдүүд шиг амьдарна вэ? Төр нь иргэдээ яагаад малтайгаа ижилхэн үзэж, иргэд нь ТӨРӨӨ ЯАГААД ҮЗЭН ЯДНА вэ?

Энэ бүхний цор ганц хариулт АВИЛГАЛД ИДЭГДСЭН ТӨР юмаа. Үүдний манаачаасаа эхлээд бүх төрийн бүх байгууллагад стандарт болон тогтсон авилгал өгч авалцах, та бидний хүртэх ёстой шударга ёсыг наймаалцах энэ үзэгдэл монгол эх орныг маань багалзуурдан амь тэмцүүлж байна.

Сүүлийн 20 жилд ардчилсан намын төр барих хугацаанд ажиллаж байсан засгийн газрууд тогтвортой ажиллаж чадахгүй огцордог байлаа. Тэр засгийн газрууд aвилгалтай шийдвэртэй тэмцэх явдалыг тунхаг болгон ажилладаг байсан юм. Ажлаа эхэлдэг ч байсан. ХАРИН МАХН, ТҮҮНИЙ ЛИДЕР Н.ЭНХБАЯР НАР УЛАЙРАН ТЭМЦСЭЭР ОГЦРУУЛДАГ БАЙСАН. Улстөрийн ов мэх, уран нарийн арга, гүтгэлэг сэлтийг жирийн иргэд бид даанч мэдрэхгүй өнгөрөх юм даа.

Чухам авилгал Монголд хэр амь бөхтэй, авилгалчид хэдий олуулаа юм, аалзны шүлс ямархуу бөх бат юм бэ гэдгийг энэ түүх харуулдаг аа. МАХН-н удирдагчид, сайд, дарга нар идсэн уусныхаа илэрсэн өчүүхэн хэсгүүдээс нь зарлуулан, дуудуулсаар хэрнээ жишим ч гүй сууж байдаг нь, зөвхөн нэг хүнээсээ бүгдээрээ айж, атганд нь багтаж ажилладаг нь ЯЛЗАРЧ ӨТСӨН ТӨРИЙН ШИНЖ биш гэжүү. ЯЛЗАРСАН ТӨРТЭЙ ХЭДЭН АРВАН УЛС ТҮҮХИЙН ТАВЦНААС АРЧИГДАЖ БАЙСААН.

Ардчилcан хүчинд түрлэг нэмэх уухайн түрүүч нь залуус та бид билээ. Эгнэгт орших эрүүл нийгэм, ирээдүйдээ итгэх итгэлийг бид маргаашнаас бид өнөөдөр хайх ёстой. Хилийн чанадад суралцагч олон мянган оюутан залуус бид ХЭДИЙ БИЕЭРЭЭ СОНГУУЛЬ ӨГЧ ЧАДАХГҮЙ Ч ГЭСЭН ЭХ ОРОНДОО БАЙГАА АНДУУД, ОЛОН МЯНГАН ЗАЛУУСДАА ХАНДАН ЭНЭХҮҮ УРИАЛГЫГ ТҮГЭЭЖ БАЙНА.Америк, Солонгос, Европ, Хятад, Япон, бусад орнуудад суугаа Монголчуудаа, бидний дуу хоолойг өртөөлүүлэн дамжуулагтун! Эх орны минь хөгжлөөс бугуйлдан хойш нь чирж буй мангас, авилгал болоод авилгалч түшмэдийн эсрэг үзэл санаа дуу хоолойгоороо давалгаалагтун!

Эх нутагтаа суугаа эрхэм андуудаа, залуусаа, ах эгч, аав ээж нарыгаа СОНГУУЛЬДАА ИДЭВХТЭЙ ОРОЛЦОХЫГ, авилгалыг боомилж эх орноо хөгжлийн замд дуудах ардчилсан намаас нэр дэвшигч ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖИЙН ТӨЛӨӨ САНАЛАА ӨГӨХИЙГ уриалагтун!

 Монголд нутагт үеийн үед БААТАРЛАГ ЭХ ОРОНЧИД төрөн гарч агуу хувьслуудыг хийж байсан. Тэрхүү ЗОРИГТ ХӨВГҮҮДИЙН ХОЙЧ ҮЕ одоо ч байгааг бид мэднэ. Харин орчин үеийн МАФИЙН СҮЛЖЭЭ БОЛОН БЭХЖСЭН АВИЛГАЛЧДИЙН БАТ БЭХ ХЭРЭМ амар нурдаггүй ажээ. Энийг нийт Монголчууд, та бидний оролцоогоор нурааж чадна. Энэ бол сонгууль юмаа. БУРХАНЫ АВРАЛААР ӨНӨӨДӨР ТА БИДЭНД СОНГУУЛЬ ӨГӨХ АЗ БАЙНА.

Өөрчлөлт бужигнаан авчирдагаа. Гэлээ гээд язганах өтнөөс айж саваа сэгсэрч цэвэрлэдэггүй монгол хүн үгүй билээ. Эс тэгж гэмээнэ бүх юм өтөнд идэгдэж дуусдаг жамтай. Бид өнөөдөр Австриас, Италиас, Чехээс, Оросоос, Швейцариас, Солонгосоос энэхүү уриалгыг дэмжин түрж байна. Эргээд очих эх оронтой, хүлээн суугаа дүүтэй, эгчтэй, ахтай, аавтай, ээжтэй, азай буурлуудтай билээ бид. Бүх элгэн садан, ахан дүүсээрээ бид дэлхийн жишигт хүрсэн өндөр хөгжилтэй орны иргэд болох сайн цагийг хүлээн суугаа билээ.

МОНГОЛ ЭХ ОРНЫГ МИНЬ АГУУ ДЭЭСИЙН БОШГО ИВЭЭЖ,

ЗОВСОН ХОЙЧСИЙН ЗАЯА НЬ ТҮШИX БОЛТУГАЙ!!!

Сэтгэгдэлүүд:

1. Wolf | 2009-04-30 06:42:08
Элбэгдорж бол Энхбаяраасаа дор этгээд.
2. tagnai (зочин) | 2009-04-30 06:57:04
Эээ Чоно минь дээ чоно минь. Муужгайнаас дор чоно минь.
3. Жиргээ | 2009-04-30 07:00:01
Ta nar yax gej ter sain, ene muu gejiideg yum be?
Bugd luivarchid...
Zorig; Dashbalbar agsan nariig xen z.b.laad nyat xiitsen be? bugd l xolbootpoi!
4. VperV | 2009-04-30 07:35:24
Монголын нийгмийг хамгийн их хохироож байгаа хамгийн муухай хор нөлөөтэй зүйл нь авилга гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Тэгвэл одоо энэ 2 нэр дэвшигчийн хэн нь авилгатай хамгийн их нэр холбогдсон бэ гэдгийг гаргаж ирээд уралдуулъя л даа. Элбэгдорж авилгачин гэхээр үнэмшилгүй чихэнд худлаа сонсогдоод байна.Түүнийг огцорсон, хошгируулдаг цаашилбал хүзүүгүй энэ тэр гэдэг л дээ.Гэхдээ авилгачин л лав биш...Энхбаяр гэхээр авилгал санаанд автоматаар орж ирээд цаашилбал аалз, хувалз, аалзны тор шүлс нүүрэн дээр мэдрэгдэх шиг болдог. Энхбаяр би авилгатай ямар ч холбоогүй гэж хэлэх гээд үзэг л дээ? Хичнээн хүмүүс улайн цайм идсэн уусан, албан тушаалаа ашиглаж авилга авсаныг нь бичээд байхад тэднийг хорьж хараахан чадахгүй л байгаа биз дээ? Сайндаа биш цаадуул нь өөр хөдөлшгүй баримтуудыг нь дахин гаргаж ирэхээс л айгаад шүү дээ.
Зарим хүмүүс ямар ч сонголтгүй болчихлоо гэж байна.Нэгэнт тийм бол хамгийн бага авилгалд орооцолдсон буюу хамгийн бага хулгай хийснийг нь сонгоё л доо.

Хэрвээ Та залхуурахгvй бол гvvглээс Энхбаяр авилгал гээд хайгаад vзээрэй. Яг адилхан Элбэгдорж авилгал гэж хайна. Энхбаярын авилгалтай холбогдсон маш их бичлэгvvд байдаг юм байна.Ихэнхи нь тvvнийг авилгалд буруутгасан. Харин Элбэгдорж авилгал гэдэг vгтэй холбогдохоороо дандаа авилгалын эсрэг хэлсэн, тэмцсэн vгс, vйлдлvvд нь байх юм. Бvр хэдийн жилийн өмнөөс л энэ 2 нэр дэвшигч маань нэг нь авилгадаад нөгөө нь тэмцээд явсан ерөнхий дvр зураг харагдаж байгаа юм.
5. medicalscience | 2009-04-30 08:27:34
Адилдаа адил годилдоо годил байхаа.
6. Mendee | 2009-04-30 09:41:08
adilhan gedeg chini enkhbayriin gargasan ug. zaluusiig ingej ali ni ch adilhan yum geed sanal uguulehgui hogshuul enkheeegiin toloo sanlaa uguud busdiign i luibardaad garah gesen bashir sanaaaa
7. Wolf | 2009-04-30 09:43:05
tagnai-хэрэлдэх сонирхол алгаа.
8. domino | 2009-04-30 11:02:47
Үнэндээ хэн нь ч ялгаагүй шд.

Энэ 2-оос өөр эх орноо аваад явчих хүн алга уу гэсэн!@#$%^
9. Битмин | 2009-04-30 11:26:05
Мань байна л даа.
Даанч та нар намайг нас залуу цус шингэн гээд гадуурхана л даа. мэдэж байна.
10. Буянаа (зочин) | 2009-04-30 11:43:09
харин энэ хоёроос өөр гарчих хүн байхагүй юм байх даа. Элбэгдорж ард түмнийг хошгоруулна гэж хэлсэн бичлэгийг сонссоноос хойш түүнийг дэмжихээ байсан. Одоо гарвал бас хошгоруулах гэж оролдох биз. Би лав худлаа хошгормооргүй байна
11. Orgil | 2009-04-30 11:59:08
So-s zovhon end nadtai bga 10 zaluugaas 8 ni elbegeeg demjij bn uldsen 2 uldegdeliig odoo ustgah gej bn xaxa
12. tagnai | 2009-04-30 15:18:41
Энэ 2 хүн чинь дэс өөр шүү дээ базарваань. Авилгал гэдэг овоог нэг нь босгож, нөгөө нь нураах гээд хүч нь хүркүү байгаа хүмүүс.
13. Badman | 2009-04-30 15:21:28
Зүсээ хувилгасан коммунистуудаар хичнээн жил төр бариулах гэсийн бэ. Би л лав Элбэгдоржийг яаж ч байсан дэмжинэ ээ.
14. melka (зочин) | 2009-04-30 15:23:24
ene blogoog anh neehdee ali negen uls toriin huchniig demjihgui gej uul ni tohiroltsson sanagdaj bna. odoo ch hen durtai ni yu durtaigaa oruuldag boj dee.
15. melka (зочин) | 2009-04-30 15:24:55
bi lav aliniig ni ch demjihgui. sanalaa ogohgui.
16. melka (зочин) | 2009-04-30 15:26:43
bas ene niitlel lav ene blogiin bodlogo bish gedgiig helj chadna.
17. Tlg_UB | 2009-04-30 15:49:47
Энд МАХН-р тархиа угаалгачихсан хүмүүс зөндөө байнадаа. Арга ч үгүй бизээ, Монголд байгаа бүх хүмүүс ийм нийтлэг хандлагтай болчихож.
Авилгалч, Луйварчдаасаа салж байж нийгэм зөв гольдрогдоо орно гэдгийг хэзээ ойлгох юм болдоо.
18. fabio (зочин) | 2009-04-30 15:52:46
end tuilshirch margah hereg yun? hen ni heniigee demjih ni huvi hunii sanaa, uzel bodlyn ilerhiilel... harin PR-n huvid elbegdorj enhiin tsagaan tagtaa boloh gej yadah yumaa. ARDCHILSAN ERUNHIILUGCH..... ardchilal gedeg uls turiin oilgolt bish zah zeeliin (capitalist) niigmiin amidrah uhaany neg ilerhiilel gedeg yum sh dee, gadaadad yavj galuu shuvuuny mah idsen humuuus medmeer yum. elbegdorj bolovsrol nimgen, het busdyg dagaldan huulbarlag (USA) ter zagvar ni mongol hursund taarah eseh ni hamaagui, heregtei ued ard tumeeen geed hoshigoruulj chadaad uuruu ard ni sugaraad ulddeg muu zantai, neg l ih saihan yaridag hun sh dee.. tegeed ch mongold ardchilal uuseh ued ter chini zuvhun microfony erhtei l hun baisan yum. zorigoos hoish l ardchilalyn etseg bolchihson bolhoos. BIDNIIG DEMJSEN HUMUUS SUUGAARAI gej zorig gants ug helhed l bugd suuj baisan gedeg. tegvel elbegee turhersen olnyg tegj udirdaj chadahgui sh dee. neeh tsever hun boloh gej... boroogoos hediig shuusan be???? harward-d yaaj, yund sursan be???? negent hulaad tavisan yumand bas copy setgegdel uldeev
19. arzgar_20 | 2009-04-30 15:59:32
VperV-d.... sergeen bosgolt gej bank bailaa.. yaagaad yuny uchir golomtod niiluulev????
boroo gould gej altny davarsan company bn yaagaad dangaaraa 40tn alt avaad arildag bnaa. gereeg hen, hezee hiiv. uunii daraa elbegee uSA yavj hausd 2 jil tarvalzaj yavaad irsen biz dee??? yamar munguur???
zuvhun 2honyg l bichlee.
elbegeegiin nudnii shil ni 800USD-n unetei
elbegart-n zuragnuudaa hedeer haanaas yaaj avsan be? bas 2-g nemlee
elbegdorj yamar ajil hiideg yamar orlogotoi hun be? sard 3,000 USD-n bairny turees yaaj tulj bn ve????
2 jolooch..... za har mur tsuvuulj bolno sh dee ehnii joloochiig alchihaad erunhii saidyn sureer dalailgaj shunu bolj baihad UB-s nisdeg tereg huurguj baisan yum... shunu nisdeg tereg huurguh huuli baihgui shuu naizaa...
20. tagnai (зочин) | 2009-04-30 21:40:08
Оо яасан сагсуу юм бэ. Хэн дуртай нь юу дуртайгаа оруулдаг болж чихшг.
21. erka (зочин) | 2009-05-12 21:20:06
ХУ намд тархиа угаалгасан маш их хүн б.на Ийм байхад хэзээ МОНГОЛ УЛС авилгалыг үгүй болгож.Энхээгээсээ сална даа зайлуул
22. VperV (зочин) | 2009-05-13 21:39:58
Arzgart.
Энхбаярын баг Монгол улсын газар нутгийг ашигт малтмалын лиценз нэрээр хувьд, түүний дийлэнх нь гадаадынханд эзэмшүүлж, монголын ард түмнийг газар шорооноос нь салгасан юм. 1995-2005 онд ашигт малтмалын хайгуулын 1678 лиценз олгосноос 1460 буюу 87 хувийг Энхбаяр, 137 буюу 8.2 хувийг Ц.Элбэгдорж, 29 буюу 1.7 хувийг П.Жасрай, 15 буюу 0,9 хувийг М.Энхсайхан Засгийн газар толгойлж байхад (“Улс төрийн сонин. 2006 оны 09 (021) дугаар) олгожээ. Энхбаярын баг 2000 онд 46 лиценз олгож байсан бол 2001 онд 123,
2002 онд 383, 2003 онд 265, 2004 оны хагас жилд буухынхаа өмнө 643 лиценз олгож амжисан байна. Өөрийн талын хэд хэдэн хүнд 8-22 лиценз олгосон байхад “хүний” талын зарим хүний өргөдөлд хариу өгөлгүй сар, жилээр дарсан байлаа. “Ардчилсан холбоо” эвслийн ерөнхий сайдуудын үед тус бүр 20 хүрэхгүй лиценз олгосон нь Н.Энхбаярын үед “өөрийн” нэг л хүнд олгосон лицензээс бага байна.
23. eegii (зочин) | 2009-10-05 16:31:56
ooriigoo l demjine dee.nadaas oor nadad unench xvn alga daa

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.