Орост өр төлөх ёсгүй байжээ

 

Орост өр төлөх ёсгүй байжээ

E-mail
2009 оны 04 сарын 29
Их гүрнүүд багтдаг Парисын клубын хуралдаанаас 2004 оны 1 сарын 15-наас эхлэн том улсуудад төлөх бага улсуудын өрийг бүрмөсөн цайруулах уриалга гаргасан байна. Энэ уриалгад ОХУ нэгдсэн болохоор монголчууд 20 хоног хүлээчихсэн бол нэг долларын төлбөр төлөхгүй өр автоматаар цайрчих байжээ.

Харин Их удирдагч маань яаран төлөхөөр шийдсэн байна. Яагаад?

 

МОНГОЛЧУУД ОРОСУУДЫГ ҮЗЭН ЯДДАГГҮЙ, ХАРИН... (орос хэвлэлийн тойм)

“Даяар Монгол” сонины уншигчдын хүрээ тэлэхийн хирээр гадаадын өндөр хөгжилтэй оронд мэргэжлээрээ ажиллаж, суралцаж байгаа Монголчууд маань нийтлэлээ ирүүлэх болж байна. Тэдний маань Монголоо гэсэн сэтгэл, мэргэжлийн чадвар, санаачилга зэрэг нь Монгол улсын хөгжил, үндэсний аюулгүй байдал зэрэгт тус дэм болох нь дамжиггүй. Ингээд бид Мичиганы Их Сургуулийн Орос судлаач, доктор Ц.Ганхүүгийн удаах нийтлэлийг танд хүргэж байна.     


Мөнхийн хөрш

"Хөршөө сонгодоггүй" гэсэн хэлц байна. Үнэн л үг. Бидэнд түүхээр заяагдсан хоёр хөршөөс холдох арга байхгүй. Хажиглах, хөөх туух боломж байхгүй.

Учраа олоод, ойлголцоод, харилцан ашигтай, эрх тэгш харилцааг бүх талаар хөгжүүлээд явах л цор ганц зам бий.

 Орчин үеийн Орос, Хятад улсуудтай бол бидэнд газар нутгийн болоод харилцааны зөрчил байхгүй. Бидэнд хөршүүдээс сурсан, авсан, юм ч бий. Монголчууд түүхийнхээ туршид хоёр хөрштэйгээ дандаа л муу харилцаа, дайсагналцсан бодлого явуулж байгаагүй, цаг үргэлж хөршүүдээс зүүгдээд, тэтгүүлээд яваагүй. Өгсөн, аварсан, бойжуулсан, дэмжсэн, тусласан түүх ч байгааг орчин үеийн түүхийн шинжилгээнүүд нотлосоор байна.

Хубилай нийслэлээ Бээжинд шилжүүлж Юань династийг үүсгэн байгуулсан нь дундад улсын улс төрийн нэгдэл, эдийн засгийн хөгжил цэцэглэлтэнд үнэлж баршгүй түлхэц, дэмжлэг өгснийг түүх хэлнэ.

Тархай бутархай славян аймгууд монголчуудын удирдлага дор нягтарч, викинг, тевтоны харгис, түрэмгий довтолгооноос тэсэж, өмгөөлүүлж үлдсэн ч түүх. Оросын бие даасан төрт ёсны түүх нь монголчуудын эзэгнэлийн дараачаас л боломжтой болсон билээ.

Өмнө нь монголчуудыг дан хараар дүрсэлж ирсэн оросын түүхчид өнөөдөр Орос улс төлөвшихөд монголын гүйцэтгэсэн үүрэг нь Византийн Орост үзүүлсэн нөлөөнөөс дутахгүй гэж бичих боллоо. Оросын сэтгэгч  П.Чаадаев тухайн цагтаа бичихдээ монголчуудын довтолгоо нь “оросын ард түмнийг сүйтгэсэн бус харин ч хөгжих, өсөж үржихэд нь тусласан юм “ гэжээ.

"Орос хүнийг сайн маажвал цаанаас нь монгол гарч ирнэ дээ" гэдэг үг бол ор үндэсгүй хошигнол биш юм. Орос, монгол овог аймгуудын цус маш их холилдож сүлэлдсэн байдаг бөгөөд цэвэр орос гэгдэх хүний төрх монголжуу байдаг. Үүгээрээ ч тэд бусад европ төрхтнөөс шууд ялгардаг.

Шинэ түүхийн нугачаанд хөршүүдийн удирдагчид, ялангуяа Кремлийн зүгээс монголын улс төрд нөлөөлдөг, төлөөний хүнээ шургуулдаг тохиолдлууд цөөнгүй гарсан ч монголын ард түмэн тэднээр нийт оросын ард түмнийг төлөөлүүлж ойлгодоггүй. Орос, монголын ард түмэн найрсаг хамтын ажиллагаанаас хэзээ ч татгалзахгүй нь ойлгомжтой асуудал.
Харамсалтай нь оросын эрх баригчдын зүгээс эрх тэгш бус харилцаа үүсгэхийг эрмэлзсээр л байгаа нь дараах ишлэлээс харагдах байх. Оросын нэртэй монгол судлаач Г.С.Яскина саяхан гаргасан “Монголия и внешний мир” номондоо ОХУ-аас энэ жижиг бус оронд хандах бодлогоо яаж фокуслах вэ? гэж асуугаад: "Оросын хүчирхэг хөрш - Хятад Монголыг байнга шахуу өөрийн нутаг дэвсгэр гэж үздэг бол бид Монголын нутаг дэвсгэрийг Орос-Хятадын харилцаанд мөнхөд ашиглагдах геополитикийн буфер(хаалт, бамбай) чухал хөшүүрэг гэж үзнэ" гэж дурдсан байна.

Уг нь бол монголчууд бид шинэ нөхцөлд өөрсдийгөө Орос-Хятадын харилцааны хавчуурга, хаалт бус Ази, Европ, ОХУ - БНХАУ-ыг холбосон гүүр,  хамтын ажиллагааны эрх тэгш оролцогч гэж үзэн гадаад бодлогоо тодорхойлсон билээ.

Монголын Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар оросууд юу бичив?
    5 сарын 24-нд болох сонгуулийн талаар оросууд нилээд сэтгэл хөдлөлтэй бичиж байна. Гол нь "Н.Энхбаярыг монгол дахь оросын ашиг сонирхлыг илэрхийлэгч" гэж шулуухан бичиж байна. Мөн Ардчилсан намын нэр дэвшигчийг АНУ-ын талыг баримталдаг, оросын ашиг сонирхолд саад болох магадлалтай этгээд гэж хардахаа ч мартсангүй. Ц.Элбэгдорж эсрэгээр орос, хятад гэсэн хөрш орнуудтайгаа эрх тэгш найрсаг ажиллагааг бүх талаар хөгжүүлэхээ амлаж байгаа билээ. 

 Оросын хэвлэлүүд Монголын сонгуулийн талаар бичсэнийг хамгийн товчоор илэрхийлбэл "Монгол дахь гар хөл минь тасарчих вий дээ" гэсэн болгоомжлол үнэртэж байна. Монголын улс төрийн дээд хүрээнд оросын ашиг сонирхлыг хамгаалахын цаад утга учир нь монголын уран гэдгийг би өмнө бичсэн тул энэ удаа нуршихаа болъё.

Оросын авлигачид Монгол дахь авлигын тулгуурыг дэмжинэ
Монголоос ЗХУ-д төлөх ёстой байсан өрийн асуудал нь оросын хэвлэлүүдээр өрнөсөн амттай сэдвийн нэг байжээ.  Эндээс маш тодорхой болсон зүйл нь Оросын сангийн яамны дансанд 200 сая доллар л орсон асуудал. Үлдсэн 50 сая доллар нь хаашаа орсон талаар хоёр таамаглал оросын хэвлэлүүдэд бичигддэг:

1.    М.Касъянов монголын улс төрчидтэй хувааж авсан. Чехийн FID группыг энэ өрийг тэглэх асуудалд зуучлал хийлгэсэн. Холбооны Аюулгүй Байдлын Алба(ФСБ) энэ асуудлыг анхнаасаа хяналтанд байлгаж, баримтжуулж авсан нь монголын улс төрийн дээд хүрээнийхнийг барьцаалах, дарамтлах сайхан хөшүүрэг болсон. Үүгээр дөрөөлөн В.Путин улс төрийн талбар дахь ирээдүйн хүчтэй өрсөлдөгч М.Касъяновыг огцруулсан юм. Чехийн шүүх FID группын ерөнхийлөгч Д.Фарнбауэр санхүүгийн луйврын хэргээр ял сонсож шоронд суусан нь монголын өрийг зохицуулахдаа мөнгө унагасантай холбоотой зэрэг мэдээллүүд зонхилж байна.

2.    Хоёрдахь таамаглал нь маш бага тохиолдож байгаа нь В.Путин хэвлэл мэдээллийг бүрэн хяналтандаа авсны үр дүн ажээ. Юу гэхээр  Холбооны Аюулгүй Байдлын Албанаас(ФСБ) өр дарах нууц тохироо, яриа хэлцлийг баримтжуулж авсан бичлэгийг үзүүлж байгаад В.Путин Н.Энхбаяр тэргүүтэй монголын улс төрчдийг далан таваар буулгаж авсан гэнэ. Ингээд зувчуулсан мөнгийг В.Путин хурааж, дахин сонгогдохдоо ашигласан байна. Мөнгийг нь авсны хариуд Н.Энхбаярыг "ахин сонгогдоход дэмжлэг үзүүлнэ" гэж амласан. Хэлсэн үгэндээ хүрэхийн тулд 2009 оны монголын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын өмнөхөн монголд айлчилж очоод Н.Энхбаярын гарыг чанга атгаж зургаа авахуулаад, хуучны сайхан үеийн талаар нэг хоёр гоё өгүүлбэр хэлэх төлөвлөгөө гаргажээ. Айлчлалын үеэр монголтой цөмийн салбарт хамтарч ажиллана, төмөр замыг өөд татна, бас бус жаал зугаа хөрөнгө оруулалт хийнэ гэж тоо дурдаад энэ нь "Н.Энхбаярыг л бодсондоо хийж байгаа ажил" гэж тодотгох бололтой.

Дээрх таамаглалуудаас хоёрдахийг нилээд бодитой байх гэсэн үндэслэл байгаа юм. Учир нь М.Энхболд Засгийн газрын тэргүүн, МАХН-ын дарга байх үедээ Н.Энхбаяртай нилээд зөрчилдөж, Асгатын ордыг оросуудын мэдэлд өгөх асуудлаар ширүүн маргаан өрнөсөн билээ. Тэр цагт М.Энхболдын хэвлэлийн төлөөлөгч Н.Дэмбэрэл "Их өрийг барагдуулсан" асуудал хаагдаагүй байна, оросын удирдлагууд үүгээр нээнтэглэн тулгалт хийгээд байна" гэсэн мэдээлэл цацаж, хожим нь энэ хэргээрээ шоронд суугаад авсан билээ.


    Өр яг яаж төлөгдсөнийг оросын хэвлэлүүд дурайлгаад өгчээ. Тэдний бичсэнээс үзэхэд Монгол улсын Санхvv, эдийн засгийн яам Чехийн “Ceskoslovenska Obchodniy Banka” банкинд данс нээгээд “ФИД" групптэй байгуулсан “001/03” тоот хэлэлцээрийн дагуу 250 сая ам.долларыг орос руу биш Чех руу шилжүүлсэн байна. Mongolian Debt-Escrow Acc.No 99424036 тоот дансанд мөнгө шилжсэн байдлыг нарийвчлан үзүүлбэл:

- 2003 оны 12 сарын 19-нд 50   сая долларыг     Монголбанкнаас    
- 2003 оны 12 сарын 19-нд 100 сая долларыг    Монголбанкнаас,    
- 2003 оны 12 сарын 29-нд 37  сая долларыг     Монголбанкнаас,    
- 2003 оны 12 сарын 29-нд 50  сая долларыг     Айвенхоу Майнз компанийн “HSBC Bank Canada” банк дахь данснаас,    
- 2003 оны 12 сарын 29-нд 13 сая долларыг     Эрдэнэт УБҮ-ийн ХХБ дахь данснаас тус
тус шилжvvлсэн байна.         

Дараа нь ОХУ-ын Сангийн яам Внешэкономбанкаар дамжуулан батламж ирvvлэхдээ мөнгөний тоо заасангүй зөвхөн хувь хэмжээгээр илэрхийлжээ. Үvнд:
    
-    2003.12.29-нд нийт өрийн 60.0 хувийг хаалаа
-    2003.12.31-нд нэмж нийт өрийн 40.0 хувийг хаалаа.    
 
гэсэн мэдэгдлийг 2004.01.01-ний өдрийн байдлаар “0” vлдэгдэлтэй дансны хуулгыг хавсарган ирvvлжээ.

Уг нь бол хүчин төгөлдөр санхүүгийн баримтан дээр бол тэдний өдөр, төдөн сая доллар хүлээн авлаа гэж тодорхой тоо бичигдсэн байх ёстой. Ньюанс энд л байжээ. Хэрвээ оросоос "манай дансанд яг төдөн доллар орж ирлээ" гээд л баримт өгчихсөн бол, эсвэл чехээс орос руу хийсэн шилжүүлгийг хавсаргачихсан бол бүх хардлага алга болох байжээ.

Чехийн FID групп гэдэг компанийн талаар сонирхвол Имрих ба Дэниель Фарнбауэр нар удирддаг. Эцэг, хүү бололтой. Имрих 1945 онд, Дэниель 1976 онд төржээ. Компанийн удирдлагад тэдэнтэй ижил овогтой эмэгтэй байгаа нь эхнэр, ээж байх магадлалтай юм.

Словакийн "Свобoда" радиогийн мэдээллээс харахад Имрих хуучин КГБ-ийн ажилтан байж, Словак, Германыг дамнасан ажиллагаануудад оролцдог байжээ. В.Путин Зүүн Герман дахь КГБ-ийн ажилтан байсан үе нь давхцаж байгаагаас үзэхэд тэд хамтран ажилладаг байсан байж бүрэн болох. КГБ ЗХУ-д сурч байсан монголчуудаас ирээдүйн "удирдагчийг" сонгоод хүмүүжилсэн байх ч магадлалтай. Тэд нар нь эргэх холбоотой байдаг ч байж болох. Ямар ч байсан чехийн хууль хяналтынхан монгол, оросын хэвлэлийн мэдээллүүдэд үндэслэн шалгалт явуулснаар FID групп компани хуучин социалист орнуудын хоооронд үүссэн өрийг барагдуулах ажиллагаанд нэг бус удаа оролцож, санхүүгийн луйвар явуулж байсныг илрүүлэн Д.Фарнбауэрт ял оноожээ.

ОХУ-ын Засгийн газрын тэргvvн асан М.Касьянов 2004 оны 1 сарын 10-нд өдөр Ерөнхий сайд асан Н.Энхбаярт 75п-П2 тоот ирүүлэн хамтарч "өр даралцсанд" талархжээ. Тэгэхээр чехүүдээс "өөрийн мөнгийг" 1 сарын 8 - ны орчим хүлээж авсан гэсэн үг.   Монголчууд уйлалдан, баярлалдаж ханахгүй суутал сар гаруйн дараа өвлийн тэнгэрт аянга цахиж, Ерөнхийлөгч асан В.Путинээс 2004 оны 2 сарын 19-нд Пр/271 тоот албан бичгийг дахин ирvvлж "их өр" гэж нэрлэгддэг шилжих рублиэр илэрхийлэгдсэн зээлийн асуудал бvрэн шийдэгдэх нөхцөл бүрдсэн тухай сануулжээ. "Шийдэгдсэн" гээгүй "шийдэгдэх нөхцөл бүрдсэн" гэдэг нь "яриа үлдсэн" гэсэн санаа!

Улс орнууд дахь Авлигын түвшинг тодорхойлдог олон улсын байгууллагуудын судлагаагаар В.Путины Засгийн газар Монголоос ч хойгуур бичигдэж байгаа бөгөөд Оросын Ерөнхий сайдын хөрөнгөний гарал үүсэл (цалингаараа Сургут нефтийг авах боломжгүй) нийтэд ердөө ч ойлгомжгүй байдаг ажээ.

Манай Ерөнхийлөгч ч гэсэн хадгаламжиндаа мөнгөгүй, 37 сая төгрөгөөр үнэлэгдэх ганц байрнаас өөр хөрөнгөгүй гэж мэдүүлдэг. Тэрээр В.Путины хөрөнгөө өөрийнхөө нэр дээр бус найз нөхөд, тойрон хүрээлэгчид, ойр дотныхныхоо нэр дээр байршуулдаг туршлагыг хуулбарладаг. Нэг тэрэгний хоёр дугуй бололтой.

Эндээс дүгнэж үзвэл 5 сарын 13-нд оросын авлигын бүлэглэл улс төрөөс арчигдах нь тодорхой болж ирсэн "Монголын түншүүдээ эргэх, сэтгэл санааны дэм өгөх" гэж монголд айлчилж байгаа гэсэн мэдээлэл бодитой байна.

Монголын ард түмэн оросын ард түмэнд хайртай. Гэхдээ тэдний удирдагчид бие даасан тусгаар улсын улс төр, дотоод асуудал руу өнгөлзөхийг тэвчих хүлцэнгүй хүмүүс бас биш ээ.

Орост өр төлөх ёсгүй байжээ
Их гүрнүүд багтдаг Парисын клубын хуралдаанаас 2004 оны 1 сарын 15-наас эхлэн том улсуудад төлөх бага улсуудын өрийг бүрмөсөн цайруулах уриалга гаргасан байна. Энэ уриалгад ОХУ нэгдсэн болохоор монголчууд 20 хоног хүлээчихсэн бол нэг долларын төлбөр төлөхгүй өр автоматаар цайрчих байжээ.

Харин Их удирдагч маань яаран төлөхөөр шийдсэн байна. Яагаад?


1.    Ард түмнээ өрнөөс салгасан "баатар" болох гэсэн байх нь
2.    "20 хоног өнгөрчихвөл та нар ч, бид нар ч хоосон хоцрох нь" гэж оросуудаа шахсан байх нь
3.    Ядуу ард түмнээ бодолцоогүй, өөрийгөө л бодсон байх нь


Ард түмэнтэйгээ амь нэгтэй хүн байсан бол оросууд шамдуулж шахсан үед ч гэсэн аргацааж байгаад Парисын клубын зарласан хугацаа хүргэчихсэн бол нэг ч доллар өгөлгүй өрнөөс салчих байжээ.

Хэрвээ тэгсэн бол ганцхан л гунигтай зүйл үлдэх байсан. Сонгууль бүрээр нэг баатар гарч ирээд өр дарсан гавъяагаа нулимс унаган гайхуулахгүй л болчих байж дээ.

Их өрийг ийнхүү яаран төлсөн бодлогогүй алхамаас болоод өнөөдөр Оюу толгойн баян орд хорт Боб гэгчийн мэдэлд орж, удирдагчид маань Оросын авлигачдын гарт оржээ. Үр дүнд нь дэлхий дахин биднийг авлигалтай, дарангуйлалтай, ардчилалгүй орон гэж үзэн харилцаагаа хязгаарладаг.

Үүний нотлогоог холоос хайх хэрэггүй. Ерөнхий сайд С.Баяр өчигдөр Европын Холбооны орнуудын Элчин сайд нарыг хүлээн авч уулзахдаа Монгол улсыг Европын Комиссын “зах зээлийн бус эдийн засагтай орны жагсаалт”-аас хасч өгөхийг хүсчээ.

“Зах зээлийн бус эдийн засагтай орнуудын жагсаалт”-аас хасуулах нь монголчуудын хувьд улс төр, эдийн засгийн чухал ач холбогдолтой гэж С.Баяр онцолсон байна. С.Баяр Н.Энхбаярын тарьсан балгийг арилгах гэж хичээж байна. Тэр өөрчлөлтийг хүсчээ. Би ч бас.

Орос судлаач, доктор Ц.Ганхүү
Жич: - Бүх эх сурвалжийг дурдах гэхээр зай талбай ихэссэн тул оросын хэвлэлүүдээр
гарсан энэ сэдэвтэй холбоотой материалыг нягтлахыг хүсвэл ts.ganxuu@gmail xaягаар хандаж болно.

 

Нийт санал, сэтгэгдэл (8)Add Comment

Эх сурвалж  Даяармонгол сонин
                 http://dayarmongol.com/index.php?option=com_content&task=view&id=3300&Itemid=1


Сэтгэгдэлүүд:

1. 35 | 2009-04-30 15:55:54
Би бодды. Ерөөс монголчууд орост ямарч өргүй байсан. Харин ч авах ёстой маш их авлага байгаа.
1922 оноос эхэлж монголын аль л эх орондоо хайртай болгоныг оросууд алж талсаар ирсэн. 30-аад оны хэлмэгдүүлэлтийн шуурганд өртсөн монголын тэргүүний хүмүүсээс авахуулаад, 90-ээд онд оросуудын гар амь насаа алдсан Цэдэнбал хүртлэх бүх хүмүүсийн амь насыг оросууд төлөх ёстой. Оросууд нутагтаа маш олон хүнийг аваачиж алсан. Нэг хүний амийг тодорхой хэмжээний валютаар үнэлээд нэхэхэд бид заавал авлагатай гарах ёстой. Монгол хүн бүр ийм итгэл үнэмшилтэй байж, оросуудаас өрөө нэхэх ёстой. Ард түмнүүдийн найрамдал бол тусдаа асуудал.
2. bi_ok | 2009-04-30 16:02:26
ene bol elbegdorjiin xiij bgaa ajil bolimoor yum
3. Битмин | 2009-04-30 16:06:37
Бас стратеги түншлэл гэж юм бий.
ухвал юм гарнаа
4. embi | 2009-04-30 16:16:10
Манай ерөнхийлөгч нэг л их ялгуулсан баатар болох гэдэг юм саяхан их өрийг төлхөд үнэтэй хувь нэмэр оруулсан тул гээд нэлээд хэдэн хүнд юм өгч байгаа харагдана лээ. Путин ирж баахан зураг даруулж байгаад явах юм биз дээ. Энхбаярын сонгуулийн менежерээр оросууд ажиллаж байгаа гэсэн мэдээ яваад байгаа энэ бас нэг юм хэлээд л байна
5. 35 | 2009-04-30 16:23:57
Хүний аминаас бусдыг нэг нэгэндээ зээлүүлээд түншилж болно биз дээ энэ чинь
6. Tlg_UB | 2009-04-30 16:32:58
Арав гаран жил улс орныг удирдахдаа ганцхан хийсэн ажилтай одоо тэгсэн тэр нь бас маапантай болж таардаг. Чэхийн банкаар дамжуулж өр төлөхдөө 50 сая доллар туучихсан юм шиг байгаамдаа. Ер нь цайрцан луйварчин доо.
7. Хожуул | 2009-04-30 16:36:02
Сайхан бичжээ.
8. Namara | 2009-04-30 17:09:40
Балай юм. өөр юу хэлэхэв
9. altargana | 2009-04-30 23:08:51
Их өрийг төлөх явцад 50 сая доллар зувчуулсан талаар их л ярьцгаадаг, гэтэл тэрний талаар ийм тодорхой баримт гарч ирсэн нь сонирхолтой санагдаж энд тавьсан юмаа. Энэ зөвхөн миний чиний ч хэрэг биш бүх монголчуудад хамаатай, бүгд шүүх ёстой асуудал бол уу гэж бодно.

Ийм юм хийж байсан хүн, мэддэг судалдаг хүмүүсийн яриагаар бол зах зух нь гэж байгаа, тэгээд үүнийгээ яриад дахиад сонгогдох гээд яваа нь монголчуудаа дэндүү доош нь хийсэн хэрэг бус уу...Би аль ч намын гишүүн биш, улс төр сонирхдоггүй идэвх муутай хүн, гэхдээ би монголын ард түмний нэг нь билээ
10. anand2009 | 2009-05-01 09:50:52
Энэ оны 1сарын 29нд Давост Путинтэй уулзсан уулзалтынх нь стенограммын төгсгөлийг уншсан хүн байна уу?
http://premier.gov.ru/visits/world/95/1941.html

Төмөр замд аудитын шалгалт оруулахгүй байгаагийн цаана хэн байна вэ?

Европын Холбооны орнуудын нэгэнд тавиад дараа нь Лондонгийн Хатан хааны шүүхэд хүрсэн өрнөөс болж Монголын нэр хүнд унаж, бас эдийн засаг бизнесийн харилцаанд бөөн гай болоо биз дээ? Түүний цаана бас хэн хэн байна?
11. Geronimo | 2009-05-09 23:33:40
Энхбаярын хийсэн ажлуудаас хамгийн их анхаарал татсан их өрийн маргаан одоо болтол үргэлжилсээр байна. Зарим хүмүүс мартсан байж магадгүй. Энхбаяраас урд нь байсан засгийн газруудын тэргүүн нар ОХУ-д айлчлахаараа л их өрийн асуудлыг ярина гээд явдаг байсан. Тэгээд хамгийн ихдээ л 70%-иар хөнгөлүүлж байсан шүү дээ. Зарим хүмүүс 90 оноос өмнө Монголчууд Сталинист хэлмэгдүүлэлтийн уршгаар яаж хохирсон тухай, хуучин ЗХУ-ын Монголд тогтоож байсан ноёрхол энэ тэр гээд ярьдаг л даа. Би ч бас эдгээр хүмүүстэй санаа нийлдэг. Монгол, Орос 2-ын авсан өгсөн бүхнийг тооцоод үзвэл Орос биш бараг Монгол авалгатай байж ч мэдэхээр л юм. Наад зах нь Дэлхийн II Дайны жилүүдэд Монголын ард түмнээс Зөвлөлтийн улаан армид явуулж байсан бэлэг байна. Дайны жилүүдэд Монголчууд улаан армид нийт 1,5 сая агт морь бэлэглэх буюу хөнгөлөлттэй үнээр худалдсан гэсэн баримт байдаг. Одоо Монголын нийт адуун сүргийн тоо толгой 2 сая орчим гээд бодохоор Монголчуудын явуулсан тусламжийн хэмжээ аяндаа ойлгогдоно. Энэ бүхнийг тооцоод Оросуудтай их өрийн асуудлыг Энхбаярын тохиролцсоноос илүү нааштай нөхцөлөөр шийдэж болох байсан боловч 1993 онд тухайн үеийн хээгүй ерөнхийлөгч маань (Очирбат) ОХУ-д айлчлах үедээ Хуучин ЗХУ-ын Монголд учруулсан хохирлыг ЗХУ хариуцахгүй гээд гарын үсэг зурчихсан байгаа юм. Очирбат гэдэг хүн яаж Ардчилсан намд орсон талаар дурдаад байх шаардлагагүй гэж бодож байна. Харамсалтай нь их өрийн их маргаан дунд энэ хүний 1993 онд Монголын ард түмний өмнө байгуулсан гавьяа? огт дурдагдахгүй байгаа нь хачирхалтай. Нөгөө мартаад байна уу, мартуулаад байна уу гэдэг нь л болж байх шиг. Ямар ч байсан их өрийн асуудлыг шийдэхгүйгээр Монгол Улс ирээдүйгээ арай тодорхой төлөвлөх боломжтой болсон гэдэгтэй олон хүн санал нийлэх байхаа. Өрөндөө баригдсан гэдгийг нь мэдсээр байж хөндлөнгийн хүнд байтугай хамаатан садандаа ч мөнгө зээлүүлдэг хүн ховор л байдаг байх.
Алга болсон 50 сая долларын асуудал байдаг л даа. Миний бодлоор энэ мөнгө Энхбаярын халаасанд биш Касьяновын халаасанд орсон байх магадлал илүү өндөр мэт. Хэрэв Касьяновын халаасанд орсон бол үүнийг заавал тодруулах гэж дайраад байх нь Касьяновт төдийгүй Монгол улсад ч нэг их сайн үр дагавар авчирахгүй л болов уу.
12. Монгол Зон | 2009-05-12 02:38:09
ha ha, end ch arai l oor yum bolson doo. tuuh haruulna aa, odoo unen hudal olon l yum humuus yarisan, bichsen baidag.
13. et (зочин) | 2009-05-14 01:10:20
Ухсэн баасний ардчилал, шудрага ёс.. Монголчууд пизда амиа ч аятайхан аваад явчиж чадахгуй.. ядаж нуурээ аятайхан угаагаад хувцсаа цэвэрхэн өмсөөд яавж ч чадахгуй, архичин, биээ унэлэгч, гудамжны .... пиздаа дургуй хурээд байх юмм... Тэгчээл нээх улс төржинө,,, пиздааа өөрсдөө буруу юм хийчээл, намайг тэгж ч хэлмэгдүүллээ ингэж ч доромжиллоо, хоол хийж идэх гэхээр давс байхгуй, засгийн газар өгөхгүй байгаам чинь энэ тэр гээл нохой шиг улингаслаал пиздааа... арчаагуй пиздаанууд...Тгэчээл томроод Чингэс мингэсийн ур сад мад гээд.... пиздаа одоо болимоор юм...
Зарим нь өлсгөлөн зарлаад, өлбөрч ухнэ, ухсэний дараа миний амийг өөр хэн нэгнээс нэхээрэй гээдл эрхлээдл...
Тэгээл юм л болохоор *миний ард тумээн гээл хошгируулдаг болчиж*....
14. Хорлоо (зочин) | 2009-05-18 17:27:23
Молом чи үхвэл таарна гэж Үер киноны Болд өвгөн хэлдэг шиг Бүдхандын дагавар хүү Энхбаяраа чи үхвэл таарна гэж би хэлье.
15. nekee | 2009-09-01 23:25:08
ahial or garaad irlee . bidend buh yum bna .bugdiig ni gadagsh ni zugeer zoohool bodoh yum. manai eh oronchid mongo harahaaraa yagaad eh ornoo martchaad bna.mongolchuud negniigee mulguu gj bodohoo bolih heregtei .ternii medehgui myangan yumiig chi medej baihd chinii medehgui myangan yumiig ter hiij chadna gedegt itgeerei.
manai neg darga unaj yabsan mashin ni zogsohd gar utsaa l shuurch abna ooriim hiij chadahgui medehgui harin zasbarchin mashinii hamriig sohool medne chadna . BI YU heleh gesen be gebuul manai tomchuud manaihan chadahgui gj heeb neg heleed zogsoj baidag yag oorteigee adiltgaj bodood baidag.bi iim humuusiig buudaj almaar bna
16. nekee | 2009-09-01 23:40:53
mongolchuudiin huch hogjil tuuhend yagaad saaraad baisiin bol oo .minii bodloor
ali gaigui heseg ni gadagsh suurishaad baidag yanz buriin shaltgaan baisiim shig baigaan.harin orchin yed bol heden herte mongonii hoinoos ailiin bool bolj yabah shig bna
nutagtaa ireed ezen suutsgaagaad eh ornoo busdiin jishigt hurgej chaduul ta haraa deeguur busdiig bohiilgoson sheeg yabah boluu
300 000 mongol ih too baih

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.