ХЭНИЙГ НЬ ЯМАР ШАЛТГААН ҮНДЭСЛЭЛЭЭР, ЮУ ХҮСЭН ХҮЛЭЭЖ СОНГОЛТ ХИЙХ ВЭ ТА БҮХЭН. ЭНД МЭТГЭЛЦЭЕ

Сайн уу Олоон, энэ блогын админ эрхийг ашиглаад энд нэг мэтгэлцээн өрнүүлье.

Юу гэвээс одоо энэ өрнөж буй сонгуульд ямар намын нэр дэвшигчийг ямар шалтгаанаар , яг юу хүсэн хүлээж сонголтоо хийх вэ гэдэг талаар үзэл бодлоо илэрхийлцгээе.

Мэдээж хүн болгон өөр өөрийн итгэл үнэмшил, үзэл бодолтой гэдгийг миний бие хүндэтгэн үзэх бөгөөд мөн та бүхнээс тийм байдлаар хандахыг хүсье.

Мөн хэрүүл, хэн нэгнийг үйл хэрэгтэй нь уялдуулж бус гадаад өнгө төрхтэй нь холбогдуулан маргалдахгүй байхыг хичээнгүйлэн хүсье. Мэдээж сонгууль болдгоороо болоод дуусна. харин сонгуулийн үр дүн, энд өрнөх мэтгэлцээн, үзэл бодолтой хэрхэн уялдаж байгааг бага ч гэсэн харж болохоороо мөн онцлогтой байх болов уу гэж төсөөлж байна.

Түүнчлэн та бүхний санал сэтгэгдлүүд хамгийн бодитой судалгааны дүн болж чадна гэж бодож байна.

За ингээд нэгэнт би өөрөө эхлүүлсэн юм чинь үлгэр жишээ үлээвэр хөгжим ............. бишээ үлгэр жишээчээр өөрийн үзэл бодол, харьцуулалт хүсэж буй хүлээлтээ энд тавьчихья. за шууд Гампын блогт бичсэн сэтгэгдлээ хуулчихья .....Миний бие Ардчилсан намаас нэр дэвшигч Элбэгийг дэмжиж байна. Яагаад гэвэл .....-Хувьсгалт намыг биш Ардчилсан намыг, Энхбаярыг биш Элбэгдоржийг сонгох нилээн хэдэн шалтгаан байна.

1-Засгийн Эрх мэдэл цөөн хэдэн хүний гарт төвлөрөхөд ард түмэн л зовдог. Хууль Тогтоох, Гүйцэтгэх за тэгээд өнөө шүүх эрх мэдэл маань үндсэндээ 1 гарт төвлөрчихсөн байна одоо.

Ерөнхийлөгч хэдийгээр аль нэг засаглалыг шууд толгойлогч биш хэдий ч өөрийн эрх хэмжээний дагуу эдгээрт нөлөөлөх боломжтой субьект. Тийм учраас жаахан ч гэсэн задлаж өгөх нь иргэд, олонхид хэрэгтэй.

 

2. нэр дэвшигч нарын хувьд Энхбаяр өмнө нь Гүйцэтгэх засаглал, хууль тогтоох засаглал тэргүүлж байсан мөн 4 жил Ерөнхийлөгчийн суудалд суусан хэдий ч ард түмний амьдралд эерэг өөрчлөлт огт гараагүй.

харин ч дордсон. Эсрэгээрээ эрх баригч хэдхээн тооны хүмүүс халхын хавтгай даахааргүй баяжсан. хүн бүхний нүдэн дээр ил байгаа шүү дээ. зүгээр тэдний үр төлийг харахад л шууд мэдэгддэг юм аа. миний танил ч бас тэдний л хүүхэд.

Тийм учраас энэ хүн хичнээн сайхан зүйл амлаж байсан ч эргээд гарлаа гэхэд юу өөрчлөгдөх вэ. Тийм учраас эдний дунд бид яс хаяж байж, хооронд уралцуулж байж булайг нь гаргаж ирэх нэг найдвар бий.

мэдээж энэ "ЯС" бол мань хүзүүгүй нөхөр.

тэр мэдээж сайн хүн биш ээ. маниусыгаа хошгоруулдаг бас л хогын гар. гэхдээ энэ удаа түүнийг "ЯС" болгож ашиглах л хэрэгтэй.

3. Хоёр нэр дэвшигчийн гадаад дотоод үзэмж маниуст оогт падлий байхгүй шөө. за тэр яахав.

бас хүмүүсийн нэг их ярихгүй байгаа нэг шалтгаан байгаа. Гадаад бодлогын тухайд хэн нь ямар бодлого барих болоо гэдэг асуулт.

Хувьсгалт нам болоод Энхбаяр, С.Баярын хувьд хойд хөршийг илтэд дэмжих хандлага байдаг. ийм байдал алсдаа буруугаар эргэх магадлал маш их. ялангуяа одоо энэ газар доор ганц нэг баялаг олдоод байгаа үед.

Харин тэрний оронд Орос, Хятад гэхээсээ илүүтэй Америк барууны орнуудын ашиг сонирхлыг өөр дээрээ бий болгох хэрэгтэй.

Ардчилсан нам, Элбэгдоржийн тухайд харьцангуй тийшээ хандлагатай байдгийг та бүхэн мэдэх байлгүй. Сүүлийн үед Хятад гэхээсээ илүүтэйгээр Оросууд манайд их савраа дүрээд байгаам шиг санагдах болсон сонин уншаад.

 

За одоо чиний ээлж , бичээд байгаарай . хамаагүй шөө хамгийн эхлээд Энхбаярыг эсвэл Элбэгдоржийг гээд нэрээ тодорхой бичээрай хөгшөөн.

Сэтгэгдэлүүд:

1. iin | 2009-05-13 11:50:52
Элбэгээг,
Энхбаяр, яриж хэлж байгаа нь яг жоохон хүүхэд хуурах гэж байгаа аятай, хэдэн жил төрийн том албан тушаал хашлаа, юу хийв, урсгалаараа л явж байна даа энэ хэдэн ардууд нь, тэгснээ одоо гэнэт ухаарсан янзтай, ийм ч юм болохгүй байна энийг тийм болгоно, гээд л, 1500-г намайг сонговол л өгнө гээд л, сонгогдхын тулд юу ч хамаагүй амлах шинжтэй, Ерөнхийлөгч байгаа албан тушаалаа ашиглаж яриж байна, /бадмэн-ий хэлснээр хэн ч байсан хийх л байсан ш д/ , бас чиний хэлдгээр бүх эрх мэдэлтэнгүүд нэг намын гарт очиж байна, арай дэндүү,

Элбэгдорж, арай өөр хүн АН-аас гарч болох л байсан, ямар ч байсан дэмжнэ, аа бас гадаад бодлогын хувьд санал нэг байна,
2. ХЭнхэГэнДэн | 2009-05-13 11:55:45
БАЯРЛАЛАА АРИУК@ АА. СЭТГЭГДЭЛ ОРЖ ИРЭХНҮҮ ГЭЭД ЛАГ ХҮЛЭЭЛТТЭЙ СУУЖ БАЙЛАА ГЭЖ...
3. bodol | 2009-05-13 12:17:18
ЭЛБЭГЭЭГ,
Яагаад гэдгийг хэн хүнгүй л мэдэж байгаа. Харин энэ Энхбаяр гуай болимоор юмаа. Хар PR арай дэндлээ. www.numberone.mn сайтад санал асуулгад нь Элбэгээд гээд өгсөн чинь санал нь нэмэгдэхгүй Энхбаярын санал нэмэгдэж байвал яах уу. Монголын ард түмэн №1 тэнэг шиг биш шүү дээ
4. Битмин | 2009-05-13 12:21:39
Миний хувьд хууль эрхзүйн хүрээн дэх шударга бус байдалд хамгийн их эмзэглэж явдаг.
Тийм ч учраас үүнд дорвитой өөрчлөлт хэрэгтэй байна.
5. ХЭнхэГэнДэн | 2009-05-13 12:22:08
БАЯРЛАЛАА ЗУЛАА,
САНАЛАА ӨГСӨНД
6. Tomoni (зочин) | 2009-05-13 12:28:52
Hi, Гадаадад байгаа бидний мэтийн хүнээс Ху нам санал авдаг болгохгүй л дээ. Голдуу эсрэг санал өгөх болохоор. Энэ Энхбаяр сонгуулийн өмнө л амь орсон юм шиг олон сайхан сайхан юм ярих юм. Бусад үед нь таг дуугай, юугаа ч хийж байдаг юм. Цолмон нь л сайн мэдэх байх. Ерөнхийлөгч хүнээс 2 л зүйл хэрэгтэй байгаа юм даа Монголд. 1 нь шудрага шүүх. Энд шүүх хатуу байх ёстой зөөлөн байх тухай биш, Ард түмнийг ялгачилж үздэггүй, хараат бус шүүхтэй болгоод л аль гэдэг асуудал. Шудрага шүүхгүй газар ардчилал хөгжинө гэж үлгэр. Африкын орнууд шиг л болно гэсэн үг. Хүний эрх гэж ярих ч хэрэггүй. Тэрний оронд Ерөнхйилөгч, түүний тойрон хүрээлэгчдийн эрх гэж ярьсан нь илүү үнэнд нийцнэ. 2-т. хөрөнгө баялгийн зөв урсгалыг бий болгох. 1500 энэ тэр гэдэг бол зүгээр үлгэр. Бэлнээр нь тарааж өгвөл төгрөг гэдэг бол зүгээр л цаас болно. Цаас шиг болсон их төгрөгөө буцааж худалдаж авах доллар байхгүйгээс 2 дах Зимбабве болно. Инфляци нь 1 сая хувь хүрээд. Ерөөсөө үйлдвэрлэл хөгжөөгүй үед бэлэн мөнгө хүн бүрд тараах нь ядуучуудаа улам л ядууруулах хамгийн муу арга. Алт зэсний үнэ жаахан өндөр байх үед хэдэн доллар олдсонг хөрөнгийн буруу хуваарилалт хийгээд тараагаад өгчихсөн. Үүний оронд жижиг дунд үйлдвэр хөгжүүлэх тоног төхөөрөмжийн урт хугацааны хөнгөлөлттэй зээл болгож өгөх хэрэгтэй байсан юм. Үүнийг арай илүү чадаж мэдэх хүн Элбэгдорж байж магад. Энхбаяр бол өмнө нь сонгогдоод амлалтаа мартсан шигээ л алга болж орхино. Ядаж дараагийн 4 жил гэж Энхбаярт байх юм биш. Өнгөрсөн 4 жилдээ ард түмнээ бодсон бол одоо сурталчилсан сурталчлаагүй Гүндалай шиг сонгогдоод байхгүй юу. Эх орондоо шүүхийн шийдвэргүйгээр хоригдох, буудуулахгүйгээр амьдрах эрхээ эдэлмээр байх юм даааа
7. ХЭнхэГэнДэн | 2009-05-13 12:31:56
Шүүх, Прокурорын тухай бичлэг тэгж байгаад нэг оруулна аа.

Битмин ээ чи анзаардаг бол шүүхийн төсвийг УИХ баталдаг. үүнийгээ батлуулах гэж өнөө Ерөнхий шүүгч, Ерөнхий зөвлөлийн нарийн бичгийн дарга нь УИХ дээр жинхэнэ гөлөг болдог. бас Ерөнхийлөгчөөс тэд томилогддог тул бас түүнтэй ямар нэгэн байдлаар харилцаанд орчихдог. үүнээсээ улбаалаад яалт ч үгүй улс төрийн бүлэглэл шүүх эр мэдэлд нөлөөллөө тогтоож чаддаг юм шиг санагдсан. мөн одоо нийслэл болоод дүүрэгт томилогдож байгаа шүүгч, прокуроруудыг хараарай. бүгд ерөнхий шүүгч, ерөнхий зөвлөлийн гишүүдийн халаасны хүн, танил тал байдаг. хөдөөд тэр Баян Өлгий, Өмнөговь энэ тэр хязгааруудад л шударгаар шүүгч болдог юм шиг байгаан. бас манай хууль их цоорхой. янз бүрээр ойлгоод хэрэглэчихдэг. нэгдсэн нэг практик , горим гэж байдаггүй. тиймээс өнөө дутуу боловсорсон хуулийн ажилтнууд хүссэнээрээ ажилладаг гэх мэт зүйл ажигласан . өшөө зөндөө заваан юм бий. олигтойхон сэтгүүлч байвал энэ талаар бичвэл баримт болоод факт маш хялбар
8. ХЭнхэГэнДэн | 2009-05-13 12:36:49
Энд шүүх хатуу байх ёстой зөөлөн байх тухай биш, Ард түмнийг ялгачилж үздэггүй, хараат бус шүүхтэй болгоод л аль гэдэг асуудал. Шудрага шүүхгүй газар ардчилал хөгжинө гэж үлгэр

МАШ ҮНЭН ҮГ БАЙНА . ШҮҮХ ЗАСАГЛАЛ ШУДРАГА БАЙВАЛ БАС ИХ ЮМНЫ УЧИР ГАРАХ ЮМ БАЙГААН
9. altargana | 2009-05-13 12:44:26
Би санал өгдөгсөн бол Элбэгээг дэмжинэ. Яагаад гэвэл Энхбаяр төрийн толгойд гарсан жилүүдэд албан тушаалын наймаа, авилгал гаарсан. Үүний үндэс суурийг тавьж хөгжүүлсэн хүн арилгана гэж хэзээ ч байхгүй. Үүнээс болоод хууль дүхэс хэрэгжихээ больж мөнгөтэй улсуудад үйлчилж жирийн ард олонд ялгаатай хандах болсон. Төрийн аппарат дэндүү нүсэр бас дэндүү хөшүүн, зүгээр номоороо яваад юу ч бүтэхээ байсан. Элбэгдорж мэдээж энэ бүх үүр уурхайг цэвэрлэж бүгдийг сөйжруулж чадахгүй, тийм хугацаа ч байхгүй гэхдээ авилгалын торыг тасдаж чадах бол уу гэж найдаж байна. Торноос гарахгүй бол монгол улс шар царайтай Африк буюу Баабарын нэрлсэснээр сэрүүн бүсийн Бангладэш болно. Баабар энэ талаар бүүр ерээд онд ийм нэртэй өгүүллэг бичиж байсан юм шүү
10. ХЭнхэГэнДэн | 2009-05-13 12:48:17
мэдээж Элбэг гараад шууд бүх юмыг цэгцлэнэ сайжруулна гэж хэзээ ч байхгүй. харин бага ч атугай энэ бусармаг байдалтай ичсэн нүүрэндээ тэмцэх болов уу гэж л горьдох юм даа Алтаргана аа.
11. ХЭнхэГэнДэн | 2009-05-13 12:52:26
бас нэг ийм горьдлого байдаг надад.
Юү гэхээр улс төрд огт байгаагүй хүн гэнэт гарч ирвэл нэг цэвэрших хандлага гарч магадгүй гэж.

яг одоогоор ХУ нам ч тэр, Ардчилсан нам ч тэр бүгд нэг нэгнийхээ булхайг мэддэг учир бие биеээ барьцаалчихсан байгаа. тиймээс хуучин улстөрчид хичнээн сайхан шудрага байя гэж хүсээд ч өнөө чөдөрнөөсөө гарах боломжгүй байдалтай байгаа болов уу.

бүүр эсвэл сэтгэцийн хөөрөлтэй гар Ерөнхийлөгч болбол ч тустай байж мэднэ
12. fabio (зочин) | 2009-05-13 13:32:37
ali ni ch adilhan dooo.. erunhiilugch gedeg chini beleg temdeg tudii yum.. neeh savaad savchaad buh yumyg ariun saihan bolgochihno gedeg yu l bol.. erh medliin huree ni tiim zaagtai.. tgd ch elbegee bas baritsaand baigaa hun shuu dee.. bas neeh medleg chadvar ene ter geed baihaar yumgui, USA-g l sohroor shutsen.. ter USA bodlogo mongol hursund taaraa ch uu... uuriin bodolgui . helsen yarisnadaa oroogdood... yu helj baigaagaa martchihdag.. minii l bodol shuu
13. tagnai (зочин) | 2009-05-13 15:31:55
Фабио-д:
Ганц Фабио ч биш олон хүн ингэж боддог. Хоюулаа адилхан... гэж.
Бид мэдэхгүй шүү дээ. Бидэнд зүгээр л сонгууль өгөх эрх ба ёс суртахууны үүрэг л байна. Мэдэж байгаа юм гэвэл Энхбаярын атганд МАХН тэр чигээрээ орсон. Сөргөлдөх зоригтой хүү тэнд байхаа больсон. Халуун цустай Хүрэлсүхийг одоо хар даа. Бүгдий нь барьж зодох биш дээ, юугаар тэр их олон хүнийг ингэж хүлж чадсан гэж бодож байна? Бас шүүх прокурор тэр чигээрээ түүний гарт байдаг. Ядаж байхад Цолмон. Үргэлж далд нууцаар хөшигни ард хэрэгтэй газраа ажиллаж байдаг. Би ч юугаа хэлхэв. Өч төчнөөнөөрөө гараад байхад, ядаж нэгий нь ч гүтгэлэг гэсэн гомдол гаргахгүй байна шүү дээ. Гаргаад ухаад эхлүүл өөрөө хуулийн өмнө асуулгах болох байх.
Элбэгдоржийг ярья. Тэр хүзүүгүй, их ярьдаг, Америкийг талархадаг. Өөр хэлэх юм байна уу. 2 жолоочоо алсан гэжүү. Тийм юм бол яагаад хүн амьны хэрэг түүнд тохохгүй байна вэ. Хамт ажиллаж байгаад нас барсан, осолд орсон хүнийг хамт олны нь алсан болгож бичиж болох уу таминь. За энийг хаяя, угаасаа дэндүү арга ядсан үг. Америкийг талархадаг. Бурхан минь, бидэнд энэ л хэрэгтэй байна!!! Орос биднийг зүгээр л чихдэж аваачиж буланд зогсоогоод цөлмөх ажиллагааны эх өнөөдөр тавигдаж байгаа шүү. Хятадыг угаасаа ярилтгүй. Угаасаа ч тэр 2 толгойнд Хятад Оросын савар гүн гүнзгий дүрэгдцэн байгаа. Тэр 2 улс чинь байнаа, эрх ашиг нь нийлхээрээ Монголчуудаас юм асуудаг гэж боджийнуу? Цаашаа зайлжий даа гээ л тэрүүгээрээ шийдэж чаддаг, угаасаа ч тийм байсан. Газрынх нь нэр Mongolia, эзэд нь харин Баавгай Луу 2.
Бидэнд Америк, Өрнөдийн орнууд л өнөөдөр хань болно.
14. bulgaa (зочин) | 2009-05-13 15:39:14
миний хувьд АН-г дэмжиж байгаа. Гэхдээ Энхбаяр үнэхээр луйвардахгүйгээр илүү санал аваад гараад ирвэл хамаа алга. Тэгнэ гэж даанч итгэхгүй байнаа. Яаж хор найруулж, яаж санал будлиантуулах бол гэхээс л....
15. Orgil | 2009-05-13 18:22:00
Elbegeeg demjij bn...
Bi elbegdorjiig garaad amidral genet saihan bolchino gej bodohgyi bn l da saihan amidraliig bid oorsdoo bosgohoos ulstorchid bosgoj ogohgyi ni oilgomjtoi tednii huvid bol onogdson ajilaa zov shudarga hiih l uund elbegdorj ni deer gej bodoj bga ternees ene odoogiin eronhiilogch geed bga yum /torin tolgoid
ochnoon jil yavlaa shd eniig ard tumen songoogyi gej bodoj bn gar hol ugaadasiig ni iddeg avilgaliin suljee ni songuuliin bulhai hiij gargaj bga/ yumnuud odoo taraa taniulchihaad bhad demjine geed yavaad bga humuus bol yav ch eruul bish esuul ugaadasiig ni doloogch unen l ter shuu de...
16. sim (зочин) | 2009-05-13 18:30:02
ter enhbayaraas une tsenegui BoLgoSon shagnal avsan gedgee mederch bui hugshchuul arai gaigui bh blguidee, bas ter ihenh bayachuuliin ger buluud bnaa ihenh n huljihduu maxnamd gar durch hugjsun bolhoor yaltchgui hamaatan sadanaaraa niilj bgad munguur zodno huduunii heden zaluuchuud n zoduulna, yag l christiin shashnii olon SaLbaRiin buruu neg salbariih n uhuulga munhruulagchid shig gerluu n dairaal orood irdeg hussen ch huseegui amidraliin shaardlagaar ordog shig neg tiimerhuu l bhsdee
17. hunsudlaach | 2009-05-13 19:51:23
хувь хүнийхээ талаас надад хэн нь ч таалагдахгүй байгаа л даа гэхдээ сонголтын хувьд бол ардчилсан намыг сонгох гээд байдаг маанагдуу сонголттой хүн дээ би. Ядахдаа л ардчилсан нам шинэчлэгч маягын имижтэй харин хувьсгалт нам бол хуучинсаг алмай яг л уламжлалт монгол хүн маягтай байдаг юм. харин тэгтэл бид нар уламжлал бус орчин үеийн хүн шиг сэтгэж амьдрах хэрэгтэй байдаг.
18. claus | 2009-05-13 21:12:51
ЭнхБаярыг дэмжихгүй гэдгээ хэлмээр байна. За тэгээд түүнийг яагаад дэмжихгүй болсон шалтгаан гэвэл тоочоод барагдахгүй их байгааг дээр дооргүй бүгд мэдэж л байгаа.
19. moogii_kon24 (зочин) | 2009-05-13 21:23:14
энэ тэнэг сонгуульд нь өрсөлдөж байгаа 2 дурак хоёулаа хэрэг алга. Хувь хүнийхээ хувьд аль аль нь үнэндээ авах юм байхгүй. Төрийн толгойд аль аль нь байсан уу? байсан.. хоёулаа улс төрд удсан уу? удсан.. Их хугацаа өнгөрлөө ш дээ.. Хийвэл хийхээр хугацаа зөндөө л байлаа. Одоо энэ Элбэгээгийн Солонгост очиж яаж хуцаж байхыг нүдээрээ үзэж чихээрээ сонслоо. Шударга төрийг биш шуналтай төрийг яаж бий болгодгийг нүдээрээ Энхбаярыг харлаа, мэдэрлээ.. Намд нь гэвэл АН намд хүнд нь гэвэл хэнд нь ч өгөхөөргүй байна.. Ер нь бодож байгаа би саналын хуудсан дээрээ салаавч зураад хийчихнэ гэж..
20. Wolf | 2009-05-13 21:45:11
Мартсанаас энэ сайт дээр сонгууль ярихгүй ч билуу хориотой ч билүү нэг юм мөрдөөд байсан санагдаж бн.Та нар ч үгнээсээ мөн сайхан буцах юм даа. хэ хэ Гэхдээ та нарын ийм мэтгэлцээн өрнүүлж байгааг бол сайшааж бнаа.
21. alchemist (зочин) | 2009-05-13 21:52:37
Humuusiin helj yarij baigaag sonsohod Hu namiig, enhbayar g demjihgui gedeg uudnees argaguin erhend Elbeg t sanalaa ogno gsn bn lee, esvel songoltgui songuuli, 2uulaa durak geed, yr ni songuulid buh ard niitiin heden huvias ch bilee baga hun orson tohioldold dahin songuuli yavuulj shineer hun tomildog neg tiimerhuu zuil baidag biz dee, tiim bolohoor durgui baival hend ni ch sanal ogohgui shine hun gargaj boloh um bish uu, uneniig helehed ene 2 huniig yr ni ene toriin tolgoid baigaa humuusiin negiig ni ch bi medehgui, yu hiisen, yu hiigeeguig ni ch medehgui, yaaj meddeg ve gevel busdiin sailj muulj baigaagaas busdiin amnaas Enhbayar durak ih mongo iddeg avilga avdag, Elbeg hudlaa shaadag geheer ni terend ni itged l yavj baina, ternees boditoi medeelel algoo ene humuusiin talaar

urd ni nadad Elbeg n yariag sonsoh az tohioj bsn, saihan l yaridag hun bsn, minii huvid og gevel Elbegt l ogoh bh, humuusiin huvid songoltoo hiij chadahgui 2uulaa adgiin amitan sanagdaad baival zaaval ogch yaahiin bee, ene moogii kon shig salaavch zuraad hiichihgui yu, hussen humuusiig chin ted nar sanal bolgohgui oorsdiinhoo erh ashigaar durgui huniig chin sanal bolgood hucheer songuulah gd bn shdee, tor chin irgeddee uilchilj bh yostoi

tegeed etsiin etsest hen ch garsan idej uuj l taaraa, mongol n tord um hiiy gej bodohoosoo iluu oortoo um naay l gej sanana, yaagaad gevel ter togtoltsoo, toriin ter erh barij baigaa orchin ni tiim ch um uu, esvel idej uuy gedeg mongol hunii zan ch um uu, neg teneg um huuchilahad heden jiliin bid nar boonooroo zugaalj yavaad guzeelzgenii hulemjind ochson um, duuren guzeelzgene urgachihsan, ezen ni bidniig hulemjindee oruulaad, orohod neg tom tom tor ogood oorsdoo tuugeed garch ireed jignuuleed mongoo tolood avaarai gsn um, ug ni delguurt zardagaas hed dahin baga uneer ogch bsn, bi tegeed tuugeed zogsoj bsn chin neg ni nadad chi teneg um uu yuugaa torond tuugeed bgaan, ahiuhan idej avaad hodoodoo duurgeed mongo tololgui hooson uutiig ni ogood gar geed, neeree iishee tiishee harsan chin buh humuus sandarchihsan idej garch bsn haha, tegeed bi yaahav dee medeej duuraidiin bgaaz dee, teren shig l um ene deeguur chin boldiim shig bn lee shdee, teheer ajij baigaad hen baga hodoodtoig ni l duguilchih ni barag hamgiin zov songolt um uu da
22. ХЭнхэГэнДэн | 2009-05-13 22:01:13
хэн нь ч гарсан иднэ.

гэхдээ бид эд нарыг хооронд нь уралцаалах л хэрэгтэй гэж бодоод байгаан. Энхбаяр , Баярын тухайд Оросыг хэт шүтсэн үйл ажиллагаанаас би айгаад байдаг юм
23. Галдан | 2009-05-13 22:24:09
ЭЛБЭГДОРЖИЙГ НЬ ДООРХ ШАЛТГААН ҮНДЭСЛЭЛЭЭР, ЮУ ХҮСЭН ХҮЛЭЭЖ СОНГОЛТ ХИЙХ ГЭЖ БАЙГААГАН ХЭЛЬЕ.

МАХН түүхэнд Монгол төрд яах аргагүй сайн ч хэлүүлэх муу ч хэлүүлэх юмтай Сайхан хүчтэй улс төрийн хүчин. Энэ том улс төрийн намыг одоо сонгох гээд байгаа хүн маань Сүүлийн хэдэн жил шинэ цагийн залуу коммунистуудтайгаа нийлээд юу болгов. Дурдах уу

-МАХН Улс төрийн түүхэн Уугуул хүчний хувьд Салаа Жигүүр гаргаж намаа шинэчлэх бодлогуудыг шууд дарж устгадаг.Энэ нь намын дотоод бодлогоо ирээдүй илүү Монгол нийгэмд маш их хор хөнөөл учруулж байдаг.


-Эрхэмийг Соёлын сайдын ч сураггүй орчуулагч байхад Хувийн бизнэсээ хийж хөлөө олсон Намаа ч санхүүжүүлдэг байсан хүн УИХурлын дарга болоход нь Намын дотоод бодлого ЗГ-ын үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй шүүмжилээд хурал тарахад Утас нь хангинана. Утасаа авахгүй гүрийвэл өрөө лүү нь утасдаж туслахаар нь дамжуулж шууд сүрдүүлнэ.Угтаан коммиунизм гэдэг нь хаанаас ирээд хаана байгаагаа ухаарах ёстой байдаг байх.


- Гаалийн Баатараар золигт гаргасан Гаалийн булхай угтаа Улааны шууд бизнэс МАХН-ын сонгуульд санхүү бэлдэх тушаал байсаныг Баатар өөрөө хэлсэн байдаг. Угтаа энэ аймшигт авилгалын эхлэл Тусгай Цагдаагынханыг гартаа атгаж байгаа Гүйцэтгэх засаглалын тэргүүний нүдэн дээр хэн гээч этгээд төр байрьж байх үед болж өнгөрсөн ч хариуцлагын байдлууд сонин л үлдсэн.



-Лицэнзийн наймаа Нийслэл орчимын газрын наймаа ба Урд зүг рүү хадам Ээжээ эргэж явдаг хүний талаар хувийн бодол.Өнгөрсөн жилүүдэд Монголын газар нутгын хэдэн хувь лицэнзлэгдэв. Морь уралдах бүү хэл Морь харах ч газар бараг үлдсэнгүй шахам. Олоон орд газрууд энэ хүний нэртэй холбоотойгоор арилжигдсан байдаг.


-Төрийн бодлогын хэмжээнд арай л урагшаа анхаарлаа хэт хандуулаад байх шиг санагддаг. Бид нэгэнт газарзүйн хувьд Орос Хятад гэсэн 2 их гүрний бөөрнөөс салаад нүүж чадахгүйгээс хойш 2 их хөршийнхөө хандах хандлаганд арай л Урагшаа хандаад байх шиг санагддаг. Орос гүрэн Монгол улстай хэдэн мянган жил хаяна нийлсэн ч хятал шиг бидний тархинд түүхэнд хар толбо үлдээгээгүйг хэн ч мэднэ.
24. ХЭнхэГэнДэн | 2009-05-13 22:28:56
Галдан үзэл бодлоо маш сайн цэгцтэй сайн гаргажээ. Баярлалаа хөгшөөн
25. Галдан | 2009-05-13 22:37:25
Төрийн бодлогын хэмжээнд арай л урагшаа анхаарлаа хэт хандуулаад байх шиг санагддаг. Бид нэгэнт газарзүйн хувьд Орос Хятад гэсэн 2 их гүрний бөөрнөөс салаад нүүж чадахгүйгээс хойш 2 их хөршийнхөө хандах хандлаганд арай л Урагшаа хандаад байх шиг санагддаг. Орос гүрэн Монгол улстай хэдэн мянган жил хаяа нийлсэн ч хятад шиг бидний тархинд түүхэнд хар толбо үлдээгээгүйг хэн ч мэднэ.


-Хадгаламж зээлийн хоршоодын дампуурал бараг л ахнаасаа тодорхой байсан байх. Энийг Залуу коммунистууд овжин ашиглаж чадсан. Мөн засгийн банзны мөнгөөр Тоглодог үрдэг цацдаг ажиллагаанууд сүүлийн хэдэн жил моод болсон .
26. Wolf | 2009-05-13 22:38:18
Энэ сонгуулиар Энхбаяр гарцаагүй ялж ерөнхийлөгч хэвээрээ үлдэнэ.Харин энд баярлууштай зүйл бол популист Элбэгдоржийн улс төрийн тавцангаас нэгмөсөн арилах зам нь шулуудах юм даа.
27. Wolf | 2009-05-13 22:44:18
Галдан ухаан мэдрэл зүгээр үү?Аль эсвэл ийм мангар юм уу?
28. ХЭнхэГэнДэн | 2009-05-13 22:44:43
элбэгдорж сайн хүн биш ээ.

гэхдээ яг одоо энхбаяр л биш бол нохой ч хамаагүй сонгох тийм цаг үе шиг санагдаад байгаан надад. Энхбаяр дахиад гарвал ядахад л сонин унших сонирхолгүй болчихно. Элбэг нь гарвал хаа нэг сэнсаац хийгээд маниусыгаа баясгах байх гэж бодохийм
29. ЗОРИГТ8 | 2009-05-13 22:46:46
uls turjih durgui ee
30. Agai | 2009-05-13 22:49:25
энхбаяр бол угаасаа хэдэн лам дээр очиж хадаг дэлгэн хамт зургаа авахуулахаас өөр юм бийгээгүй идсээр байгаад адуу ч даахгүй өөх болсон хог доо тэрүүгээр яадаг юм. бид сонголуульд оролцох хэрэгтэй шүү
31. Галдан | 2009-05-13 23:00:38
-Авилгал гээч юм. Ер нь энэ талаар би үг хэлээд илүү байх. Ерөнхий авилгач гэсэн нэрийг зүгээр ч нэг өгөөгүй байх. Монголд авилга өгч авалцах сүлжээ аргачлал хөгжүүлэх маркетингийн туршлагыг өөр нийгэмд ашигтай зүйл ашиглах хэрэгтэй.


- Хамгийн аймаар зүйл. 7-11.Энэ ажиллагаа мэдээж сонголт шударга бус болсонтой холбоотой ард түмний бухимдал байсан.Ард олон нэгдэж чаддаг болсон байна. Олимпийн аваргатай болсон орой тэднийг хэн ч гэрээс нь дуудаагүй. тэрэн шиг л ажиллагаа болсон. Энэ ажиллагаа гарж эхлэхэд Цагдаа Тагнуул Тусгай хүчнийхэн сэргийлэх арга хэмжээг аьахын рорнл бараг дайны байдал болгосон.Тусгай албад нь тэрхүү ажиллагааг сэдрээх хөр хоноолыг нь ихэсгэх харлуулах хэргүүдийг хийсэн нь баримтуудаар нотлогдож байгаа. Сэргийлж хамгаалдаг арга хэмжээгээ шуурхай авч болох л байсан. За энэ ч дүүрч.

Эндээс хэн хэн нь ШУДАРГА хариуцлага хүлээх ёстой биш үү. ТЭР ЭЛБЭГДОРЖ УНЫ ТӨЛӨӨ ШУДАРГА БАЙЦГААЯА гэж уриалаад байгаам бэ. Буудуулсан жирийн иргэд.Жирийн иргэд шүү ву ч хулгайлаагүй юу ч хагаалаагүй.Харицлага нь хаана байна. Бараг сүнс нь дахин төрөл болж байхад энэ ажиллаган дээр шуурхай сэргийлэх арга хэмжээ авч чалаагүй албан тушаалтанууд яаагаад хув хуурай гарав. Энэ даяршиж буй АРДЧИЛСАН нийгэмд амьдарч байгаа ард түмэн яаахаараа ийм байдалд байх ёстой юм бээ. Тэр ажиллагааны хариуцлага юу болж өнгөрөв.Татвараа ч төлдөггүй зардаг архины мухлагаас хугас шил архи авсаныхаа төлөө иргэд Төрийн тэр бум тэрбум төгрөг идсэн луйварчидтай ижил ялаар яллуулж байна.
32. Галдан | 2009-05-13 23:03:45
Чонооо Би тэнэг. Ер нь тэнэг байнаа гэдэг хамгийн сайхан тийм ч амар хүнд олдохгүй хувь тавьлан биш үү.
33. moogii_kon24 | 2009-05-13 23:17:02
за ингээд л юу юугүй тэнэг мангараараа дуудалцаад унах юм. мэтгэлцэх ухаан гэж байхгүй шууд л дургуйгээ хүрвэл тэнэг мангар ална тална.. энэ зан биднийг их алж байгаа даа..
34. bolorka83 | 2009-05-13 23:20:18
herve sanala ogch boldog bol bi bolood minii oir toirond bgaa mglchuud bugd l elbegeeg demjine gej yariltsdag
heleh sanaanuudiig maani humuus helsen baina
negen zuiliig nemj helehed ter tender zarlaj ulsin horongo idehe bolih yumsan
syahan gehed
mongol TVgiin studio 600 giin shinechlel bolj tender absan gazar ni hiilee tender abahiin tuld 50 say togrog tolson
terbum heden zuun sayaar hiigdeh ter ajilaas hen hichneen togrog idseniig shalgan gargahsan . boldog bol
ter ni ulsiin halaasnaas garch bgan gsn
bi estoi sonsood yamar uur hurbee
manaihan neereee, eh ornoo hairladagui iim humuusiig tsaazaar abch bval taarnaa
35. fabio (зочин) | 2009-05-13 23:25:09
negent metgeltsej baigaagaas hoish.. Tagnaid.. shuumjlel huleej avna... harin tsagaa tulbal USA bidnii tuluu huruugaach hudulguhgui gedget bi buren itgej baigaa. yaagaad gej uu? tedend 2 tom ulstai evtei baih ni deeruu???? esvel jijig, hend ch hereggui mongoloos bolj baavgai luu 2-toi tunjin hagarsan ni deer uu? uuniigee ted buur yag tag tootsoolson baigaa. ergen toirond ni gal durelzej baigaa irak bish sh dee manaih chini... tegeed ch USA hugjliin arga baril mongol hursind taarna gej bodoj bn u? elbegee taaruulaad hugjuulne gej bodoj bn uu? ugui shuu ho. mongold mongol uhaan l heregtei...gehdee ehbayaryg dagaj guyaa algadaj bas guimeergui baina.. yaah ch argagui songuuli bolhoor.... gendengiin helsneer nohoi l songogdoh ni shig bn... elbegee garval zuusan araany horoo gargaj bayaryg ogtsruulj zasag hyamarna. garahgui bol samuun belen huleej baigaa... 7 saryn 1nd songuulidaa bish hiirheldee shuu.. barigdsan humuusees 80 orchim hun l songuuli ugsun baisan gee biz dee??? za bolyo... hurdan duusaasai. tsuun heden mongolchud taltsaad hagaraldaad busdyn idesh bolood duuslaa.
36. ХЭнхэГэнДэн | 2009-05-13 23:26:32
Найзуудаа бусдадаа хүндэтгэлтэй хандая. энд зөвхөн 2 нэр дэвшигчийн хэнийг нь ямар шалтгаанаар дэмжих, дэмжихгүй байх тухай л яригдаж байгаам шөө.
37. diversity (зочин) | 2009-05-13 23:26:58
Medeej Elbegdorjiig demjine. Bidend shine hun heregtei bn aa. Enkhbayaraas unendee bol zalhaj bn. Aimaar monopoly bn aa Enkhbayar.
Orosiin hotsrodson technology Mongoliin gazriig sendiilne yana aa, yun baigal orchnii nuhun sergeelt mergeelt hen ch yu ch helj chadahgui Orosuudad, helsen ch salaavch uguud bye bye geh buduuleg garuud shde!!!
38. zur6aa | 2009-05-14 00:56:20
Элбэгээг дэмжих нь тодорхой. Хүмүүс энэ 2-г адилхан гэж их бодох юм. Үнэндээ адилхан юм нэг ч байхгүй. Бие хаа болоод үзэл санаа, арга ажиллагаа гээд бүх талаараа адил биш.
Элбэгдоржид өмнө нь эхлүүлсэн нэг ажлаа дуусгах хугацаа огт олдож байгаагүйг бүгд мэднэ. Энхбаярт бол хэд хэдэн ажил дуусгаад гайхалтай биш юмаа гэхэд гайгүй үр дүнд хүрчих хугацаа хангалттай байсан гэдгийг дээр хангалттай олон давтсан байна.
Хамгийн гачлантай нь АН-ыхны хийсэн ажлын үр дүнг дандаа МАХН хийсэн юм шигээр хүмүүс ойлгох юм. 1996-2000 онд ардчилсан нам төр барьж байхдаа Баабар тэргүүтэй нөхөд санхүүгийн асар том шинэтгэл хийсний дүнд өнөөдөр хүртэл банк санхүүгийн байгууллагууд тогтвортой ажиллаж байгаам. МАХН-хан хутгалдсан банк санхүүгийн байгууллагууд яадгийг бүгд мэдэх болохоор хэлэхийн ч хэрэггүй биз.

Дараа нь засгийн эрхэнд байхдаа Элбэгдорж баахан тогтоол нтр урж хаясны хүчинд гаалийн байгууллага тэргүүтэй авилгыхан ил болж ирээ биз дээ. Энэ бүхний үр дүнг МАХН дараа нь гарч ирээ л өөрсдөө хийсэн мэт харагдуулдаг байхгүй юу.

Сая хэдэн жил алт зэсийн үнэ өсөөд сайхан байгаагүй юу. Үүнийг либерал бодлогоор зохицуулсан бол эдүгээ бид Азийн бар мар биш юмаа гэхэд зэсийн үнэ буунгуут бандаашиндаа баасан хүүхэд шиг өрөвдөлтэй байдалд орохгүй байх бүрэн бололцоотой байсан гэдгийг хүмүүс яагаад ойлгохгүй байнаа.

Бас дашрамд хэлэхэд сонгууль өгөхгүй гэж байгаа хүмүүсийн санал нь МАХН-ын талд дугуйлагдаад очиж байгаа шүү гэдгийг сануулчий.
39. kkk (зочин) | 2009-05-14 01:01:32
songood uilax
40. zochlov (зочин) | 2009-05-14 01:08:38
Ухсэн баасний ардчилал, шудрага ёс.. Монголчууд пизда амиа ч аятайхан аваад явчиж чадахгуй.. ядаж нуурээ аятайхан угаагаад хувцсаа цэвэрхэн өмсөөд яавж ч чадахгуй, архичин, биээ унэлэгч, гудамжны .... пиздаа дургуй хурээд байх юмм... Тэгчээл нээх улс төржинө,,, пиздааа өөрсдөө буруу юм хийчээл, намайг тэгж ч хэлмэгдүүллээ ингэж ч доромжиллоо, хоол хийж идэх гэхээр давс байхгуй, засгийн газар өгөхгүй байгаам чинь энэ тэр гээл нохой шиг улингаслаал пиздааа... арчаагуй пиздаанууд...Тгэчээл томроод Чингэс мингэсийн ур сад мад гээд.... пиздаа одоо болимоор юм...
Зарим нь өлсгөлөн зарлаад, өлбөрч ухнэ, ухсэний дараа миний амийг өөр хэн нэгнээс нэхээрэй гээдл эрхлээдл...
Тэгээл юм л болохоор *миний ард тумээн гээл хошгируулдаг болчиж*....
41. Хожуул | 2009-05-14 01:13:55
За сайхан...
42. Vper (зочин) | 2009-05-14 03:51:40
Надад Энхбаярыг сонгохгүй олон том шалтгаанууд байнаа.Нэгбүрчилж бичье гэвэл бараг боломжгүй хэдэн боть хэрэг шиг юм болох учраас.Дээрх нөхөд шиг сайхан товч тодорхой дүгнэлт хийгээд гаргаад тавьчих гэхээр чадал хүрэхгүй нь.
За яахав эхэлж л байя даа.Энхбаяр ялаад гараад ирсэн ч үргэлжлүүлэх болно гэдгээ харин амлая.
Уг нь манайхаас өөр газар бол Ерөнхийлэгч маань өдийд шорон хавиар л явж байх ёстойм байгаан.Ёс суртахуун,хүн чанар,улс төрчийн цэвэр тунгалаг байдал, эх орныхоо тусгаар тогтнолд удирдагчийн хувьд хэрхэн хандсан,эрүүгийн гэмт хэрэгт өчүүхэн ч сэжмээр холбогдоогүй байх,авилгалд оролцох нь битгий хэл нэр нь тэнд дурьдагдах ч ёсгүй байх,ард түмэндээ хайртай байх, хуулиа өөрөө хэзээ ч зөрчихгүй байх гэх мэт өндөр өндөр шалгуур байх ёстой л доо.Зарим гэмт хэрэгтнүүдийн хийсэн хэрэг бүрт нь ял өгөөд байхаар хэдэн мянган жилийн ял авдаг шиг л болох гээд байна л даа.
Эхлээд бүр хөнгөнөөс нь эхэлье.
1. Энхбаяр нь болбоос нийгмийн тухай мэдлэг дор,удирдлагын ШУны боловсролгүй учраас асуудалд ШУхаанч биш, онолгүйгээр ханддаг.Тийм учраас хийсэн ажлууд, дэвшүүлсэн саналууд нь таамгаар хийгддэг.Нэгэнт өөрөө ийм болохоор чадалтай хүмүүстэй баг болж тэдний зөвлөлгөөг авахын оронд тэднийг зайлуулдаг.МАХНын чадалтай туршлагатай өчнөөн хүмүүсийг төрийн албанаас зайлуулж байсан.Хувийнхаа хандлагаар ч намынхаа хүмүүсийг хэлмэгдүүлж байсан.
2.ЭБ төрийн байранд лам залж ирчихээд хүнд хараал хийлгэж байсан.
3.ЭБ худлаа ярьдаг амладаг.
4.ЭБ үндсэн хуульд хууль бусаар өөрчлөлт оруулсан.Үүнийг дараа дэлгэрэнгүй ярина.ЭНдээс эхлээд хүндрээд явчихнаа.
5.ЭБ УИХыг үндсэн хуульд заасаны дагуу ажиллах боломжгүй болгож байсан.
6.Ард түмний тархи угаах ажлыг коммунист аргаар хийдэг.
7.2004 оны сонгуульд Монгол улсын төрийн байгууллагуудыг баг хорооноос нь эхлээд УИХ хүртэл бүх ажилтнуудыг унаа тэрэг,төсөв хөрөнгөтэй нь МАХНын сонгуульд дайчилж гэмт хэрэг үйлдсэн.
8.Хэвлэлийн эрх чөлөөг устгах ирмэгт авчирсан.
9. Намд гэх нэрээр өгсөн хөрөнгийн хэмжээгээр, түүнд үнэнч байх эсэхээр, хахуулиар үндсэн шалгуур болгон төрийн албанд томилдог болсон.
10.Гааль, татвар, хууль зэрэг төрийн байгууллагад хахууль өгч авдаг сүлжээтэй, журамтай, тарифтай, төрийн албанд томилогдоход өгдөг “хандив”- тай болж авилга, хахууль, коррупцийг төрийн бодлогын түвшинд гаргаж ирсэн.
11.Нийгмийн баялгийг өөрт ойрхон хэдэн хүнд хүртэх давуу боломжийг өгсөн.
12.Нийгмийн баялаг, улсын хөрөнгийг хайрлах, гамнах сэтгэл ЭБд байхгүй.
13.ЭБ Нийгмийн баялаг, улсын хөрөнгийг хайрлах, гамнах сэтгэл Энхбаярт байхгүй
43. Монгол Зон | 2009-05-14 03:58:06
sanal ogch giiguulehguigees hoish bi amaa tatlaa. herev ogvol uu? shine hun, shine agaar heregtei geed l hoogdood garah baih daa. medeej jingiin tuuhai gedgeer uzvel dinosaur, shorgoolj shig baij magad, gehdee l shorgoolj bas dotroos ideh ni oilgomjtoi.
44. VperV (зочин) | 2009-05-14 04:30:35
13.ЭБын эрх барих үед Монгол улсад гадаадын хууль бус цагаачид дураараа дургих таатай нөхцөлийг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 26 дугаар зүйлд өөрчлөлт оруулсанаар 30 хоног хүртэл хугацаагаар ирсэн зочдыг бүртгэхгүй болгосон. Үүнээс болж олон зуун зочин хэний ч хяналтгүй Монгол улсад үлдэж, хууль бусаар амьдарч байна.Хужаа нар ялангуяа.Цагаачдын ийм хууль бус үйлдлийг цагт нь цэгцлээгүй даамжруулагч нь тэр үеийн Энхбаярын засгийн газар
14.ЭБын баг Монгол улсын газар нутгийг ашигт малтмалын лиценз нэрээр хувьд, түүний дийлэнх нь гадаадынханд эзэмшүүлж, монголын ард түмнийг газар шорооноос нь салгасан. 1995-2005 онд ашигт малтмалын хайгуулын 1678 лиценз олгосноос 1460 буюу 87 хувийг Энхбаяр, 137 буюу 8.2 хувийг Ц.Элбэгдорж, 29 буюу 1.7 хувийг П.Жасрай, 15 буюу 0,9 хувийг М.Энхсайхан Засгийн газар толгойлж байхад (“Улс төрийн сонин. 2006 оны 09 (021) дугаар) олгожээ. Энхбаярын баг 2000 онд 46 лиценз олгож байсан бол 2001 онд 123, 2002 онд 383, 2003 онд 265, 2004 оны хагас жилд буухынхаа өмнө 643 лиценз олгож амжсан байна. Нийт лицензийн 1489 буюу 88.7 хувийг МАХН засгийн эрхийг дангаар барьж байхад, 8.2 хувийг хамтран барьж байхад олгосон нь нийт лицензийн 96,9 хувь болж байна.
Бүрэн бус мэдээгээр 13,4 сая тонн зэс, 517 тн алтны нөөцтэй, 10,7 сая тонн зэс, 250 тн алтны нөөц нэмж илрэх магадлалтай Оюу толгойн ордыг Энхбаярын Засгийн газар 2003.12.23-ны өдөр дөрвөн лицензээр ашиглалтын (хайгуулын биш, ашиглалтын шүү) эрхийг 60 жилийн хугацаатай, дээр нь 40 жилээр сунгаж болох амлалттайгаар Айвонхоу майнз компанид өгсөн. Яагаад ямар нэг тендер, өрсөлдөөн, шалгаруулалтгүйгээр, яагаад монголын ард түмэнд илэрхий ихээхэн хохиролтойгоор, яагаад 100 хувь энэ компанид өгөх болов гэдэг л асуудлын гол нь юм. Сонгуулийн өмнө их Өрийг төлөх гэж нууцаар зүтгэж, Засгийн газар тэр компаниас 60 тэрбум төгрөг зээлж авч байсан өдрүүдэд дөрвөн лицензийг өгснийг нэмж хэлбэл “яагаад” гэдэг асуултын хариулт гарна. Энэ компанитай Энхбаярын Засгийн газар ихээхэн ойр байж, хандив тусламж авч байсан билээ.
15.ЭБ тахин шүтүүлэх хүртлээ нэр төр хөөцөлдсөн.Исто ичдэггүй гар гэж түүнийг хэлнэ.
16.Н.Энхбаярын засаглалын 4 жилд түмнээ ядуурлаас гаргах нь бүү хэл ядууралд гүнзгий оруулснаас 642 мянган хүүхэд буюу нийт хүүхдийн 64 хувь нь ядуу, нэн ядуу гэж албан ёсоор хүлээн зөвшөөрөгдөж 2004 оны сонгуулийн дараа Эвслийн Засгийн газраас тэтгэмж авах болсон.
За за залхуу хүрчихлээ.
Товчхон хэлбэл ЭБ бол төр толгойлох гавъяагүй, чадваргүй, мэдлэггүй, ёс зүйгүй хүн.
Элбэгдоржийг дэмжиж байгаа шалтгаанаа маргааш оруулья даа Гэндэн минь
45. Монгол Зон | 2009-05-14 04:33:26
oo oruulj duusaagui baihad ni dunduur ni dairaad orchihson uu? 42. 44-oo, er hun emegtei hunii deer l baidag baih yostoi, bur yadaj tolgoigoo deer ni taviad, ooroo nudee neej baimaar.
46. VperV (зочин) | 2009-05-14 04:51:23
ЭБын хувьдаа завшсан ашигласан давуу эрх бий болгож авсан үл хөдлөх хөрөнгө,банк дээрэмдсэн,алдарт ХЗХ,тендэр, их өр энтэр гээд мартсан байна. Хүмүүс ч мэдэж байгаа л даа.
Энэ бүх гэмт хэргүүдийг нь илрүүлээд бичээд яриад байгаа хүмүүсийг яаж ч чадахгүй, гүтгэлээ гэдэг ганц үгтэй болсон ш дээ хөөрхий.
Та нар өнөөдөр ЭБг яаж ч чадахгүй атгаалжин хар мангас гэж бодож байнауу?Мангас нь мангас бүр аймшгийн шуналтай бирд.Гэхдээ бүх зүйл хяналтнаас гараагүй.Гарчихлаа гэсэн чинь хараахан гараагүй байсийн байна лээ...
Түүнээс гадна ЭБ дахиад л шогтож эхлэв.Цаадах чинь Улаан,Энхболд,Сү.Батболд,Хүрэлсүх 4т Ерөнхий сайдын местийг амласан гэнэ. Худлаа л байгаа даа.За яахав тэгж байгаад үнэн худал нь мэдэгдэнээ.Манайхан чинь бас овоо цуурна шүү.
Путин мэдчихээд Баяртай уулзчихаад явчихлаа гсн ккк.
Заа,Хэнхэг минь чамайг үхтлээ л дэмжлээ шүү хэхэ.
47. VperV (зочин) | 2009-05-14 04:54:54
Монгол ээмэгтэйн ёс алдсан үхэх ялтай билээ би.
48. Хожуул | 2009-05-14 05:03:05
VperV гэж эмэгтэй хүн юм уу.
Монголын хууль ер нь хэр үнэлэгддэг юм бол? Хэрэгжилтийг нь биш ерөнхий чанарын хувьд асууж байна л даа. Хариулж тус болооч.
49. VperV (зочин) | 2009-05-14 05:45:29
Хожуул аа. ямарч байсан нэг муу улс санаатай юм болохоор үндсэн хуулиас авхуулаад овоо хэдэн юм байдаг байлгүй дээ.Аль хуулийг нь асуулаа ч хуульч биш болохоор юу мэдэхэв дээ би.

Харин тээр жил Монгол улсын ардчилсан Үндсэн хуульд хууль бусаар өөрчлөлт оруулсан нь Үндсэн хуулийн цэцийн тогтоолоор нотлогдсон. Оруулсан өөрчлөлт дандаа ухарсан, ардчиллыг хумисан, зөв шийдвэр гаргах боломжийг багасгасан өөрчлөлтүүд болсон. 1992 онд Үндсэн хуулийн эх баригчаар ажилласан гавьяат хуульч Б.Чимид “Үндсэн хуулийн өөрчлөлт нь сайжруулах биш муутгасан өөрчлөлт болсон. Олноор баталдаг шийдвэрийг цөөнхөөр баталдаг, байнга ажилладаг парламентыг 100 хоног ажилладаг болгож, засгийн эрх мэдлийн хуваарилалтыг алдагдуулсан” гэж 2005.01.15-нд 25 –р суваг телевизээр ярьсан бол ерөнхийлөгч асан П.Очирбат Үндсэн хуулийг сайжруулъя гэвэл “хууль бусаар хийсэн өөрчлөлтөө буцааж хүчингүй болгох хэрэгтэй” гэжээ. Хуульчдаас анх удаа академич болсон С.Нарангэрэл Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахад Үндсэн хуулийн хэд хэдэн заалтыг зөрчснийг засуулахаар Цэцэд өргөдөл гаргаж хянуулан өөрийн зөв болохоо нотолсон. Цэцийн анхны дарга Г.Совд агсан Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хуульд заасан “төрийн байгуулалтын суурь концепцийг өөрчилсөн” гэж дүгнэжээ. Үндсэн хуульд хууль бусаар өөрчлөлт оруулсныг шийдвэртэй эсэргүүцсэн хууль зүйн ухааны доктор, генерал Б.Пүрэв хийсэн өөрчлөлтүүд нь “Засгийн эрхийг ард түмний мэдлээс гаргаж намын удирдлагын мэдэлд шилжүүлэв” гэж хэлсэн нь үнэхээр оновчтой дүгнэлт байсныг сүүлийн жилүүдийн үйл явц нотлон харуулжаагаа.
Энэ хууль бус өөрчлөлтийн үеэр төрийн албанд байж болшгүй олон муухай зүйл гарч байв. Ганц жишээ. Төрийн тэргүүн – Ерөнхийлөгчөө хөдөө явмагц эзгүйчилж тэрхүү өөрчлөлтийг нэн яаравчлан хийсэн. Гүржид 14 хоногт багтаж Үндсэн хуульд өөрчлөлт оруулав гэж дэлхийн олон улсын мэдээллийн хэрэгслүүд сонин болгон мэдээлж байлаа. Гэтэл Монгол улс хагас өдөрт багтаан Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж төрт ёсны олон зууны түүхэндээ арилшгүй хар толбо суулгасан гол “баатар” нь ЭБ билээ. Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг Үндсэн хуулийн цэцээр хэлэлцэхэд хөндлөнгөөс нөлөөлөх оролдлогыг идвэхитэй хийсэн. Түүгээр ч зогсохгүй Цэцийн зарим гишүүнд албан тушаал, орон сууц амлаж “өөрийн талд” оруулъя гэсэн санал гарч, энэ асуудлаар МАХН-ын удирдлага Цэцийн зарим гишүүнтэй биечлэн уулзсан мэдээ байдаг. Энэ бол төрийн албаны бүр дээд шатанд хээл хахуулийг шууд агуулгаар нь ашиглах гэсэн оролдлого нь ойлгомжтой.
Үндсэн хуульд оруулсан өөрчлөлт хууль бус болсныг нотолсон Цэцийн шийдвэрийн дараа УИХ дахь МАХН-ын бүлгийн хурлыг ЭБ удирдан хаалттай хийлгэж УИХ-ыг Үндсэн хуульд заасны дагуу ажиллах боломжийг хаасан. Жишээлбэл, Ерөнхийлөгч, Цэцийн өгсөн ямар ч саналыг УИХ хүлээн авч болохгүй, Үндсэн хуульд өөрчлөлт оруулахад парламентад суудалтай ба суудалгүй ямар ч намтай ярихгүй гэх мэт. Тэр хурлын тэмдэглэлийг Ерөнхийлөгч Н.Багабанди авч үзье гэхэд “танилцуулахгүй” гэж бичгээр мэдэгдсэн бөгөөд хэнд ч үзүүлэхгүй хэдэн жил дараад, УИХ-ын 2000-2004 оны бичиг баримтыг цэгцэлж архивт шилжүүлэхэд өгөөгүй, одоо хаана байгаа нь тодорхойгүй. Үндсэн хуулийг хүндэтгэх байтугай төрийн албаны аливаа асуудлыг шийдвэрлэхэд арга буюу дагаж мөрдөх хүмүүжил ч ЭБд байхгүй. 2004 оны сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэж МАХН-аас гаргасан мэдэгдэл түүний нэг баталгаа юм.
Так что, Хожуул минь Монголын хууль хир зэрэг үнэлэгддэгийг ЭБ ахаасаа асуудаа.Цаадах чинь сайн "мэдэж" байгаа.
50. VperV (зочин) | 2009-05-14 05:53:33
Уучлаарай.Гэндээн.Нийтлэлийн чинь бодлогогоос хазайгаагүй биз? Хожуулын асуултанд мэдэхгүй ч гэсэн хариулахгүй бол манай дүү намайг загнаад байдаг юм.Гэхдээ л дотор нь нэр дэвшигч ЭБ орчихсон байгаан чинь зүгээр те?
51. Хожуул | 2009-05-14 05:55:33
Асуунаа. Ирэх жил ерөнхийлөгч бидний хэдэн нөхдөд тэмдэг хатгах естой. Энгэрээ цоолуулж байхдаа л "ерөнхийлөгчөө" гэж байгаад л асуучии.
52. Гүзээ өвгөн | 2009-05-14 05:58:33
ehleed hairuuliin tavagtai tosoo sain halaaj bgaad herchsen nogoonuudaa deer ni jigd taraaj hiij ogno ene hoorond mahaa hercheed geeed balairaad baihgui yu hehe Urt shar deeltiig gargahguin tuld arga buyu Elbeg-t ognoo
53. Монгол Зон | 2009-05-14 06:03:55
baas hatan horchiivch minii yalguusan uner aldagdaagui baigaa gej setgel zovdog gesen.
54. dao | 2009-05-14 11:43:36
Элбэгээ тайлбар нь шүүхийг энхбаяраас салгамаар байна. бас оросын нөлөөнөөс салмаар байна. өчигдөрийн мэдээг үзэж байгаад зурагтаа өшиглөнгөө алдсан. үнэгүй юм зөвхөн хавханд л байдаг гээд. тэр оросууд АНУ-ын эрх ашиг Монголд бий болох нь гээд үхэх нь л дээ
55. ХЭнхэГэнДэн | 2009-05-14 11:54:33
Don't be like this Dear ,

128.151.105.137 (128.151.105.137) United States

69.207.144.198 (69.207.144.19 United States
56. Баяр (зочин) | 2009-05-14 12:53:17
Энхбаярын гаргасан нэг л шийдвэр цагаа олоогүй ч надад таалагддаг. Тэрний гаргасан зарлиг намайг болон миний хамтрагч 30-н таанк шиг сайхан залуусыг маань гудманд гаргаж лааз өшиглүүлж чадсан ч Бид харамсаагүй.

Гэвч нэгэнт энэ зарлиг оройтсон байсан.
Олон улсын хэмжээний иат?математизийн уралдаанд бэлтгэж байсан хүү Тооны магадлалаар мөнөг хэрхэн хожиж болох талаар мөрийнд тавих мөнгөтэй болохын тулд бэнзэн клонк дээрэмдэж Таксины жолоочийн амийг хороож...

Булан тохой бүр байрлах тоглоомын газруудаас амар хялбар аргаар мөнгө олохыг хүссэн залуус төсөл орчуулж гэрээ боловсруулж суусанаас мөрий хожихыг сонгож байсан.

Унаа тэрэг орон овоохой бүр төрийн мөнгөөр ч донтож тоглож эхэлцгээсэн.
Хожимдсон ч гэсэн шийдьэрийг гаргаж чадсан. Энэнд л үнэлдэг.
57. Цогтмэргэн (зочин) | 2009-05-14 13:02:12
Хэнхэг ээ, мэтгэлцээн ерөөсөө явагдахгүй.
Нэг бол доромжлол, гүтгэлэг л явна. Фабио бол гандан бууршгүй залуу, гэхдээ тэрэнд мэтгэлцэх хэмжээ байхгүй. Чоно гуайн хувьд хэмэлж л байвал хэн байх нь хамаагүй л.
Хэрвээ Энхбаяртангууд мэтгэлцээнд орох зориг нь хүрвэл хуухнагных нь дэгээнээс олж татаад мань учиргүй "садист" таашаал авах байлгүй.
За за мэтгэлцэх гэж байсан хүмүүст саад болсон бол арилгачихаарай.
58. Wolf | 2009-05-14 21:25:16
Энхбаяр шарын шашныг шүтдэг , их рекламддаг , лам нарыг өөртөө үйлчлүүлдэг болохоор нь загалмайтны шашинтан Цогтмэргэн түүнийг үзэн яддаг.Мөн үү?
59. Хожуул | 2009-05-14 21:35:52
Гадаадад байгаа хэдэн Монголчуудаа бүгдийг нь биш юмаа гэхэд тодорхой тооны хүмүүсийг нь суулгаж байгаад нээх сайхан ярилцаж үзэх юмсан. Хэзээ гарсан? Яагаад гарсан? Яаж хэнээр дамжиж гарсан? Одоо юу хийж байна? Монголд байгаа хэдийн чинь амьдрал нь сайжирч байна уу? Монголдоо ирэх үү? Банжигт блогтой юу? гэх мэт олон л юм асуумаар байдын. Хамгийн гол нь та бүхэн мэдээллийг хаанаас авч байна гэж асуумаар байна л даа. Ярьж хэлж байгаа чинь гаргаж байгаа дүгнэлт чинь ямар эх сурвалжаас үүсэв гэдэг чинь их сонин байдаг юм. Асуудлууд нүдэн дээр ил байна гэж л битгий хэлээрэй. Та бүхэн хаана байна?!
Саяхан журмын андуудын нэг нь ярьж байна. Синга Турк Солонгос гэх мэт улсуудын хөгжлийн замд орсон түүхийг харахад бас л сонин санагддаг. Тэднийг өдий зэрэгтэй болгоход хүч огт хэрэглээгүй гэвэл худлаа. Удирдагч хүмүүсээ цагтаа бас л луйварчин дарангуйлагч гэх мэтээр дуудаж л байсан юм билээ. Гэтэл одоо эцэг минь гээд л амьдарцгааж байдаг гэнэ.
Болдогсон бол хэний ч эрхийг зөрчилгүЙгээр сайхан хөгжчих юмсан. Даанч ийм түүх хаана ч байхгүй. Заавал золиос шаарддаг. Тиймээс одоо ерөнхйилөгч маань хэн ч болсон бай хамаагүй бид нөхцөл байдлыг зөв дүгнэн массаараа шүүмжлэх биш массаараа ойлгох гээд үзэх нь илүү үр дүнтэй. Үүнийг бичигч аль ч намын хүн биш зүгээр залуустайгаа ганц нэг бодлоо хуваалцах санаатай гэдгийг ойлгоорой.
Монголчуудын, АН-г дэмжигчдийн (бүгд ийм биш энэ тэр гээд нялцаганаад байв. Мэдээж хаана ч тэр сайн муу аль аль нь байдаг) худлаа гарууд гэдгийг нь логикоор батлая: УИХ-н сонгуулиас өмнө АН-г дэмжигчид Элбэгдоржийг яг одоогых шигээ муулж, муугаар үнэлдэггүй байсан (ам ажил нь зөрдөг, худлаа ярихаас цаашгүй гэх мэт). Элбэгээг яг одоогийх шигээ дүгнэх болсон шалтгаан нь АН сонгуульд ялагдсантай шууд холбоотой. За яахав сонгуулиас өөр шалтгаан хайж ядарсан нэг вариант гаргая : Үгүй өөр ажил төрөлтэй холбоотой гэж битгий худлаа бураарай. Та нар өөрсдөө ХУ нам л Элбэгээд ажил хийх боломжийг олгоогүй гэдэг биздээ. Ажил хийх боломжийг нь олгоогүй гэдэг чинь тэр хүний ажилын үр дүнг хараагүй гэсэн үг. Тэр хүний ажлын үр дүнг хараагүй байж худлаа ярьсныг нь та нар яаж мэдэж байгаан?! АН-н дэмжигчид ХУ нам Элбэгээгийн ажилыг хийлгэсэнгүй гэж ярьдаг атлаа, Элбэгээ ярьснаа хийсэнгүй гэж ярьдаг болж таарч байна. Хийхгүй байх, хийлгэхгүй байх 2 чинь адилхан гэж үү?! Энд АН-хан худлаа гарууд гэсэн эхний ядарсан баталгаа гарлаа.
Сонгуулиа цааш нь үргэлжлүүлэе. Та нар АН сонгуульд ялагдсан учираас л Элбэгээг голох болсон гэдэгтэйгээ одоо санал нийлсэн үү? Гэтэл юу гээд байдаг билээ маниус, сонгууль булхайтай болсон гэж бараг зүүдэндээ хүртэл ярьдаг хэнхэгүүд биздээ. За тэгвэл сонгууль булхайтай болоод АН ялагдсан юм бол үүнд Элбэгдоржийн буруу юу байгаан? Цаадахын чинь хийсэн ажилыг ХУ намыхан тас татаад хаяцан юм биш үү та нарыхаар бол?! Гэтэл яагаад ганц Элбэгээг мяалаад байдаг юм!!! Бас л ХУ нам АН-г ялагдуулчихлаа гэж гаднаа ярих атлаа АН Элбэгдоржоос болж ялагдчихлаа гэж дотроо дүгнэн Элбэгээг муулдаг болж таарч байна. Худлаа гарууд. Энд 2 дахь баталгаа гарлаа. Тэгэхлээр АН-хан ямарч бодолгүй худлаа бурдаг тархиа угаалгасан, мэдээллээ авч байгаа хэрэгсэл нь аль намых гэдгийг мэддэггүй, хүний үгээр үг хийдэг естой нөгөө цээжээ дэлддэг болж байгаа биздээ.
Эцсийн гаргалгаа юу гэвэл эсвэл АН шударгаар ялагдсан дэмжигчид нь үүнийг мэдсээр байж хэлэхийг хүсдэггүй (тэгээд тэр ялагдсан хор шар нь барьж дийлэхийн аргагүй учираас Элбэгээ луу худлаа шалтаг зохион дайрдаг), эсвэл АН булхайгаар ялагдсан гэхдээ ХУ намаас болж. Тэгэнгүүт АН аятайхан тэмцээд сонгуулиа шударга явуулдаг болгочихож чаддаггүй, хамгийн арчаагүй сөрөг хүчин болж таарч байна.
60. VperV (зочин) | 2009-05-14 21:59:26
Дөнгөж саяхан Сонгуулийн Ерөнхий Хороо УБ-т байгаа 50.000 оюутныг сонгуульд үл оролцуулах шийдвэр гаргалаа. Хөдөөний бүртгэлгүй хүүхдүүд гэнэ дээ хө.
Юу гэмээр байна?
61. Wolf | 2009-05-14 22:06:36
60. VperV -Бодвол тэд нарыг Энхбаярыг дэмжихгүй гэхээр нь сонгууль өгүүлэхгүй болгосон юм бгааз .?Би зөв ойлгосон бн уу?
62. VperV (зочин) | 2009-05-14 22:17:14
Мэдэхгүй.Чоно оо. Ямар ч л байсан ийм шийдвэр гарсан байна. Маргаашнаас яригдаад эхлэнэ биз.
МАХН уг нь дуртай үедээ оюутнуудыг микроавтобусаар зөөгөөд санал өгүүлдэг ш дээ.Тийм болохоор нэг их бэрхшээл гармааргүй л юм. Сонин юм.
63. ХЭнхэГэнДэн | 2009-05-14 22:20:38
миний хувьд Элбэгдорж , Энхбаяр нэг их ялгаагүй сувдаг сэтгэлтэй, авилгалд автсан нөхдүүд.

Гэхдээ нэг ийм ялгаа бий. одоо бий болсон авилгал , луйварын сүлжээнд Энхбаяр нь дотор нь буюу гол тоглогч.
Харин Элбэгдорж гадна байгаа тоглогч.

Элбэгдоржийг дотор нь оруулаад өгвөл өрсөлдөгч нарын хувиар , бас ард түмэндээ нэр олох гээд жоохон юм хийж магадгүй. Энхбаяраас бол үнэндээ одоо хүлээгээд хүсээд байх юм алга.

Аль ч улс төрийн хүчинд ЭНЭ Л ЖИНХЭНЭ ЕРӨНХИЙЛӨГЧ болчихоор хүн шүү гэсэн тийм хэмжээний кадр байхгүй. өөрөөр хэлбэл энэ үе бол сонголт байхгүй сонгууль.
64. Хожуул | 2009-05-14 22:20:46
Харамсалтай байна.
65. VperV (зочин) | 2009-05-14 22:22:58
Хөдөөний хүүхдүүд ч ер нь хотод бүртгэлгүй нь үнэн л дээ.Дээд сүргүүль төгсчөөд л хөдөөнийхээ иргэний үнэмлэхтэй л явжээдэг ш дээ.Тэгээд ч хөдөөний оюутнууд чинь яг нэг газраа тогтвортой хаяггүй энд тэнд олдсон газраа хэдэн сар болоод хаягаа өөрчлөөд байдаг болохоор хэцүү л дээ.Маш цөөхөн хувь нь хотод байнга оршин суух хаягтай байдаг юм.Эсвэл нутагтаа очиж сонгуульдаа оролцох юм болов уу?
66. ХЭнхэГэнДэн | 2009-05-14 22:28:04
бас нэг зүйл хэлэхэд энэ Ерөнхийлөгч яах вэ . хэн нэг нь сонгогдоод л цаашаа амьдрал үргэлжилдэгээрээ үргэлжилнэ.

Харин энэ нэг бүх юманд худал хуурмаг, луйврийн шинжтэй амьдралын хэв маяг, тогтолцоо хэзээ өөрчлөгдөх юм бол доо. Ерөнхийлөгчөө солиод бүх зүйл ок болно гэж мэдээж хүлээх аргагүй. Харин жаахан ч гэсэн энэ луйврын цаг үед салхи оруулж чадах тийм л хүн хэрэгтэй байгаа юм. нэг хөдлөөд эхлэвэл масс энэ бүх муухай зүйлээс залхсан байгаа учир хүчээ аваад цаашаа нэг гайгүй болж магадгүй гэж горьдоод байдаг юм. буруу бодож байж ч магад
67. ХЭнхэГэнДэн | 2009-05-14 22:30:50
Сонгууль өгөгчдийн нийт санд анализ хийж үзэх юмсан.

нас хүйс, байршил гээд л. эрх баригчид бас энэ мэдээллээ ашиглаад завхруулж байгаа гэдэгт итгэлтэй л байна. 50.000 Монголын хувьд маш том тоо
68. Хожуул | 2009-05-14 22:50:19
бас нэг зүйл хэлэхэд энэ Ерөнхийлөгч яах вэ . хэн нэг нь сонгогдоод л цаашаа амьдрал үргэлжилдэгээрээ үргэлжилнэ.

Тийм дээ. Хэдүүлээ нэг данс нээгээд чадлаараа мөнгө хийгээд 4н замаас талбай хүртэл явган хүний замыг хогийн савтай болговол яажына. Чадах уу маниус айн?
69. VperV (зочин) | 2009-05-14 23:35:43
Хэнхэгт амалсан исоороо Элбэгийг яагаад дэмжиж байгаа хэлчихээд зайлий.Тэгэхгүй бол...
Нэг. Геополитикийн тэнцвэрийг хангана. Хоёр. Авилгын сүлжээг эвдэлнэ. Жагсаалт нь бэлэн байгаа.
Гурав. Ардчилсан чиг баримжаатай.
Дөрөв. Арай хүн алаад байхгүй
Тав.Санхүүгийн ноцтой будлиангүй.
70. xxx-man (зочин) | 2009-05-16 14:53:16
he he. Ene udaa bi hamgiin teneg songolt hiih gej bgaga mederch bna l da. Namiig, huniig ni demjmeergui bna zugeer l ardchilaliig demjmeer bnaa ho
71. xxx-man (зочин) | 2009-05-16 15:02:51
Henhegm... Heleltsuulgiin ur dung gargaj uzulerei. Hamgiin bodit dun garna gedegt itgej bna..
72. UbDaNcE_Saihnaa | 2009-05-16 15:04:25
ta nar estoi muuuhai yumaa bi ta bugdiin chn bichseniig halit harlaa l daa ingej bolkuu dee manaihaan ENHBAYR mongol ulsiin tuluu ih yum hiilee shd ISHIG EVREE URGAHLEER EHIIGEE MURGUNU geh shig bolj bh shiv deee hmmm enhbayr baigaagui bol ih ur daragdah uu enhbayr baigaagui bol George Bush manai muu ulsad zochoh bsn uu enhbayr baigaagui bol udiin hool huuhed burt com heregjih baiv uu enhbayr baigaagui bol maynganii zam tavigdah uu ta nar yumiig ergetsuulj bodoh heregtei shuu solongost uls ornoo aldah geeguin bol enhbayriig demj unheer solongost tiim yum bolooguin bol ter bichlegiinhee eh huviig uzuuled estoi shuu deee bodoltoi baigaarai daaa
kkkkk buun yum yarichlaa shd
73. he he he (зочин) | 2009-05-16 15:27:13
Saihnaa chinii helseng uguisgehgui gehdee chinii amidral chinii ergen toirond abidral uneheer deeshilj saihan bolj bna uu. Ymand boditoi handah heregtei shuu....
74. kkk (зочин) | 2009-05-16 22:31:15
Гeрманд нэгэн социологич залуутай ярилцаж бхад ингэж хэлж байсан юм:
Ямар нэгэн ажил хэрэг ярилцахад өндөр хун илуу ур дунд хурдэг юм.. Яагаад гэвэл намхан хунд эсрэг тал нь За гэж бараг хэлдэггүй юм.. өндөр хунд харин За гэж хэлэх нь илуу байдаг юм гээд, хэдэн мянган хуний ажилд oрох ярилцлаган дээр судалгаа хийсэн бна лээ...Дан намхан баагийнууд нь ажилд орж чадалгуй улдсэн байсан....Бас уулзаж бaгаа тал өндөр намхан 2 хуний хэнтэй нь туруулж гар барих нь вэ гэдэг дээр ажиглалт судалгаа хийж.Судалгаанд нь 100 гаран нэр хундтэй төрийн ба төрийн бус байгуулагууд орсон гэж бгаам... Тэгсэн дандаа өндөр хунтэй нь туруулж гар бариад л, намхантай нь дараа нь...
Элбэгдoрж ч , хахаха
75. Падлий алга (зочин) | 2009-05-22 17:11:49
Хоёулаа авилгач хоёулаа худал ч гэхдээ дэмжихээ хүрвэо цэгцэрсэн худал ч нь арай л дээр байх Энхбаярыг дэмжинэ ээ
76. b.batzorig | 2009-07-28 16:47:00
NOGOO TCOLMONGIIN TERBUM DOLLARIIN HADGALAMJ SWISS BANK YU BOLOVOO ELBEGDORJTONGUUDAA> TA NAR ardchilaliig omchloh yosgui shuu. UNEN YUM BOL SHALGAAD GARGAAD HARIUTCLAGA HULEELGEECH. SHUDARGA BAIYA.ELBEGDORJTONGUUDAD ODOO YU DUTSAIIN ERONHIILOGCHIIN ERH MEDEL BNA SHUDARGA BAI L DAA. YAMARTAA CH UG GARLAA NUUH OLIGGUI YUM ZAHCIN BOL ZAHCHIN L GENE BIZDEE> HARIULAACHEE SHUDARGACHUUDAAA

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.