Ерөнхийлөгчийн эхнэр О.Цолмонгийн Швейцар дахь банкны даннсны үлдэгдэл 1.3 тэрбум доллар-т хүрчээ.

Сайн байцгаана уу?
Монголчуудаа,
Нутаг нэгт, цуст нэгт ард түмэн минь ээ.
Төөрөлдсөн хүү Сүрэнхор би хүний нутагт нуугдаж, зүдэрч яваа ч та бүхнийхээ амрыг эрж, энэ захидлыг тэрлэж байна.


“Үйлдвэр худалдааны төрийн нарийн бичгийн дарга байсан Д.Сүрэнхор” гэхээр бүгд шахуу мэдэж байгаа байх. Зарим нь намайг шууд л луйварчин, хулгайчаар минь дуудаж байгааг ч төсөөлж байна. Миний талаар өчнөөн л бичиж, муу муухайгаар минь ханатал дуудсан болохоор нэр минь хүн бүрт муугаар танил болоо биз дээ.
Гэхдээ мөн чанарыг минь хэн ч мэдэхгүй, таниагүй байгаа. Үнэндээ бол би өөрийгөө тийм ч хүнээ байчихсан, дүүрчихсэн амьтан гэж боддоггүй. Надад ичих нүүр, сэмрэх сэтгэл байдаг юм.
Би эх орноосоо зугтан гарсан тэр өдрөөс хойш өнгөрүүлсөн амьдралаа бодон хичнээн их шаналж, эргэцүүлснийг хэн ч мэдэхгүй. Би буруутай. Би улсын мөнгөнд хуруугаа дүрж, муу хүмүүсийн хөөргөн үгэнд сагаж явсан буруутай. Би буруу хэргийнхээ зэмийг хүртэх ѐстой, түүнээс яагаад ч зайлж чадахгүй гэдгээ өдөр ирэх тусам мэдэрч, үйлийнхээ үрийг эдлэн шимширч суугаа цөхөрсөн эр хүн. Үйлдсэн хэргээ бусдад тохох, зайлсхийх гэсэндээ биш ард түмнээ сэрэмжлүүлэх, анхааруулах ѐстой юм байна гэдгээ ухамсарласны үндсэн дээр би энэ захиаг зүрхэлж бичлээ.

Магадгүй энэ захиа та бүхэнд хүрч, сэрэмжлүүлж чадвал үйлдсэн нүгэл минь бага ч болтугай нимгэрч, үйлийн үр минь хөнгөрөх болвуу гэж бяцхан найдах юм.
Ингээд хэлэх гээд байгаа зүйлдээ оръѐ. 1997 онд МАХН-ын дэргэдэх МАСЗХ-нд орсноор миний тамтай амьдрал эхлэсэн юм. Тэр жил бидний хэсэг сэхээтэн залуус нэгдэн энэ байгууллагыг байгуулж анхны ерөнхийлөгчөөр У.Хүрэлсүх ажилласан. Бид амихандаа улс төрийн карьер хийж, хожим төрийн өндөр албанд томилогдож, очих нууцхан хүсэл тээн цуглаж байсныг одоо нуух хэрэг байхгүй. Тэр цагт биднийг намын боссууд Н.Энхбаяр, Л.Энэбиш, А.Цанжид нар ч дэмжих нэрээр баахан хөөргөж, доргиодог байлаа. Бидний хүслийг тэнгэр бурхан сонссон аятай МАХН үнэмлэхүй ялалт авч манай холбооныхон бүгд шахуу албан тушаалд очсон. Би ҮХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга болж, Н.Оюундарь Байгаль орчны яамны газрын дарга, Г.Шийлэгдамба аялал жуулчлалын газрын дарга, Я.Содбаатар ҮХ-ны дэд сайд, Б.Эрдэнэбат БХ-ын дэд сайд гэх зэргээр томилогдон огцом өндөр авсан даа, бид. Д.Бадраа агсан маань Санхүүгийн Зохицуулах хорооны дарга болсныг бүгд санаж байгаа.

Бидний араас хожим олон залуучууд МАСЗХ-гоор дэмжүүлэн албан тушаалд орсон. Нэг ѐсондоо холбоо маань албан тушаал руу үсрэх банз болон хувирсан юм. Бусдын талаар ярих сонирхол алга. Өөрийгөө л голлоѐ доо.
Үйлдвэр Худалдааны яамны төрийн нарийн бичгийн дарга болсноор өмнө маань маш их боломж нээгдэв. Бас маш их дарамт үүсэв. Ажлын талаар би яриагүй юм шүү. Залуу хүн бол ажилд нухлуулахаа юманд тооцохгүй ш дээ. Гол дарамт нь “албан тушаалын хаялга” гэж юмыг МАХН-ын удирдлагуудад, намайг төрийн нарийн бичгийн дарга болгосон хүмүүст байнга үзүүлж, ач санаж явах учиртай боллоо.
Намын дарга, Ерөнхий сайд болсон Н.Энхбаярын зүгээс намайг төрийн нарийн бичгийн даргаар томилоход бол шууд мөнгө төгрөг нэхээгүй, шаардаагүй юм. “Боловсролтой, хэлтэй залуустаа итгэл хүлээлгэж байгаа юм шүү. Хичээж ажиллааарай” л гэж байсан. Харин Сү.Батболд, талийгаач “Монроимпекс”-ийн У.Уламбаяр, Д.Тэрбишдагва, У.Барсболд нар бол түүнд нилээдгүй мөнгө хаяж байж сайд болсон гэдэг яриа нам дотор явдаг байсан. Тэд бол угаасаа мөнгөтэй, намайг бодвол албан тушаалаараа мөнгө олоод сурчихсан хүмүүс байсан болохоор тоодоггүй байсан шиг байгаа юм. Харин өөрийн гэх дорвитой бизнесгүй миний мэт хүмүүст энэ нь нэг төрлийн дарамт, дөнгө болон хувирсан.


2.Засгийн газарт өндөр албан тушаал хашиж байсан бүх л хүмүүст ийм шаардлага тавигддаг байсан. “Ерөнхий сайд ийм тийм арга хэмжээг төдөн төгрөгөөр чамайг санхүүжүүл” гэлээ гээд нарийн бичгийн дарга, туслахууд нь хэлчихээд утсаа таслачихна. Тэгээд тэр мөнгийг нь олох гэж махтайгаа хатдаг байсан. Албаа аваад хоѐр сар хэртэй болсны дараачаас л ил дад янз бүрийн байдлаар мөнгө нэхэж эхэлсэн дээ. Ийм нөхцөлд арга буюу л авлига авах арга сүвэгчилж эхлэдэг юм билээ. Ингэж яваад л би хальтирчихсан юм. Намайг мөрийтэй тоглоомонд донтсондоо яамны хөрөнгөнөөс хулгайлсан гэх маягийн сурталчилгаа их явсан. Одоо хүн бүр итгэчихсэн биз дээ.

Үнэн хэрэгтээ бол албан тушаалынхаа төлөө өгөх татварт л би маш их мөнгө төлсөн. Тэр үед У.Хүрэлсүхийн Н.Энхбаяртай муудалцсаны цаад шалтгаан нь ч энэ байсан. Өнгөн дээрээ Ерөнхий сайдын эхнэр О.Цолмонтой таараагүй энэ тэр гэж ярьдаг ч цаагуураа бол Н.Энхбаярт “татвар” төлөх сонирхолгүй байсан юм. Энэ талаар надтай ч санал солилцож байсан.
Н.Энхбаярын цуглуулсан хөрөнгө бол тэр чигээрээ л ийм төрлийн татаас, бэлэг, хаялга, өргөл, хувь зэргээс бүрдсэн гэж хэлэхэд болно. Нөгөө нэг орлого нь хууль, шүүхийн хаалга татсан хүмүүсийн хэрэг. Шорон явах нь тодорхой болсон хүмүүсийг хэргээс чөлөөлөх нэрээр асар их мөнгө хийсэн дээ. Шударга бус байдал чинь нэг л өдөр бий болдоггүй. Алгуур идэж, уусгадаг юм байна даа гэж одоо л би ойлгож сууна.


Тун ойрхноос харж байсан хүний хувьд хэлэхэд Н.Энхбаяр бол цадах, ханахыг мэдэхгүй хүн. Тэгсэн хирнээ гар нь тэнийнэ гэж байхгүй. Болж л өгвөл өөрөөсөө мөнгө гаргахгүй шийдчих гэсэн, аргалчих гэсэн, бусдаар төлүүлчих гэсэн нэг тийм хандлагатай, их хачин гэр бүл санагддаг юм. Сү.Батболд, Д.Тэрбишдагва ах нарыг юм л бол шаналгаж байхыг би мэддэг юм. Харин У.Барсболд бол нэхүүлэлгүй, өөрөө сайн дураараа байж байгаад л мөнгө аваачиж өгч долигонодог байсан.
Н.Энхбаяр хэрэг нь дууссан гэж үзвэл жигтэйхэн ойр дотно байж, үй зайгүй явсан хүмүүсээ шууд л жийдэг. Ц.Түмэнгэрэлийн хэргийн дараа түүнийг танихаа болиод, юун хүн билээ? Гэж асуух маягтай болсныг бүгд санаж байгаа байх. Энэ л зангаас нь манай намынхан ихэд айж, жийрхдэг байсан.
Яахав, энэ бол өнгөрсөн түүх. Одоо би ард түмэндээ дараах зүйлийг анхааруулъя, сэрэмжлүүлье гэж бодоод зориглон бичиж байна. Би хүний газар, нуугдаж, айж эмээж амьдардаг гэлээ ч мэдээллийн технологийн ачаар эх оронтойгоо байнгын холбоотой байж үргэлж мэдээ, сурагтай байдаг.
2009 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр Ерөнхийлөгч Н.Энхбаяр Бээжин лүү яаран ниссэн, энэ нь хадам эхийнхээ биеийн байдалд санаа зовсноос болсон гэсэн утгатай мэдээлэл гарч нилээдгүй шуугиулаад авсныг бүгд санаж байгаа байх гэж найдаж байна. Үнэн хэрэгтээ юу болсон юм бэ? гэдгийг би хэлэх гэсэн юм.
Тэр өдрүүдэд Швейцарийн банкнуудын холбоо арилжааны банкнуудынхаа эхний улирлын тайланд үндэслэн олон улсад мөрдөгддөг журмын дагуу тэрбум доллараас дээш хадгаламж эзэмшдэг хүмүүсийн нэрсийн жагсаалтыг гаргаж, зарлахаар бэлтгэсэн байсан байна. Тэд 2009 оны 4 дүгээр сарын 6-ны Даваа гаригт нийтэд зарлахаар төлөвлөж байсан юм байна.
Уг жагсаалтын 16-д нь 1,3 тэрбум долларын хадгаламж эзэмшигч О.Цолмон, Монгол гэж дурдагдсан нь манай Ерөнхийлөгчийн гэр бүл юм. Н.Энхбаяр төлөөлөгчөөрөө дамжуулан уг жагсаалтаас эхнэрийнхээ нэрийг 6 сар болтол зарлахгүй байгаа ч гэж хүсэлт гаргасны дагуу Швейцарийн банкнуудын холбоо О.Цолмонгийн нэрийг зарлахаа түр азнаад байгаа юм байна.
Харин ирэх 6 сарын дундуур зарлагдаж дараа нь Forbes сэтгүүл дээр тусгайлсан нийтлэл бичигднэ. Зарлахгүй бол Швейцарийн банкнуудын холбоо хуулийн дагуу хариуцлага хүлээх учраас яалт ч үгүй зарлах ажээ. Тэд үйлчлүүлэгчиддээ болох гэж байгаа үйл явдлын талаар тогтмол мэдээлэл өгдөг. Тэр хүрээнд О.Цолмонд мэдэгдсэн байна. Сонгууль дөхсөн үед энэ нь ямар осолтой мэдээлэл болохыг О.Цолмон ойлгож байсан ч банкинд нөлөөлж чадсангүй.


3.Иймд Н.Энхбаяр ямар ч байсан сонгууль өнгөртөл зарлуулахгүй байх хэрэгтэй гэж үзээд улсын Ерөнхийлөгчийн нэр барин, өөрийн биеэр очиж нөлөөлөхөөр Бээжин лүү яаран ниссэн нь тэр юм.
Тэрээр Бээжин дэхь Swiss Credit банкны салбарт очин хүсэлтээ гаргаснаар ямар ч байсан эхний удаад зарлуулахгүй байж чадсан байна. Ингээд хадам эх өвдсөн тухай үлгэр үүсэж, анхаарал сарниулах үүднээс утга учиргүй шуугиан гаргасан бололтой юм.
О.Цолмонгийн Швейцарийн Swiss Credit банкин дахь хадгаламжийн дансны дугаар SCB 45378MG80009L12. Дансны үлдэгдэл 1.3 тэрбум доллар (3 их наяд төгрөг буюу монгол улсын жилийн төсөв) гэдэг нь удахгүй зарлагдана. Тэр үед намайг худлаа хэлээгүй гэдгийг та бүхэн мэдэх болно. Энэ мөнгө бол миний дээр хэлсэнчлэн албан тушаал олгосныхоо шан харамж, авлигаас олсон, гэмт хэргээс чөлөөлснийхөө төлбөрт авсан, 2000 оноос хойш хураасан бүхий л хөрөнгө нь юм.

Монгол улсын хуулийн дагуу Ерөнхийлөгчийн эхнэр ч гэсэн хөрөнгө орлогын мэдүүлгээ Авлигатай тэмцэх газарт гаргах ѐстой. Гэтэл АТГ-ын вэб хуудаснаас О.Цолмонгийн мэдүүлгийг хайгаад олсонгүй. Тэгэхээр хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргалгүй, хууль зөрчөөд суугаагийн цаад учир нь энэ хадгаламжтай л холбоотой. Хэрвээ худлаа мэдүүлбэл хуулийн хариуцлага хүлээх учраас Ерөнхийлөгч өөрийн эрх мэдлээр далайлган АТГ-ыг нам дарж байдаг бололтой юм.
Интернетэд тавигдсан мэдээллүүдийг харж байхад өнөөдөр Монгол улсын гадаад валютын нөөц 300 сая доллар хүрэхгүй байна. Харин Ерөнхийлөгчийн швейцарь дахь дансанд 1,3 тэрбум доллар байна. “Улсаасаа баян Ерөнхийлөгч” гэж бичигдээд байгаагийн учир энэ юм шүү.

Би Б.Болдсайхан эмчийн бичсэн “5 сарын 24″ өгүүллийг уншаад уйлсан. Бүр цурхиртал уйлсан. Н.Энхбаяр гэж хүний сувдаг сэтгэлийн золиосонд олон хүн өртсөний нэг би юм шүү. Ц.Түмэнгэрэл, Д.Бадраа, Ц.Чимэдцэрэн, У.Хүрэлсүх, Н.Дэмбэрэл гээд олон залуучууд энэ хүний балгаар өнөөдөр цааз авах нь авж, бусдад алагдах нь алагдаж, шоронд суух нь сууж, бууж өгөх нь өгсөн.
Би 5 сарын 24 -нд Элбэгээ ялбал нутагтаа очно. Заавал очно. Би өөрийн биеэр хуулийн байгууллагад очин бүх үнэнийг ярина. Тэр цагт миний ард түмэнд намайг ууч сэтгэлээр тосох, өрөвч нүдээр харах орон зай үлдсэн байх болвуу гэж найдахдаа, шударга ѐсны төлөөх үйлст өөрийнхөө хувь нэмрийг оруулах гэхдээ үүнийг бичлээ.

Ухаант ард түмэн минь өршөөн соѐрх!

Уучил хүүгээ, эр нэг алддаг юм, эрэг нэг нурдаг юм.

Монгол орноо үргэлж хайрлаж, сэтгэлдээн тээж явдаг өөдгүй муу Д.Сүрэнхор.
2009 оны 5 дугаар сарын 15

http://ehoronch.blog.mn/?p=1

Сэтгэгдэлүүд:

1. Namara | 2009-05-18 14:15:59
Энийг уншаад гайхлаа. Үнэн бол хэцүү еэ. Хэзээ идэж ууна гэж энэ их мөнгө цуглуулдаг байна? Хэдэн үеэрээ идэж уугаад ч барагдахгүй биз дээ? Мөнгө олсон зам нь яасан муухай юм ядаж.
Хэлэх үг алгаа.
2. ЗОРИГТ8 | 2009-05-18 14:18:32
Энхбаярыг С.Эрдэнэ гуай хүртэл үзэн ядсан байна. Бас Энэ хайран залуу хүртэл үзэн ядаж..Би ч бас үзэн ядаж байна
3. Orgil | 2009-05-18 14:29:06
Ene unen gej bi bodoj bn onoodor yug ch nuugaad nemergyi bolj bn shuu de ene zuun chin...
4. ВАФЛЬ | 2009-05-18 14:32:46
аа яаяа...улсаасаа баян айн..
5. blogtoihun | 2009-05-18 14:47:47
Энэ яг үнэн юм уу... Чи татаж авсан эх сурвалжаа сайн биээрэй Баапий...

ҮҮнд хариу өгөх зүйлс над нилээдгүй байнаа...
6. saara (зочин) | 2009-05-18 14:50:23
shevtsariin bankin dakh vldegdliig meddeg oboo l gar bn
7. snower | 2009-05-18 14:53:13
ene buhniig tebcheed baigaa mongolchuudiig tebcheertei geh uu?
esbel doojoogyi geh uu ? yag yu geh uu ?
8. altargana | 2009-05-18 14:55:43
энэ хүний бичсэнд би итгэж байнаа, Энхбаяр Цолмон 2 ыг ийм гэдэгт харин огт эргэлзэхгүй байна. Сүрэнхор харин яг цагийг нь олж үнэнийг хэллээ. Элбэгийг ялахаар нутагтай ирж буруу зөвөө шүүлгээрэй
9. jambalhuu | 2009-05-18 15:00:04
Zevyyn gar gedeg ynen baihaa, ene medeelel batlagdaagyi ch bi itgej baina
10. ВАФЛЬ | 2009-05-18 15:03:09
Эгч мэнь, дээрх линк нэг бичлэгтэй нээгдээд удаагүй блог байна.
Сүрэнхорын өөрийнх нь блог юм бол уу? сайн мэдэхгүй л байна.

За би ч үнэнг яс мэдэхгүй ч чихээр орсонооо хуваалцахад, Оросын улаан талбайтай ойр галерей маягийн гэлүү нэг тиймэрхүү барилга байдаг гэсэн.
Тэнд дэлхйин тэрбумтангууд зиндаархаж, нэг нэг хаалга худалдаж авч л дээ.

тэрэн дунд нь манай тэргүүн хадагтай зохиж явсан гэж 5 жилийн өмнө байхаа сонсож суулаа.

Хажуу хавирганд нь лут лут амьтад хөршилж суудгийн гэсэн. эд хөрөнгө, орлогйин мэдүүлэг зэрэг дээр өдий жил тэр тухай дурдсан байхыг хараагүй ээ. Гэхдээ байдаг гэдрийг бат мэддэг хүн хэлж байсан юм.
11. ВАФЛЬ | 2009-05-18 15:06:29
Саара - банк нь Швейцарь шүү дээ хө. Хаа очиж шударга хэхэ.

Сновер - гайхмаар тэ. гэхдээ энэнд өгөх тайлбар надад байдгааг. хэхэ

Алтаргана - харин тиймээ... үнэнгээ хүлээнэ гэдэг тэр хүн хэн бэ гэдгйиг харуулж байгаа хэрэг шүү. Өөр олон хүн амаа ангайхгүй байгаа ч юм билүү.
jambalhuu - олны үг ортой л гэдгийн бөө мэд....
12. blogtoihun | 2009-05-18 15:09:33
Баапий чи 2 блог дээр зэрэг тавьсан юм уу... Аль нь дээр нь дээр вэ...
13. cacharel | 2009-05-18 15:10:27
6. saara (зочин)

Suise-iin bankuud ene jilees private bankinii hadgalamj ezemshigchidiinhee medeelliig il bolgohoo ilerhiilsen ni unen gene.


naa chen end bsan comment bna http://sonin.mn/2009/05/18/%D0%B0%D1%80%D0%B4%D1%87%D0%B8%D0%BB%D0%BB%D1%8B%D0%BD-20-%D0%BD%D0%B0%D1%81%D0%BD%D1%8B-%D0%BE%D0%B9%D0%B3-%D1%82%D1%8D%D0%BC%D0%B4%D1%8D%D0%B3%D0%BB%D1%8D%D0%B2/
14. bolor_2622 (зочин) | 2009-05-18 15:11:01
za yur ni Edo-g demjii 2dahi terbumtan bolog
15. sweetcat | 2009-05-18 15:11:52
hunii shunal gej baragdahgui edshuu....
tegeed yag songuuliin omno baahan iim bichleguud garch irhiimdaa
16. embi | 2009-05-18 15:12:38
Энэ үнэн үү ард түмээн.

Элбэгээ ялвал ч яахав ирэх юм байж. Хуучин хулгар хэвээрээ үлдвэл чи ч бараг үхэх байх даа. Яанаа. Чиний өмнөөс санаа зовж байна шүү
17. blogtoihun | 2009-05-18 15:15:18
Гэхдээ үгүй ш тэ... Сүйс бол төвыг сахьдаг орон ба аль утгаараа...хадгаламж эзэмшигчдынхээ нэрийг хаана зарлана гэж бичсэн байнаа...

Яагаад дэлхийн топууд тэнд хадгаламж нээдэг гэж бодож байна... бас энэ мэдээлэл миний мэдэхээр худлаа байнаа шөө... Сонгуультай л холбоотой вээрс байх...
18. hawks | 2009-05-18 15:18:23
aimaariinbe
19. ВАФЛЬ | 2009-05-18 15:29:45
Эгч мэнь, тэгээд л хаясан. Нөгөөхийг нь болиноо ерөөсөө...кк
20. blogtoihun | 2009-05-18 15:34:52
Хэ хэ нөгөө бичлэгт чэн сээгий бичсэн няту болчлоо ..
21. blogtoihun | 2009-05-18 15:35:45
Яанаа эгдээ гомдоогүй биз дээ... Би чамдаа хайртай...
22. eku (зочин) | 2009-05-18 15:37:08
Bugd unen gedegt itgej bna. Odoo bid l uurchluh heregtei. Gants aidas bna ahiad l luivriin songuuli bolchihvii dee. Mongoliin mini ard tumniig huh tenger ni urshuuj ene aimar bug chutgur shig hunees salgana gedet naidaj zalbirya. Huh tenger mini urshuu.
23. blogtoihun | 2009-05-18 15:37:11
Би аль утгаараа хайртай хүмүүсээ муу худал бүхнээс хамгаалнаа... Улс төр бийзнэс, муухай сээгийчдээс хүртэл шөө...
24. ВАФЛЬ | 2009-05-18 15:38:48
Саара - айн... эх сурвалж нь энэ үү

Болор - хаха балайн

Свит сат - харин тийн, даанч дараа нь боличихдог нь сонин хэхэ. Эсүүл нөгөө дүүл нь хумсаа нуугаад чимайгаа гээд отож байдгйин бол уугсээн хэхэ

Эмби - гол нь тэр хүн өөрөө бичсэн үү эднүүс гээд олон маапаан байнаа

Эгчтэй санал нэг байна даа. Хэрэглэгчийн нууцыг маш өндөр түвшинд хадгалж чаддагаараа чансаагаа гайхуулдаг банк шүү.
Ингээд бодохоор эргэлзмээр байгаз.

Хавкс - тэхххх
25. ВАФЛЬ | 2009-05-18 15:40:15
хэхэ, гэнэт блогоо хайрлаад... нээх муухай зүйл бичсэн чинь хиртчих юм шиг санагдаад гэсэн хэхэ....Би зүгээрээ. Энд л ....бичий гэсэн хэхэ
26. ВАФЛЬ | 2009-05-18 15:42:09
Эгч мэнь дээ, зүгээр гэм...таныг хэлсэн чинь эргэлзээд... гайхаад, тэгээд л хэхэ
27. Tlg_UB | 2009-05-18 15:49:31
Мөнгөний үнэн худал нээх чухал биш 1 сая доллар байсан ч хулгайны мөнгө. Гол хэлээд сэрэмжлүүлэх гээд байгаа зүйл нь энэ луйварчид яаж улс орныг хувааж идэж байгааг хэлжээ. Ийм жишээтэй олон таарсан. Баримттай нэг зүйл бол ЗУУНЫ ЛУЙВАР нэвтрүүлгийг хийсэн залуус. Тухайн үедээ хүчээ авч байсан энэ завхралыг илчлэнэ, тэмцэнэ гэсэн зоригтой гарч ирсэн. Гэвч яаж дууссаныг та бүгд мэдэж байгаа. Бүгд хохирсон, үлдсэн хэдэн залуус нь энэ хүнтэй адил гадаадад нуугдан амьдарч байна.
28. tagnai | 2009-05-18 15:51:06
Хамгаалаад байдаг улсууд нь хаачив.?
29. Nyangaruudiig nyaslagch (зочин) | 2009-05-18 16:04:28
news.mn deer ene zahidal-g tavisan baij baigaad tunchig udalgui avchihlaa. Yagad avah bolson be gedegt 2 taamaglal bna.
1. Mash deerees eserguutsel irsen buyu Ezenbayar-n shahaltaar avsan. Herev ene veers unen bol terguun hatagtai (odoohondoo) terbum garui $-n saving-tai unen bolj baina.
2. News.mn adminuud batlagdaagui zuiliig yaaran tavisandaa dugnelt hiij butsaan avsan baih.
Etsest n helehed enehuu zahidal neleen tom sensation bolood zogsohgui ur dagavar n hoishid garah baihaa gej naidnam.
30. hi (зочин) | 2009-05-18 16:09:56
Yag delhiin hyamraliin ue.er swiss uls bankind hen hediin danstaig zarlana gej sonind niitlegdej bsaniig unshij bsan ym bnaa. gehdee ene ni amerikchuudiin tuhai bsan shig sanaj bn.
31. Badman | 2009-05-18 16:13:47
Гэдэс нь хагардаггүй бирд гэдэг л энэ буюу
32. g (зочин) | 2009-05-18 16:30:13
ene unen uu Taminee . hezee idedeh geed bgaan udahgyi uhne sh dee
33. blogtoihun | 2009-05-18 16:45:43
Хөөе күүкээд... нэр дэвшигчтэй ярих юм байлуул яриарай... Баталгаа нотолгоо үндэслэл муутай зүгээр нэг блогчины бичлэгт итгэж хүн хүнээ доромжилж бас болкуу...

Үндсэн хуулийн заалтаа мэддэг нөхдүүд бээз...
Хуулиндаа төрийн хамгаалалтанд байгаа хүмүүсийг ямар замаар яаж хэнтэй... яаж баримт чухал шөө...
34. blogtoihun | 2009-05-18 16:48:37
Шүүхэд нотлох баримт л чухал байдаг шүү... нетынх бол хууль бус ... хэн ч хэлсэн байж болох ба... бас хэний өмнөөс хэн ч юу гэх ба... гээд...
35. ВАФЛЬ | 2009-05-18 16:51:29
харин тиймээ, цахим шуудангийн сайн ба муу талыг бодууштай шүү.
36. shaa (зочин) | 2009-05-18 16:59:15
hudalaa bitgii shaagaad baigaach
swiss bank hariltsagchiiha medeeleliig tanid uguu yu muu malaa saihan shaah yuma
37. ЗОЧИН (зочин) | 2009-05-18 16:59:34
ХҮН БҮР ӨӨРӨӨ ӨӨРИЙНХӨӨ ШУГАМААР ШАЛГААРАЙ.
ЭНЭ МЭДЭЭЛЭЛ БАТЛАГДАЖ МАГАДГҮЙ.
ИХ НОЦТОЙ, АНХААРАЛ ТАТСАН МЭДЭЭЛЭЛ БАЙНА.
ХӨХ ТЭНГИС
38. megu (зочин) | 2009-05-18 17:14:45
unen ugasa muuhai yuma olni ug ortoi yamar saindaa l huni nutagt nuugdaj yvahav de

iim baidal urgeljleed bval enhbayriin umnu hench yamarch mongol hunyum helj chadahgui vant uls gedeg ni boloh yum bn lda
39. megu (зочин) | 2009-05-18 17:17:46
UNen unen ene tuhai mongolin buh setguulchid yridag yum bilee

enhbayriin ehner tsolmon guia mongoliig udirddag gesen yu l bolood bn daa uls eh oron min
40. Хожуул | 2009-05-18 17:18:03
Тэр 36т бичсэн ШАА ч бараг үнэн шаацан байна шүү.
41. Хүрэл (зочин) | 2009-05-18 17:24:17
Монгол улс минь Казахстан шиг ерөнхийлөгчийн засаглалтай байсан бол Цолсон хатагтай 130 тэрбум ам дол-ыг хамгийн багаар бодоход нөөцлөх байсан шүү. Ямар азаар парламентийн улс болж тоглож байна аа.
42. Khatnaa | 2009-05-18 17:29:36
тэр цолмон энхбаяр ч яахав миний нэрийг зарлачихвийдээ, юуч байхгүй түмний шившиг болно доо яанаа.
43. blogtoihun | 2009-05-18 17:30:01
Хэ хэ 40 өө чи ч бас овоо хууль мэдэж шаадаг байна шөө...
44. Хожуул | 2009-05-18 17:33:19
Би ч хууль мууль мэдэхгүй лдээ.
Хар ухаанаараа шаажаахгүй юу. Оноод байх шиг байдаг юм ихэнхдээ. хаха
45. Догшин ХАЙРХАН... | 2009-05-18 17:40:01
Энхбаярыг өмөөрөөд байдаг хүмүүсийг огтоос ойлгохгүй юм. Хэдэн цаас хаяна гэж боддиймуу? хархиймсан...
Ханатлаа л идэж уулаашд, одоо болоо юм бишүү? БЛогтой хүн үндсэн хууль чинь наад Энхбаярын чинь үеэс Үндсэн гууль болчихоо биздээ. Баталгаа байсан ч наадах чинь мохоож чадах чадалтай болчихсон...
46. Uhsen hoinoo (зочин) | 2009-05-18 17:48:12
uu uhsen hoinoo, ene blogchid chini uls turjuud, uls turjih muruuruu uls turjigui neg huniig ni gutgeed nuguu huniig ni matarlaad hayasan baih chiv dee. hediigeer netiin medeelel ch gesen bas sanal uguhiin umnuhun iim baliar yum hiij bolohgui l dee. ter bankuud hezee ch im medeelel gargahgui shuu dee. Barimgui yum hamaa namagui bichih hereggui l baisan yum daa. bas arisaa hamgaalaad uur shine blog neegeed terneesee tatchihjee huurhii. buur dur gutchihlaa. Elbegee ch huurhii iim l yum hiiine deee
47. blogtoihun | 2009-05-18 18:03:10
Хэ хэ хэн хэнийгээ өмөөрөөд байгаа юм байхгүй шиг... Энэ бол Тогтолцоо төрийг удирдаж механизмтай нь холбогдуулж яриад байгаам.
Энх баяр биш , Элбэгэ биш... төрийг удирах институт бас тэр механинзм буруу эргэж байгаад оршиж байгаа юм.

За тэхээр залуусаа энэ буруу эргэлтийг яаж зөв эргүүлэх вэ гэвэл одоо хүндээ бус намдаа энэ бүхнийг зохицуулах эрх бүхий ерөнхийлөгчийнхөө сонгуулыг идвэхитэй өгч энэ системыг л унагах хэрэгтэй байгаа юм.
Энхбаяр чинь сайн хүн Элбэгдорж бүүр сайн хүн хүн гэх мэт хувь хүн бус цаана буй улс төрийн хүчин ба намд сонгуулиа өгөцгөөх цаг иржээ...
48. Хожуул | 2009-05-18 18:13:41
Амар юм ярьдын. Нэг хүн эсвэл нам гарч ирээ л пан гээд л амьдрал сайжирдаг бол за би одоо яанаа. хаха.
Гудамжны гуйлгачин, төрийн ажилтан, гэрийн авгай, сургуулийн хүүхэд ер нь хаана хаанаа зүгээр л урдахаа чанартайхан хийгээд хариуцлагаа үүрээд эр нь эр шигээ эм нь эм шигээ нийтээрээ хүн шиг амьдарцгаа мэдүү.
49. Blogtoi xun-d (зочин) | 2009-05-18 18:24:39
Yasan ix omoorson baixiin,sergegdel bolgond shaxam xaruy bicheed,taniig chin gaigui xun um bolov yy geed bodood baisan neg l bishee.Noxor chin Xyvisgalt namiinx yy?
50. eba-g eserguutsegch (зочин) | 2009-05-18 18:29:51
Billionaire-uudaa zarladag l yum baina daa

Hudlaa gevel eniig uz:

http://www.free-press-release.com/news/200707/1183512991.html

http://www.billionaires.00cash.com/custom_2.html
51. 35 | 2009-05-18 18:37:57
За яахуу. Шивцаарийн баанкинд сохор зоосчгүй гуйлгачин байж ч магад. Гэхдээ асуудлын гол нь хураасан хөрөнгө нь ямар замаар ирдэгийг л хэлсэн байна даг. Энхбаяр хужаа руу явсан уу явсан, Хүрэлсүхтэй муудалцсан уу муудалцсан, Бадраа алуулсан уу алуулсан. Энэ бүхэнд Энхбаярын гар оролцсон гэж л хэлсэн байна. Тэхдээ баанк хэрэглэгчдийнхээ нууцад тэгж хамаагүй халдмааргүй л юм. Бас нэг талаар тэр банк цэвэр мөнгө хадгалдаг /ухаандаа бусармаг аргаар орж ирсэн мөнгө хадгалдаггүй/ болохоо олон нийтэд харуулж итгэл олохын тулд их хэмжээний мөнгөн хадгаламж эзэмшигчдийг зарладаг байж магадгүй.
52. dao | 2009-05-18 18:45:52
Элбэгээ ялсан ч эргэж ирэх хэрэггүй л болов уу гэж би боджийн
53. blogtoihun | 2009-05-18 18:59:40
Хэ хэ жанжин сайнөө... Тэр Шивцайр банк чээн хууль ба бус мөнгө гэж ялгахгүй авдаг юм гэнэ лээ... Яагаад гээ... олон үйлчлэгчтэй болох гэж бас олны итгэлийг олох гэж... хэ хэ... Мөнгөнд үнэр байдагүй гэдэг... бас эзнээ таньдаггүй ч гэдэг...

Гэхдээ энэ бол арай үнэнд нийцэхгүй байнаа.. Яагаад гээ... Шивцайрбн банк ийм мэдэгдэл өгөөгүй гэдгээ зарлсан байна шүҮ кээ
54. blogtoihun | 2009-05-18 19:08:53
Хэ хэ тэр бээнк чээн тэр өдрийнхөө ханшаар цаасан мөнгий8 чэн алт болгоод гарын 0сэг зуруулаап нэг хайрцаганд хийгээд код өгөөд явчдаг юм гэнэ лээ шөө..

Нээх өөрөө үзсэн юм шээг ярьж байна уу... яг үзсэн хүн нь зөндөө л байдаг шүү дээ...

Бас мөнгөний ханш унах бас алтны үнийн хэлбэлзэл гэж юм байна даа тэ...

За тэгээд банкны гэж байгуулага чээн хүний мөнгийг итгэлтэйгээр авчаад өөр нэгэнд нь хүүтэйгээр зээлдүүлж өөрөө дундын Итгэлцэл бас рикс барьцаан дээр амь зууж оршин тогтнож байдаг байдаг субэпк шөө дээ...

Тэгж зарлаад байна гэж Захын Хадгаламж зээлийн горшоо ч тэхгүй дээ... хи хи...
55. 35 | 2009-05-18 19:10:20
Тэгүүл энэ Сүрэнхор күү хулгайч дээрээ худалч гэсүгүү? Түй чоорт. Мууд муухай нэмэр, муухайд улцан нэмэр гэлээ гэдэг шиг.
56. 35 | 2009-05-18 19:11:41
Энэ мэдээлэл надаа аягү таалагдсышт уг нь кккк
57. TaramParam | 2009-05-18 19:20:34
Би бол итгэж байна. Би өөрөө Цюрихт амьдардаг хүн.
Нодлин жилээс авахуулаад Америк болон бусад орны шахалтаар Швейцарийн томоохон банкууд хадгаламж эзэмшигдийнхээ мэдээллийг харгалзах улсуудынх нь засгийн газарт гаргаж өгч байгаа. Үүнээс болоод UBS банкны удирдлагууд Америкийн сенатад очиж мэдүүлэг өгч байсан. Credit Suisse болон UBS хоёр бол Швейцарийн хамгийн том банкууд.

Буруу замаар олсон мөнгөө, татвараас нууж Швейцарийн банканд хадгалуулдаг гэсэн шүүмжлэл дэлхийн томоохон улсуудаар хүчтэй явж байгаа. Үүн дээрээс нь эдийн засгийн хямрал нэмэгдээд Швейцарийн банкууд ер нь хэцүү байдалд орсон. Засгийн газраас нь гэхдээ тэдэндээ injection хийж байгаа
58. blogtoihun | 2009-05-18 19:25:26
Ийм мэсэж явдаг гэхдээ яг аль орны засгын газарт гаргаж өгсөн нь тодорхой бус байгаад байгаа юм.

баярлалаа... 57 оо чи энэ талаар талаар баттай мэдэлэл олж өгч чадах уу...
59. amanjinka | 2009-05-18 19:37:41
хурааж хурааж нэг өдөр онгоцооор айлчилал хийж явааад сүйрчүүүл сүнс нь хоргодоооод иийийиййй....бодсон аймаар санагдчихлааа хэ хэ
60. TaramParam | 2009-05-18 19:38:44
Би өөрийн энэ салбарт ажилладаггүй болохоор тодорхой мэдэхгүй байна. Гэхдээ дансны мэдээллийг Швейцарийн банк хэзээ ч гадагшаагаа мэдээлэхгүй гэдэг юм байхгүй. Энэ мэдээллийг олж авах боломжтой гэдгийг хэлэх гэсийн.

Энхбаярыг тийм хэмжээний мөнгөтэй байна гэдэгт нээг их ангайж гайхаад байх юм алга. Харин ч мөсөн уулын орой байж магадгүй юм.

Манай төрийн тэрбумтангуудаас энд данстай хүн өчнөөнөөрөө байж л байгаа. Тухайн улс нь л анхааралдаа авч ажиллахгүй бол Швейцариуд бол орж ирж байгаа мөнгийг аваад л байна. Эд нарыг ганц тэжээж байгаа салбар нь banking юм чинь.

Эндхийн банкуудыг шахаж шаардаагүй байхад өөрсдөө тэгэж мэдээлэл өгөхгүй л дээ.
Бүүр саяхныг хүртэл 2-р дайны үед амиа алдсан жүүд хүмүүсийн Швейцарийн банканд хадгалуулсан мөнгийг нуун дарагдуулж байгаад 2000 оны эхээр тэр нь баригдаж шуугиан тарьж байсын.

"UBS US disclose" гээд google-дээд үз, түрүүний миний бичсэн Аиерик UBS 2н хэрэгийн тухай зөндөө юм гараад ирнэ
61. zochin (зочин) | 2009-05-18 20:20:57
алдын байна үнэн үү арай арай
62. modun (зочин) | 2009-05-18 20:29:07
Mongoliin eriig telsen gej showdaj baih ter agshing Hudaldaa hegjliin banknii dansaar 8 say doll USA ruu ehner Colmongiin ner deer shiljuulj baisan .
ter mengiig orsiin er telsen geh dundaas 50 say doll alga bolson mengenees shiljuulsen bololtoi
odoo putnii ailchlal ter tuhaig sanuulj irj baigaa baihdaa. Ene ulaan mangas bas ard tumnii /7 sariin 1 eder/ 5 saihan huug buudaj alchihaad ymarch yl zemgui baij baina.
ehner Colmongoo tagnuuliin teb gazariin teriin nariin bichgiin dargaar tabichihaad mash olon matrial hulgailuulan teriin tuugeeree teriin enderlegt baisan humuusiig daramtlan tatbar abdag. Ene tuhaigaa zuragtaar ichihgui gomdlon yrij baij bilee manai ehner ajil hiij bolohgui ym bainaldaa geel teriin terguunii gergii yah gej tagnuuliin teb gazariin teriin mariin bichgiin darga boldog bainaa.
eeriinhee tuhai matrialiig ustgaj busad huniig daramtlah matrial oloh l gej. ter shuu dee
tuuniig jinhene shuuheer shuuh heregtei ard tumen mini.
63. svbeedei (зочин) | 2009-05-18 20:51:13
odoo enhbayariig multaranguut shuud shorond horij sain shalgah heregtei ehner tsolmond ih uchir bna shuu.ene avgaig sain shalguul yasiin aan.uur zunduu humuus bii gej bodohoor buur sonin sanagdaad baidiin,,,,,eh ornoo gesen chin setgeltei zaluusiig bid yaj oloh ve.
64. uka (зочин) | 2009-05-18 20:53:09
uund itgej bnaa .elbegee yalnaa chi nutagtaa zaawal irj uneniig meduuleh heregtei.unen yaldag yum shuu chinii amidrald sain saihnig huse
65. zlo (зочин) | 2009-05-18 21:10:57
ene medeelel n yag unen xudliig bi medexgui bna .gexdee bi ooroo swiss d amidardag xunii xubid banknuudiin talaar xalit sonsdog oo. 3 sariin ued cridet suisse bish UBS bank tiim problemtei bsan.USA s tailangaa tabi esbel ix ondor xemjeenii tatbar tulgasan.terns bolj nilen sensazi bolson ch swiss tailangaa tabicguigeer bolson doo mni sonsnor.mnii bodlor medeelel ni jxan zorood l bx shig bna daa.yag tsolmon tiim danstaig mdxgui yumoo
66. Wolf | 2009-05-18 21:13:49
Миллиард доллар гэдэг чинь асар их мөнгө хүмүүс ээээ.

Яаж ч идэж ууж дээрэмдэж луйвардаад Монголоос ийм хэмжээний мөнгө саах нөхцөл байхгүй.

Энэний оронд Ромбу гаригийнхан Монголд хөрөнгө оруулалт хийнэ гэж бн гэвэл арай үнэмшилтэй сонсогдоно.
67. Wolf | 2009-05-18 21:17:39
Оюуны хомсдолтой эсвэл шизо өвчтөй хүмүүс л ийм юманд итгэж магадгүй.
68. Hvn (зочин) | 2009-05-18 21:28:39
Сүрэнхорын гэсэн захидал үнэн юм шиг санагдсан боловч тэр 1 тэрбум нь нэг л бишээ. 1 сая юм уу, 100 сая доллар гэсэн бол арай үнэмшилтэй байх байлаа. Тэр Сүрэнхор нь тэгээд гүйж очоод банкны дансыг нь мэдээд, Энхбаяр нь дансаа хэлж өгөөд, гоё гоё элэг хөшөөмөөр юмнууд ч бичсэн байна шүү. Хэрэв иймэрхүү элэг хөшөөмөөр юм бичээгүй байсан бол үнэхээр үнэмшмээр байлаа.
69. ХЭнхэГэнДэн | 2009-05-18 21:31:01
худлаа мэдээлэл. Сүрэнхор хог дээр гарчихаад нээх банкны мэдээлэл олоод байдаг нь сонин ш дээ. хэ хэ ийм юманд итгэж л суудаг.

гэхдээ энхбаяр, Цолмон хоёр бүтэхгүй нөхдүүд гэдэг бол үнэн
70. commie | 2009-05-18 21:43:04
Би энэ хоёр Э-гийн хэрүүлд оролцмооргүй байна. Гэхдээ энэ мэдээлэл чинь логикийн үүднээс үзвэл яав ч байж боломгүй олон худлаа зүйлийг тээж явна. Жишээ нь, авгайгийнхаа нэр дээр байгаа мөнгийг битгий зарлаач гээд ерөнхийлөгч гуйж явдаг нь. Монголын банкуудыг Энхбаяр атгах байх л даа. Харин Швейцарийн банк хадгалуулсан Цолмонтой нь харьцана биз, Энхбаяр юув ч билээ. Дээр нь Сүрэнхор нээк гоё дансны дугаарыг мэдээд зарлаад байдаг. Нэртэйгээр нууцлал дугаар мугаарыг нь бас зарлачих л даа. Бүгдээрээ хувааж авъя.
71. Зочин (зочин) | 2009-05-18 21:51:06
http://www.highbeam.com/doc/1P1-161105659.html энд Credit Suisse банк америкийн нууц данс эзэмшдэг баян харилцагч нартаа Америкийн татварын албаны W-9 гэдэг тусгай маягтыг бөглөхийг хүсэхээс аргагүй болж байгаа юм байна. Ингэснээр данс эзэмшигчийн нэр болоод хаяг ил болох юм байна.
72. Ordi | 2009-05-18 21:54:22
хэн дансандаа хэдэн цаастай байх нь ямар хамаа байнаа
73. ХЭнхэГэнДэн | 2009-05-18 21:54:50
http://www.highbeam.com/doc/1P1-161105659.html

энэ зөвхөн АНУ иргэний хадгалуулсан мөнгөнд татварын маягт бөглүүлэх тухай гэж ойлгосон ш даа
74. ХЭнхэГэнДэн | 2009-05-18 21:56:10
өндөр тушаалын хүмүүсийн дансандаа хэдэн цаастай байх нь маниуст хамаатай л дээ Ординэри хүүхээ. чинийх бол маниуст хамаагүй
Танай наана чинь ч бас ил байдаг байх тийм үү
75. Хожуул | 2009-05-18 21:59:59
хмм. За байз тайлбарлаад өгдөө. АНУ тэр ямарч гэнүү банкинд чинь АЛИВ энхбаярын дансны үлдэгдлийг хэлээд аль гэж тулгасан болж таарвуу явж явж. ваахаха
76. Wolf | 2009-05-18 22:03:01
Энийг зохиосон хүн одоо өөрийнхөө ухаантайг гайхаад үхтлээ инээж суугаа.Иймэрхүү хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан юм шиг пиаарууд Элбэгдоржийг доош нь хийж Энхбаярыг улам өргөж бгаам ш дээ. хи хи
77. fabio (зочин) | 2009-05-18 22:03:31
end neleed olon hun eruul dugnelt hiisen bn. j,ni blogtoihun, hojuul, commie..... swizerland bank sh uu dee.. mongolyn.. ali neg bank bish,, tegeed ch ter hulgaich surenhor-d dansny dugaartai ni uldegdeltei ni zarlaad heleed baij baih gej uneheer eruul setgedeg, yum meddeg hund bol ineed hurmeer l medee bn daa. ene chini... wolf-n bichsen bur yag unene.... arga ayadsan huni l stuurhal yum daa... Оросын улаан талбайтай ойр галерей маягийн гэлүү нэг тиймэрхүү барилга байдаг гэсэн. Wafl mini dee.. tend tegj.. za za boliyo doo.. tiim barilga barag l ereed hereggui dee. tsagiin garz.. metgeltseh gevel ochood uz dee... hen itgen egej iim yum hiij bnaa?? gaihmaar.. muulj bolnooooo bolno.. barimt???? tsolmon chini arai gegeeleg hun sanagdsan shuu. oyunbileg shig nuhruuruu doiluur tooluulaad shopingdood yavdagui yum bilee...
78. 35 | 2009-05-18 22:11:57
Бөгдөөрөө сонгууль руу гальтраад орцон уу ккк
79. 35 | 2009-05-18 22:14:35
Энхбаярын улаан алаагчин пээнүүдийн цугларалт болжаагаан байшт хахаха.
80. 35 | 2009-05-18 22:15:22
өөө улаагчин гэж умшаарай күүкээд
81. 35 | 2009-05-18 22:16:51
Таанууд арай ташаандаа нагаантай пээнүүд нь бишээз? ккк
82. 35 | 2009-05-18 22:19:08
Уул шугамандаа энэ Сүрэнхор гэгч чинь миний мөнгийг идчээд гадаадруу оргоцон гар бишүү?
83. Хожуул | 2009-05-18 22:19:52
Энхбаяр үү вшд вшд. Хаха худлаа худлаа.
Яахав арай л бөмбөг шиг мэдээлэл байхаар нь инээд хүрээд хүмүүс яахнуу гээд хараад суугаад байна л даа.
Яагаав нөгөө нохойн гөлөгнүүдийн дунд нь бөмбөг хаячихаар хоорондоо булаацалдаад тэр байдал нь эзнийг нь сайхан зугаацуулдаг шдээ. яг тэрэн шиг. Даан ч харин гөлөгнүүдийн сураг алга.
84. blogtoihun | 2009-05-18 22:20:53
Иймэрхүү сөрөг Пиар өөрсдөө гаргачихаад ардчилсан нам тараасан мэт мэссж тараагаад иээгээд сууж байгаа даа Ху нам бол...
85. Ordi | 2009-05-18 22:21:56
хэнхэг гэндэн- надад л лав энхбаярых хамаагүй. Мэдүүлээгүй мөнгө байдаг бол тэгээл шорондоо л орно биз хуулиараа. Маниуст ямар хамаа байнаа. энхбаяр гэхээсээ илүү авилгатай тэмцэх газраа шордмоор юм
86. танхил | 2009-05-18 22:22:26
Сүрэнхор ийм юм бичсэнээ мэдэж байгаа болов уу кк
фабио криллээр бич дээ
87. Tlg_UB | 2009-05-18 22:22:58
МАСЗХ гээд л хэдэн юмнууд гарч ирээд Энхбаяртайгаа муудалцаад шоронд орох нь ороод, улыг нь долоох нь долоогоод алуулангаа алдаад дууссан.
Одоо бас дүү нар нь юмуу NUMBER ONE гээд хэдэн хэнээтэй гарууд хуцаад л байна лээ.
Хялбар аргаар мөнгө олчих гэсэн арчаагүй нохойнууд.
88. blogtoihun | 2009-05-18 22:28:48
ҮҮнд Сүрэнхор гээд албаны мөнгө тоншоод алга болсон нөхрийг ярих гээд байна уу... Цолягоо алах гээд байна уу... сайн ойлгомжгүй байна.

Манай улс интерполд нэгдэж гишүүн орнуудын цагдаагын газартай нэгдэж ажилахын төлөө овоо их татвар төлдөг гэдгийн мэднэ биз дээ танууд...

Тэр Сүрэнхорыг олоод л ирмээр байгаа юм. Түүний жирийн нэг жолоооч нь хүртэл учир битүүлэг гэрээссс гараад "чад" болсон шүү дээ...

Бас учир нь тодорхойгүй... зүгээр л гэнэт зүрх нь хаагдсан гэсэн онош тавьсан... Сүрэнхор казтнодоод сүүлдээ албаны хэрэгцээны жип машинаа хүртэл ломбарданд таэвьж тоглож байсан юм байна лээ...

Мөнгө л яриад байхаас тэр жолоочийг хэн ч ярьдаггүй шүү дээ...Хана хүртэл чихтэй , дээр нь хэрэг хуучирдаггүй гэж үг байдаг даа...
89. lkham (зочин) | 2009-05-18 22:32:17
vnen shvv.ter iim l luibarchin.
90. 35 | 2009-05-18 22:33:05
Ардчилсан социалист залуу луйварчдын хоёрдугаар "давалгаа" "наамба ваан" хахаха
Көк инээд күрчлээ киа киа киа
91. 35 | 2009-05-18 22:35:42
98554159 утаснаас амьтан күн ятгаад өдөөн хатгаад байсан. Өнөөдөр буцаагаад залгасан чин "ашиглалтанд байхгүйээ" гэдийм даа хахаха
92. blogtoihun | 2009-05-18 22:36:22
Энэ нээрээ яг мээкээ хүний бичлэг байнаа... Сүрэнхоыг бацаан байхад Сү чинь Ху намдаа татвараа төлж аль хэдийн Чингэс мингэсээ авчихсан байсан юм шүү..
93. blogtoihun | 2009-05-18 22:40:36
Бас Уламбаярын Барболд чэн Сүрэнохрыг горшоокны пацаан байхад ҮХЯ ны орчлогч сайдаар 23 настайдаа ажиллаж байсан, удмын улаан хүн, Бас Монрогийн Умба бол манай зах зээод орсоноос хойш төрсөн анхны бизнесмээн бас бас хар залуугийн улаан хүн юм. Цанжид өвөө бол бүүр ойлгомтой.... манай ааваас ах хүн шүү дээ..
94. commie | 2009-05-18 22:41:32
85-д: АТГ-ыг чинь би шордоод өгье. Айгаад Таг Газар гэдэг нэртэй ш дээ. Аргагүй ш дээ, боссыг тэгж аймаар нухахаар боолууд айгаад таг болох нь аргагүй. Тэгээд одоо авилга авах муухай, ёс зүйгүй хэрэг гэсэн шүү хал балгүй суртал ухуулгын ажил эрхэлдэг юм шиг байна лээ хө.
95. blogtoihun | 2009-05-18 22:41:59
нэ жанжаан та болгоо...нагаан байна уу таньд мээн...
96. fabio (зочин) | 2009-05-18 22:42:49
uu yaanaa end TANHIL anai manigaa zagnaad suuj bn... duu ni uls turd hutgaldaad uidaagaa gargaj suujiina sh dee... hehehe... krilyg ni meedqueeee haanaa yamar useg ni baidiin.... zalhu zalhuu
97. blogtoihun | 2009-05-18 22:44:03
ӨӨ көөркий нөгөө Авилгалтай тэмцэх газар байгаа юу... Нөгөө Австрайльд болсон хэрэг тэгээд таг уу... эвгүй тэ...
98. Хожуул | 2009-05-18 22:45:35
АВИЛГАЛ биш АВИЛГА гээ. Алив дагаад хэлээрэй АВИЛГА.
99. blogtoihun | 2009-05-18 22:45:39
жанжан 98аар эхэлдэг утас чэн хаанах юм... моби юм уу...
100. 35 | 2009-05-18 22:46:43
Жи мобайл гэсэн байхаа
101. blogtoihun | 2009-05-18 22:47:40
авилга авилга нээрээ тийм байх шүү авилга зөв үү... утга үндэсийг
102. blogtoihun | 2009-05-18 22:49:14
аа асуугаад танайд ийм утас байна уу гээд... Моби скайтэл этр бол иймээр мээсжтэй нь гаргаж өгдөг ш тээ..
103. mongol (зочин) | 2009-05-18 22:49:46
2000 оноос эхлээд Отгонбилигтэй нийлж Эрдэнэтийн зэсний тал үнийг/Монголоос хямдхан авч Хятад, Оросын компаниудад дамлаж/, Чулуунбаттай нийлж Монголбанкнаас, Оросын өрийг төлсөн гэж 50 сая доллар, бас төл гээгүй байхад нь Чехийн өр гэж бас хэдэн сая доллар, тендерийн 10-50 хувь гэхээр 1,3 тэрбум доллар бол байж болох л мөнгө юм. 14 жилийн хугацаанд элдэв хүнийг дарамталж авсан мөнгө нь бас орно. Тэрбишдагвыг дарамтлахад 10 сая, 100 сая төгрөг бол юу ч биш тэрбумаар л авна. ТБД андууд нь л гэхэд хэдэн тэрбумаар хэмжигдэнэ биз дээ. Өгөлгүй бүгдийг алдсанаас 1 тэрбум зжржг ч гайгүй хэрэг. Бас Батболдууд гэж мөнгөний хүүдийнүүд байна. Бороо гоүлдоос Батболдтой нийлж 1,3 тэрбумын талыг ч олсон байх магадлалтай. Бас Моннисын 60 хувийг эзэмшдэг гэж байгаа. Худалдаа хөгжлийн банкны гадаад дах валютын нөөц/төлбөр хурдан гүйцэтгэхийн тулд хадшалуулсан Швейцарь, Япон, Герман, Америк зэрэг гадаад улсуудын корреспондент банкуудын дансан дах мөнгө/ 300 сая доллар байхад банкийг нь 20 хэдэн сая доллараар авсан гэх мэт 1,3 тэрбум бол дороо дороо. Луйварчингаас салах юмсан. Тэр Цолмон нь Үнэт цаасны хороонд ажиллаж байхдаа Оргил гэдэг залуутай явалддаг байсан гэж хүнээс сонсож байсан. Яагаад Энхбаяртай байгаад байгаа юм бол гэж бодсон чинь энэ 1,3 тэрбум л гол зангилаа нь байж дээ.
104. 35 | 2009-05-18 22:52:23
Би бүр оописруу нь күн явуулаад ч гаргуулж чадаагүй
105. Tlg_UB | 2009-05-18 23:08:13
блогтойхонд - Одоо үед цааш нь харуулчихаад л гэнэт зүрх нь зогсчихлоо маани бадми хум гэдэг болждээ. Эсвэл эрүүл эрхтэн байхгүй байж хөөрхий ч гэх шиг. Хүний амь гэж үнэ цэнэгүй болсон хар жаран гэж нэрлэмээр ч юмуу.
106. i2t2u2 | 2009-05-18 23:58:41
Шар дээлт ч эвгүй гар даа...

Хурдан энэ сонгууль нь дуусаасай билээ
107. zochin (зочин) | 2009-05-19 00:16:28
unen baij bolhol yom. gehdee songuuli duhtsun bgaa tegsen ene nuhur gent garch irenguutee enhbayariin talaar iim yom yarij bgaa ni bas l... sanagdjiinshuu. enhbayariin esreg yavuulj bgaa zuil ch bj bolhol yom. unendee bol bi enhbayariig yalaasai gej bodohgui bn. chi ene medeelliig yaagad ert gargaj boloogui yom bee? ene l minii sonirholiig tataad bn.
108. zochin (зочин) | 2009-05-19 01:08:09
ene medeelel unen esehiig medehgui, Ter Tsolmond hedii her horongo baigaag bas medehgui, gevch Swiss bank hadagalamj ezemshigch nariinhaa hadgalamjiin medeelliig tuhain ulsiin tatvariin alba shaardval gargaj ogoh uuregtei baidag bolson shuudee. Herev Mongol ulsiin tatvariin alba alban yosoor ooriin ulsiin irgediin tus bankin dahi hadgalamjiin dansnii medeelliig husvel, bank ug medeelliig gargaj ogoh uuregtei bolson doo suuliin ued. uchir ni Europiin olon sayatanuud tatvaraas nuuh zorilgoor olon milliard euro Swiss bankand hadgaluulsanaar tatvaraar zuratah uzegdel ihessentei ene arga hemjee avagdah bolson ni harin unen shuu. Swiss bank bol buruu zamaar olson mongonii bolon tatvar tolohoos zailshiisen gemt heregtnuudiin orognoh oron bish gedgee zarlachihsan shuudee...
109. fabio (зочин) | 2009-05-19 01:24:40
mongol-d.. chinii bichsen taamguud yamarch barimtgui hii hooson hardalt bn sh dee... boroo chini elbegeegiin yum. tednii zardlaar USA-d amidarch baisan gedgiig medeh uu?? odoo ch ter haus ni baidag yum
110. apabst | 2009-05-19 01:38:10
арай ингэж барин тавин худлаа ярихгүй байх гэж найдаж байна. Гэхдээ энэ 6 сарын Форбес сэтгүүлйиг бүлтийтлээ хараад л сууж байя ...
111. blogtoihun | 2009-05-19 01:42:08
Хүүе 109оо Элбэг чинь харин ёстой шудрагаар сурсан юм. АНУ засгын газраас санхүүждэг Ардчилыг дэмждэг улс орнуудын ардчилсан намын удирдлагуудыг сургадаг тусгай хөтөлбөр байдаг.

Харин мань хүн азаар үүнд хамрагдаж ёстой бор зүрхээрээ сурсан юм шүү...

Хамааггүй их хардаж болохгүй... Ардчилалын аранзал улаан туг Элбэг дорж гэж дуулаа биз дээ хө...
112. ХЭнхэГэнДэн | 2009-05-19 01:45:35
нээрээ Элбэгээг чинь Виржиниа-д байшингаа зарах гээд зарж чадахгүй байгаа юм гэж сонсож байсан юм байна.

гэхдээ нэг их үнэтэй ч байшин биш л байх л даа
113. fabio (зочин) | 2009-05-19 01:57:07
111-eeeee USA-d baisan elchin choinor gej medne dee. ternii avgaigag hormoidoj baij harward-n english helnii 2 jiliin damjaand orsiim shuu.... surgaltyn zardal, hotolbor yariagui.. amidarsan geheer sursan gedgees uur biz dee??? gantsaaraa bish ger buleeree amidarsan zardal helj bn.... odoo ch gesen huuhduud ni 4,000-n tolbortei surguulid.... USA-d 40,00-hd... aranzal ulaan tug chini ZORIG-oos hoish l bolson yum shuu... ZORIG-g anid baihad beldsen ug unshdag, bas jaahan panal nemj yaridag microfony hun l baisna yum..... ter tug chini nyalh unagatai guu unachihsan... hahahaha.... dervej yavsan gesen uu???? hahahaha.. neeree ene PR chid ni hunee alaad baih yum aaa....
114. enguun333 | 2009-05-19 03:41:23
Uuchlaarai. Minii Bie Huvisgalt namiin zaluuchuudiin xolboog anx baiguulaxad oyutan zaluusiig tylyylj Udirdax zyvlyld ni songogdoj bsan bilee.Ter yed Surenkhor gedeg zaluu ogt oroltsoogyi bygyyd byr syyl neg jil xagasiin daraa Huvisgalt namiin Oyutnii xolboog baiguulax yed Surenkhor gedeg xunii ner anx duuldaj, Oyutnii xolboonii ded erynxiilegcheer songoj bsan bilee.
Minii bie Erynxii nariin bichgiin dargaar ni tomilogdon ajillaj bsan yum.
1997 ond Surenkhor zaluuchuudiin xolboog baiguulax xurald ch oroltsoogyi, udirdax zyvlyld ch songogdoogyi.Xarin syyld 2000 onii songuuliin yed l zaluuchuudiin xolboond songuulit ajil xiij exelsen yum. Xervee Surenkhoroo chi unekheer ene zyiliig bichsen yum bol Oyutnii xolboond ajillaj baisanaa martssan ni sonin l bna.Minii ene yg ynexeer ynen boloxiig ter yed oyutnii xolboond ajillaj bsan byx oyutnuud, myn odoo niisleliin zasag dargiin orlogchoor ajillaj bgaa B.Munkhbaatar, UIX-iin gishuun D.Zagdjav geed batlakh xumuus ix bna.
Er ni bol D.Surenkhor yyniig bichsen gedegt bi itgexgyi bna.
N.Nomun-Erdene
115. wolf-t (зочин) | 2009-05-19 07:24:35
ene wolf geed yum buur end tendgui l enhbayariigaa omoorood uheh ni ee. 1 terbum baitugai ih idsen hun shdee wolfoo naad omoorood bga hun chin.ene jilees amerikiin shuuh swiss bankiig huuli bus ajillagaa yavuulj bga geed shuuhdej bga shde. oo neeree martchij zovhon beverly hillst l gehed 80 say dollariin baishin bdin shdee tanai naad omoorood bga enhbayariin chin. ter ni hollywoodiin tom tom oduudiin derged bdiin. oroovdmoorch yumdaa wolfoo chamd yasan enhbayar heden togrog ogoo yu. billion dollar gedeg chin enhbayariin huvid yu ch bish za. ter chin ulsiig mini hangalttai hudaldaj bga hun.
116. zandkaa (зочин) | 2009-05-19 08:34:40
Bi batyyl byjy YYLEN ZARDSIIG neg udaa Mongol ulsiin erenhiilegched neree devshyyleesei gej yneheer hysch baisan jm.Syrenhor gadaadad baigaa ih bolovsroltoi,Americ majgiin telebshiltei hyn shig sanagdlaa.Gehdee Elbegee gej gyij baigaa ni bas l negen sonin...Elbegeeg ta tiim sain meddeg jm uu.
117. altargana | 2009-05-19 09:23:32
Энхбаяр одоо ялагдвал тэрбум биш юмаа гэхэд олон саяар тоологдох хөрөнгөө хаанаас яаж олсон эх үүсвэрээ тйалагнах хэрэг гарна. Тиймээс одоо ямар ч аргаар хамаагүй гарахыг хүсэж байгаа, зөвхөн өөрийнхөө төлөө, хөрөнгө мөнгөнийхөө төлөө, тэрнээс монголын ард түмэн үхнэ үү сэхнэ үү тэрэнд ёстой пад ч үгйү байхаа
118. od (зочин) | 2009-05-19 10:12:05
Bi itgej baina. Mungunii dun hed baih ni hamaagui hiij baigaa uildel ni yag l bichigdsen baina shuu dee. Ene bol unen. Erchim huchnii tender tusluudees mash ih mungu saadag suljee ajillaj baina shuu dee
119. day (зочин) | 2009-05-19 10:21:24
энэ захиаг монголын бүх хөдөө орон нутагт шуудангаар тараагаачээ. интернэт хэрэглэдэг хэдэн хүн банжигийн энд байгаа зүйлийг уншиж байна. бүх хүн мэдээсэй
120. ХЭнхэГэнДэн | 2009-05-19 10:29:12
Н.Энхбаярыг шүүмжилсэн М.Зэнээ хаачиваа?

Зэнээ бол Н.Энхбаярын хувьд зэвүүн хүмүүсийн нэг байсан. О.Дашбалбартай цуг Н.Энхбаярыг дарга болгох гэж ёстой үнэхээр зүтгэж явсан. Хүн бүхэнтэй уулзаж улаан хамгаалагч шиг явсан. Хөгшчүүл тонил, зайл Энхбаяр шиг залууг манай нам гаргах болсон. Хүссэн албан тушаалдаа оччихоод, Зэнээ Дашбалбар хоёрын шүлсээр эрх мэдэлдээ хүрчихээд, Зэнээ мэтийн коммунистууд манай намаас зайл гэж хэлсэн нь монгол хүний жудаг мөн үү? Зэнээ бол 2000 оны сонгууульд их бардам байсан боловч Энхбаярын томилгоонд дургүй байсан. Нэг үгээр хэлбэл хамгийн түрүүнд задгай төрөлх зангаараа үг хэлсэн. Т
121. molor | 2009-05-19 10:42:03
xoox Gendengiin xuchin zutgeliig magtaya, xexexe
122. ВАФЛЬ | 2009-05-19 10:56:47
Пэээш.... юу болоод өнгөрөө вэ Тарнода юу? кккк
123. Hvn (зочин) | 2009-05-19 12:05:05
Энэ хэнхэг Гэндэн ч их юм бичжээ. Ямар ч их материал бичээ вэ. Би энэ сонгуулиар Элбэгдоржийг нь дэмждэг юм билүү гэж бодож байгаа. Элбэгдорж бол чадваргүй, уран ярихаас цаашгүй амьтан. Гэхдээ энэ Энхбаярын тухай ярьсныг хараад байхад Элбэгдорж нь арай дээр юм шиг байна. Энд Энхбаярын тухай гүтгэж байж болно. Энд бичсэн бүгд гүтгэлэг байж болно. Гэхдээ Энхбаярын төлөө өгч азаа үзээд яах вэ. Гэхдээ би л лав хэн нэгнийг гаргахын төлөө сонгуулийн идэвхитэй үйл ажиллагаа явуулахгүй дэг. Зүгээр л очоод саналаа өгнө. Дашрамд хэлэхэд ардчилсан намынхан ядаж байхад гүтгэлгийн чанартай материал гаргаад байх юм аа. Хувьсгалт нам гүтгэлгийн чанартай материал гаргаж болно. Тэглээ гээд шударга л байх хэрэгтэй шүү дээ. Энэ хэнхэг гэндэн гэдэг ч худлаа зүйл бичээгүй л бол нэлээн мэдээлэлтэй нөхөр байна.
124. ВАФЛЬ | 2009-05-19 13:30:10
Хэнхэг Гэндэнгийн блог хаагдчихсан байхын ....
125. ВАФЛЬ | 2009-05-19 17:41:44
хаагдааагүй байна лээ... андуурсан байнааа хэхэ
126. үйтэн | 2009-05-19 18:04:07
Мөрийн хөтөлбөрийг нь яаад хэн ч сонирхохгүй байнааа? Дандаа л нэг ийм төрлийн мэдээлэл.
127. Хожуул | 2009-05-19 19:34:31
Үйтэн чи шүү. вшд вшд
128. ttulga | 2009-05-19 19:50:30
Дэмий юм дэмий л байдаг Дэмчигийн охин бол бүүр ч дэмий шүү
129. deegii (зочин) | 2009-05-20 09:50:39
Хэнхэг Гэндэнгийн сэтгэгдлүүд яагаад ийм жаахан болчихвоо? зөндөө их л юм байсан даа. Би өчигдөр уншиж байгаад дутуу орхичоод өнөөдөр унших гэсэн байхгүй болчих юм. Энэ сайтанд хүртэл Цолмонгийн гар хүрчихсэн юм байх даа
130. he he (зочин) | 2009-05-20 13:13:18
Bi wolf bna bi enhee ahiinhaa chaaas ulaan fan ni enhee ubadaa maaash ih hairtai shu kkk
131. molor | 2009-05-20 13:19:43
Швейцарийнх байтугай Монголын банк ч хувь хүний дансны мэдээллийг цацдаггүй. Энэ ч арай л дэндчихсэн худлаа зохиол байнаа.
132. Ordi | 2009-05-20 13:34:31
гэндэнгийн баахан сэтгэгдэл хаачив бафлиа
133. altargana | 2009-05-20 14:33:01
Швейцарийн банк хадгаламж эзэмшигчдийн мэдээллээ гаргадаг болсон юм байна. Гэхдээ жирийн хүмүүсийн биш, Филиппины ерөхнийлөгч лав хууль бус хадгаламжаа хураалгасан гэж байна. Нюс.мн дээр гарчээ, линк нь http://www.news.mn/news/section=home/page=index#0.9998110092159747
134. ВАФЛЬ | 2009-05-20 14:40:16
Нээрээ алга байна шүү... хаачив?
135. altargana | 2009-05-20 14:45:08
Хүрэлсүх, Энхбаяр хугацаанаасаа өмнө огцор гэсэн байна,
http://www.news.mn/news/section=home/page=index#0.45705433825614084
136. molor | 2009-05-20 14:50:12
За ямар ч байсан халх монгол талдаа зогсоноо хөө. Дараа нь ч сэтгэлд сэв багатай байх биз
137. Мармелад | 2009-05-20 14:56:55
миний үлдээсэн сэтгэгдэл бас алга болчиж. Ууг нь нээх их юм бичээгүйл юмсан.Хэн устгасан юм болдоо
138. Мармелад | 2009-05-20 14:59:02
Зөөзөө хэн устгасаныг нь мэдчих шиг боллоо. Хөөрхий дөө ингэж л хариугаа авчаагаам байхдаа. Үзэл бодол сээгий бичих эрхийг минь хүртэл хяхаж хавчих гэж.Эрх мэдэлтэй хүмүүс лаг юмөө
139. ВАФЛЬ | 2009-05-20 15:05:02
Өөө дөө, сонин юм бэ юу вэ?????? Бас Мармеладынх алга уу
140. МОНГОЛ (зочин) | 2009-05-20 21:12:01
СЭНГИЙН ЭРДЭНЭ ГУАЙ АМЬД СЭРҮҮНДЭЭ "ЭНХБАЯРАА ЧИНИЙ ХИЙСЭН НҮГЛИЙГ МОНГОЛЫН АРД ТҮМЭН ХЭДЭН ҮЕЭРЭЭ ҮҮРНЭ ЧИНИЙ ШУНАЛ ХЯЗГААРГҮЙ "ГЭЖ БАЙСАН ЮМ ШҮҮ. ТЭР УХААНТАЙ ХҮН ҮНЭН Л ҮГ ХЭЛНЭ.
141. ХЭнхэГэнДэн | 2009-05-21 09:08:30
Н.Энхбаярын эхнэр О.Цолмон гэж хэн бэ?

Н.Энхбаярын эхнэр Ононгийн Цолмон 1962 онд төрсөн. Хон хэрээдийн Энхбатын бичсэнчлэн шиг Чингисийн алтан ургийн хүн ч биш Батмөнх даян хааны удмын хүн ч биш, Цогт хунтайжийн хойч үе ч биш, Хулан хатангийн уламжлал ч биш, Дондогдулам шиг тийм бурханлаг тэнгэрлэг хатадын нэг нь ч биш. 2005 оны ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаярын сурталчилгааны материал дотор эхнэр О.Цолмонг халх гэж тодорхойлжээ. Нэг үгээр хэлбэл Н.Энхбаяр 500 мянган хувь захидал бичиж айл бүхнээр тараахдаа О.Цолмонг халх гэж танилцуулж байна. Тэрээр Н.Энхбаярыг ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшингүүт л хатагтай Цолмонгийн тухай санаанд оромгүй магтаал бичсэн нь олны анхаарлыг татаж маргаан дэгдээхэд хүргэсэн. Б.Энхбат бичихдээ монголын улс төрд Энхбаяр хүчтэй орж ирсэн явдалд тэргүүн хатагтай О.Цолмонгийн хувь нэмэр асар их байгаа бус уу. Манай гарагийн тэргүүн хатагтай нар тухайн улсынхаа түүх соёлын тусгал, ёс заншил, сайн сайхны бэлгэдэл болж байдаг. Энэ цагийн монголын тэргүүн хатагтай нарын нэг О.Цолмон бол “... Өнө эртний улбаат Монгол улсын өв дамжсан язгууртнуудын нэг “Халхын цоохор цогт” хэмээн алдаршсан домогт эх оронч, нэрт соён гэгээрүүлэгч Цогт тайжийн цусан төрөл, өв дамжсан хошуу ноён, хожим нь XX зуунд Орос улсын шоронд тамлуулан тэнгэрт хальсан. Франц, герман, орос, манж, төвд, хятад хэлэнд төгс нэвтэрсан “Мэргэн гүн” хэмээн хүндлэгдсэн Гомбожавын зээ охин.1960-1970 онуудад МАХН-ын Улс Төрийн Товчооны хоёрдугаар нарийн бичгийн дарга байгаад өөрөөр хэлбэл тэр цагийнхаа монгол төрийн хамгийн өндөр албанд зүтгэж яваад хэлмэгдсэн нэрт эх оронч Л.Цэндийн ач охин“ гэжээ. Гэтэл “Дуран” сонинд МАХН-ын гишүүн өндөр настан М.Пүрэвжав бичихдээ “Заавал 100 гаруй жилийн өмнөөс О.Цолмонг тайж гаралтай болгон зүтгэхийн хэрэг юу вэ? язгууртан тайж гаралтай хүмүүсийг хоморголон устгачихсэн юм чинь хэн ч үнэмшихгүй шүү дээ. та яс, цусан гаралтай гэж юуг хэлээд байна вэ? Цогт тайжийн хүү, охины дундаас төрсөн гэх гээд байгаа юмуу? Монголчууд хүүгээс удам дагасныг ясан, охиноос удам дагасныг цусан төрөл гэдэг” гэж би ойлгодог.
142. ХЭнхэГэнДэн | 2009-05-21 09:08:51
Тэр холоос жишээ авахын оронд МАХН-ын төв хорооны гишүүн Цэнд даргын ач охин гэж хэлэхээс юунд татгалзав. МАХН-ын хэлмэгдүүлэлтийн хар салхинд өртөж Завхан аймагийн Тосонцэнгэлд хүртэл цөлөгдөж байсан түүхийг сөхөхийг хүссэнгүй юу? Монгол улсын засгийн газрын ерөнхий сайдаар 2000-2004 онд ажиллаж байсан Намбарын Энхбаяр өөрийн эхнэр О.Цолмонг өөрийн мэдэлд байсан Тагнуулын төв газарт зөвлөхөөр томилон ажиллуулж, тэр нь өөртэй нь холбогдсон нууц материалуудыг устгахын тулд чиглэсэн байж болзошгүй. О.Цолмон нөхрийнхөө төр засгийн эрхт хутгалдан намба алдсаныг УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх Намбарын Энхбаярт хандан: “төрийн албыг та хашдаг юм уу? танайн эхнэр хашдаг юм уу” гэж зоригтойгоор хэлснийг гаргаж тавьсан сэтгүүлчдийг монголын ирээдүйн тэргүүн хатагтай нэр төрийг гутаасан мэтээр өмөөрөхийг огт ойлгохгүй байна. Энэ нь зөвхөн нийтлэлийг захиалагчын эрх ашиг сонирхол байсныг үгүйсгэхгүй. Та тус хүргэх гэсэн биш ус болгон гутаажээ. Таны өмгөөлөөд байгаа “Тэргүүн хатагтай” болж болзошгүй О.Цолмонгийн ясан төрлийн өвөө нь Цэнд дарга яахын аргагүй мөн. Цэнд даргын хүү Онон гэж эрдэм боловсролтой, тун даруу төлөв ажилсаг хүн байсан. Ер нь Цэнд даргын гэр бүл, үр хүүхэд нь ихээхэн даруу төлөв, соёлтой элит гаралтай байсныг би сайн мэднэ. Одоо О.Цолмонгийн цусан төрлийн удам болох өвөө Дармаа гэж хүн байсан ба гадаад явдлын яаманд насаараа дипломат шуудан хүргэгчээр ажиллаж байсан юм. Тэр үед нам засаг бодлогоор тайж язгууртан, лам нарыг хэрхэн хясаж хавчиж, хэлмэгдүүлж байсныг ард түмэн мартах болоогүй. Харин өвөө Дармаа үнэхээр тайж гаралтай байсан бол түүнийгээ нууж эсэргүүний үр сад гэгдэх хясалт хавчилт доромжлолоос зайлж чадан нарт ертөнцөд Цолмон гэдэг хүний ээжийг төрүүлсэнд та баярлах ёстой. Таны эмээ Лха.Долгор гэдэг хүн улсын театрт жүжигчин байсан ба өвөө Дармаагий чинь хайрлан хүндэтгэх талаараа тийм сайн хүн биш байсан юм. Таны эмээ Лха.Долгор О.Цолмонг бас багаас мэддэг хүмүүс нь бий. Ер нь монголчууд цөөхүүлээ шүү дээ. Монголчууд хүний нүүр царай байтугай малынхаа зүс удмыг ч бас андахгүй. О.Цолмонгийн гадаад төрх нь бол ямар ч халх царай зүс биш гэдгийг захын хүн хараад л хэлнэ.
О.Цолмонгийн ээж нь Гантөмөр гэж эмэгтэй байдаг түүний ойр дотныхон Гангаадаа гэдэг. Гангаадаа өөрөө оросын эрлийз хүн Гангаадаагийн ээж нь жүжигчин Долгор. Монголын ямарч билээ нэг кинонд тоглодог юмаа. Долгорын нөхөр Дармаа гэж хүн байсан. Энэ хүн гадаад яаманд курьер хийж байсан гэдэг .Тэр үеийн курьерын ажлыг До яамны хүн хийдэг байжээ. Эх орны дайны үеээр дуурийн театарт дуурийн чиглэлээр Орос мэргэжилтэн ажиллаж байсан. Энэ орос мэрэгжилтэн их сайхан бие хаатай дажгүй эрэгтэй байсан учраас тэр үеийн дуурийн театрын хүүхнүүд бие биенээсээ нуугдан явалддаг байсан. Тэр дундаа О.Цолмонгийн эмээ болох Долгор тэр Оростой орчин үеийн хэлээр бол хамтран амьдрагч маягаар амьдарч бусдаас бүр илүү дотно байсан. Тэр оросоосоо хүүхэдтэй болж охин төрүүлсэн нь О.Цолмонгийн ээж Гантөмөр юм гэнэлээ. Гантөмөрийг багад нь Таня гэж орос нэрээр нэрлэж байсан. Орос мэргэжилтэн нь нутаг буцсан. Гантөмөр нас биенд хүрээд Ононтой суусан. Онон нь бол Цэндийн хүү юм гэнэлээ. Долгор нь Гантөмөр охиноо нас биенд хүрээд Ононтой суух гэхэд нь ихэд дургүйцэж улмаар Ононтой суулгахгүйн тулд Гантөмөрийг аваад л Москва очиж хэдэн жил амьдарсан юм гэнэлээ. Москвад амьдарч байхаад Гантөмөрийн төрсөн аав нь болох орос мэргэжилтэнтэй уулзуулсан байна. Долгор гуай Москвад хэдэн жил амьдрахдаа Д.Гантөмөр монголруугаа явахсан нутаг буцах юмсан гэж их ярьдаг байсан гэсэн. Энэ охин маань Ононтой суучих гээд л байх юм Ононтой суулгамааргүй байна гэж ярьж байсан гэдэг. Гэвч одоо залуу хүмүүсийн янаг халуун хайр сэтгэлийг Долгор гуай яахан дийлэх билээ. Гантөмөр нь Ононтой суусан. Гантөмөр нь Ононтой суугаад гурван охин төрүүлсэн. Тэр нь одоо ерөнхий сайд Н.Энхбаярын эхнэр О.Цолмон юм байна. Ингээд Цолмонгийн хоёр дүү нь хоёулаа АНУ-д амьдарч байна. Нэг нь АНУ, нөгөөдөх нь монгол нөхөртэй юм байна. Гантөмөрийн хувьд бол Ононтой суугаад их зовсон. Онон нь архинд орсон. Нөгөө талаас энэ гэр бүл хэрүүл шуугиан ихтэй байсан. Ийм орчинд өссөн О.Цолмон ийм л дүр төрхтэй өссөн байж магадгүй гэж ойр тойрнийх нь ярьдаг.
143. ХЭнхэГэнДэн | 2009-05-21 09:09:24
Ер нь О.Цолмон Энхбаяр нарын гэр бүлийн доторх хэрүүл маргаан их байдаг ч үндэсний эв нэгдэлтэй гэр бүл болж харагддаг. Ер нь гэр бүлийн тогтворгүй хүмүүс улс орны толгойд гарч ирэх нь аюултай. Хамгийн сүүлийн жишээ хэлэхэд Иракийн ерөнхийлөгч Садам Хусены гэр бүлийн амьдрал байна. Түүний гэр бүлийн амьдрал маш их зөрчилтэй байсан бөгөөд гэр бүлийн нууцыг алдсан хүмүүсийг цаазалж байсан. Үүнээс нь айгаад зарим хүмүүс эх орноосоо зугтан гарч байсан. Сүүлдээ тэрээр манай гэр бүлийн амьдралд авах юм байхгүй, харин иракийн ард түмэн бол 100% эв нэгдэлтэй байна гэж мэдэгдэж байсан. Үнэхээр Садам Хусены гэр бүлийн амьдрал иракийн ард түмэнд гай чирсэн билээ. Сталин ч гэсэн өөрийнхөө үеийн дарга нарын гэр бүлийн амьдрал эхнэр хүүхдийнх нь тухай өгүүлсэн байдаг.
Онон Гантөмөр хоёр сүүлдээ таарч тохирохгүй байгаад салсан. Онон өөрөө эмч хүн байсан учраас сувилагчтайгаа сууж сүүлд нь бас л салсан байна. Харин Гантөмөр нь 15-р микрорайонд амьдарч байсан орос мэргэжилтэнтэй суусан байдаг. Орсон бороо зогсож ирсэн гийчэн буцдаг гэгчилэнгээр энэ орос мэргэжилтэн бас л нутаг явсан. Энэ мэргэжилтэн орос нь Москвагийн хүн байсан бөгөөд Гантөмөр араас нь явж бас л тодорхой хугацаанд хамт амьдарсан байдаг. Москвад Гантөмөрийг очсоноос хойш тун удалгүй нөгөө орос мэргэжилтэн нь авто машины аваараар нас барсан гэдэг. Гантөмөрийн хоёр охин Мичид, Алтнаа хоёр нь АНУ-д амьдардаг. Бас байшин худалдаж авсан сурагтай. АНУ-д нэгэн томоохон хотод амьдардаг. О.Цолмон бол айлын том хүүхэд. Ингээд О.Цолмон эмээ өвөө хоёр дээрээ өссөн сансарын микрод амьдарч байгаад энэ хоёр хөгшин ойролцоохон өнгөрсөн. Хөгшнийг нас барсных нь дараа өнөөгийн гаалийн дарга Дариа хүүгийнхээ хамт хоёр хөгшиний хувцас хунар хамаг эд юмсыг нь гаргаж хог дээр хаясанд ойр хавийн байрных нь дургүйцсэн гэдэг. Дариагийн авгай нь Гантөмөрийн дүү нь билээ. Бас Долгор Дармаа хоёрын хүүхэд нь юм байна. Дариагийн хоёр хүүхэд АНУ-ын Санфранциско хотноо амьдарч байна. О.Цолмон бол Тюмений их сургуульд явсан. Өвөө нь болох Дармаа гуай хөөцөлдөж Москвагийн Плехановын эдийн засгийн дээд сургуульд шилжүүлэн суралцуулсан. Тэр багадаа хор шартай би л бүхнийг мэднэ, би л бүхнийг чадна, би л бүхнийг захирна гэсэн их л атаархуу өөрөөс нь илүү дүн авсан хүүхэдтэй хонзогнодог, уйлдаг, чарладаг, хашхирдаг хүүхэд байсан гэнэлээ. О.Цолмон Энхбаяртай суухаас өмнө нэг залуутай сууж байсан гэдэг. Түүнээсээ нэг хүүхэдтэй хоцорсон. Тэр нь АНУ-д амьдардаг юм гэнэлээ. Өнөөгийн хэвлэл мэдээлэлд бичэж байгаагаа шиг О.Цолмон нь МАХН-ын ахмад зүтгэлтэн Цэндийн гэрт өсөөгүй юм байна. Дэндүү худал хуурмаг дэндүү үнэнд нийцэхгүй мэдээлэл хэвлэлээр гарч байгаад учир байдлыг мэддэг хүмүүс эмзэглэж байна. Ялангуяа Н.Энхбаярыг ерөнхийлөгчид нэр дэвшингүүт бараг тэргүүн хатагтай болчихсон юм шиг О.Цолмонгийн тухай шуугиж эхэлсэн. Тэр тусмаа цэвэр халх тэр тусмаа Чингисийн алтан ургийн хүн болох тухай бичиж эхэлсэн.
144. ХЭнхэГэнДэн | 2009-05-21 09:09:42
О.Цолмонгийн эцэг Онон бол дээр өгүүслнээр архинд орж сувилагчтайгаа суусан боловч сувилагчаасаа салж бараг өвгөнтийн хөндийд очих шахам болсон байна. Эд нар лам хуврагаар их явдаг. Нэгэн удаа далай лам ч юмуу нэг нь эцэгээ гомдоосон хүн өөдөлдөггүй юм. Эр хүн гомдоосон эм хүн сайн явдаггүй. Үр нь эхээ гомдоосон ч цагаан сүүгээрээ дандаа тайтгаруулж явдаг. Эцэгээ харж үз гэж хэлсэн ч юмуу нөгөө талаас олны хэл амнаас айж их тэнгэрт аваачсан гэдэг. Их тэнгэрт очоод удалгүй тэр хүн нас барсан байна. Өвгөнтөд уг нь дажгүй явж байсан хүн их тэнгэрт асаргаанд ороод ямар амархан нас бараваа гэж бас зарим нь гайхдаг гэнэ. Таняг таньж мэддэг 50-70 насныхан хэдэн зуугаараа амьд сэрүүн байна. Тэр битгий хэл зарим нь төр засгийн өндөр албан тушаалийг хашиж байсан болон одоо хашиж байгаа хүмүүс байна. Нөгөө талаас хүний удам гэдэг бол хүний мах цус дүр төрхөөр хадгалагдсан үлддэг. Үүнийг нуух үүнтэй маргах боломж байхгүй. Үүнийг гүтгэлгэ ч гэж няцаах ч боломжгүй. Өнөөдөр Гантөмөр буюу Таняг хэн ч харсан сайхан орос эмээ байна л гэж хэлнэ. Ер нь О.Цолмон болон Н.Энхбаяр нар гарал үүслээ юунд нуугаад байгаа юм бэ? Ийм тодорхой ийм ойлгомжтой юмыг нууж байгаа юм бол энэ хэвлэлээр явж байгаа бусад зүйлийг нууж гүрийх нь ойлгомжтой байна. О.Цолмон орос эмээ ээжтэйдээ бус гагцхүү үнэн бодит юмыг нууцалж байгаадаа л байна. Орос ээжтэй гээд С.Зоригийг ад үзэх биш ардчилалын алтан хараацай монголын ард түмний хайртай баатар болгон зүрх сэтгэлдээ мөнхөлсөн. С.Зоригийг алдаршихад нь орос ээж орос гарал үүсэл нь саад болоогүй.
145. ХЭнхэГэнДэн | 2009-05-21 09:10:02
О.Цолмон Н.Энхбаяр хоёрын
хэн нь төр засаг барьсан бэ?

Саяхан “Өс” сонинд Монгол банкны О.Чулуунбатын хүсэлтээр О.Цолмонгийн захиалгаар судлаач Д.Ганхуягт эрүү үүсгэн шалгаж байгаа тухай мэдээлэвээ. Судлаач Ганхуяг Монгол таймс сонинд Анастасия Филатова Цэдэнбал хоёр буюу УИХ-ын даргын үзэсгэлэнт гэргий гэсэн нийтлэл бичжээ. Уг нийтлэлдээ их өрний 250 сая доллараас 8 сая доллар АНУ руу О.Цолмонгийн нэр дээр шилжсэн гэснээс эрүү үүсгэх болсон байна. 2000 оны дараахан МСДН-ын Үг сонин дахин амилж эрхлэгчээр нь хатагтай О.Ханддолгор ажиллаж Цэдэнбал Филатова О.Цолмон гэсэн томоохон нийтлэл бичсэн билээ. Уг нийтлэлийн дараа тус сонины эрхлэгч нэг жил зургаан сарын хорих ял авсан. Уг нь О.Цолмон бол монголын чөлөөт хэвлэлийг дэмжих сан гэдгийг байгууллагыг толгойлж ажилладаг билээ.

Н.Энхбаяр Намбарын хүү мөн үү?

Нэгэн сонинд иймэрхүү гарчигтай нийтлэл гарч байсан. Ер нь бол янз бүрийн зүйл жиг жуг яригддаг. Дээр үед монголчууд хүний гарал үүсэлд ихээхэн анхаарал тавьдаг байжээ. Төрийн тэргүүн байтугай сүй тавьж байгаа бэр болон хүргэнийхээ удам сударт онцгой анхаардаг байсан. Тэр ч байтугай удам муутын хойморт нь бүү гар, уг муутын охин бүү ав гэж бүр хатуу сургааль болон айлддаг байсан. Яагаад гэвэл бүх юм удам судраас шалтгаалдаг. 90-д оны эхээр монголын төрийн тэргүүн болох хүний удам судар гарал үүсэл нь цэвэр байх ёстой гэсэн яриа их гарсан. Монгол улсын ерөнхийлөгчид нэр дэвшсэн дөрвөн хүний удам сударын асуудал бол бүдэгхэн байна. Бүдэгхэн байгаа учраас янз бүрийн олныг төөрөгдүүлсэн яриа хөөрөө их гарч байна. Бас нэгнийгээ хужаагийн шээс, хятадын хүүхэд гэдгээр гутаах доромжлох явдал гарч байна. Намууд хүнээ дэвшүүлэхдээ удам сударт төдийлөн анхаарлаа хандуулахгүй байж монголд зөвлөлт засгалал тогтсон үеэс л энэ удам сударын асуудал бүүдгэрч эцэг нь мэдэгдэхгүй бутач хүүхдүүд төрийн толгойд гарах болсон. Дээр үеийн монголчууд түрүүний бөөс толгойд гарах учиргүй гэж хэлдэг байсан. Өнгөрсөн зуунд монголын төр засгийн өндөрлөгт байсан томчуулын удам судар бол тодорхойгүй. Тухайлбал Маршал Чойбалсангын эцэг нь тодохойгүй байсан учраас эхээрээ овоглосон. Ийм хүн монголын төрийг олон жил удирдсанаараа бас олигтой үр дүнд хүрээгүй. Х. Чойбалсангийн дараа монголын засгийн эрхийг 40 жил барьсан Ю.Цэдэнбалын эцэг мөн л тодорхойгүй байсан. Ю.Цэдэнбалын дараа төр барьж байсан Ж.Батмөнх ч гэсэн ахаараа овоглодог хүн байсан. Эд бүхний дараа монголын анхны ерөнхийлөгч болж байсан П.Очирбатын эцэг нь бас л тодорхой бус. Хятадын эрлийз гэж бас л бичиж шуугиж байсан. Тэгвэл өнөөдөр бас л монголын төр засгийг сүүлийн хэдэн жил удирдаж засгийн газрын тэргүүнээс УИХ-н даргын албыг хашиж одоо ерөнхийлөгчид нэр дэвшиж буй Намбарын Энхбаярын талаар таагүй зүйлүүд олонтаа яригдаж байна. Энэ нь ч зүйн хэрэг бизээ. Зарим эх сурвалжын мэдээгээр Н.Энхбаярын аав бол Намбар биш гэж ярьж байна. Олон жил айл аймаг байсан хүмүүсийн ярианаас үзэхэд Намбар бол Н.Энхбаярын хойд аав нь гэж ярьдаг юм билээ. Үүнийг нь батлах мэт нөгөө талын эх сурвалжууд Бүдханд жирэмсэнбайхдаа моквагаас хүрч ирж хүүгээ төрүүлсэн гэдэг. Энэ үед ч Намбартай суусан мэт ч ярьдаг. Гуравдахь эх сурвалжууд бол Энхбаярын аав бол Намбар биш жинхэнэ аав нь бор хүн байдаг юм. Барилддаг хүн байсан гэж өгүүлж байна. Зохиолчдын хорооныхон бол арай өөр зүйлийг ярьдаг. Н.Энхбаярыг горькийн утга зохиолын дээд сургуульд явуулах үед нь манай нэртэй нэг зохиолчийн нууц хүүхэд гэсэн утгаар дэмжиж явуулсан гэдэг. Энэ бүгдээс үзэхэд уг асуудлыг нарийвчлан судлах хэрэгтэй байна. 1999 оны сүүлчээр МАХН-ын том дарга нар дээгүүр манай нийгэм нэртэй эрдэмтэний эхнэр нэгэн зураг барьчихаад танай дарга чинь “Үнэн” сонин дээр Чингисийн удам сударын хүн болж бичигдсэн байна. Чингисийн дараа хүчирхэг хүн болох гэж оролдож байна. Тэгэж ярих юм бол танай дарга чинь энэ хүний хүүхэд шүү. Би сонин хэвлэлд ярилцлага өгч шуугиулна гэж явж байсан гэдэг. Тэр үед МАХН-ын дарга нар та тайван бай учир начирыг нь олъё гэж аргалж гаргасан байдаг. Ер нь Бүдхандыг москвад сурч байхдаа жирэмсэн байсан гэж ярьж байгаа амьд гэрчүүд одоо энх тунх байна. Намбар гуай бол Архангайн Чулуутынх юм. Төмөр-Очир даргатай цуг нэг голд төрж өссөн юм билээ. Ээж Бүдханд нь Хэнтий аймгийн буриад гаралтай хүн. Зохиолчдын хороонд олон жил ажилласан. Сүүлдээ төв хороо засгийн газарт сайд дарга нарын нарийн бичиг хийж байсан их л хөдөлгөөнтэй хүүхэн байсан гэдэг. Өөр эх сурвалжууд тэр үед Намбарыг бол Намбар биш Камбар гэж дууддаг байжээ. Энэ нэр хэдийд өөрчлөгдсөнийг бүү мэд.
146. ХЭнхэГэнДэн | 2009-05-21 09:10:22
Олны дунд Намбарыг Энхбаярын аав биш гэсэн яриа олон арван жил жиг жуг яригдсаар иржээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн үед бүүр ч их яриагдаж байна. Тэр үеийн хуулиар нэг хоёрдугаар курсдээ жирэмсэн болвол шууд сургуулиасаа хасагддаг байсан. Тийм ч учраас Энхбаярын ээж Бүдханд москвад жирэмсэн болоод монголд ирж хүүхдээ гаргасан. Энхбаярыг төрсөн хойно Намбартай суусан гэдэг. Энэ хоёр чухам хэдэн онд суусан нь тодохойгүй. Хэнтийн гурван нуурын рашаан амралтан дээр танилцсан гэдэг. Одоогийн энэ байрныхан нь Бүдхандыг Н.Энхбаярыг төрсөн хойно Намбартай суусан, мөн Энхбаяр ч дагавар хүүхэдтэй авгай авч байна гэж ярилцаж байсан. Энхбаяр сонгогчиддоо хандаж айл бүхэнд тараасан олон зуун мянган хувь захидалдаа өөрийнхөө намтарт гарал үүслээ тун даруухнаар тодорхойлов. Архангайн Чулуутаас гаралтай Ард халх гэж тодохойлжээ. Гэтэл төрийн шагналт ардын зохиолч Сэнгийн Эрдэнэ нас барахаасаа өмнө Намбарын Энхбаярт хандсан алдарт захидлаа бичсэн билээ. Их л уурлаж бичсэн байсан. Чухам юунаас болж уурласныг хэн ч үл мэднэ. Зохиолч Сэнгийн Эрдэнэ Н.Энхбаярт хандахдаа “Чамд холын бодол алгаа, чамд холын шунал байна” гэж бичсэн. Бас тэр хэлэхдээ “Чиний судасаар буриадын халуун цус гүйж байгаа гэж би бодсон. Гэтэл тэр буриадын халуун цус хаа байнаа” гэх аясын үгийг хэлсэн. Буриадын цус гэсэн нь ямар учиртай юм бэ? Эцэг нь буриад гэж үзсэн үү, эх нь буриад болохоор ингэж хэлсэн үү? Ер нь Н.Энхбаярын аавын удмыг тогтоох ажил бага яригддаг. Тэгвэл одоо Хэнтийд УИХ-ын гишүүн Арвин Н.Энхбаярын удам сударыг тогтоох талаар хөөцөлдөж манай буриад нутгаас бараг хоёр дахь Чингис хаан төрөх гэж байна гэж ярьж явсан сураг байна. С.Эрдэнийн буриадын цус гэдгийг олон янзаар ойлгодог. Нэгэн удаа зохиолчийн танил нь “би Энхбаяртай уулзах хэрэг байна” гэхэд би уулзуулаад өгье. Энхбаяр миний үгэнд орох ёстой хүндээ гэж хэлж байсан байна. Тэр жил зохиолчдын хорооны нэр дээр Н.Энхбаярыг Горькийн утга зохиолын дээд сургуульд явахад нь Лувсанвандангийн охин, нэрт зохиолчийн нууц хүү хоёр явж байна гэж яригдаж байжээ. Ямар ч байсан том зохиолчид түүнийг дэмжсэн байна. Өнөөдөр Энхбаярын ээж Бүдхандын үүрэг роль их байсаар байна. Дал гарсан энэ эмэгтэй байгаль орчны яамын нууц ноёнтон болж монголын байгалийг хамгаалахаар ирж байгаа олон сая долларын аман дээр зөвлөхийн албан тушаалтай сууж байна. Н.Энхбаярын халх аав Намбар Оргил рашаан сувилалдаа ажиллаж туулын бор бургаснаасаа бараг гарахгүй шахам байна. Тэгвэл түүний ээж нэг өдөр Сөүлд маргааш нь Токиод, нөгөөдөр нь Нью-Йоркд бүр нөгөөдөр нь АНУ-ын Санфранцискод байх жишээтэй. Тэр өнгөрсөн жил Хэнтийд уулзалт хийж нутгийн хүү төрийн толгойд байх үед амжуулах юм байвал амжуулна шүү гэж хэлсэн байдаг. Харин эцгийн роль ийнхүү бага байгааг хүмүүс мэдэрсээр байна. Намбар гуай нэг удаа нэг хүнд туслах гэж олон удаа оролдож эцэст нь би чадахгүй юм байна миний үгэнд орохгүй юм байна гэж их цөхрөнгүй өгүүлж байсан байна.
147. ХЭнхэГэнДэн | 2009-05-21 09:10:42
Л.Түдэв Н.Энхбаяр хоёр юунаас болж муудалцсан бэ?

Нэрт зохиолч нийтлэлч Лодонгийн Түдэв 2005 оны ерөнийлөгчийн сонгуульд Эрэлийн Эрдэнэбат, АН-аас нэр дэвшигч Мэндсайханы Энхсайхан нарыг зэрэг дэмжиж байгаагаа мэдэгдсэн. Та яагаад хоёр хүн зэрэг дэмжиж байгаа юм бэ гэхэд Энхбаяр л гарахгүй бол чөтгөр ч байсан яахав гэж хэлсэн. Уг нь бол Энхбаярыг балчир байх цагаас нь эхлэн Горькийн сургуульд явуулах соёлын санд ажиллуулах зэргээр маш их дэмжиж иржээ. Зохиолчдын хороон зусланд Намбар гуайнх гардаг байсан. Би Н.Энхбаярыг эрхлүүлж хүзүүн дээрээ мордуулан үүрч явдаг байсан. Тэр үед миний шилэн хүзүүрүү зөвхөн нударга биш хөлөөрөөр өшиглөдөг байсан. Тухайн үедээ би хүүхэд тоглоод л миний толгой хүзүүрүү өшиглөж байна, надад улам сайн болоод л миний толгойг нударч байна даа гэж би боддог байсан. Гэтэл МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга болонгуутаа намайг Үнэн сонины эрхлэгчээс зайлуулж өрөөнөөс минь хөөж гаргах хүн маань нөгөө бага балчир насанд нь миний үүрч явсан нөгөө хүн байна гэдэгт яаж би итгэх билээ гэж хэлсэн. 1996 онд сонгуульд МАХН ялагдсан. Энэ ялагдалыг Л.Түдэв Үнэн сонинтой холбон тайлбарлаж байсан ч том дарга нар бол үүнийгээ илчилж ил гаргаж чадахгүй байсан юм. МАХН сонгуульд ялагдангуут удирдах зөвлөл нь өөрчлөгдөж шинэ дарга сонгох хэрэгтэй болсон. Энэ үед Н.Энхбаяр овсгоотой ажиллаж МАХН-ын ерөнхиий нарийн бичгийн дарга болсон. Дарга болсон шөнөө тусгай комисс хуралдуулж Л.Түдэвийг Үнэн сониноос зайлуулах сонинг булааж авах ажиллагааг зохион байгуулсан. Сонгуулийн өмнөхөн Л.Түдэв хэвлэлээс болж манай нам ялзраагүй, хэвлийгээсээ манай нам ялзарч байна гэж хэгжүүхэн үг хэлсэн билээ. Үүнд нь бас МАХН-ын зарим дарга нар таагүй байсан ч халдаж чадахгүй байсан. Гэтэл Энхбаяр халдсан. Энэ нь Энхбаярын хувьд шал өөр зорилготой байжээ. Үүнтэй холбогдуулан зохиолч Лха.Дарьсүрэн нас барахынхаа өмнө зохиолч нөхөддөө сонин дурсамжийг ярьж байжээ. Энхбаяр мөн сонин хүн шүү. Энхбаярыг бүр балчир цагаас нь эхлээд л дэмжиж ирсэн хүн бол Л.Түдэв. Соёлын санг байгуулаад орос англи хэлтэй юм Энхбаяр л авч явна даа гээд л нарийн бичгийн даргаар нь тавьж байсан. Тэр үед хандивын мөнгө бол нэлээн их орж ирсэн. Соёлын сангийн мөнгөөр Энхбаяр хувьдаа машин авлаа гэдгийг нь Л.Түдэв сонсоод хагартлаа уурлаж сонинд бичүүлсэн. Үүнд нь Энхбаяр их өширхөсөн. Л.Түдэв бол Н.Энхбаяр байтугай МАХН-ын томчуудыг бичдэг айлгадаг сүртэй хүн байсан. Энхбаярыг сургамж аваасай, залуу хүний хувьд ойлгоосой гэж Л.Түдэв хатуухан хэлсэн. Гэвч үүнийг ойлгож амьдрал дээрээ тусгаж авахын оронд өширхөсөн. Тэгээд шөнө очиж Үнэн сониноос нь гаргасан байна.
148. ХЭнхэГэнДэн | 2009-05-21 09:11:02
Н.Энхбаяр Н.Багабанди нарын зөрчил юунаас эхтэй вэ?

Энэ хоёрын зөрчлөөс болж монголын төр засаг, монголын нийгэм, монголын ард түмэн, монголын ирээдүй бол их хохирч байна. Энэ удаагийн сонгууль ч гэсэн энэ хоёрын зөрчил оргил болж цаашдаа бас хурцдан үргэлжлэх нь тодорхой боллоо. МАХН-ын идэвхитэй гишүүн, УИХ-ын гишүүн асан Далайхүү саяхан намын найз нөхөддөө ийм зүйлийг ярьжээ. Далайхүү ярихдаа “Би энэ хоёрын зөрчлийг зохицуулах гэж их оролдсон. Н.Багабанди дээр бол хэд хэдэн удаа орсон. Та хоёр зөрчилдөхөө болиоч ээ, та хоёрын зөрчил бол бидэнд хэцүү байна, та хоёрын зөрчил бас намд их хэцүү байна, та хоёрын зөрчил улсын ажил явуулахад их хэцүү байна, Энхбаяр та хоёр зөрчилөө зохицуулахгүй бол улс орны хувь заяанд ч хэцүү болох нь. Багабанди та бол настай намбатай ахмад хүн, та эхэлж цагаан сарын өмнө Н.Энхбаяртай гар барь” гэж хэлэхэд Н.Багабанди “Би Энхбаяртай зөрчилдөх сонирхол алгаа, би гар барихад бэлэн байна. Хамгийн гол нь тэр хүн миний үгийг тоох юм уу намайг утасдахад утасаа тасалдаг хүн шүү дээ” гэж хэлсэн байна. Далайхүү Энхбаяр дарга дээр орж “Та хоёр зөрчилөө зогсоогооч ээ би Багабандитай уулзлаа. Багабанди өөртэй чинь гар барихад бэлэн байна гэхэд би түүнтэй хэзээ ч ...” гэж хариулсан байна. Тэгээд Энхбаяр Багабанди хоёрын зөрчлийн шалтаан бол Энхбаярт байгаа юм гэж хэлсэн байна. Багабанди бол Н.Энхбаярын байдалд маш тэвчээртэй маш хүлээцтэй хандсан. Тэр ч байтугай Энхбаярыг намын дарга болгох. Завханы 21-р тойрогт УИХ-ын гишүүн болгох, тэр ч байтугай өнгөрсөн зун ялагдах гэж байхад нь аврах гэж бас явсан байна. Гэвч улсынхаа эрх ашгийг бодоод сая УИХ-ын чуулган дээр сүүлчийнхээ үгийг хэлэхдээ нэлээд шүүмжлэлтэй хандсан. Энэ шүүмжлэл бол Н.Энхбаярт хандсан шүүмжлэл байсан. Тэр ч байтугай цагаан сараар үг хэлэхдээ урт шар дээлтэй хүний учруулж болох аюулаас сэргэмжлэхийг монголын ард түмэнд сануулсан. Урт шар дээлтэй хүн гэдэг нь Намбарын Энхбаяр гэдэг нь тодорхой. Н.Энхбаяр МАХН-ын дарга болонгуут ардчилсан хүчний зарим хүмүүстэй хуйвалдаж ардчилсан холбоо эвслийн олон засгийн газрыг огцруулсан. Засгийн газруудыг огцруулах бүрд Энхбаяр нэмэх оноо авч нэр хүндээ өсгөж байсан. 1997, 2001 онд П.Очирбат Р.Гончигдорж нарыг унагасан шалтгаан бол Н.Энхбаярынхыг бодвол маш өчүүхэн байсан. Тухайлбал Р.Гончигдоржийг хятад авгаатай, МАХН, НАХЯ-ын нууц мэдээлэгч төрийн хутган үймүүлэгч урваач бас улсын хөрөнгийг идсэн гэдэг шалтгаанаар түүний өндөр рейтингийг унагаж байсан. Тэр нь өнөөгийн Энхбаяртай харьцуулбал юу ч биш байсан. Тэгвэл Н.Энхбаяр аймшигтай хор найруулагч төрийн жинхэнэ хутган үймүүлэгч өнөөдөрийн өндөрлөгөөс эргэн харахад Н.Энхбаяртай холбоотой хоёр аймшигтай зүйл ажиглагдаж байна. Нэгдүгээрт түүний дэмжигчид нэг үгээр хэлбэл ойр дотно байсан хүмүүс нь хэлмэгдсэн байна. Хоёрдугаарт түүнийг шүүмжилсэн хүмүүс бас хэлмэгдээд зогсохгүй олон хүн таалал төгсөж нөгөө ертөнцөд оджээ. 2000 онд ч билүү шог зохиолч Цэнддоо Н.Энхбаяр бидэнд бурханы чандарыг үзүүллээ. Одоо Энхбаяр бидний чандарыг бурханд үзүүлэх юм биш биз дээ гэж хошигнох аястай мөртлөө гашуун үнэнийг хэлсэн юм. Энэ бол аймшигтай үг шүү. Хэрэв монголд дарангуйлал тогтож Н.Энхбаяр хэмээх дарангуйлагч гарч ирвэл монголын ард түмэн бол бурханы чандарыг үзэхгүй. Харин бурхан монголын ард түмний гашуун чандарыг үзэж магадгүй шүү. Энхбаярын засаглалын хувьд цөөхөн хүн баяжиж монголын ард түмэн улам хоосон ядуурсаар байна. Ядуучууд өнөөдөр саарал ордны хоёр талд нэг нь хөгжлийн төлөө хөдөлгөөнийхөн болж нөгөө талд нь эрүүл нийгмийнхэн жагсаж байна. Монголын ядуучууд ийнхүү хоёр талцан улаан цусаа гартал зодолдоход ойрхон болсоныг өнгөрсөн хугацааны үйл явдлууд харуулж байна. Дээр бид өгүүлснээр Энхбаяр аймшигт хор найруулж байна. 1997-2000 онд засгийн газруудыг огцруулсан бүхий л үйл явдалд Н.Энхбаяр холбоотой. Энэ тухай сонин хэвлэлүүдээр зөндөө гарч байсан.
149. ХЭнхэГэнДэн | 2009-05-21 09:11:19
2000-2004 онд Н.Энхбаяр ерөнхий сайд болоод юу хийсэн бэ?

Намбарын Энхбаярт бол түүхэн боломж олдсон. Харамсалтай нь энэ боломжийг ашиглаагүй. Африкийн харанхуй дарангуйлачид шиг улс орноо биш зөвхөн хувиа баяжуулахад л энэ боломжоо ашигласан нь харамсалтай. Тэрээр ерөнхий сайд болоод эдийн засгийг өсгөх, ард түмний амьдралыг сайжруулах юу ч хийгээгүй. Харин хээл хахууль авилгалыг цэцэглэн хөгжүүлсэн. Татвар төлөгчдийн мөнгийг тал тал тийш нь цацсан. УИХ-ын гишүүдэд арав арван сая төгрөг, орон сууц байр өгч байсан. Энэ хэрэгтээ авгайгаа татан оролцуулсан. Н.Энхбаярын авгай МАХН-н удирдах зөвлөлийг ч УИХ-н гишүүдийг ч дарамталж дохио зангаагаараа хөдөлгөж байсан. Үүнд нь дургүйцэж УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх төрийн ажлыг та явуулдаг юм уу танай авгай явуулдаг юм уу гэж хэлээд сүүлд нь нам болсон. Хэнийг ямар албан тушаалд тавихыг, хэнээс хэдэн төгрөг авахыг, хэнийг яллаж хэнийг шагнахыг авгай нь л мэддэг болсон. УИХ-ын гишүүдийг О.Цолмон үе үе дуудаж нэг биш удаа үүрэг өгсөн. Хэнд ямар объект өмчилж хувьчлахыг ямар сонинд хэдэн төгрөг өгөхийг бас ямар сониныг хааж боохыг авгай үүрэгддэг болсон. Энхбаярын авгайн дохио зангаагаар улсын ажил явагдах болсон. Мэдээж үүнийг Энхбаяртай ярихгүйгээр хийнэ гэж байхгүй шүү дээ. Тэр нэг биш удаа манай авгай ч бас ухаанатай шүү. Би ч гэсэн авгайнхаа үгийг сонсдог юм. Чиний миний авгайд яаж хандаж байгаа нь надад хандаж байгаагийн илэрхийлэл юм гэж У.Хүрэлсүхийг өрөөндөө дуудаж дарамталсан байдаг. УИХ-ын чуулган дээр өөртөө шүүмжлэлтэй хандсан гишүүдийг өрөөндөө дуудаж загнахын аяст таны амьдрал ямар байна. Таны хүүхдийн сургалтын төлбөр юу болсон, танд орон сууц хэрэгтэй юу? гэж асууж амлалтаар хүмүүсийг худалдаж авдаг. Иймэрхүү ажилд Н.Энхбаяр маш их гаршсан. Өөрөөс нь чадалтай өөртэй нь тэрсэлсэн хүмүүсийг үзэн яддаг. Н.Энхбаярыг шүүмжилсэн хүмүүс алга болдог.
150. ХЭнхэГэнДэн | 2009-05-21 09:11:39
Н.Энхбаяртай тэрсэлдсэн Л.Энэбиш хаачиваа?

Нөхөр Л.Энэбиш бол Н.Энхбаярын хүчтэй өрсөлдөгч байсан юм. Хэн нь хэнийгээ гэж дотроо бодоцгоож явсан. Л.Энэбиш гэнэн цагаан, юмыг өөдрөгөөр төсөөлж явсан. Энхбаяртай өрсөлдөхөөсөө илүү хамтран ажиллаж байсан. Л.Энэбиш зуурдаар таалал төгссөн гэдэг нь тодорхой болж байна. МАХН-ын учирыг мэдэх өндөр албан тушаалын хүн ярьж байна. Тэр хэлэхдээ “Энэбиш даргын үхэл бол санамсаргүй үхэл бишээ. Тэр сүүлийн гурван хоног унтаагүй юм гэнэлээ. Тэр өндөр даралттай байсан. Түүнийг гурван хоног унтуулалгүй нааш цааш авч явцгаасан байдаг. Хамгийн сүүлд шөнө 02 цагт виски тулгаад л гэртээ очсон. Тэгээд гэртээ таалал төгссөн. Түүнийг нь хүүхэд нь хэвлэлээр мэдэгдэж байсан. Нас барсан түүнийг хоёрдугаар эмнэлэгт аваачиж сэхээнд оруулан гучин минут хий амьсгалуулаад УИХ-ын дарга Л.Энэбиш өвчиний учир таалал төгссөн гэж зарласан. Л.Энэбиш удахгүй нээгдэх чуулган дээр шүүмжлэлтэй үг хэлэх гэж байсан. Энхбаяр О.Чулуунбат болон бусад нөхдийг будаа хийж шинэ засгийн газар байгуулан ерөнхий сайд болохыг мөрөөдөж байсан. Тэр 2005 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэдгээ мэдэгдэж байсан. Харамсалтай нь тэр зуурдаар ерөтөнцийн мөнх бусийг үзсэн юм. Тэр бас л Багабанди шиг алдаж Энхбаярыг намын даргад дэвшүүлж УИХ-ын гишүүн болгож Завханы 21-р тойрогт ажиллаж тэр хоёр нэг тохиролцоо хийсэн. Н.Энхбаяр хэлэхдээ таныг ингэж ажиллана гэж бодсонгүй. Би танд маш их баярлалаа. Хоёулаа нэг команд болж ажиллана. Намаа сонгуульд ялуулна. 2000 онд нам сонгуульд ялвал би УИХ-ын даргаа хийнэ. Та ерөнхий сайдаа аваарай” гэж тохиролцон гар барьжээ. МАХН-ын генсекээр сонгогдсон Л.Энэбиш Завханы хөдөө талаар аялж, наранд боролж, агаарт гандаж Н.Энхбаяртай гар барьж их л баяр хөөртэй ирсэн юм. 1996 оны сонгуульд ялагдсаны дараа тэрээр бүхий л албан тушаалаа өгч элэгний Хатанбаатарын эмнэлэгт даралтаа эмчлүүлэн төрсөн өдрөө эмнэлэгийн орон дээр ганцаараа тэмдэглэж гуниглан суусан билээ. М.Энхсайхан ерөнхий сайд болсон шөнөө Л.Энэбишийг дуудаж ерөнхий сайдын зөвлөх болохыг хүссэн билээ. Тэр зөвшөөрсөн. Гэтэл МАХН-ын нөхдүүд очиж айлгаж болиулсан юм. Н.Багабандиас болж намын дотор томоохон хэрүүл болоход Жасрайн засгийн газрын гишүүнээс ганцхан Л.Энэбиш л Багабандийг дэмжиж Н.Энхбаяр тэргүүтэй залуучуудын туйлийн дургүйг хүргэсэн билээ. Гэвч энэ бүхэн бол Завханы 21-р тойргийн сонгуулиар нэг тийшээ шийдэгдлээ гэж Энэбиш дотроо бодсон. Гэвч 2000 онд МАХН ялалт байгуулсан боловч Л.Энэбиш ерөнхий сайд болсонгүй. Тэр хууртагджээ. Тэр шударга үнэнд итгэж явсан. Тэр бусдыг өөр шигээ гэнэн цагаан шиг бодож явсан. Тэр бас хор найруулж дайсныхаа дайсанг зайлуулж устгаж явсан. Гэвч юу боллоо. Энэ тухай ярьвал хэдэн боть ном ч бичиж болно. Солонгосын олон ангит киноноос ч илүү олон ангит киног хийж болно. Оросын сэтгүүлч Л.Шинкаревийн бичсэнээр хайр дурлал, эрх мэдэл, албан тушаалын эмгэнэлт томоохон түүх аймшигтай трагедий бий. Саяхан “Дуран” сонинд хязгааргүй эрх мэдэлд хүрсэн арга гэсэн өгүүлэлд маш тодорхой өгүүлжээ. Ер нь энэ сэдэвийг дурсахад нэн аймшигтай байдаг гэж өнөөгийн МАХН-ын нүдтэй нүдгүй, шүдтэй шүдгүй бүл л лидерүүд битүүхэндээ хэлдэг.
151. ХЭнхэГэнДэн | 2009-05-21 09:11:55
Н.Энхбаярыг шүүмжилсэн М.Зэнээ хаачиваа?

Зэнээ бол Н.Энхбаярын хувьд зэвүүн хүмүүсийн нэг байсан. О.Дашбалбартай цуг Н.Энхбаярыг дарга болгох гэж ёстой үнэхээр зүтгэж явсан. Хүн бүхэнтэй уулзаж улаан хамгаалагч шиг явсан. Хөгшчүүл тонил, зайл Энхбаяр шиг залууг манай нам гаргах болсон. Хүссэн албан тушаалдаа оччихоод, Зэнээ Дашбалбар хоёрын шүлсээр эрх мэдэлдээ хүрчихээд, Зэнээ мэтийн коммунистууд манай намаас зайл гэж хэлсэн нь монгол хүний жудаг мөн үү? Зэнээ бол 2000 оны сонгууульд их бардам байсан боловч Энхбаярын томилгоонд дургүй байсан. Нэг үгээр хэлбэл хамгийн түрүүнд задгай төрөлх зангаараа үг хэлсэн. Тэр нэг биш удаа манай намын боловсон хүчний бодлого алдагдсан. Үүнээс болж манай намын нэр хүнд навс унана шүү гэж мэдэгдэж байсан. Тэр нэг биш удаа яг л Л.Энэбиш шиг гэнэн цагаанаар бодож явсан. Тэр хоёрдугаар эмнэлэгт үе үе хэвтэж бие нь сайжрах биш улам муудсаар байлаа. Оросын нэгэн нэрт эмч оросын хэвлэлээр ил мэдэгдэхдээ “Хүний өвчнийг эдгээх биш улам дордуулна гэдэг бол тэр бол эмнэлэг биш үхлийн морг” гэж хэлсэн. Түүний биеийг Н.Энхбаяр нэг биш удаа асууж БНХАУ-д очиж эмчлүүлэхийг зөвлөж нэг биш удаа тавь гаруй сая төгрөгийг гаргаж өгч байсан. Зэнээ бол коррупци гэдэг үгийг авилгал гэдэг үгээр өөрчилсөн. Тэр авилгалын эсрэг тэмцэгч байсан. Сүүлдээ бас амьдрахын эрхээр авилгалд ч орсон байж магадгүй. Тэр газар шорооныхоо төлөө шударга бус зүйлийн төлөө тэмцэж байсан. Тэр сүүлчийн удаа Бээжинд мэс засал хийлгэхээр явах гэж байхад нь МАХН-ын элч төлөөлөгчид тойрогт нь очиж М.Зэнээ нас барах нь тодорхой болсон. Одоо дараагийн хүнээ сонгох хэрэгтэй байна гэж ярьж байсан нь сэжиг төрүүлдэг. Тэр Бээжин яваад эргэж ирээд л таалал төгссөн.
152. ХЭнхэГэнДэн | 2009-05-21 09:12:14
Н.Энхбаяртай зөрчилдсөн Ш.Отгонбилэг бас хаачиваа?

Саяхан монголын шүүх олон жил удааширсан Ми8 онгоцны хэргийг авч үзэв. Олон удаа буцсан олон жил болсон энэ хэрэгт гадаадын хохирогчдын өмгөөлөгчид хохирогчид маш их сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн. Энэ хэрэг тийм ноцтой биш мөртлөө бас ноцтой байгаа нь гайхал төрүүлж байна гэж хэлсэн. Ми8 онгоцонд УИХ-ын гишүүн монголын тэрбумтан Шагдарын Отгонбилэг зуурдаар нас нөхчсөн билээ. Тэр бол Л.Энэбиш, Н.Энхбаяр нарын маш хүчтэй өрсөлдөгч байсан. Түүнийг Н.Багабандитай нийлж төрийн эргэлт хийх гэж байна гэж сэрдэж их айж байсан. Ер айдас бол аюултай. Айж байгаа хүнд аргал хүртэл хөдөлж харагддаг, айсан хүн хүн алдаг гэж монголчууд эртнээс үр хүүхэддээ захиж ирсэн. Яагаад гэвэл тэр Завханд нэг удаа очоод буцахдаа “Дүү хүү нь удахгүй ерөнхий сайд болчихоод нутагтаа ирнэ” гэж хэлж байсан. Түүний үхлийг одоо хүртэл сэжигтэйд тооцсон байна. Сонгуулийн дараа УИХ засгийн газрын удирдлагын асуудлаар Энхбаяр зарим шадаруудынхаа хамт Ш.Отгонбилэгтэй уулзсан байдаг юм. Тэр санал зөрөлдөж түр тар хийжээ. Угаас долгинох нялганах гэдгийг мэддэггүй Ш.Отгонбилэг “Та нар ёстой бааснууд байна даа” гэж оросоор хэлсэн гэдэг. Тэднийг бараадан очсон УИХ-ын дэд дарга асан Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадоржийг “Чи муу гөлөг гарч бай” гэж хэлэх хүртэл тэр хүнийг юу бухимдуулаваа.
153. ХЭнхэГэнДэн | 2009-05-21 09:12:31
Н.Энхбаярыг үхэн хатан дэмжиж явсан О.Дашбалбар хаачиваа?

Яруу найрагч зохиолч О.Дашбалбар бол Н.Энхбаярыг улс төрийн тавцанд гаргах гэж үхэн хатан тэмцэж явсан хүний нэг юм. О.Дашбалбар Н.Энхбаярыг хөтөлж элэгний эмч Хатанбаатар дээр аваачиж шавь оруулсан. Хатанбаатар бол О.Дашбалбар, Н.Энхбаяр нарын номын багш. 2000 онын сонгуулийн өмнөхөн багш дээрээ үзэсгэлэнт гэргий О.Цолмонгийнхоо хамт багшийхаа бясалгалд нь сууж олон мянган хүний сайхан сэтгэл энергийг өөртөө хуримтлуулж магадгүй энэ нь ч намыг нь ялуулж өөрийг нь өндөрлөгт хүргэсэн байж магадгүй. Тэгээд ч багшийгаа Л.Энэбиштэй нийлж эрүүл мэндийн сайдаар тавина гэж амалжээ. Гэвч нөгөө л төрөлх зангаараа хуурсан байна. Нөгөө талаас О.Дашбалбар, Хатанбаатар нар нь “Бурхан багшийн сургаал”-ийг орчуулж Энхбаярын нэрээр гаргасан гэдэг. Түүнийхээ хариуд дөрвөн жил зөвлөх болгосон нэрийдлээр чимээгүй байлгаж байгаад хаясан. Их хүн ноён хутагт Д.Равжаагийн “Сэтгэлийн амраагч” номонд өгүүсэнчлэн янаг болбол эвтэй явах хэрэгтэй, өшөөтэй бол дуугуй л суух хэрэгтэй гэсэн нийтлэл санаж яваа боловуу? Энхбаярыг ийнхүү шүүмжилсэн үнэнийг нь хэлсэн хүн нэг бол ажил амьдралгүй болж нэг бол нөгөө ерөтөнцөд одож байна. Харин түүнийг магтан дуулсан хүн түүнд мөнгө өгсөн хүн, түүнд маш их бялдуучлан долигоносон хүн албан тушаалд очиж Арабын Шейхууд шиг сэтгэл хангалуун амьдарч байна. Нэг удаа Санжийн Баярт чи Багабандийг дагаж далдганах юм бол юу ч олж долоохгүй. Харин намайг дагавал чи юмтай үлдэнэ шүү гэж хэлсэн гэдэг. Тэр замаар С.Баяр явж байна. Ингээд Н.Энхбаяр ерөнхий сайд болонгуут улсын сан хөмрөгөд ханцуй шамлан орсон. Худалдаа Хөгжлийн Банк, ХААН банк, АПУ, НИК, Говийн хувьчлалаас их өрийн асуудлаас ихээхээ мөнгө цохисон. ХХБ-ы хувьчлалын үеэр ирсэн Тайваньчуудад 25%-г өг тэгвэл та нарт ХХБ-г өглөө гэхэд энэ бол арай дэндэж байна яахуу олон улсын жишгээр 10% байхад яах юм бэ гэж буцаж байсан гэдэг.
154. ХЭнхэГэнДэн | 2009-05-21 09:12:51
ХХБ, ХААН банкны далд нууц эзэд нь
О.Цолмон, Н.Энхбаяр, О.Чулуунбат нар

ХХБ-ы жинэхэн эзэн нь бол “Жеральд металл биш, харин О.Цолмон, Н.Энхбаяр, О.Чулуунбат нараа. Мөн ХААН банкны далд нууц эзэд нь дээрх гурван хүн. АПУ-ыг хувьчлалын 500 саяын асуудалд холбогдсон. 500 саяыг Н.Энхбаярт өгсөн хүн бол маш тодорхой байгаа. МИАТ, Говиос бас их хэмжээний мөнгө авсан баримтууд бий. Их өрөөс их хэмжээний мөнгө авсан байгаа. Энэ нь С.Эрдэнийн хэлсэнээр холын бодолтой хүн биш холын шуналтай хүн гэдэг нь харагдаж байна. О.Цолмонгийн хоёр дүү нь АНУ-ын Санфранцискод нөхөртэйгээ амьдарч байна. О.Цолмонгийн ээжийн дүүгийн хүүхдүүдийн хамт тусгай хаусд амьдарч байна. Санфранцискод өндөр үнэтэй эдлэн худалдан авсан гэж зарим эх сурвалжууд мэдээлж байна. Энэ нь ямар учиртай юм бэ гэвэл Крикизын явдал монголд давтагдвал оргонох газар дүрвэж очих цагаачлан амьдрах газар аль хэдийн бэлэн болжээ. 2001 оны ерөнхийлөгчийн сонгуулиар тэрээр авгайтайгаа цуг өөрийн намаас нэр дэвшсэн Нацагийн Багабандийхаа эсрэг унагах гэж хар пиари хийж явсан байна. Саяхан “Форм” нэвтрүүлгээр нийтлэлч Б.Баабар ерөнхийлөгчийн эсрэг захиалан нийтлүүлж бичүүлж байгаа бүх материалуудын Энхбаярын авгай О.Цолмон захиалж хийлгэдэг. Би сэтгүүлчдийн дунд байгаа болохоор мэдэлгүй яахав гэжээ. 1997 оноос 2000 оны үед эвсэлийн тодорхой бүлгийн нөхдүүдтэй нийлж Н.Багабандийг огцоруулах гэж хуйвалдаан хийж байсан байна. 2004 оны зун Н.Багабандийг АНУ-д айлчлахад Санфранциско хотноо Н.Багабандийн эсрэг “хямралаас хямралд хүргэх нь” гэсэн материал тарааж байгаад баригдсан байна. Үүнийг тэр Санфранцискод байдаг дүү нарынхаа хамт АНУ-ын нэгэн тэрбумтны оролцоотойгоор хийсэн
155. claus | 2009-05-21 09:29:15
хахаха Гэндэн найз хаанаас баахан баримт ухаж төнхөөд гаргаад ирвээ.
156. alchemist | 2009-05-22 03:07:46
http://sonin.mn/2009/05/22/%D0%B5%D1%80%D3%A9%D0%BD%D1%85%D0%B8%D0%B9%D0%BB%D3%A9%D0%B3%D1%87%D0%B8%D0%B4-%D0%BD%D1%8D%D1%80-%D0%B4%D1%8D%D0%B2%D1%88%D0%B8%D0%B3%D1%87%D0%B4%D0%B8%D0%B9%D0%BD-%D1%85%D0%B0%D0%BB%D0%B7-%D0%BC/
157. zurkhend | 2009-05-22 15:34:09
endees harj bolokh oilgoj bolokh zuilee l oilgoj awah ni zuitei zaluusaa unuugiin niigem hen negen zaluu eswel okhidiig yamar neg aldaaruu tulkhej uls turiin zorilgoor ashiglaj huwi zayagaar ni togloj bgaa ni hudlaa bish eee
158. Гэрэл (зочин) | 2009-06-18 00:37:38
Үүний учир олдов уу?
159. Friedland (зочин) | 2009-06-29 02:15:17
Enhbayaryn ehner iim ih horongotei baisan bol odiid Forbes-iin ehnii nuurend MOngolyn anhny terbumtan emegtei geed bichigdeh bsan biz... Buu tuilshir....

Friedland's Ivanhoe in talks with Chinalco on co-operation

A recent courtesy meeting between the chief executives of Ivanhoe Mines and Chinalco has raised the prospect of the two compnaies co-operating on a major mining venture
Posted: Friday , 26 Jun 2009

HONG KONG (Reuters) -

Chinese metals conglomerate Chinalco is willing to work with Canada's Ivanhoe Mines (IVN.TO: Quote) but a meeting between the two firms' chief executives last week was preliminary and brought no firm deals, the companies said.

"It was a courtesy visit," Chinalco's spokesman Lu Youqing said of the meeting between Chinalco president Xiong Weiping and Ivanhoe Mines' (IVN.TO: Quote) chairman Robert Friedland.

Chinalco is trying to rebound from the failure of its $19.5 billion investment in Rio Tinto (RIO.AX: Quote) and has vowed to seek other investments abroad, focusing on metals at the core of its strategy, such as aluminium and copper, rather than iron ore, a key element of the Rio deal.

Ivanhoe is partnered with Rio in Mongolia, where the two firms have spent years trying to win acceptable terms to start mining their giant Oyu Tolgoi project in Mongolia, billed as the world's largest untapped copper/gold deposit.

Following the meeting, the Chinese firm said in a statement it was willing to proceed with wide and deep cooperation with Ivanhoe.

Ivanhoe Group's spokesman Bob Williamson said in an emailed reply to Reuters questions that Friedland's discussions with Chinalco representatives covered a wide range of international developments, including the major copper discovery in the Democratic Republic of Congo by Ivanhoe Nickel & Platinum, which is open to participation by a strategic partner or syndicate.

The discussion also included the molybdenum and rhenium discovery by Ivanhoe Australia.

Lu gave no details of the discussion but said the talk was not up to the level that the two companies would set up joint ventures.

He declined to say whether Chinalco was interested in investing in the Mongolian project.

"We are interested in global (investment)," he said.

Williamson wrote: "Ivanhoe Mines already has a leading international miner as the company's strategic partner for the development of Oyu Tolgoi in Mongolia".

"Rio Tinto made its initial investment in Ivanhoe Mines in 2006 and has been actively involved with Ivanhoe since then in discussions and negotiations with the Mongolian Government toward a final Investment Agreement that will set the stage for full-scale construction of the planned mining complex."
160. chehees (зочин) | 2009-07-21 23:02:38
ZALUUSAA IIMERHUU YUMIIG ZONDOO L UNSHLAA ZALUU UEIIG GARGAJ IRVEL YASIIN ODOO BGAA NI TER CHIGEEEREE ZALLIN HAHUULI DEEREM NUUTAAR NEGIIGEE ALAAD BGAA ELBEGEE ENHBAYR BAYR GESEN HUMUUSIIG AVAAD HAYCHIYA ZALUU UEIIG GARGAJ IRVEL JARGAJ MAGADGUI HOICH UE MAANI
161. Ingehed (зочин) | 2009-08-03 01:51:52
Surenhorooo chi odoo haana yavna ve? Elbegee chin' garchihlaa. Irj hergee huleegeed shorondoo suuhgui yum uu? Shaasan mungu chin' ch odoo duurch. Esel chinii nereer baahan butlerchihsen uu hen negen?
162. ариука (зочин) | 2009-11-19 02:25:47
энэ мэдээллийг үнэн гэдгийг нь яаж баталж байгаан бэ сүрэнхороо яг таг баталаад тавьчихвал бүрэн дүүрэн итгэе гэхдээ бас үнэн байж магадгүй ч юм шиг тэхдээ л энэ хүн монголчуудын төлөө юм хийсэн санаа бодолоо зориулж бусдын хийгээгүйг хийсэн моголчууд бид бидний сор нь хэмээн олонхийн саналаар төрийн тэргүүнээ болгосон тэгвэл тэр сонгосон хүмүүс нь ч бас сохор байсын бишүү. хамгийн сонин нь сүрэнхороо чи яаж дэлхийн топ банканд байгаа хүний лансны дугаар дансны үлдэгдлийг мэдэж чадваа айн
163. ариука (зочин) | 2009-11-19 02:45:40
энэ мэдээллийг үнэн гэдгийг нь яаж баталж байгаан бэ сүрэнхороо яг таг баталаад тавьчихвал бүрэн дүүрэн итгэе гэхдээ бас үнэн байж магадгүй ч юм шиг тэхдээ л энэ хүн монголчуудын төлөө юм хийсэн санаа бодолоо зориулж бусдын хийгээгүйг хийсэн моголчууд бид бидний сор нь хэмээн олонхийн саналаар төрийн тэргүүнээ болгосон тэгвэл тэр сонгосон хүмүүс нь ч бас сохор байсын бишүү. хамгийн сонин нь сүрэнхороо чи яаж дэлхийн топ банканд байгаа хүний лансны дугаар дансны үлдэгдлийг мэдэж чадваа айн хэрвээ чамайг хүнд байдалд байхад энхбаяр гараа сунган чамд тусалсан бол чи ийм үнэн рудлаа нь мэдэгдэхгүй юм бичээд байж байх ч байсын билүү хэн мэдхэв тэгхээр аливаа юм заавал 2 талтай байдаг тийм болхоор миний монголын ард түмээн бие биенээ үзэн ядаж харааж зүхэлгүйгээр саруул ухаандаа үнэн худал зөв бурууг нь сайн тунгаан бодож эргэцүүлээрэй амны билгээс ашдын билиг гэж манай ард түмэн ярьдаг шүү дээ монгол улс мандан бадрах болтугай
164. aimaariin (зочин) | 2009-11-19 06:53:06
yag aluurchin shig nmiitelcen baix shib dee denduu yumaa

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.