Амархан амьдрал Зоопаркад л байдаг.
За тэгвэл манай ЭХ ОРОНЧИД сонгуулийн мөрийн хөтөлбөрөө алдарт популист зарчмаар гаргалаа. Тэднээс үг, яриа үг хэллэг бүрт эх оронч үзэл нэвт ханхийх шиг. Надад эрх мэдэл дутсанаас л улс төрд гарах гээд байна. Тэгээд л эх орон, ухаант ардынхаа төлөө амь бие харамгүй тэмцмээр байна, зүгээр л сонгочих. Дараа нь хар ! Ашигт малтмалын хуулийн төслийг хэлэлцэж байхдаа уул уурхайгаас олох ашгаас хувь хүртээнэ гэнэ, бидэнд. Венесуэлиуд газрын тосноос олсон ашгаа ард түмэндээ тараан өгдөг ба ингэсний төлөө төрийн тэргүүн нь 70 % ийн саналаар төр барих эрхээ олсон байна.
Маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушиг дээр үү. Уул уурхайгаас буюу байгалийн баялгаас ашиг хүртээнэ гэдэг популист амлалт мөнөөс мөн. Бараг бүх нам бэлэн мөнгө амлаж байх шиг байна. Хүн бүрт сая төгрөг / багаар бодож / өгнө гэж бодвол 2,6 триллион төгрөг тараана. Гэтэл бидний үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн нэрлэсэн өртөгөөрөө 3,5 – 4,2 триллион төгрөг болдог. Үүний 50 – 60 хувийг тарааж өгөх нь ээ. Яагаад ч боломжгүй, эдийн засгийн ямарч үндэслэлгүй зүйл. Бэлэн мөнгө өгөөд эхлэвэл хэрэглээ рүү тэр мөнгө урсана. Ингэвэл 70 % ийн импортлогч улс гадны зах зээлийг дэмжээд өнгөрнө.
Хүмүүний байтугай амьгүй байгаль хүртэл амьдрал руу тэмүүлдэг. Ургамал нар тосон ургаж, араатан, өвсөн тэжээлтэн амьтад байгалийн шалгарлыг давахын төлөө мөч бүрт тэмцэн амьдардаг.
Амьдрал бол тэр чигээрээ тэмцэл. Тэмцэлгүй амьдрал ЗООПАРК - ын хашаанд л бий. Аргентиний жишээ бидэнд хангалттай, үгүй бол бид ХҮНПАРК - ын амьд жишээ болох бус уу. Юу ч хийхгүй юунд ч санаа зоволгүй амьдарч болно. Яг л АНУ –ын Индианууд шиг. Эрт цагт Омголон Чингисийн удам байсийм, тэд… гэж хэлүүлээ л. Тусгаар тогтносон хил хязгаар бүхий ХҮНПАРК – д жуулчид ирж, бидний бодит арчаагүйтлийн түүхийг харна. Хэн дуртай нь бидний нэгийг дээрхлэвэл, хэн ч юу ч хэлэхгүй.
…Бэлэн мөнгө амлаад ч болов гараад ирье. Гарсан хойноо шудрага журмаар эх орноо хөгжүүлнэ. Дээвэргүй байшин, хуульгүй улс байдаггүй. Амласан мөрийн хөтөлбөр л бол хөтөлбөр. Хэрэгжих ёстой тул бэлэн мөнгөө өгөх л болно. Буцаад л эдийн засгийн тоо бодох нь ээ. Больё.
Дэлхий нийтээр инфляцын төвшин өсч байна. Шалтгаан нь нефтийн бүтээгдэхүүний хэрэглээний нийлүүлэлт эрэлтээ гүйцэхгүйгээс үнэ өссөн. Өнөөх нь дэлхийн цаг агаарын өөрчлөлтөөс улаан буудайн тариалалт буурсан. Дээрээс нь долларын ханш унасан. Монгол улс энэ хямралаас тойрч гарах боломж нь өөрт байгаа газар тариалан эрхлэх боломж болон МАА – г түшсэн үйлдвэрлэлт эрхлэснээр үнийн өсөлтийн аюулыг саармагжуулж, зөв хөдлөвөл үүнийг боломж болгон хүнсний үйлдвэрлэлт эрхлэн экспортлогч орон болох, ингэснээр ард иргэд нь хүчирхэгжих сайхан ирээдүй байна. Яг л дэлхийн II дайны үеийн хүнсний хомсдолоос баяжиж хүчирхэгжиж асан Аргентин орон шиг.
ӨНӨӨДРИЙН УУШГААС МАРГААШИЙН ӨӨХ НЬ ДЭЭР ЭЭ...


Сэтгэгдэлүүд:
Ядаж 30 жилийн дараа дэлхий ертөнц ямар байх талаар мэддэг чаддаг судалдаг сургадаг хүмүүс ямар ямар таамагтай байдгийг судлаад /өөрсдөө таамаг дэвшүүлэх гээгүй болохоор нээх хэцүү ч биш гэж боджийно/ судлаад таамагласан янз бүрийн мэдээллүүдийг энэ тэндээс олцгоовол ямрав. /Салбар нь хамаагүй, Уралдаан шиг юм зарласан ч болжийно./
-30 жилийн дараах дэлхий ертөнц нэг иймэрхүү л байхийм шиг байна гэсэн таамаган дээрээ хэрвээ монгол улс тэргүүлэгч гүрэн байх хэрэгтэй гэж үзвэл нэг иймэрхүү байх ёстой гэх маягийн зурагтай болцгоох гээд үзвэл яадгийн бол. Блогийн зорилго гээд ойлгоцгоочихъё.
-Тэрнийгээ жаахан наашлуулаад өнөөдөр төрж байгаа хүүхдийг 30 нас хүрэх үед нь нөгөө сүрхий тэргүүлэгч улсын иргэн байхын тулд нэг иймэрхүү байдлаар хүмүүжүүлэх ёстой гэх маягийн юм гарах байх, өнөөдрийн зорилт гээд ойлгочихвол бид өнөөдөр яг юу хийх ёстой юм, нөгөө сүрхий 2020 он ч бил үү хүртэл Монгол улсыг хөгжүүлэах сүрхий төлөвлөгөө хөтөлбөр чинь хаашаадуу юм байгаан, юу нь болж байгаа, юу нь болохгүй байгаан, явж явж хааш нь хэр том чулуу шидэж муу муухайг онох ёстой юм гэдэг нь гараад ирчихгүй л байх даа.
Тэрнээс биш одоо болох сонгуулийн тухай бол яриад ч яадгийн бухимдахын нэмэр.
http://bafli.blog.banjig.net/
Сэтгэгдэл үлдээх: