Мэдэгдэл
“Дэлхийн Монголчууд” сонины 2008 оны 01/014 дугаарт “Монгол Үндэстэн оршихуйн үндэс”, “Үндэсний үзэл ба үндэстний язгуур эрх ашиг”, Үндэсний үзэл байхгүй бол Монгол үндэстэн хөгжихгүй” нэртэй өгүүллэг, нийтлэлүүд ”Үндэсний Шинэ Намын” сонгуулийн сурталчилгааны материалын хамт сонгогч олонд тараагджээ. Тухайн өгүүлэл нийтлэлүүдийг нарийн сайн ажиглавал А.Гэрэлийн “Оршихуй” хэмээх товхимолын сайтар найруулсан хуулан бичлэг байна.
/Энэхүү номыг зохиогч А.Гэрэлийн зөвшөөрлөөр www.mongolchuudaa.blogspot.com, www.mongolhuraldai.org зэрэг блог, веб сайтууд дээр одоогоос яг жилийн өмнөөс тавигдаж олны хүртээл болж байсан/.
Монгол Улсын, Монгол Үндэстний оршин тогтнох дархлааг хадгалж хамгаалахын төлөө амь амьдралаа зориулан тэмцэж ирсэн эх оронч, баатарлаг хөвгүүд, оюунлаг сэхээтнүүд үй олон буй. Ялангуяа сүүлийн 20 гаруй жил харийнхны гар хөлийн үзүүр болсон эх оронч бус, увайгүй этгээдүүдийн балгаар Монгол Улс, Монгол Үндэстний цаашид оршин тогтнох баталгаа илт суларсан. Үүний эсрэг олон сайхан оюунлаг сэхээтнүүд үг хэл, үзэг цаасаараа тэмцэж, тэдний дотор ажил амьдрал, амь насаараа хохирсон нь ч байгаа. Тэдгээр тэмцэгчдийн нэг нь эх орноо худалдагчидтай олон жил үзэг цаас нийлүүлэн тэмцэж ирсэн А.Гэрэл юм.
Гэтэл түүний олон жилийн нөр их хөдөлмөр, тэмцэл, судалгааны үндсэн дээр туурвисан Монгол Үндэстэн цаашид хэрхэн яаж оршин тогтнох дархлаа буй болгох тухай асуудлыг хөндсөн бүтээлийг улс үндэстний оршин тогнохуйн талаар өнгөрсөн цөвүүн цаг, жилүүдэд төдий л санаа тавьж ирээгүй Мэндсайханы Энхсайхан тэргүүтэй хэсэг бүлэг хүн өөрсдийн эрх ашиг, сонирхолд увайгүйгээр ашиглан буй нь өнөө цагийн эмгэнэл гэлтэй.
Тэд үүгээр зогсохгүй үндэстний үзэлтэй эх оронч сэтгэлгээтэй залуусын тархийг угааж, эрх мэдэл, хөрөнгө мөнгөөр далайлгаж өөрсдийн үйл хэргийг хэрэгжүүлэхээр шамдан буй нь бидний эгдүүцлийг төрүүлж байна. Тэд Монгол Үндэстний төлөө санаа тавих нь байтугай үндэстний үзэлтнүүдийг гутаан доромжилж ирсэн нь ойрхи цагийн түүх.
Хүний оюуны бүтээлийг зохиогчийнх нь зөвшөөрөлгүйгээр хууль бусаар хуулбарлан ашигласан нь “Монгол Улсын оюуны өмчийн тухай хууль”ийг илтэд бүдүүлгээр зөрчсөн үйлдэл гэж Монголын Үндэстний Үзэлтнүүд үзэж байна. Оюуны хулгайчид л зохиогчгүй өгүүллэг, нийтлэл, ном хэвлэн нийтлүүлдэг нь хэнд ч тодорхой шүү дээ. Энэхүү бусармаг үйл ажиллагаагаа зогсоон, зохиогчийн эрхийн тухай хуулийг ноцтойгоор зөрчснөө хүлээн зөвшөөрөхийг бид “Үндэсний Шинэ Нам” аас шаардаж байна.
Бид энэхүү мэдэгдлээрээ улс үндэстнээ дээдлэн, үндэстний үзлийг эрхэм зорилгоо болгон ҮШН-д эвлэлдэн нэгдсэн хүмүүсийг дайрч давшлах гэсэнгүй. Үндэстний үзлийг сонгуулийн тархи угаах хэрэгсэл болгон ашиглаж буй М. Энхсайхан тэргүүтэй Хятадын эрлийз голдуу нөхдийн үнэн нүүр царайг илчилж буй хэрэг юм.
Мөн үүний зэрэгцээ Монгол Ардын Нам, Монголын Тусгаар Тогтнолын Нам, Монголын Уламжлалын Нэгдсэн Нам, Монголын Үндэсний Эв Нэгдлийн Нам зэрэг үндэстний үзэлтэй намууд өнгөрсөн бүх түүхийн цаг үед байгуулагдаж үйл ажиллагаа явуулан ирсэнийг улайм цайм үгүйсгэж, үндэсний /уг чанартаа үндэстний үзэл гэж хэрэглэвэл зөв утгатай, зөв үзэл санаа болно./ үзлийг номлолоо болгосон улс төрийн нам Монголд анх удаа буй боллоо хэмээн өөрсдийгөө илт дөвийлгөн буйг бид эрс шийдвэртэй эсэргүүцэж байна.
Энэ нь улс төрийн намуудын тухай Монгол Улсын хуулийг ноцтойгоор зөрчиж байгаа төдийгүй Монгол Улс Үндэстний түүхийг илтэд доромжлон санаатайгаар засварлаж байгаа хэрэг гэж үзэж байна.
Монголын Үндэстний Үзэлтнүүд


Сэтгэгдэлүүд:
Хэлний дайн гэж нэг сэдэв оюутан байхдаа үзэж байлаа. Товчлоод хэлвэл ямар үндэстэн хүчирхэг байна, тэр хэл хүчирхэг байдаг. Улс гүрнүүд нэгийгээ байлдан дагуулж боолчилдогийн нэгэн адил хэл мөн ялгаагүй бие биентэйгээ дайтаж байдаг.
Дэлхийн хамгийн хүчирхэг улс Америк, Англи болон түүний хамсаатан /Австрали, Канад.../ бүгд англи хэлээр ярьж байна. Америк соёл хүчтэй байна. Бид өдөр тутам англи үг хэрэглэж үгсийн сангаа арвижуулж байгаа.
Магадгүй 13-р зууны үед хүн бүр Монгол хэл сурах шаардлагатай байсан байж болно. Монгол хэлний дамжаанд явж, дурын монгол хүн хэлний багш болоод бусад улсад хэл зааж байсан ч байж магадгүй.
Гэтэл өнөөдөр бидний төрлөх хэл өдөр тутам англи болон бусад хэлний хүчтэй дайралтанд өртөж, тулаан бүртээ ялагдаж байна. Хэлний хамгийн гол хэсэг болох бичих соёлоо Монголчууд бид өөрсдөө үгүй хийж эхэлж байна. Блог, блог. Чи дуртай зүйлээ бичиж болно. Гэхдээ эх хэлийг маань багахан эрэмдэглэж хэрэглээрэй гэж зөвлөх, гуйх байна. Хүн зурах гэж байгаа бол гаргүй, хөлгүй бас нүд, чихгүй эрэмдэг хүн зурж болохгүй биз дэ!
Гэхдээ уучлаарай би тэр мөнгийг чинь уйлаад гуйсан ч авахгүй. Надад мэдээж мөнгө хэрэгтэй. Ер нь бүх хүнд хэрэгтэй. Гэхдээ хүн мөнгө олохын тулд бага ч гэсэн хөдөлмөр зарах хэрэгтэй гэж үздэг. Саналын хуудсанд дээр байгаа 4 этгээдийн нэрийг 1-2 минутын дотор дугуйлахыг 1000$-ийн үнэтэй гэж байгаа бол энэ дэлхий дээр байгаа хамгийн амар аргаар мөнгө олох хэрэгсэл гэж үзэж болно.
Гэхдээ өнгөрсөн намар төрийн албан хаагчдын цалинг тодорхой хувиар нэмсэн. Хэд хоногийн дараа барааны үнэ нэмсэн хэмжээнээс нь хамаагүй ихээр нэмэгдсэн. ТВ-р нэг багш ярьж байна аа. Цалингаа нэмүүлэхээс өмнө амьдраад болоод байсан, харин одоо миний амьдрал улам муудлаа гэж. Дахиад л битгий нэмчээсэй гэх санаа нүүрэн дээр нь бичээстэй. Өнөөдөр тэр хүний амьдрал өнгөрсөн намрынхаас муудсан гэдэгт огт эргэлзэхгүй байна. Энэ 2 намын амлалтаас үзвэл тэр багш, тэрэн шиг олон хүний амьдрал ирэх 4 жил тартагтаа тулна гэдэг нь тов тодорхой боллоо.
Монголын 2 намыг хооронд нь ялгаж байгаа хамгийн том ялгаа бол хэдэн төгрөг амлаж, юуг үнэгүй өгөх, хэн нь матрын нулимсаа ард түмнийхээ төлөө их урсгаж байна вэ гэдэгт байна. Нөгөө юун наадам, юун цагаан сар гэдэг шиг юун барууны үзэл баримтлал, юун зүүний үзэл баримтлал! Уг нь бол ХУ нам илүү нийгмийн халамж талруугаа, АН илүү нийгмийн чөлөөт байдал талруугаа бодлого явуулж түүгээрээ өрсөлдөх баймаар юм.
АНУ-д хэдэн арван нам байдаг хэдий ч 2 голлох нам засгийн эрхийг ээлжлэн барьж бодлогоо хэрэгжүүлдэг. Консерватив нам ихэвчлэн нийгмийн дээд хэсэгт хандсан бодлого явуулж сав л хийвэл дайн, тулаан хийж байдаг уламжлалаа хадгалж Афганстан, Иракт цэргийн хүчээ оруулсан. Одоо Ардчилсан нам гарч ирвэл ниймгийн дунд буюу доод хэсгийнхэнд чиглэсэн бодлого явуулж дайн тулааныг зогсоох арга хэмжээ авна.
Энэ бол хэн намын дарга байхаас үл шалтгаалан явуулж ирсэн бодлого. Ард түмэн нь энэ 2 намыг ээлжлэн сонгож нийгмийнхээ тогтвортой байдлыг хангасаар иржээ. Юун "Эрдэнийн хувь" юун "Эх орны хишиг" холоо очиж хуцах байлгүй.
Хүмүүст зүгээр мөнгө тараах энэ гажиг үзэгдэл Монголын нийгмийг бүхэлд нь доош нь чангааж сэтгэлгээний хувьд мөхөлрүү нь хөтөлж байна. Магадгүй энэ Монголын эсрэг явуулж байсан бодлого, үйл ажиллагаанаас хамгийн хортой ч байж мэднэ.
Зүгээр мөнгө авдаг хүмүүс махан мантуу, хоолны туламнаас шальтай ялгагдаад байх зүйлгүй болдгийг "Нутгийн уугуул" гэх хүмүүсийн хувьд тавилангаас өнөөдөр ч гэсэн харж болохоор байна. Америкийн уугуул, Канадын уугуул, Австралийн уугуул... /Ирээдүйд Монголын уугуул/ Бүгд намхан, тарган, арчаагүй, зүгээр байж байгаад ихэд уух санаатай нийгмийн өмхий шаарнууд болсон байна. Цагтаа тэр улсууд эртэй бяртай, дайнч хүмүүс байжээ.
Монголын тэр их баялаг гараад ирлээ гэж сайнаар төсөөлье. Тэгвэл монголчууд нэг л их зүгээр байж байгаад идсэн, уусан, унтсан хэвтсэн хүмүүс л болно. Төрлөө гэж мөнгө, амаа ангайлаа гэж мөнгө арай л баалаа, шээлээ гээд мөнгө авна гэхээс наахнуур. Гахайнаас ялгаа байна уу. Нормын хоолоо идчихээд дулаан байранд хэвтээд байвал...
Нөгөө амлаад байгаа баялгаа бидэндээ тараах гэсээр байтал дараагийн сонгууль боллоо гээд муугаар төсөөлье. Тэгэхлээр хүн бүрт байхгүй сая төгрөгөө яаж өгөх вэ. Мөнгө хэвлээд тараахаас өөр аргагүй. Тэр үед бид нэг талхаар 250 000 төгрөгөөр ч авч мэднэ. Онолын хувьд Монгол хүн сард сая байтугай 100 сая төгрөгний цалин авч болно. Үүнийг ч намууд хэлээд байгаа. Бид төрийн албан хаагчийн цалинг 3 дахин нэмнэ. Энэ амархан.
Тэгээд энэ мөнгөө яах вэ гэж үү. Нэг томоохон төрөх барьчих. Анагаах төгссөн өндөр мэргэжилтэй эмч нар ажилтай болно, хамгийн гол Монголын үр сад найдвартай газар төрж, бидний удмыг залгана. Хэд хэдэн том хороолол барьчих. Залуус нь орох оронтой болж хүн шиг амьдрана. Цагдаа, эмч нарынхаа цалинг нэмчих. Гар хараад, мөнгө нэхээд байхгүй. Хүмүүс зүгээр авсан мөнгөө зүгээр л үрээд дуусгана. Зээл өг. Хүн өөрийн хөдөлмөрөөр олсон хөрөнгөө арай идээд, уугаад дуусгахгүй. Оросоос, хятадаас өндөр хурдны шилэн кабел татаад айлуудаа интернэт-д холбох замыг нь гаргаад өг. Хүүхдүүд нь гэрээсээ хичээлээ хийж болно. Дулааны, бохирын шугам татчих. Боломжтой хүмүүс нь хотод чихцэлдэж байхгүй, холхон шиг хаусаа бариад сайхан амьдраг.
Дээрх бүгдийг бид Төр засаггүйгээр хийж чадахгүй. Харин бидний хийж чадах зүйлсрүү Төр засаг ороод байх шаардлагагүй.
Сэтгэгдэл үлдээх: