Дөрвөн жилийн дараа МАХН , АН хоёрын мөрийн хөтөлбөрийн хэдэн хувь биелэх бол. Аль нь ч гарсан зарчмын ялгаа байна уу.
Айлын хэрүүлч эхнэрүүд муудалцаж байгаа мэт, арай л дэндүү. Ямар ард түмэн байна, тийм төр байдаг гэл үү. Тэгвэл би нэг нь. Надад хүүхдийн мөнгө олгох таалагддаггүй. Тэрэнтэй тэрэнгүй би хүүхдээ өсгөх л болно. Тэр мөнгийг хоног тоолон хүлээж авдаг, авсанаа хүнсэндээ хэрэглэдэг айлууд зөндөө. Бас үгүй ч хүмүүс байх.
Сонгуулийн амлалтыг харж, сонсож байтал МАХН сургуулийн бага ангийн сурагчдын үдийн цай хөтөлбөрийг үдийн хоол болгоно. Цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг төрөөс даана. Олон хүүхэд гаргасан эмэгтэйд 500 000, айл гэр болсон хосод 500 000 , дээрээс нь иргэн бүрт 1 саяас – 1,5 саяыг зүгээр л өгье.
Энэ мөнгө амлах эхлэлийг Элбэгдорж анх гаргасан. Хүүхдийн 10 000 гэж. Аливаа юм хэмжээнээсээ хэтрүүл хэн хохирох уу. Цалингаас цалин дамжин хоног тоолон бэдрэх ард бид.
Хэн хожих уу. Цөөн хэдэн уутны аман дээр суугчид.
Хө хө, би төрөөс өгсөн үнэ цэнэгүй зүйлийг зүгээр л аваад суух гавьяагүй. Үнэгүй 10 жил сурч боловсорч, өдий зэрэгтэй яваа үр хүүхэд минь бас үнэгүй эрдэмтэй болж, үнэ төлбөргүй эмнэлгйин тусламж аваад яваа нь надад хангалттай. Авахаа авч хүний зэрэгт хүрлээ. Харин яаж чадварлаг биш юмаа гэхэд хэмжээндээ боловсорсон боловсон хүчин байж, эрхээ эдэлсэн шигээ үүргээ ухамсарлах уу гэж байхад, битгий намайг эвдэл, бас бүү бас.
Хөлсөө дуслуулж, оюунаа гашилгаж олсон мөнгөөрөө тайван орчинд ирээдүйдээ итгэлтэй ЗҮГЭЭР Л амьдармаар байна, би.
Монгол хэл дээр 10 аад суваг цацагддаг. Бүх сувгаар ... намыг сонговол мөнгө өгнө, өөр зүйлийг ч өгнө гэх сурталчилгаа байхад эсрэг нэг сурталчилгаа байнаа. Та мөнгөөр сонгуул, ирээдүйд түүнээс ч илүүг төлөх болно... 100 хуудуутай рекламны эсрэг 1 үнэн. Харьцангуй энэ үнэнг хүн бүр хүлээн зөвшөөрлөө ч аль нэгийг нь сонгох гээд байдаг. Амлаад байгаа 2 ийг биш гэвэл өөр алийг...
... Цэцэрлэгийн хүүхэд 8,00 – 17,00 ийн хооронд дулаан тохилог байранд хичээлийн багш, туслах багш гэсэн сурган хүмүүжүүлэгч нараар нас насандаа тохирсон мэдлэг хуримтлуулж, нийгэмших анхны гараагаа эхлэдэг. Улсаас багшийн зардал, байр, дулааны зардал зэргийг тооцолгүй тухайн хүүхдийн өдрийн хоолны зардлын цөөхөн хувийг хоолны мөнгө хэмээн / ойролцоогоор $ 6 / эцэг эхээс авдаг. Үлдсэнийг, бусдыг төсвийн мөнгөөр төлж барагдуулна.
Залуус мөнгө өгөхгүй гэвэл гэрлэхгүй хэрэг үү, эхчүүд эр нөхөртөө улсаас өгөх мөнгөө нэмбэл би хүүхдийг чинь гаргана гэх үү. Өндөр настангууд урт удаан амьдрал руу биш, мөнгөнд хорогдон үхлээс зугтах уу.
Хэрэглэснээ төлөх ухамсарыг минь бүү устгаач, хэдхээн хүний тоглодог утсан хүүхэлдэй бүү болгооч, БИДНИЙГ...
БИ ЗҮГЭЭР Л УХАМСАРТАЙГААР АМЬДАРМААР БАЙНА.



Сэтгэгдэлүүд:
Гэхдээ... МОнголчууд бидний ихэнхи нь гуйлагчин сэтгэлгээтэй болсонд байна.бас болгож байгаад байна.Өөрийгөө хүндэлдэг нэгэн хэзээ ч бусдын өглөгөөр амь зуухыг хүсэхгүй.Ийм хүмүүс монголд бий болсон учраас маргалдаад байгаа юм.Өөрийн хөдөлмөр ухаанаар бий болгосон баялаг үлдэж юм болдог учиртай.Өглөг бол үгүйрүүлнэ.(лаг сургав)
амьд явах эрхийг маань баталгаажуулсан хуулиудыг батал, тэгээд мөрдөнө гэдгээ андгайл.
Хүн бүрт хууль тэгш үйлчлэх механизмийг бий болгох аргаа тайлбарла.
Төрийн албан хаагчдыг хахууль авилгад автагдахгүйн баталгааг өг.
Боловсрол, эрүүл мэнд,үндэсний үйлдвэрлэл,шинэ техник технологийг хөгжүүлэх хөтөлбөрөө танилцуул.
Сая төгрөгний асуудлыг бужигнуулсаар байгаад гол юм руу нь ард түмний анхаарлыг хандуулахгүй гэсэн үзэгдэл газар аваад байна шүү дээ.
Ер нь бол нэгэнт ядуугийн туйлд орсон,дээшээ харъя тэнгэр хол , доошоо газар хатуу болсон тохиолдолд хүн гэдэг өнөө маргаашийн л хоол ундаа бодно.
Сэтгэгдэл үлдээх: