Маш харамсалтай ... Үнэхээр харамсалтай....
Ард түмэн ядарсаан,бүүр хүн бүр үгээ хэлж байсан. Ний нуугүй хэлэхэд та бид ч...
Хэн ч ийм байдалд ороосой гэж хүсээгүй.
Өнөөдөр биш юмаа гэхэд улстөр ийм байдлаараа цааш явахгүй л байх байсан.
Ард түмэн байр шатааж бослого гаргасан. Цагдаа хүчнийхэн ч арга хэмжээ авсан.
Үр дүн нь:
Баяр дарга (гэхдээ миний дарга биш л дээ,эмээгийн маань дарга) цэргийн эмнэлэгт хэвтсэн цагдаа нарыг эргэж байна. нэг бүрчлэн уулзаж эм тариагаа маш сайн ханга гээд баярласанаа илэрхийлж гар барьж байна.
Соёлын төвийн шатсан хэсэгт харамсаж хүмүүс уйлж байна.
Энэ бол төв телевизээр гарч байгаа мэдээлэл.
Бусад телевизэээр үү?
Бусад телевизийг хаасаан.
Хоёр сайхан залуу цэргийнхний бууны суманд нас барсан байна.
Нэгдүгээр эмнэлэгийн жижүүр эмч нар ярьж байна :
- Тэр хоёр залуу гудамжны яахаа алдсан хүмүүс биш,архи уугаагүй эрүүл,цэл залуу улсууд байсан.Эднийг хүргэж ирсэн залуус бас эрүүл саруул цэл залуучууд байсан. Бид нас барагсдыг хүлээж авч байхад ,цагдаагийнхан буудаж тэр залуучуудыг бороохойдон ачааны машинд ачаад явсан. Эдэн дээр бид нараас өөр хүн ирээгүй.Тэнсэн сум эмнэлэгт хэвтэгсдийг оночих вий гэж айж байлаа.
Нийт дөрвөн хүн нас барлаа.Нийт буудуулсан хорин хүн нэгдүгээр эмнэлэгт иржээ.
Одоо хүртэл эднийг авах гэж цагдаа болон бусад хүмүүс ирээгүй байна.
Энэ бол Баяр дарга болон АЛБАНЫ бусад хүмүүсийг шархдсан дайчдаа эргэж явах зуур,барилгынхаа гадна талд эмэгнэл илэрхийлэн зогсох зуур нэгдүгээр эмнэлэгт болж байгаа үйл явдал. Гэмтлийн эмнэлэгт энгийн хүмүүс өчигдрийн баривчилгааны үед маш их гэмтсэн гэмтлийн эмнэлэгээс хийсэн суравжлагуудыг гаргахгүй байна. Нэгдүгээр эмнэлэгээс хийсэн сурвалжлага маш илэндалангүй болсон тул энэ удаа редакторлах хэрэгтэй гэж үзжээ.
Ард түмэн буюу дорой буурай боловсролгүй залуус тэнэг үйлдлийнхээ хариуг амслаа.


Сэтгэгдэлүүд:
гэнээ
yostoi heleh ch ug oldohgui ni
Сэтгэгдэл үлдээх: