Банжигчид аа уриалж байна...

Өнөөдөр бид бүхний өмнө ямар нөхцөл үүсээд байгааг бүгд бэлхэнээ харж байгаа билээ. Нэгэнт нөхцөл байдал ийм болсон байхад ядаж бүгдээрээ би чи дээ хүрч,намчирхалгүй,улс төржилгүй залуу хүний гэгээлэг,оюунлаг бодлоор хандацгаая гэж уриалж байна.

Бүгдээрээ Элбэгдоржийн,Энхбаярын буруу гэж шүүж тунгааж энд нэгнээ хэмлэцгээхээ больцгооё. Ингэлээ гээд өнөөдөр юу хожих юм,сайн найзууд хоорондоо үзэл бодолын зөрчил хийж,нэг гэр бүлийнхэн муудалцаж байна. Бид чинь ярьж ойлголцох гэж,бас ч гэж тодорхой хэмжээгээр кибер ертөнцөд нөхөрлөцгөөж жаргал,зовлон аливаа бүхнээ хуваалцаж,дутуугаа нөхөж,дундуураа дүүргэж ирсэн Банжиг хэмээх энэ бүхэл бүтэн нэг айлын хүүхдүүд биз дээ. Гэтэл одоо яаж байна...хаа сайгүй уурлаж бухимдаж,харааж ерөөж,хашгичиж уухчиж,хэлэх хэлэхгүй үгээр хэлж байна. Үүнийгээ жаахан дарцгаая залуус минь.

Бид нэгдмэл санаатай нэг зүгт харж,нэгэн зэрэг алхах цаг нэгэнт иржээ. Улс орны минь ирээдүй таны,миний,бидний гарт байна залуучуудаа. Бүгдээрээ хамтдаа энэ бүхнийг даван туулцгаая. Одоо болно ш дээ. Үнэхээр залхаж байна,хэт туйлширал,хэрүүл маргаанаас залхаж байна.

Хүний амь эрсдлээ,үнэт өв устлаа,алдагдлаа. Энэ бол мэдээж бид бүхэнд төсөөлөгдөж байгаагүй зүйл болсон. Бүгд харууссан,харамссан. Одоо харин яг өөрөөсөө энэ эх орныхоо төлөө юу хийж чадах,юуг хиймээр байна гэдэгээ харах хэрэгтэй байна. Одоо ярих биш нэг ч гэсэн бүтээлч зүйл хийе хэмээн уриалж байна.

Ингээд Банжиг нэтийн блогчид болон бүх уншигч дэмжигч нартаа "Морин хуураа аргадая" хэмээн уриалга гаргаж байна:

Бидний үүсгэн байгуулсан "Бид Монгол" клубын нэрэмжит хандивын санд та бүхнийг өөрсдийн сэтгэл зүрхээрээ идэвхитэй оролцохыг хүсч байна,уриалж байна.

Миний зүгээс хандивын санг нээж 50 доллар хандивлаж байна. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай...

Бидний ирээдүй Бидний гарт байна залуусаа. Бүгдээрээ блог ертөнцөд хэрхэн нэгдэж,хичнээн эв найртай,элгэмсэг дотно байдаг билээ. Одоо л харуулах цаг нь ирж. Ямарч зүйлд бие сэтгэл нийлэн хамтдаа бүгдээрээ алхацгаая Миний Монголын зовхи нь өөдөө хийморлиг залуус минь.

 

Нэмэлт: Энэхүү хандивын данс нь зөвхөн энэ удаагын үйл ажиллагаагаар зогсохгүй бөгөөд мөн блогчидын санаачилж байсан Италид эмчилгээ хийлгэж буй охинд ч гэсэн хүрэх болно. Өөр иймэрхүү зовж,зүдэрсэн ах дүү нартаа бид ганцаараа биш гэдгийг мэдрүүлж тусалж байх үндсэн дээрээс байнгын нээлттэй данс байлгахыг зорьж байгаа билээ. Бүгдээрээ нийлэн нэг ч болов зүйл хийцгээе л дээ...

Сэтгэгдэлүүд:

1. ХЭнхэГэнДэн | 2008-07-04 04:33:43
энэ ийм харгис жишиг тогтож байгааг хүлээн зөвшөөрнө гэж үү. ҮГҮЙ ЭЭ ЭЭЭЭ

тэр соёлын өв гээд байгаад чинь харамсаж байна. Гэвч Батчулуун гуайг хэдэн морин хууртай нь хамт тэнд байсн бүх залуусыг хогийн амьтад болгон харагдуулах симбол болгоод байгааг анзаараасай даа. тэртэй тэргүй мөнгө нь багтаж ядсан дарга нар нь хэд нугалаад хохирлыг нь төлөх байлгүй.

Нээрээ яаж ингэж чадаж байна аа. Ийм явдал зүгээр нэг НОРМАЛ зүйл биш эээ.
2. ХЭнхэГэнДэн | 2008-07-04 04:37:48
нэг л их байшин сав, хэдэн морин хуур , зурганд л санаа зовсон хүмүүс байхийн. Тэрнээс илүүг алдаж байгаагаа мэдмээр юм даа. Хүний амь тийм ч үнэгүй зүйл биш ээ. ядахад хүн чинь жам ёсоороо үхэх шиг сайхан зүйл байдаггүй юм. Нохой шиг буудуулж биш.

үнэндээ одоо Монголоос айж байна. Олон хүний эх орноо сэтгэл рүү ус цацаж байна даа яргачид
3. amgaa | 2008-07-04 04:42:58
Дэмжиж байна
4. alchemist | 2008-07-04 04:52:46
ardchilal, erh erh choloo hen hussend ni oldood bdg ch zuil bish
oldsoniigoo aldahguim san gj atgaad suuh baital harin ch tomor nuuree haruulsan tor zasgaa omoorson humuus olon bh umaa tsaaguur chin,

yamar negen morin huur, uran zurgaas dooguur tavigdah hunii ami gej ugui l bh, bidnii toloo amia ogson hairan saihan tedgeer 5 zaluusiin amiig zugeer ongorooj yaavch bolohgui,

margaash ta blog bichseniihee toloo buuduulchihgui geh batalgaa bn uu ene niigemd chin

etseg eh ah duu chin ter nohoi shig buuduulsan bsn bol lav chihee boglood nudee aniad bugdeeree chimeegui baiy gj helehgui l bh bsn bhda
5. alchemist | 2008-07-04 04:56:46
neeree handiv n sand yaaj mongo handivlah um be?
6. Болжмор | 2008-07-04 06:37:55
Албан ёсоор ямар дансанд яаж хийх болон тайлан тооцооны асуудлыг хариуцаж данс хөтлөн тухай бүрд нь тайлагнаж байх болно. Энэ тал дээр Банжиг нэтийн хамт олон хамтарч ажиллахаа албан ёсоор мэдэгдсэн байгаа билээ.
7. sondor (зочин) | 2008-07-04 06:43:03
neeree uulan zvgeerel sanaa baina daa gehdee chihneen garz garsaniig odoo hvrtel medeegvil baigaash de
huurhii ter buuduulj ami nasaa aldsan zaluu minii tanil baisiishde jaahan hvv baisiishde sayhanl gvigeed yvj baisiishde huurhii du har zaluugaaraa dunguj 20 garaj yvaa zaluush de HU namiihan hytadadaas zuvulguu avj baigaa suragtai bas hytadiin irliiz gej yridag hvmvvsiig stergiin baidald beltgej baigaa gej sonssiin baina vnen hudliig n bvv medee gehdee ene vnen ii ortoi baihaa yanaa zaluusaa yaj HU namiig hug darhuu bisayhanl gertee harimaar sanagdaad baisan odoo tiim bodol maani bvvr sarinchlaa bi mongolruugaa harihaas aij baina olon hvn ingej bodoj baigaa baihdaa
8. gatsuurhan (зочин) | 2008-07-04 07:49:06
naadhaa daraa bolooch, bid asuudal yaj shiidegdehiig harah heregtei. Kommunistuudiin "huch hereglesen"-iig yaj shiideh, hoishid dahin iim asuudal gargahad dahin huch heregleh eseh g.m olon asuudal bn. Bidend buren medeelel ch alga. Baahan end tend handiv yarisan humuus.
9. буяндэлгэр (зочин) | 2008-07-04 09:09:51
Хэт нэг талыг бариж Баярын, Элбэгдоржийн гэж ярих хэрэггүй. Ямар тэднээс өөр хүн байхгүй биш. Хэн нэгний ярианд тархиа угаалгахгүй байх хэрэгтэй. Гэхдээ үнэхээр бидний амьдралд хамгийн их нөлөөлдөг зүйл дээр ямар нэг ёс суртахуунгүй болоод балмад эсвэл шудрага бус зүйл гарвал бид бүгдээрээ дуугүй суугаад байж болохгүй бүгд дуугарч байх ёстой. Ийм эрх бидэнд байгаа. Харааж ерөөж өөрийнхөө биш хэн нэгний үзэл бодлыг дэмжиж эсвэл буруушааж элдэвээр хэлэх нь зохимжгүй.
10. Vitaminjuulalt | 2008-07-04 10:20:35
Хандивын дансыг бол дэмжиж өчигдөр нийтлэлдээ уриалсан байгаа.
Харин бурангуй ёсыг хүлцэн тэвч гэвэл ерөөс чадахгүй. хичээлээ ч болохгүй нээ
11. Tsogtmergen | 2008-07-04 15:34:47
Хүнд хэцүү үед бусдад туслах шиг сайн юм хаа байхав. Гэхдээ санаачлага гаргаж байгаа хүмүүст нэг зүйл хэлмээр санагдаад байнаа. Бид Монголчууд морин хуур энэ тэрд санаа зоволгүй яахав. Гэхдээ адгийн архичин байлаа ч буудуулж үхсэн хүний амьнаас дээгүүрт тавихгүй байцгаая. Бидний нэгэн адил хүн. Зүгээр энгийн үед хулгай хийж яваад тэнсэн суманд оногдчихоогүй шүү дээ. Тиймээс наад уриалгынхаа өмнө зорилгоо арай өөрчилж дэс дараа тогтоож болох ш дээ. Байшин сав хөгжим зэмсэгийг бид дахин хийж чадна. Тэдэнд ч мөнгө төгрөг төсвөөс өгч байна. Бас намын байраа засахаар мөнгөө төсөвлөөд энэ тэр болцгоож л байгаашд.
Гэхдээ аль нь ч байлаа туслах шийдвэр гаргаж байгааг хүндэтгэн үзэж байнаа. Хүн юуг илүүд үзэж байна түүнийгээ бусдаар заалгалгүй хийхийг эрх чөлөө гэж ойлгож байнөө.
12. anand2008 | 2008-07-04 23:15:53
Болжмор оо.Дэлгэрцэцэг охины төлөө санаа тавьж түүнд туслах хандивын данс нээж байгаад тань үнэхээр их баярлаж байна.Авчирсан байгууллага нь авга эгчийнх нь гаргасан зардлыг төлөх гэж байсан юм байна.Эгч нь тэр байгууллагыын хүнд нь яаралтай туслах монголд байгаа банканд нь амалсан мөнгөө шилжүүлж өгнө үү гэсэн чинь тэгэлгүй яахав.Удахгүй энэ асуудлыг нь шийдэж өгнө гэлээ.Бас өөрийг нь энэ хугацаанд бүх зардлыг нь дааж байгаа гэлээ.Яг үнэнийг хэлэхэд аниа нь тэр авга эгчийг нь сайн ойлгохгүй байна. Эмнэлгээс өгч байгаа хоол ундыг нь идэхгүй өлсгөлөн зарлаж байгаа юм шиг сүүлдээ нөгөө өвчтэй охиндоо ч хоол өгөхгүй байна гэж хамт хэвтэж байгаа хүмүүс нь хэллээ. Яагаад өгсөн хоолыг нь идэхгүй байгаа юм бэ гэхээр хоолны талон шиг юм өгсөн тэр талоныг нь авсан дорвол мөнгийг нь авмаар байна гээд байх юм.Тэр мөнгөөрөө гаднаас хоол авч идээд мөнгөө хэмнэмээр байна гэх юм.Хэмнэх нь байтугай тэгвэл өлсөж үхнэ шүү дээ.Бид боломжоороо сүүтэй цайг нь зөөж байна.Ёстой яах ч учраа олохгүй байнаа.Ямартай ч жаахан азная.Тэр авга эгчийнх нь учрыг олоод аниа нь мэдээ оруулья.
13. 5555 (зочин) | 2008-07-06 18:57:57
hey teneguudee ted nar chini zugeer l neg morin huur baigaagui yum. NOHOIN HUUD NOHOIN UHEL GEDEG YUM. MUUSAIN NOVSHNUUDIIG BUGDIIG NI BUUDAH BSAN YUM.ARAI CH DE. IIM HOG SHAARUUD MONGOLIIN TOLOOLOL BOLJ CHADAHGUI. HAIRAN OV SOYOL ZURAG MINI....

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.