Ийм шийдвэрийг Ардчилсан төр гаргадаг гэж үү?

Одоо АНУ-д болж буй улс төр сонгуулын талаар Америкын ард түмэн нээх сүртэй ярихгүй л байх шиг байна. Тэр тусмаа өмнөдийнхөн буюу Консарвативууд ерөнхийлөгчийн сонгуулыг өөрсдийнх нь талд эргэнэ гэдэг нэлээн итгэлгүй байгаа бололтой. Миний бас нэг сонирхол бол улс төр л дөө. Монголд юу болж байгаа талаар бас л өөрийн чадах чинээгээр анхаарал тавиж байдаг юм. Монголд ардчилсан төр нийгэм үүсээд нэгэнтээ 10 гаруй бараг 20-д жил болчихож энэ хугацаанд ард түмэний бодол санал өөрчлөгдсөн үү? гэвэл нэлээн өөрчлөгдсөн байх гэхдээ АНУ-с Монгол-д очих тоолонд мэдрэгддэг нэгэн мэдрэмж юу вэ? гэвэл Монгол Коммунизм, Дарангуйлалынхаа үед хэвээрээ л байгаа юм шиг санагддаг юм. Учир юу вэ гэвэл нийгэм тэр аяараа ардчилалаа зөв утгаар нь хүлээж авч сураагүй л байна, юм л болвол би л эрх чөлөөтөй иргэн хүн тийм учираас чи муу ер нь ядаг юм гэсэн байртай хүн бүр бие биендээ хандана. Нэг үгээр хэлвэл худалдагч худалдагчаа мэдэхгүй, тах-ний жолоож тах-ний жолоочоо мэдэхгүй хаан хатан шиг авирладаг тийм нэгэн үл бүтэх ёс суртахуун Миний эх оронд хэвшмэл болчихсон. Зүгээр л Хятад ороод Монголд буухад Монголын үйлчилгээ хэр мууг хэн хүнгүй л хэлж чадна. Аль нэгэн барааны дэлгүүрт ороод авахыг хуссэн хувцасныхаа сонирховол бараг л өөдөөс мөнгөө харуул гэх нь холгүй соёлгүй харицаа үүсгэнэ. Сүүлийн 4н жилийн зун бүрт нь Монголдоо очлоо яг л хэвээр. Энд байх хугацаанд найз нөхөд Монгол гоё болж байгаа олон сайхан байшин баригдаад л гэж гайхуулдаг яг үнэндээ Улаанбаатар хотод соёлтой үйлчилгээтэй газар, яг ёсоор нь барисан барилга байгууламж цөөхөн болж, хот төлөвлөлт үнэндээ л алдагдчихсан юм шиг санагддаг. Удирдаж байгаа улс төрийн томчууд нь үнэндээ хуучин нийгэмийн алдарт зүтгэлтэнгүүд шинэ нэрний доор шинэ дүр дөрхтөй гарч ирээд яг л хуучин хаа байсан 90н оноос өмнө ажиллаж байсан ажилаа яг тэр чигээр нь хийх гээд мунгинаж яваа мэт санагддаг. Нэг юмыг хүмүүс ойлгох хэрэгтэй, тэр юу вэ гэвэл Монголын минь нийгэм хүн ард нь өөрөө ардчилагдаагуй  байна тийм ч болохоор ардчиллалын үнэ цэнийг  ойлгохгүй байна. Ардчилалыг барьж босгож буй улс төрчидийнх нь ихэнх нь хуучин Коммунист үед төрж өсөөд, коммунист 10н жилийн сургууль, их дээд сургуулиар дамжаад жинхэнэ коммунист сэхээтэнгүүд болоод гарчихсан хүмүүс удирдаж байна үүнийг даанч өөрчлөх аргагуй тэр тусмаа хар багад нь суусан коммнуст сэтгэлгээг улс төрчидөөс нь авхуулаад ард түмэн даяр нь өөрчилнө гэвэл бүтэхгүй, энэ бүхэн өөрчлөгдтөл ямартаа л нэг хүний үе нас явах байх даа. Тийм учираас одоогийн залуу үеэс эхлэн Ардчилал жинхэнэ утгаараа хөгжих болов уу гэж би гориддог. Залуус маань гадагдшаа гарч үзээсээ, суусан цэцэнээс явсан тэнэг дээр гэж аль болох алс газар явж үзвэл хүн үзсэнийхээ хэрээр ухааждаг нь үнэн учир бас нэгэн өөрчлөлтийг Монголд авчирах буй за, мөн өөрчлөх ёстой нэгэн том салбар бол боловсролын салбар яах аргагүй мөн өнөөдөр бидний ирээдүй үр хүүхэд гэдэг атлаа сургууль нь багшгүй сурагчид нь номгүй багш нар нь цалингүй байна тийм байхад бид ирээдүйгээ боловсролтой болж хөгжинө гэдэгт яаж итгэх вэ? Хүүхэд багаасаа ардчилалын үнэ цэнийг ойлгож зөв утгаар нь хөгжүүлвэл ядаж л дэлгүүрийн үйлчилгээ нь сайжрах байхдаа. Надтай энэ талаар мэтгэлцэж байсан хүмүүс хятадтай харицуулалт хийж мэтгэлцдэг. Хятад Коммунист улс атлаа ягаад соёлтой үйлчилгээтэй байдаг юм бэ гэж асуудаг гэтэл Хятадад тэр ардчилсан эдийн засаг чинь аль хэдийн Монголоос түрүүлээд хөгжиж эхэлсэн шүү дээ. Монголын алдарт зохиолч миний хүндэтгэж явдаг яруу найрагч Пунцагийн Бадарч гуай, "Ардчилалын хөлөг онгоцыг Коммунист капитанаар жолоодуулж болохгүй биз дээ" гэж хэлсэн үг өдгөө хүртэл толгойд явдаг юм гэтэл Монголд яг ардчилал гэж юуг хэлээд байгааг жинхэнэ ойлгох хүн цөөхөн байна, Ардчилал өнөөдөр чөлөөт хэвлэл болон чөлөөт дуу хоолойноос эхэлдэг гэтэл Чөлөөт Дуу хоолойг нь сонгогдож гарсан Ерөнхийлгөч нь 2,3н хоног хориглочихно. Ард түмэн нь бужигналдаад юу болж байгааг ч мэдэх юм алга. Үнэндээ Монголын чадалтай лидерүүд гэх С. Баяраас авхуулаад л улаан коммунист үед төрж өсөн улаан коммунист улс оронд улаан коммунист сургуулиар тархиа угаалгачихсан хүмүүс өнөөдөр Монголын ардчилалыг удирдан авч явж байна гэж бодохоор заримдаа уйлмаар санагддагаа нуух юун. С. Баяр гуай хамгийн чадалтай хариуцлагатай улс төрч гэдэг гэтэл С. Баяр гуайн засгийн газар амиа алдсан 5н иргэнийхээ хойноос уучлалт ирэх чадал байхгүйг бодохоор цаана нь буй улс төрчид ямархуу хүмүүс бол гэж бодохоор бүр ч сэтгэл өвдөмөөр санагддаг. Гэтэл интэрнэт сайтууд дээр болон мэдээ мэдээлэлийн сэтгэгдэлүүд дээр бичлэг үлдээсэн ихэнх хүмүүс түүхийн үнэт дурсгалт зүйлс мөхлөө гэж бичсэн байх юм. Гайхширмаар, эрдэнэт хүний аминаас илүүтэй үнэтэй зүйл байдаг юм уу? Иргэн хүний тань эрх чөлөөт амьдралаас илүүтэй үнэ цэнэ хүн танаа байна уу? Өнөөдөр ардчилалын нэр зүүсэн коммунистуудыг сонгож гаргасаны уршигаар эрдэнэт 5н хүний амь үрэгдэж гартаа зэвсэггүй энгийн иргэдийнхээ өөдөөс буудах тушаал эрх мэдэлтэн өглөө. Монголын төр Монголын хэвлэл мэдээлэлийн хоолойг барьлаа. Мянга орчим хүнийг хомроголон барьлаа, эрүүдэн шүүж, хилс хирэг оноолоо, ийм үйлдэл Ардчилсан оронд байдаг гэж үү? Ийм тушаал, ийм шийдвэрийг ардчилсан төр гаргадаг гэж үү?

Сэтгэгдэлүүд:

1. diversity (зочин) | 2008-07-09 10:10:18
Neg talaas harhad bas tiim, zarim humuus "anarchism" gej ch uzeed l bdag erkh chuluug denduu buruu utgaar oilgood bn gedgiig. Gesen hedii ch bur ogt uguisgej bas bolohgui bn. Jishee ni chanariig ni medehgui um yamar ch bsan medeeleliin olon suvguud bii bolson, olon suvgaas bid medeeleliig haritsuulah bolomjtoi bolson, bas ch gej humuus ugee helj bn, bichij bn. Medeej tugs tuguldur boloogui, tuhailbal olon zuun jiliin ardchilaliin tuuhtei ornuudtai haritsuulahad. Tugs tuguldur bolohgui bgaa shaltgaan ni MAHN-tai shuud holbootoi. Ingeheer namchirhlaa gej magadgui, unendee bol unen um. Uuniig say bolson uil yavdlaas l hamgin naad zah ni harj bolj bn. Olon tailbarguigeer. Tiim bolhoor MAHN buren tsevershih hurtel (hervee ene nam nuluutei heveer bval) Mongold ardchilal uuriinhuu utgaar heregjine gehed itgehed berkh. Bi bodoj bn, AN muu muu, muu um ihtei, gehde say bolson uil yavdald hervee AN zasgiin erkhend bsan bol ingej humuusiig huchirhiileh bsan bolov uu. Bi AN-iig daranguilagch baidlaas umand handana gej arai bodohgui bn aa yagaad gevel ene namd ter ardchilal geed bgaa umnii suuriig Mongold anh tavisan saihan humuus bii shuu de.
Bolovsroliin tuhaid bol olon deed surguuli baiguulagdsaniig buruutgaad yahav, gehde tendees yamar chanarlag humuus garch irj bga ve gedeg bol ?? iim um. Mongoliin deed surguuli tugssunuu ih l bolovsroltoi gej uzeh geed bdag, medehgui um daa. Tuunees gadna bolovsrol bas elegdene, huuchirna gej bailgui yahav de, ene zuund bol ene uzegdel mash hurdan yavagdana, getel zeverchihsen humuus mash ih bgaa, bur tiim humuus unuudur ter turiin ordond zalrah gej bn shuu de. Tegeed bodhoor um gej uneheer haritsangui um da. Baitlaa bur Mongold hamgaalsan magistr, doktor Gadaadad tuhailbal Amerikiin yaggui rating-tei ih surguulid hamgaalsan magistr, doktortoi adilhan gej dairaad bn shuu he he.. bi uuniig oilgodoggui um, suuliin ued humuus tegdeg bolson bn lee. Tegeed deerees ni jaahan ad uzej, darah mayagtai. Tsalin ene ter yag adilhan. Haritsangui, gehde l bas haritsuulj uzdeg bh heregtei um shigee...
2. solo (зочин) | 2008-07-09 13:12:20
Энэхvv цуглаан, vймээн самууныг дэгдээгчид сонгуулийн өмнө интернэтийг ашиглан Монголын хэрэглэгчдийн хамгийн тvгээмэл хэрэглэдэг вэб хуудсуудтай гэрээ хийснийг интернэт хэрэглэгч бvр мэднэ. Мөнгөний хойноос улайрсан вэб хуудсууд сонгуулийн өмнөхтэй адил 7-р сарын 1-ний жагсаал цуглааны талаар элдэв янзын худал мэдээ мэдээлэл, санал асуулга сэтгэгдэл цацаж, намуудыг талцуулж, иргэдийн бухимдал хорсол дээр давс нэмж байна.

Тvvний уршгаар гадаадад сурч, ажиллаж, амьдарч буй ахан дvvс минь худал хуурмаг мэдээллийн улмаас эх орондоо байгаа эцэг эх, ахан дvvс, хань ижил, vр хvvхэддээ санаа зовж, сэтгэл vймрэх болсныг гадаадад сууж буй манай төлөөлөгчид уламжилсаар байна. Иймд нэг нам, хэсэг бvлэг хvний захиалгаар хэрэглэгчдээ худал хуурмаг мэдээллээр хангаж буй вэб хуудсуудыг энэ бусармаг vйлдлээ зогсоохыг шаардаж байна. Мөн аль нэгэн нам эвсэл, бvлэг хөдөлгөөнд vйлчлэхгvй шударга vнэн, бодит баримттай, мэдээ мэдээллээр интернэт хэрэглэгчдээ хангахыг бvх вэб сайт vйлдвэрлэгчид, эрхлэгчдэд уриалж байна.
3. tumlee (зочин) | 2008-07-09 14:05:09
Solo bi chini IP-g medeh yum baina. Chinii IP nees MAXH bainga demjsen bas humuusiin bichsen bichleg deer evguitsmeer ugtei setgegdel neleen heden udaa bichsen baisan. Yamar ch erh choloot uls orond hevleliin erh hcoloo baidag hevleliin erh cholootoi uls oron ali ch namiig barimtlah n hevleliin l erh choloonii songolt. jishee CNN liberal democrat uzeltei bogood USA-n Democrat namiig demjdeg bol FOX News n ardchilsan Conservative uzeltei USA-n Republican namiin conservative uzeliig demjij ajilladag. Hevlel medeelel ard tumniig taltsuulna gej baihgui, hun uhaantai bol zovoor n oilgono uhaangui hun gej harin haa ch baihgui. Yumiig nuuj haaj darj bulshilah gej oroldsonooroo MAXH bur ch iluutei buruutan gedegee haruulj baina. Eronhiidoo chinii IP-ees MAXH demjsen bichleg ih orj irdeg. Medehgui bi anduurch baij ch boloh yum gehdee bi chini MAXH gesen uzeliig oilgoj baina harin tednii hiisen aldaag bitgii omoor bas Ardchilaliin une tseniig buu unaga. Anduursan bol neeh hundeer tusgalgui zugeer ongorogoorei. Bayarlalaa
4. zoozo (зочин) | 2008-07-09 14:45:34
chamtai sanal neg baina. ardchilaliin tuluu dyy xooloigoo gargaj baigaad bayar xurgie.
5. enkhee (зочин) | 2008-07-09 14:55:53
tumleegiin heldeg zuvuu. hevleliin erh chuluug boodguulna gedeg chin ardchilsan oron d bj bolohgui. gehdee odoogiin manai orond ajillaj bgaa tv nuud erh chuluuguu heterhii buruugaar heregleed bna uu gej bodhiin. hevlel medeelel ard tumeniig taltsuulna gej bhgui gej chi helj bna. harin bi enuunii esreg bodoltoi bgaa. ted neg neg namd uilchilj bgaa yum chin ter namiinhaa l tuhai golduu bichne jishee n udriin sonin deer huvsgalt namiig it muuldag bhad unen sonin deer ardchilsan namiig bainga muulj bdag. ene metchilen ih olon jishee bgaa bh gej bodoj bna. mani uls heterhii olon tv tei. ene bugd yag chin uneniig yaridag bsan bol hevleliin erh chuluug boogduulah asuudal garahgui l bsan. mungu l olj bval yaahuu gesen bodoltoi bhaas unen bodit medeelel hurgehiig neeh ih bodhoo baitsan yum bolovuu daa l gej bodoj bna. ene bugd zuvhun minii bodol shuu. ta nar minii setgegdel deer sanalaa helne bizdee
6. enkhee (зочин) | 2008-07-09 14:56:16
tumleegiin heldeg zuvuu. hevleliin erh chuluug boodguulna gedeg chin ardchilsan oron d bj bolohgui. gehdee odoogiin manai orond ajillaj bgaa tv nuud erh chuluuguu heterhii buruugaar heregleed bna uu gej bodhiin. hevlel medeelel ard tumeniig taltsuulna gej bhgui gej chi helj bna. harin bi enuunii esreg bodoltoi bgaa. ted neg neg namd uilchilj bgaa yum chin ter namiinhaa l tuhai golduu bichne jishee n udriin sonin deer huvsgalt namiig it muuldag bhad unen sonin deer ardchilsan namiig bainga muulj bdag. ene metchilen ih olon jishee bgaa bh gej bodoj bna. mani uls heterhii olon tv tei. ene bugd yag chin uneniig yaridag bsan bol hevleliin erh chuluug boogduulah asuudal garahgui l bsan. mungu l olj bval yaahuu gesen bodoltoi bhaas unen bodit medeelel hurgehiig neeh ih bodhoo baitsan yum bolovuu daa l gej bodoj bna. ene bugd zuvhun minii bodol shuu. ta nar minii setgegdel deer sanalaa helne bizdee
7. anti-maxn (зочин) | 2008-07-09 15:05:18
solo chi buur anti-ardchilal yu bicheed suuj baidag hun gedeg ni ilt medegdej baina. Ene ni chamd yamar ashigtai baidag be? heden togrognii orlogo awchirdag be?
8. huslee (зочин) | 2008-07-09 15:21:17
MUONRT sayiin onts baidal zarlasan ued medeelliin tentsvert baidliig aldagduulj zovhon neg taliig barisan HU namiin toloo uilchilsen gedgee huleen zovshoorson. Uneheer bidnii ueiin 5 saihan zaluus amia aldchihaad baihad tednii toloo gants ch emgenel yavuulaagui mortloo shatsan barilga,tuuhiin unet zuil suidlee, ustlaa geed l haruusaj uilsan humuusiig gargaad baisan. getel ter unet zuil, urlagiin buteel,ov soyoliig ard tumen buteedeg. edgeer zaluus ch ard tumnii negeehen heseg. hunii ami nasnaas iluu unetei zuil gej haa ch baihguig oilgohgui yum.
9. энхээ (зочин) | 2008-07-09 17:02:07
7 сарын 1-нд монгол улсад үймээн самуун
болоод 5 ч хүний амь нас эрсдлээ. цагдаа
нарыг иргэд рүүгээ буудлаа л гэнэ. цагдаа
чинь ард иргэдийн төлөө ажиллана гэж
тангарага өргөдөг юм уу төрийн түшээдийн
төлөө ажиллана гэж тангарага өргөдөг юм уу
гээд л хэдэн цагдаагаа буруутгаж өгч байна.
цагдаа ч гэсэн хүн шүү дээ. тэд ажиллаа л
хийж байсан. хамгийн их гэмтэл авсан нь тэд
л байсан шд. цуглаан жагсаал хийж байгаа
хүмүүс цагдаа нарлуу яаж дайрч байлаа.
зүгээр л тайван жагсаалаа хийж байхад
буудаагүй биздээ тэд. би зүгээр энгийн жишээ таты. банкинд ажиллаж
байгаа хамгаалалтын ажилтан ажлаа хийж
байлаа. гэтэл банкинд нь халдлага гарч
мөнгийг нь дээрэмдэх гэж нэг гар ирчээ.
гэтэл банкны хамгаалалтынханд ийм
тохиолдолд буудах эрх байдаг. ингэж байгаад
хүн алцан чинь тэр хамгаалагчийг мөнгөнөөс
болоод хүн алцан гэхүү. тэр зүгээр л ажлаа
хийж байсан. яг энэнтэй адил цагдаа нар
ажлаа л хийж байсан. харин хүн алцан гээд
байгаа нь Элбэгдорж, Магнай, Батзандан,
Энхбат, Жаргалсайхан гэсэн хэдэн гарууд л
байгаа шд.
10. anand2008 | 2008-07-11 01:21:12
Ардчилал хөгжсөн зарим орнуудын гадаад бодлого надад таалагддаггүй нь үнэн.Гэхдээ тэд өөрийн орнын иргэдийн эрх ашиг, сайн сайхан гэхлээр иргэдээ нэгд тавьдаг.Иргэд нь ч тийм нийгмээ дагаад ардчилсан үзэл гэдгийг тунхаглан зарлаад байхгүй ч дэмждэг, өчүүхэн ч гэсэн ардчиллаас хазайсан өнгө аясыг нь андахгүй мэдэрдэг, эсэргүүцдэг.Цаг хугацаа хэрэгтэй л байх.Гэхдээ бидний ардчилалд суралцах замд дэндүү их саад байна даа.
11. shudargiig husne (зочин) | 2008-07-11 01:29:39
ard tumnii esreg tsereg buu hodolgoson toriin terguud, ogtsroh estoi! ted iim l humuus. uzeerei.

S. Bayar


http://kr.youtube.com/watch?v=Ue1Q9cRbK9A&feature=related

Enhbayar

http://www.miniih.com/humanwind/index.php?p=24
12. gaihmaar (зочин) | 2008-07-11 01:37:24
harin tiim, bi bas ehleed gaihaad, ter Hu namiinh ni, Bayariin ter humuust emgenel ilerhiilsniig bi l olj unshihgui baina gej bodson. getel ted oshoo olon huniig helmegduulen zobooj, ulairan, hereg huleelgehiig oroldoj baina. teheer Bayar yamar setgeltei hun be? gedeg ni haragdaj baina. zobhon mongoliin bayalagiin oorsdiin hubalzuudtai hubaaj idehiig husegchid. uzen yadaj baina. ted ogtsroh estoi. ard tumen luu buuduulsan. Bayar yagaad garch ireegui yum be? odoo mongoliin buh toriin tom tom salbaruudad, dandaa Bayar Enhbayariin gar holuud. Mongold suuliin jiluuded ochnoon ih hereg, uhel. ted tohioldol bish. urid ni nuuzaar aldag baisan bol, odoo bur il ilerhiildeg bolj. iim niigem bidend hereggui. iim uls torch bidend hereggui. ted hariutslagaa huleeh estoi
13. anand2008 | 2008-07-11 02:07:02
7 сарын 1нээс хойш монголын вэб сайтуудад хамгийн их үзэн ядалт,буруу мэдээлэл,хүнлэг биш үзэл санааг дэлгэрүүлэхийг оролдож, өдөөн хатгах, гүтгэх,худал мэдээлэл тарааж байсан комментүүдийг харахад тэдгээр хүмүүс ардчиллын эсрэг байсан.Шоронд хорих, цаазлах гэх мэт аймшигтай үгсийг бичиж байсан хүн маань дараа нь өөр нэг газар МАХН мандтугай гэсэн коммент үлдээгээд явж байсан.Тэгснээ Магнай, Элбэгдорж нарыг ал гээл бас өөр нэг сайтан дээр цохиж явна.Бий болсон нөхцөл байдлыг эхлээд ойлгохгүй хүн барьц алдаад хэн нэгнийг буруутгаж болно л доо.Гэхдээ тэр хүмүүс бараг л өдөржин суугаад нэг талыг барьсан эсвэл хүчирхийллийг сурталчилсан юм бичдэг. Хэрвээ МАХНыг иймэрхүү ухамсартай хүмүүс дэмждэг бол үнэхээр хармсалтай байна. Баярын хүүхдийг ална даа гэсэн хүн ч нэг их сайн хүн биш байх. Бид цөөхүүлээ гэдгээ үргэлж санаж явцгаая.
14. undone mongolian leaders | 2008-07-31 05:20:50
TIIM SHUU ARDCHILALIIN HULUG ONGOTSIIG KOMMUNIST CAPITANAAR JOLOODUULJ BOLOHGUI
15. undone mongolian leaders | 2008-07-31 05:26:07
IRGEN HUNII AMI NAS ERH CHULUUNUUS ILUU UNE TSENETEI ZUIL HU NAMD BII

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.