
Хуучины нэг намын тогтолцооны үе шиг Ардчилсан намыг сайлж магтаад тэнгэрт өргөөд байх нь юув гэхдээ Ардчилалын алтан хараацай нар Хонхны дуугаа дуулан гарч ирээгүй бол өдгөө би ингэж компютэрын товчлуур даран таньтай сэтгэл санаагаа хуваалцаж байх ч уу үгүй ч уу? Элбэгдорж болон Ардчилсан нам сүүлийн хэдэн жил яаж ч будилж яаж ч унасан байлаа бид тэднийг амьдралаасаа тэр тусмаа төрөөсөө аваад хаячихаж яагаад ч болохгүй мэт санагдана. Ардчилсан төр нийгэмд хамгийн чухал юмны нэг нь тэнцвэр гэтэл тэр нь Ардчилсан намыг үгүй болсоноор алга болно. МАХН захиалгатайгаар эвгүйцмээр дургүйцмээр үгтэй комментуудыг Ардчилалын төлөө гэж бичсэн бичлэг дээр болон Ардчилсан үзэл агуулсан блогийн бичлэг мэдээнүүд дээр цөөн тооны хүмүүс их бичдэг болж мөн Өнөөдөрийн сонингоос эхлүүлээд олон сонин, үндэсний тв маань хүртэл МАХН захиалгаар элт нэг ургалч үзэлийг дэмжсэн бичлэг мэдээлэлүүд их гаргах болжээ. Сүүлийн үед Ардчилсан намын дарга Элбэгдоржийг үүрэгт ажилаас нь салгах, Ардчилсан намыг үндэс суурьтай нь булшилж мөн үндсэн хуулиар олгогдсон эрх чөлөөнийхөө ачаар дуу хоолойгоо дуурсгаж яваа залуу улс төрчид болох Батзандан, Магнай нарыг төрийн хатуу дэглэмт шоронд хорьчихоод цаазлан хороох ч ял төлөвлөж буй гэнэ мөн үүгээр ч зогсохгүй Ц. Элбэгдөрж Б. Жаргалсайхан нарыг баривчилан хорих талаар ятган сэнхрүүлэгчид интернэт вэб сайтуудаар дүүрлээ. Чөлөөт нийгэмд үгээ хэлсэнийх нь төлөө төрийн гишүүн нь хүртэл төмөр торны цаана суух нь зөвхөн фашист, коммунист нийгэмд л тохиолддог үйл явдал билээ. Өөх өгсөн хүнтэй өглөө босоод заргалдав гэгчээр өөрсдийнх нь эрх чөлөөний төлөө цэвдүү талбай хүйтэн шалан дээр эрх чөлөөний дуу дуулаж явсаных нь төлөө чөлөөт хэвлэл нь үхлийн ял ардчилсан намд оноож байна.
"1933 онд Гитлер сонгуулийг луйвардаж үүнд нь уурссан хүмүүсийг өөрийн намын байр руу турхирч шатаалгаад, дараа нь онц байдал зарлаж, баахан хүмүүсийг хэлмэгдүүлж Германд фашист дэглэм ноёрхсон. С.Баяр - Фашистуудын аргыг хэрэглээд байна шүү."-гэж хүмүүс ярьж бичиж байгаа ч үнэн худалыг нь одоохондоо хэн ч мэдэхгүй гагцхүү бид бүгд эв эетэй байж зөвийг илэрхийлэх нь чухал. Өнөөдөр Ардчилсан намыг тэр тусмаа дарга Ц. Элбэгдоржийг нь үзэн ядагч нар нэгэн зүйлийг чөлөөтэй бодож үзээсэй. Ардчилсан нам төрийг барьж байх хугацаанд 7н сарын 1нд болсон шиг хэлмэгдүүлэлт алан хядах үйл ажиллагаа болох нь битгий хэл бослого үймээн ч багахан болж байсан билээ. Гэтэл., "Tөр төмөр нүүрээ харуулна" гэж аль эртэний коммунист үед хүн ардаа айлган хэрэглэдэг байсан үгээ төрийн тэргүүн нь хэлж онцгой байдал зарлан ард иргэдээ буудан хороох тушаал өгсөнөөр Коммунистууд Монголд дахин ирсэнийг санууллаа. Гартаа ганц зэвсэггүй ард иргэдрүүгээ тэр тусмаа амь ирэн зугтан гүйх иргэнээ бууддаг төр Фашист төр, Коммунист төр л байдаг бус уу? Хэрэв та МАХН-ыг дэмжиж буй бол би юу ч хэлэхгүй таныг муулахгүй энэ бол Ардчилсан нийгэмд олж авсан таны эрх, энэ эрхийг таньд олгохын төлөө Ардчилалын төлөө тэмцэгч нар хүйтэн талбайд цас, бороо, салхи, шуурга хайхрахгуй хонхны дуугаа дуулан байсан билээ харин өнөөгийн МАХН-ын гишүүд болон Дарга С. Баяр нь тэр үед хаана байсан бэ? Ард иргэдээ хомроголон алж устгаж байсан коммунист үе шиг мянга шахуу иргэдээ хорьдон цагдаж, чөлөөт нийгэмд дуу хоолойгоо гаргасаны төлөө хоёрын хоёр залууг хорьж алах ял бэлтгэн мөн 5н иргэнийхээ амийг авч одчихоод. Баяр наадам хийх гэж суугаа МАХН танаас энэ л баяр наадамыг тохиолдуулж ард иргэдээ сууллаж даяар олноороо сайхан наадахыг хүсэж буйгаа илэрхийлье!


Сэтгэгдэлүүд:
Яахав аргагүй нэгийг нь сонгох болвол АН ийг нь арай бага гай гэж боддог юм.
Монголд хамгийн гол нь шударга ёс гэж алга.
Ингээд ху намыг гарт Монгол тэр орвол юу болох бол
Uneheer neg talruugaa tuilshiraad l baih yum. Huch hereglej heniig ni yalgahgui tend
baisan humuusiig barivchilsan ni MAXN-iin buruu... gehdee ene uduun turhiraltiig
hiisen Ardchihsan namiihan bolon ter evsel geech yalzarsan tolgoitoi humuusiig olj
shiitgeh heregtei... uneheer tanhad balmad iim aviriig ard tumen huseegui zuvhun
songuulid yalat baiguulaj chadaagui tsuuhun hedhen hunii yavuulga baih ... Uneheer
ter Batzandan geed baigaa nuhur chini USA-d amidarch baisan hun.. Batzandang tanidag
humuus tuuniig setgetsendee yumtai gedgiig medne shdee... Batzandan bol zugeer l
yadarsan ard tumeneer show hiij tsusiig ni huurguj baigaa hun ... Elbegdorj chini bas
AVILGAGCHIDIIN esreg geed orilood baih yum ... uuruu avilgal avch USA-d house avsan
hun.. USA-d house yamar unetei bilee.. Gadnii tsagaachid bitgii hel uursdiih ni
humuus gants house-tai boloh gej nasaaraa urtei amidardag yum shuu dee ... house-g
Elbegdorj nasaaraa tsyglyylsan hurunguuruu avsan geh uu? Ardchihsan namiinhan niilej
Zorigiigoo alchihaad avilgal ugsun bolgoniig sarvaij avch oroh orontoi oochih ayagtai
bolson yum bish uu? ... tegeed bas avilgalchidiin sereg geh yum ... ta nar avilgal
avdag suudald suuh gej hoorondoo temtseldej ard tumeneeree show hiij baina shdee ...
MONGOLCHUUD mini uhaaraach dee... hen ta nar4aar bambai hiij ter zuulun suudald suuh
geed baigaag oilgoochdee ..... arai ch dee MONGOLCHUUD mini tsuuhun hedhen huntei yum
baij iim ch yum bolj hairan saihan 5 zaluugiin ami ersdeh gej ... uneheer taivan
zamaar shiideechee... bitgii neg taliig barimtalaachee gej huseh baina ...
S. Bayar
http://kr.youtube.com/watch?v=Ue1Q9cRbK9A&feature=related
Enhbayar
http://www.miniih.com/humanwind/index.php?p=24
divsitty gej solitoi nohor bur zorig ene ter bolood yavlaa. Zorigiig ardchilsan namiinhan avilgalaa bulaazaldahdaa alsan ni todorhoi shtee.
za yor ni mongold ardchilal heregtei. tegehdee ali deer neg udaa hiisen gavyag ni bodood elbegdorj metiin luivarchdiiig bish jinhene ardchilagchid baih ni chuhal.
MAXH bailaa geed huuchin socialism uruu orchih geed baigaam shig yarihiin. Unene sonin mahan tolgoinuud yumaa
Сэтгэгдэл үлдээх: