Буудсан уу? буудаагүй юу? ...... Доромжилол уу? Элэглэл үү?

Наадамын өнгөрсөн хэдэн өдрүүдэд АНУ-ын хоёр бүсгүй ойн модонд төөрч тус мужын захирагч аврах баг илгээх нь битгий хэл хоёрхон бүсгүйг олохоор нисдэг тэрэг хүртэл илгээв гэтэл Манай төр 5н хүнээ буудаж алчихаад 25 гаруй хүнийг сураггүй алга болгочихоод баяр наадам хийж, төрийн тэргүүн нь уул ус тахихаар явж байх юм. Mанай Ерөнхийлөгчид уул ус тахихаас өөр чухал ажил байдаггүй л юм байх даа. Монголын ёс төр, баяр наадам минь улс төрөөс тусдаа урлаг соёл, спортын асуудал гэж үзэхэд амь үрэгдсэн 5н хүн, алга болсон 30 аад хүн болон тэдгээр хүмүүсийн гэр бүл нь юу болох вэ? Тэдгээр гэр бүл яаж тарчилж зовж шаналаж энэхүү наадамыг өнгөрөөсөн болоо? Одоо л энэ төр нь нэг үг хэлэх байх гэтэл буруугаа хүлээхийн оронд, уучлаарай гэж хэлэхээс урьтаж амь биеэ хаацайлж ард түмэнээ доромжилсон мэдэгдэлүүд зөндөө гаргалаа.
Улс төрийн золиос уу? 
300 сая гаруй ард иргэдтэй АНУ хоёрхон бүсгүйг олохын тулд шөнөжин өдөржин эрэл хайгуул хийлээ ТВ радио нь зогсоо зайгүй ярилаа эргүүл хамгаалалтынхан шөнөжингөө ажиллаж эцэс сүүлдээ баярын мэдээгээр өндрөллөө гэтэл 2,5 сая хүн амтай Монгол 5н иргэнээ буудуулчихаад 30 аад иргэдээ ор сураггүй алга болгочихоод тоох ч шинж алга? Хүний амь Монголд үнэгүй болчихсон юм уу? Хүмүүс төрдөө үг хэлж чадахгүй болтолоо айдаг болчихсон юм уу?
Өнөөдөр мэдээ уншиж явтал МАХН болон ЦЕГ-ын үүрэг гүйцэтгэгч Ч.Амарболд улс төрчид болон төрийн цагдаа ард иргэдрүүгээ буудсан болон галт зэвсэг хэрэглэсэнийг эрс няцаалаа. "Цагдаа нар байлдааны сум хэрэглээгүй. Хэрэглэхгүй байх тушаалыг би өөрөө өгсөн" гээд хээвнэг сууж байх юм. Гартаа галт зэвсэггүй эрх чөлөөний төлөө дуугарагдсан цагдаагийн дүрэмт хувцас өмсөн зугтаж явсан нэгэнээ хөөн гүйцэж буудсан болж байна уу? Ийм ичмээр гутармаар үзэн ядмаар үг хэлж бихдаа Ч. Амарболд болон МАХН ард түмэнээсээ ичээгүй л юм байх даа. Ард иргэдрүүгээ галт сумаар галлаж буйг Ийгл Тв шууд нэвтрүүлж байсан шүү дээ! Мөн зугтаж явсан иргэнийг галт буугаар буудаж алахыг харсан олон арван гэрч байгаа, мөн галт сум хэрэглэж байсаныг нүдээрээ харж биеэрээ мэдэрсэн ард иргэд Монголд зөндөө байгаа гэтэл "Бид галт сум хэрэглээгүй зөвхөн Резинэн буугаар буудсан'' гэж яаж хэлж чадаж байна аа? Резинэн сумаар буудаагүй юм бол эрүү амандаа буудуулж амь алдсан иргэд хэнд яаж амиа алдсан болж байна? ''Төр төмөр нүүрээ харуулна гэж'' коммунист үед ард түмэнээ айлгахын тулд хэрэглэдэг байсан үгээ төрийн түшээ нь хэлж ард иргэдрүүгээ галт зэвсэг хэрэглэн олон арван эрдэнэт хүний амь авч одчихоод эцэст нь ''Бид буудаагүй ээ'' гэж суудаг ичих нүүрээ элгэндээ наасан төр засаг, төрийн цагдаатай байгаад ч яалаа? Уучлаарай бидний буруу гэж хэлэхийнхээ оронд өөрсдийнхөө ил гарсан бузар булхай үйлдэлээ нууж буй нь галт зэвсэг агссан төр гартаа зэвсэггүй иргэдрүүгээ буу шагайсанаас долоон дор доромжилол боллоо.

Сонгуулийн булхай баримттайгаа, үүнийг анзаардаггүй С. Баяр. Энэхүү баримтыг тоодоггүй Сонгуулийн Ерөнхий Хороо гэж байх юм аа!!!!!!!!!!!!!!!!!!!  Үзнэ үү!!!!!!

МАХН Засгийн газрыг цээжээрээ хамгаалж үлдлээ http://www.news.mn/news/section=home/page=index#0.5245411544909895

энэхүү мэдээг уншина уу?

Сэтгэгдэлүүд:

1. altargana | 2008-07-18 13:09:59
муухай юм ч их болж байна даа.Онц байдал зарласнаас хойш машинтай хүмүүс давхиж ирж буудсан гэсэн. Ямар ч жирийн хүний машин явахыг хориглочихсон байхад зөвхөн цагдаагийн машин л явах нь хэнд ч ойлгомжтой. Гэтэл цагдаа буудаагүй гээд сохор дүлий хүмүүст ярьж байгаа аятай юм яриад байгаа нь арай ч дэндүү элэг бариад байгаа юм шиг санагдаад байна. Арай л Батзандан Магнай хоёр буудчихлаа гэх нь дутуу байна даа...яана даа мэдэхгүй ийм засаг төртэй монголын ард түмэн
2. bataa123 | 2008-07-18 13:33:46
арай дэндүү байна шүү
ойрдоо улс төржихгүй гээд тайван байсан бодохоор л уур хүрэх юм
3. altargana | 2008-07-18 14:09:31
энэ дээрх зураг Тянь Ань Миний талбай дээр болж зэрлэгээр хядуулсан бослогын зураг байна ш дээ. Энэ танкны өөдөөс ганцаар очдог цагаан цамцтай зоригтой залуу хэн байсан болоо...
4. Битмин | 2008-07-18 14:24:58
Сүүлдээ эрзээнэн сумаар ч буудаагүй болж таарна.
Хэрэв цагдаа буудаагүй бол Монголууд гудамжаараа АК Винтов мөрлөөд явж байдаг болсым шиг байгаан.
5. UB | 2008-07-18 14:31:46
_________$$$$$$$$$$$$$$$$$$$$$__________
_________$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$_________
________$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$________
_______$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$_______
_______$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$_______
_______$$$$$$$"___"$$$"/___"$$$$$$$________
_______"$$$$"______"$"/_______"$$$$"________
________$$$$_______$/_______$$$$________
________$$$$______$$$$$______$$$$________
_________"$$$$$$$$$____$$$$$$$$"_________
__________"$$$$$$$"___"$$$$$$$"__________
____________$$$$$$$$$$$$$$$$$____________
_____________$"$"$"$"$"$"$"$"$______________
__$$$________$$$$_$_$_$_$$$$_______$$$__
_$$$$$________$$$$$$$$$$$$$_______$$$$$_
__$$$$$$$______"$$$$$$$$$"_____$$$$$$$$__
$$$$$$$$$$$$$$____"""""____$$$$$$$$$$$$$$ $$$$
"""$$$$$$$$$$$$$___$$$$$$$$$$$"""$$$" _"""
______""$$$$$$$$$$$$$_""$"""_
___________$$$$_""$$$$$$$$$$$$$___________
__$$$$$$$$$$$$$$$$$$_""$$$$$$$$$$$$$$$$$__
__$$$$$$$$$$""""___________""$$$$$$$$$$$"__
___"$$$$$"______________________""$$$$""___
_____$$$"_________________________$$$$_
6. MyyEp666 | 2008-07-18 14:57:19
Өчигдөр, өнөөдөр Ийгл телевизээр буудуулж нас барсан хүмүүсийн ар гэрнхэнтэй уулзсан нэвтрүүлэг гарсан, та нар үзсэн биз дээ. Бүгд байлдааны сумаар буудсан байна гэдгийг хэлж байна лээ. Бид шударга үгээ хэлж, төр засгаа нээлттэй шударга байхыг анхааруулах, шаардах эрхээ цагдаа нарт буудуулж алагдсан энэ 4 залуугийн үхлээр хаалгах уу, эсвэл энэ 4 залуугийн үхлээр цаашид хэвээр хадгалах уу гэдэг цаг мөч дээр ирээд байна. Монголын ард түмэн, та, би үнэн үгээ хэлснийхээ төлөө буудуулж үхмээргүй байна.Цаашид ч үр хүүхдийг минь буудах тийм нийгмийн тогтолцоо,төр засгийг үлдээмээргүй байна. Ингэж буудуулж, баригдаж хоригдохын төлөө бид 18 жил хэцүү бэрх амьдралыг бүсээ чангалан туулж, өнөөдөр өөрийгөө золиосолж тэмцсэн гэж үү? Харамсалтайгаар төрийн машины золиос болсон энэ залуусын сүнс хаа нэгтэйгээс нисэн ирж улс орноо харахдаа дэмий зүйлийн төлөө харамсалтайгаар амиа алдаагүй юм байнаа гэдгээ мэдэрч, тэгш шудрага монголын төрийг үзээсэй гэж залбирч байна. Та бүхэн ч гэсэн тэдний төлөө залбираарай.
7. bal25 (зочин) | 2008-07-18 14:59:51
Ontsgoi baidal zarlachihsan hotoor duuren tsagdaa humuusiig homroglon barichilj bhad ymar engiinhun buu uureed hun buudaad yvj bh yum bee??? Manai tsagdaa,Hu nam 2 icheesei bidniig teneg gj bodood bgaa yum bh daa. ard tumen chin bugd medej bgaa sh dee. Jiriin tsagdaa nar hurtel buudsan gj yrij bn lee. Mongolchuud mini yaj amidarna daa!!! Sain tsag hezee ireh bol!!!!!
8. embi | 2008-07-18 16:18:35
ХУ нам улаан цагаандаа гарч сонгуулийн луйвар хийчихээд одоо гарсан үр дүнг нь хүчээр батлах гээд улайрч байна
9. onon (зочин) | 2008-07-18 16:32:23
Энэ хулгайч тэгээд ингэж гарчаад ичихгүй тэр саарал ордонд ороод, би ард түмнээр сонгуулсан хөөн гээд суух байх да
10. gadaadaas bichij bn (зочин) | 2008-07-18 17:04:13
ene unen shuu bi demjij bn odoo 39 on bish temtseh heregtei onoodor toroor hedhen hun togloj bn sh de ted buh erh medliig gartaa avchihaad oorsdiin esreg yavsan bolgoniig dald chimeegyi horoodog baisnaa odoo il buuddag boloh n arai dendej bnaa bid udahgyi nutagtaa ochino temtsenee
11. orgil (зочин) | 2008-07-18 17:06:11
Iim amitadiig songoj bdag ard tumen bid ih haranhui baina da
12. Галавсай (зочин) | 2008-07-18 17:49:19
Уншихаар л уур хүрээд байх юм
13. мөөгий (зочин) | 2008-07-18 18:15:39
Ингэхэд ер нь Засгийн газар тэр даюарцан нөхдүүдийг шатааж устгаж туйлдаа хүртэл даврана гэдгийг яаж мэдэх байсийн бэ мэдсэн байсан ч жагсаал цуглааныг хориглох эрх байхгүй хориглосон ч ямархуу байдалтай ардын цагдаа нар дормжлуулсаныг хараа биздэ. Онц байдал тогтоож арай чүү дараа биздээ.. Онц байдлын үед галт зэвсэг ашиглахгүй бол яах гэж хууль гаргасийн.. хүн буудсан хүн буруудаж болно тэгвэл гаргасан хуулиа нэг хараадхаач... онц байдал гэж зүгээр ч нэг зарлаагүй юм шүү. Адгийн архичин, ажилгүй олхиогүй новшнуудад бүхэл бүтэн улаанбаатарыг устгах эрх өгөх байсиймуу???? Сонгуулийн луйвар л гэнэ... Одоо дахиад сонгууль явуулбал хэн гарахыг харий л даа ... Ардчилсан нам лав байхгүй болно. харин тэрний оронд тавих ёстой газар нь тавиад шүүхэд өгөхийг нь шүүхэд өгөөд ширээний ард ухааны цараар шийдсэн бол хэн ч ийм асуудал үүсгэхгүй л байлаа...
14. UB | 2008-07-18 18:43:40
Уюунлаг хүнүүс шдэ таануус хэхэ муухай доромжилж байгаа шүү хэхэ тэгээд нөгөө хэд нь зайлуул 10000 хан төгрөгнөөс болж ирээдүйгээ үгүй хийж байгааг нь өрөвдөлтэй гэдэг нь хэхэ
15. Wolf | 2008-07-18 18:50:05
Монголын байдал нэг л биш ээ.
16. Wolf | 2008-07-18 18:58:49
Та бүгд "Ямар сонгогч байна тийм гишүүн байна” гэсэн үгийг сонссон уу?Юу гэсэн үг вэ гэвэл хээл хахууль авдаг, хулгай хийдэг, улсын мөнгийг завшдаг, хүний мөнгөөр мөрийтэй тоглодог гишүүнийг гаргаж ирснээрээ та нарын хохь
17. B_b3 | 2008-07-18 20:48:02
yagaad l uuruusuu busdiig buruutgaj , haradaj sursan yum be? Yagaad MGL buh mergejildeer mergejliin bus humuus uneheer setgelgui ajilladag yum be? MGl d yag olj avsan mergejilee ineheer sain meddeg, unench ajildag humuusiig zuv shalguuraar gargaj irvel.....tur zasag, huuli , durem....bugd MGL d ardchilaliig buruu hugjuulj b.gaagiin gai...
18. altargana | 2008-07-18 22:12:35
Мөөгийд - энд ямар ч бослого цуглаанд оролцоогүй мөрөөрөө явж байгаад цагдаа нарт буудуулж амь үрэгдсэн хүний тухай ярьж байна. Эд хөрөнгө эвдэж сүйдсэн хүнийг зөв гэж хэн ч хэлээгүй байна.Тэд хуулийн дагуу хариуцлага хүлээдэг юм байгаа биз. Гар хоосон хүн рүү гал нээж залуу сайхан амь насыг хөнөөсөн хүн бас хариуцлагаа хүлээх ёстой гэж бид ярьж байна.
Яагаад хүний амь байшин барилга эд юмсаас дор байх ёстой гэж...хичнээн муу ч бай хүн л бол хүн байх ёстой, ямар ч эд хөрөнгөнөөс илүү үнэлэгдэх ёстой. Гэтэл төр засаг болоод чам мэтийн хүмүүс хохь нь гэж байна. Үүнимйг хэрхэвч дуугай өнгөрөөж болохгүй!!!
Тэр азгүй хүмүүс хэн ч байж болох байсан, чи ч би ч ...

Хэлж бичиж байгаа юмны учрыг олж байж агсраач...
19. Muugiiid (зочин) | 2008-07-18 22:26:25
Muugii chi ter udur bumbugur esvel 1r emeneleg esvel 40n myangatiin tend yavj baisan humuus barigdaj buuduulsan gedgiig medeegui yum uu. Talbai yuruusuu yavaagui humuus, zugeer l mashinaa tavih geed halit garsan humuus esvel yum sonirhison humuus, esvel zugeer neg piiv uujihaad harij yavsan humuusiig boroohoidohiig ni boroihoidood buudahiig ni buudaad achaad yavsan yum. Chi harin uuruu BITGII SOLIOR .
20. anand2008 (зочин) | 2008-07-19 00:33:30
Тэгвэл Италид өнгөрсөн долоо хоног Испанид амарч наргиж яваад хар тамхиа хэтүүлээд нэг испани эрийн гарт алуулсан хүүхний тухай бөөн юм болов.Улс даяараа босохнээ.Тэр хүүхэн нь болдоггүй гар байсан бололтой харваас.Тэр алсан залуутайгаа тэврэлдчихсэн зургийг харуулаад байгаа мөртлөө яаж тэр Италичууд шуугиж байна? Оршуулах ёслолыг нь хичнээн ч сүртэй хийв та минь. Хэдэн мянган хүн ч ирэв.Бусад газар янханыхаа төлөө яаж байна? Тэгэхэд сайхан монгол залуучуудыг маань буудаж алчихаад та нар яаж наадамдаж яаж баярлаж хөөрч чадаж байнаа?
Монголд хүний амийг юман чинээ боддоггүй болсон ийм төрийг, ийм тогтолцоог бий болгосон улс төрийн хүчнүүд зайлцан бай даа.
21. fabio (зочин) | 2008-07-19 02:12:16
hen turhirsan be? het uruusgul bichleg setgegdel bn. ezen ni tsaad ezen ni hen be? unendee munhaguud baisan shuu dee. ardchilal gedeg anarhism bish.
22. fabio (зочин) | 2008-07-19 02:14:03
buuduulahguin tuld huulia sahiyaa. muuch gesen huulitai biz dee bid. USA-d er ni baruund umch ruu ni haldval shuud buudaad zubddug biz dee?
23. fabio (зочин) | 2008-07-19 02:16:37
21-r hund chi hudlaa bichij bn. buduulsan 3 nuh UB-n zuun hoino Petrovis-n oiroltsoo baisn sh dee. uragshaa zugataagaad 1-r emnelgiin tend unasan hunii ami hairanch gesen huulia hundleegui hunii gar hul bolson munhag avirlasan ni buruu
24. fabio (зочин) | 2008-07-19 02:22:13
13, 14, 15 arai l golchtoi uhaalag bichjee. ter ulangassan munhaguud baishingaa shun garch amjaagui bol bugdiig ni shataah baisan biz dee? elbegee magnai nar tegj urialsan biz dee? HU namyg gazryn hursnuus arch gej Jagaa bas nemerlesen. munhaguud guitsetgesen. ugui gej uu? yamarch hamaagui zam deer baisan mashin shataagaad, tsagdaag heden talaas ni hair nairgui janchij baisan biz dee? ted hun bish uu? elbegee hamgiin gol buruutan. saya suudlaa tavij ugluu. AN tsevershih bh gej naidaj bn
25. alchemist | 2008-07-19 02:28:20
ene talbai deer bolson eserguutsliin jagsaaliin uyeer uregdsen heden zaluus zugeer oorsdoo sain duraaraa amia horlochihson um bish uu? uhsenii hohi amidiin zol boldog zevuun horvoo um da te
26. Lim (зочин) | 2008-07-19 03:29:39
bi deerh tanknii oodoos gantsaaraa zogsoj bui hujaa zaluugiin video-g Tuvdiin 3 sariin boslogo-iin uyer olj harj bsan. Mongol dahi 7 sariin 1-nii medee-geer galt zewsegeer buudsan gedegiig sonsonguut nadad shuud tanknii omno gantsaaraa zogsoj bsan ene zaluu nudend buuj bsan. Choijilsuren geed Uvsiin luivar n videogoor batalgaajsan baagie-giin esreg bugd niileed ene video-g batalgaa bolgood erhiig n tudgelzuuleheer gomdol gargah heregtei bna. Iim batlah barimt bhad zugeer bugdeeree guilgej haraad sanaa onoogoo helehees gadna uuniig ashiglaad erguuleed ter huniig zogsooh heregtei bna. Alban yosoor orgodol gargaval bi demjij gariin useg zurahad belen shuu!
27. ХЭнхэГэнДэн | 2008-07-19 03:34:11
ёооё энэ сэдвээр дахиад бичихгүй өөрийгөө нэрвтүүлэхийн нэмэр гэж бодож байсан чинь одоо юу болоод байна аа. Тэр цагдаагийн газрын дарга, С.Баяр болоод эрхэм бидний төлөөлөл болсон УИХ-н гишүүд тэр хэдэн залуусыг хэн нэгэн үл мэдэгдэх хүмүүс дүйвээнийг далимдуулаад буудуулчихсан л юм ярьж байхийн. Нотлогдоогүй байгаа нь үнэн. Ийм үед хэн нэгнийг шууд буруутнаар нэрлэх нь онолынхоо хувьд зөв биш гэдгийг мэдэж байна. Гэхдээ энэ хэрэг бол зүгээр нэг муу эрүүгийн хэрэг биш шүү дээ. Энэ бол ардчилсан эрх зүйт төр засаг, ард түмний эрх чөлөөний эсрэг тийм л байж боломгүй явдал байсан. Тэгтэл зүгээр нэг оймс бандаажны хулгай ярьж байгаам шиг хандаж байгаа нь хэн нь хэн бэ гэдгийг харуулаад байна. Одоо энэ янзаараа бараг нөгөө эсрэг хүчин гүйж ороод буудсан ч гэж гөрдөж магадгүй шинжтэй.
Одоо тэр мөрдөж байгаа Улсын Прокурорын дэргэдэх мөрдөн байцаар алба үнэн шудрага, улс төрөөс хараат бус хийж байгаа гэдэгт ч итгэж чадахгүй байна. Мөрдөн байцаалтын явцад мэдээлэл өгөхгүй гэж ам таглах л байх л даа. Ийм олон гэрчтэй, баримттай байхад бас ч илрүүлчихэж болмоор л юм. Хэн гэдэг нь ерөнхий логизоороо ойлгомжтой шүү дээ. Онц байдал зарлачаад байхад хамгаалалттай бүсэд буу үүрээд гүйж байх энгийн иргэн байх уу. Тийм л гэнэн ч гэмээр мангар юманд итгүүлж байна залуусыг. Ер тэгээд эх орон маань нэг намын дарангуйлагч систем, түүндээ үг дуугүй үйлчилдэг төр засаг, ард иргэдээс төрийг илүү , төрөөс илүү нам дээдэлдэг тийм л ардчилалын үнэт зүйлсийг үгүй хийсэн тийм ёс жаяг тогтчихлоо. Иргэд нь эрх чөлөөтэй гэж байгаа ч зүрхэндээ айдастай , хэн ч буулгаж авч чадахгүй тийм мундаг хүчтэй төр бий болчихожээ. Ерөнхийлөгч маань ч үүнийг хүсэж байгаа нь илэрхий . Юуны учир төрийн хар хүн болох ноён Багабанди, ард түмний соён гэгээрүүлэх оролдоод байдаг Баабар, Ганхуяг гэх мэт хүмүүс улс төрөөс ангид оршино вэ.
28. ХЭнхэГэнДэн | 2008-07-19 03:41:33
энд яахаараа зарим залуус ийм гэнэн ч гэхийм уу өчүүхэн байдаг юм бэ. Мөөгий , Фабио гээд юу вэ та 2 т үг хэлээд ч ойлгохгүй болчихсон илжирхий толгойтой шивэр хөлтэй арчаагүй дуракууд. нүүрээрээ уулзаж ийм юмнуудыг ямархуу гарууд байдгийг нь харах юмсан бүүр дургүй хүрчлээ. ядаж байхад энэ блогын үсэг үхэж байгаам шиг үнсэн саарал уншихад хэцүү юм . зүгээр хар болгочоосой билээ
29. ХЭнхэГэнДэн | 2008-07-19 03:49:29
Дэндүү их уур хүрээд байна аа дурак. Төр төмөр нүүрээ хэдэн муу бухимдсан иргэддээ харуулаад байвал ч энэ улс байхгүй болоод түүх болчихвол бараг дээр. үнэхээр бухимдчихлаа.
30. td_2d | 2008-07-19 04:05:41
Угаасаа л анх ингэж гарж ирсэн болохоор нь л хүмүүс уурлаж эсэргүүцсэн юм шүү дээ. Харин тэрийг нь ХУ нам болон Энхбаяр шууд хүчээр дарж байдаг. Тэд албаар тйим байдал үүсгэж байдлыг өөрсдөдөө ашигтай болгосон. Өмнө нь хэдхэн ахмад жагсаал хийхэд хэдэн зуун цагдаа хамгаалдаг байсан бол тэр үед 20-30 хүрэх үгүйтээл цагдаа байсаншд.Fucking ridiculous
31. zochin (зочин) | 2008-07-19 06:21:55
Humuus HU namiig l buruutgaad bh yum Neeh sonin....
Ter Batzandan, Magnai ,Elbegdorj, IX-namiin Enhbat nariig l golloj shuumjleech dee.
18 jiliin omno "Tsedenbaliig Tsaaziin tavtsand " geed l orilj bsan shigee...Elbegdorj "HU namiig gazartai tegshilie l " geed orilood bsan biz dee. Ardchilagch hunii amnaas iim ug garah uu?
Batzandan, Magnai nar ni bur goroolchihson.
Ternees chini l uudeed tend bsan humuusiin tsos ni hoorch bdal hyanaltaas garaa biz dee...Galdan shataaltiig zogsooh gej ochson galiin mashiniig hurtel oruulahgui tiim munhag ard tumen gej bh uu????
Tegeed l ontsgoi bdal zarlaa biz dee.. Ternees uudeed buudaltsaan boloo biz dee... yamar getsuutei yum oilgohoo baichihsan, Unen hudal Zov buruug yalgahaa baitsan, hamuurtsan, tuilshirtsan ard tumen geheeree iim bdag bna aa...Hoorondoo yag l honi chono shig terseldene...Yamar ch ev negdelgui... Hyatad uls hogjood bna geheer esregeeree Hyataduudiig omoorloo Tovdod yu bolsoniig medeegui yum uu geed l shuumjilne...neeh sonin... Han Chinese Tovd 2 bie bieniihee esreg bossoniig yariagui,,,Mongolchuud Mongolchuudiinhaa esreg zogsoj bgaag helj bgaa bolohoos,

Sayanii uimeeneer ter ulangassan humuusiig zugeer l haraad suuj bh bsan yum uu???? Zugeer baij bgaad oshoo olon hun gemtej , uhej uregdsen bol , HU nam yu ch hiigeegui, ard tumnee hamgaalaagui geed l bas haraalgah uu?????
Hucheer darahgui oor yah yostoi yum, Eveer yariad heleed yu ch oilgohgui bgaa humuustei chini./..... Yooy bur savalgaatuulchih yum aa....
32. ХЭнхэГэнДэн | 2008-07-19 06:52:37
Миний дээр байгаа зочинд

7 сарын 1 ний явдлын шалтгааныг хайна гэвэл энэ мөд дуусахгүй урт юм болно. Ганц Ху намаас шалтгаална ч гэж юу байхав. Мөн Элбэгдорж. Магнай мэтийн гаруудын уриалж хашгирсны төлөө тэнд эрсдэлтэй нөхцөлд чулуу бариад гүйнэ гэж ч хаана ч байхгүй. Шалтгааныг үнэхээр мэдмээр байгаа бол энгийн иргэн хүн энэ засаг төрийг барьж байгаа эрх баригчдыг үзэн яддаг болсон байна, Тэднийг алахад ч бэлэн болчихсон байна энэ ард түмэн. Тийм болоод ч хайр найргүйгээр тэр байшинд хандсан энэ бол зөвхөн сэтгэлийн хөдлөлийн л илрэл. Чи үнэхээр асуудалд дүн шинжилгээ хийх ухамсартай залуу хүн юм бол яагаад нийт иргэд ийм төрдөө итгэх итгэлгүй, эрх баригч гэхээр бүдүүн ихэмсэг дарга нараар төсөөлдөг болсныг мэдэх үү. Товчоор хэлбэл энэ нийгэмд шудрага бус байдалд дэндүү автаж. Энэ байдлыг өнөө эрх баригчид маань өөрсдөө эхлүүлж, өөгшүүлж тэндээс ашиг олдог тийм болсон гэдгийг хүн бүр мэдэж байна. Энгийн шудрага иргэн хүний орон зай улам багасаж байна ядуурч байна. ийм болоод хүмүүс бухимдаад байна. яалт ч үгүй энэ нийгэм үасаг төр болохоо байчихаад байхад хэн нэгнийг нь өмөөрөх, нөгөө талыг нь илтэд буруушаах яав ч зөв биш. ер тэгээд Төрийн эрхийг Ху нам гуай л хэрэгжүүлж байгаа. буруу бодлого, буруу үйл ажиллагаа , хяналт гүй засаглал энэ бүгдийг тэд хүсэж байгаа нь улам тодорхой болоод байна сүүлийн хэд хоногийн хийж байгаа үйлдлүүдээс нь харахад. Эхлээд төр өөрөө хариуцлагатай байх ёстой. төрд байгаа луйварчдаа аль нам гэдгээс нь ялгахгүйгээр салгах л хэрэгтэй , үнэхээр тэгж чадвал ард түмэн гэдэг чинь тэнэг биш учраас аль зөв байгааг Ху нам Ардчилсан нам гэж туйлшралгүйгээр аяндаа дэмжээд явчихна. Зөв юманд бурхан хүртэл хайртай байдаг юм. төрийн төмөр нүүрийг харуулаасай, буудахгүйгээр яаж тэр хулгайч нарыг чинь тараах байсан гээд байгаа хүмүүсийг үнэндээ ойлгох арга алга. Би хүнийг доромжлох дургүй бас мэдэмхийрэх ч дургүй . гэхдээ хэлж байгаагаа мэдэж л ярих хэрэгтэй . Хэзээ ч ардчилсан төр иргэдийнхээ өмнөөс буу шагайдаггүй юм шүү.
33. chatsarganii but (зочин) | 2008-07-19 09:47:02
Mongol orond tor zasag gej baihgui bolsoon, 1999 onoos hoish. Ongorson 7 sariin 1-nii uimeen bol olon taltai.Sonirhogch buh taluud uuniig hussen, Eronhiilogch, tuunii ard baigaa huchin, MAX namiin shine udirdlaga, Ardchilsan nertei nam, za tegeed busad jijig nam, olon niitiin baiguullaguud bugd hussen. Songuuliin dun bol erdoo shaltag ni.Songuuliig luivardsan uu gevel luivardsan, garsan geed baigaa 66 hunees 15-20 ni jinheneeree garsan, busad ni bugd zohion baiguulaltaar garsan, zohion baiguulagch ni Songuuliin eronhii horoo. Huchnii baiguullaguud sanhuujiltee, udirdamjaa haanaas avsan be gedeg sonin.
1. Russia
2. China
3. West countries
4. Zasaglal solih sonirhol buhii subjectuud, N.E, Undesnii nam, BNN, MAXH, shine tsagiin luivarchid-bayachuud, Orosiin horongotnuud- Bazovyi element g.m.
5. Sanalaa luivarduulsan jiriin songogchdiin eserguutsliin hodolgoon.
34. c (зочин) | 2008-07-19 10:57:03
edgeer huchin zuiluud deerh uimeen samuunii shaltgaan ni bolson bolov uu.
Mongoliin songogchid, jiriin ard humuus zalhaj baina, bidnii onoogiin baigaa niigmees. baigaa niigem maani ardchilsan nertei bolovch achir deeree dictatur, bulegleliin zohion baiguulalttai niigem bolson bolohoor ter. BatUul gishuuntei sanal niileegui neg asuudal baina. ard tumniig hagaraldan butargahguin tuld chuulganiig haalttai hiine gedegtei. neelttei baihaar ner tord durlasan tolgoigui humuusiin bodit uneniig, busarmag zanalhiilliig ter songoson humuus ni medeh baisan yum. Gundalai, Arvin, hurelsuh, Bayartsogt, Sharavdorj metiin hoosn tolgoinuud hutsaj ogoh baisan.
Mongol uls Ardchilsan uls mon uu gedeg asuult zui yosoor garch irj baina. Oorsdiin huviin erh ashgiig deeree tavisan 76 luivarchin, manuuhainuudiin negdel, uls orniig gantsaaraa daramtlan zahirah huseltei eronhiilogch, uhaan muutai uvaigui ulaan hahuulichid buhii zasgiin gazartai, urdaas ireh odortoo itgelgui, olon zelmeg buhii hun amtai/80% ni/, iim l oron baina. Tenesen sumand onogdson ch emnelgiin tuslamj avahaas aisan ard tumen hoorhii.
Dahin huvaarilalt, shine zaluu ue garch ireh avaas baga zereg goridlogo teeh yum.
35. X (зочин) | 2008-07-19 13:20:11
End Hu nam ali esvel ANiig demjih shuumjileh dee bish. Hunii amiig cuhuuhen tudii unelchiheed baigaa tuhai yarijiin gej oilgoj baigaa. Hunii ami gej neeree neg morin huuraas hyamdhan gej uu? Hunii ami gej hu namiin tsagaan baishingaas hyamdhan gej uu? Duchin mynagatiiin ailuud bugd l harj baisan shdee tsonhooroo. Shuniin durvun tsag hurtel AKiin duu tasraaguig, humuusiin hashiraltah chimeeg sonsooguid. Humuusiig yaj boroohoidood yaj achij yavsang buh l humuus harj baisan. Getel yunii chini gerchgui yaria, buh hun harsan bugd gerchtei.1 r emnelegiin emch suvilagch nar bugd harj baisan. Yagaad ted nariig gercheer duudahgui baina? Novshnuud hergeer gerchgui bolgoj dald oruulah gej baigaa yum. Novshnuud hereg hezee ch huuchirdaggui gedgiig meddeggi yum baihdaa. Uursdtuu ashigtai huuli gargaj MI8, Hongor, Muzein ed baraag shamshigduulsan, Gadaad passport huuramchaar uildsen gsn gemt hereguudig bugdiig ni hergesgehgui bolgoson novshnuud. Shuuh tsagdaa uls tur buhii l tuvshinduu mafijsan durakuud
36. moogii (зочин) | 2008-07-19 18:21:17
чи яг тэр нөхрийг нь буудаж байхыг нь харсан уу? харсан бол өөр хэрэг, зүгээр явж байгаа нөхрийг онц байдал тогтоосон нэрээр буудаж байна гэдэгт тэнэг хүн ч итгэхгүй... болоод үз дээ цагдаа хүн зүгээр байсан хүний алсан гээд.. ямар үндэслэлээр яах гэж хүн алахад ихээхэн зориг хэрэг болноо доо.. үүнийг харин буутай дээрмчин бол өлхөн хийнэ.. ялангуяа 7 дугаар сарын 1-ний өдөр тэнд байсан новшнууд.. нэг хоёроор биш хүн чадхийлгээд түүнийгээ цагдаад тохож тэр нь цаашлаад засгийн газар МАХН буруутай юм шиг харагдуулах гэсэн олон нийтийн санаа оноог өөр тийш нь харгис аргаар эргүүэх гэсэн бодол байгаа эсэхийг хэн мэдэх юм бэ үүний тухай хэн ярьж байгаа юм бэ? Ядаж үнэхээр гэмгүй байсан уу яг хаана буудуулсан цагдаагийн буу мөн үү гэрч бий юу гэдгийг яг тогтоогоод тавьчихсан юм байна уу?
37. ХЭнхэГэнДэн | 2008-07-19 23:39:42
Мөөгий чи зүгээр тухайн үеийн нөхцөл байдлыг төсөөлөөд үз дээ. онц байдал зарлачихсан, хаа сайгүй цагдаа цэрэг хөлхөлдөж байхад энгийн баагий калибрь мөрлөөд явж байх уу. Нөгөө талаасаа буутай дээрэмчин яах гэж ийм юм хийх үү . хүн алж зугаацах гэж үү. за тийм болог . хэрвээ үнэхээр тийм байсан бол энэ маргааш нь гэхэд л илрээд бүх хэвлэл мэдээллийн хэрэгслээр биднийг уйдтал нэвтрүүлэх байсан. Энэ хэрэг илрэхгүй удах тусам эзэн нь хэн бэ гэдгийг л тодорхойлно доо. Мөөгий чи бас өөртөө яасан итгэлтэй залуу вэ. тэнд байсан залуусыг новшнууд, буудсан этгээдийг буутай гудамжны дээрэмчин байсныг чи харсан юм уу. чиний асуултыг өөрт чинь эргүүлж тавья даа.
38. Zochin (зочин) | 2008-07-21 03:42:31
Zolbin BB, diversity bolon Ugee helj boloh uu? Zugeer yariltsaj boloh uu?-g bichsen humuust:

USA-d mash olon oron gerguichuud bdag. Manai tarahseiniihnaas yalgarah yumgui, zarim ni bur doloon dor. Haruudiin horoolol manai ger horooliinhonoos iluu ayultai yu gehees iluu garaad deerdeed baih yumgui shahuu. Tsagaanuudtai haritsuulahad haruudiin amijirgaanii tuvshin mash dooguur.
Deer ni USA-iin uls tor bulhaitai yu gevel bulhaitai... udam damjsan hedhen bayachuudiin medeld bdag uu gevel...unen... Lobby hiihdee garguun, ochnoon terbumaar ni horongo zardag....
Getel Obama ene baidlaar dalimduulan uls tor hiij, toriin erhend garahiin tuld ter yaduu zuduu oron gerguichuud, haruudiin horoolliinhiig bugdiig ni daguulaad Bush-iig namtai ni hamt gazartai tegshilie geed tsagaan ordon ruu dairval yu boloh ve???
Bugdiig ni buudna...

Getel USA-g divaajin yum shig, Mongol l gej bolohoo baitsan gazar yum shig, tegeed ter buhend gantshan HU nam buruutai yum shig hun amitnii tolgoig erguuleed hoorond ni hagaralduulah yum bicheed baih hereg bna uu? geed bgaa yum...
Mongol ruu HU namiig chini gazartai tegshleed ogie gej Hyatad dairsangui, Oros dairsangui, Americ dairsangui.. Mongolchuud Mongolchuud ruugaa l dairlaa... Getel haa bsan Hyatadad Tiananmen-ii talbai deerh tanktai zuragiig tavij ter buhniig Mongold bolj bui zuiltei zuirleed buruutan ni HU nam geed baih yamar ch utgagui yum.
USA-d sayahan uhamsar doroi negen dongoj torson huuhdee uutand boogood hogiin savand hayasan baisniig olson bna lee. Ter huuhed azaar amid garchee...
Niigem ni yaj hariu bariv: Ter huuhdiig olson huniig er durdaj shagnasangui. Emchilsen hen negen emchiig altan gartai ariun tsagaan halaadtai emch gej er duugarsangui. Harin ter huuhdee hayasan eh etseg 2-iig mash hurdan olj huuliin hariutslaga huleelgeh heregtei gedeg deer hichneen ch udaan yariv...
Manaid bas iim yavdal gardag.
Manai niigem iim yavdald yaj hariu baridag ve::: Huuhed amid garval hogon deer hayasan etseg ehiig ni barag dursdaggui.. Nogoo l amiig ni avarsan emchiig Altan gartai, gui ee bur eroosoo horvoo delhiid gantshan ariun uilst emch geed l magtaj eheldeg, Hervee ter huuhed ami garch chadahgui bol tsagaan halaad nomorson aluurchin, altan gargui ajlaa hiih chadvargui geed ter muu emchiig baih suuh gazargui boltol ni haraana.
Tiimees l tuhain niigemd amidarch bui humuusiig huvi huniih ni hogjil talaas ni ch harsan tuhain niigemiin ediin zasgiin hogjloos ni ch harsan tes 2 oor ertontsiig hoorond ni yag odoo tsag deer haritsuulj ni gedeg eroosoo utgagui zuil yum. Nogoo Swedend ochood masters degree-geeree Sweden Mongol 2-iin hogjliig haritsuulsan sudalgaa hiine geed bagshdaa amaa uduuldeg emegtei shig..
Harin 2008 onii Mongoliig 1800 onii suulcheerh USA-tei haritsuul gesen bol yalanguya gar argaar alt olborloj bgaa ni...erh medeltenuud yaj mongonii hoinoos ulairch ard tumnee turhirch bgaa ntr geed zarim neg ijil tostei yum garna.... Getel Mongoliig USA-tei haritsuulaad oid toorson hunee oloh geed USA ongots ilgeej bhad Mongol gej yavaa geed duu aldaad amitan hunii tsos hoorgood baih eroosoo utgagui. Nogoo Dorj-iin ehner bulgan malgai avaad omschihoj gesen uurandaa bulgan malgai avch ogoh chadalgui nohroo shanagaddag Dulmaa shig...
Yadaj manaid huvi hunii hogjliin tuvshin/uzuulelt USA-iinhtai ijil tuvshind bsan bol bid ingej bie bienee alna shudna, chi uh , ter hat, horstei ni tegshilie geed l honi chono shig hoorondoo hereldej suuh uu? Hun avrah yostoi ongotsooroo IH-iinh ni gishuun uneg tuulai hooj yavaad unagah uu? AN-iin IX-nuudiin udirdagchid gedeg utgaaraa Ardchilaliin ilerhiilel boloh yostoi humsuud ni oorsdoo yaduu zuduu , gedes tarhi ni 2laa hooson bgaa irgedee ashiglaj tor barij bgaa nam ruugaa dairah uu?
Esreg nam ni hichneen muu bailaa geed,,,,jagsaal tsuglaan zohion baiguulj niigemiin buhimdaliig ashiglaj esreg namaa darj aviya geheesee iluu asuudal bval tuuniigee huuliin hureend shiidie gej boloh bsan shuu dee. Uunii tuld l undsen huulia 1992 ond batlaa biz dee……..Ter butehgui manai huulichid chini avilgach yum chini gej uu? Orshin togtnoh geed zutgej yavaa buhel buten apparat-iig dotor ni ajilladag gants neg ul buteh huneer tosooluulen oilgoj eroosoo bolohgui… Batalsan huulia esreg nam ni mordohoo baig l dee.. Harin Ardchilaliin toloologchid oorsdoo huulia dagaj mordoj, tuundee hyanalt tavij, oorsdoo ter huul heregjih hoshuureg ni baij, ard tumendee ulger jishee bolohiin orond devhreg shig harsan bolgon ruu gaa uscheed, alna hyadna geed muihar munhag bhiig urialaad baihiin. Endees manai huuli erh zuin orchin shal tuuhiigeeree bgaa ni haragdaj bgaa bizdee.

Communizmiin etseg gegdeh Karl Marx-iin "Capital" zohioliig yagaad delhiin erdemten merged mash ondoroor uneleed bgaa yum be????? yalanguya Americiin erdemted yagaad ter nomiig orchuulaad, bur hesegchilj dugneed yu ni zov baiv, yun deeree buruutav geed zadlaad shinjleed avah yumaa avaad bgaam be? "Komunist Namiin tunhag bichig"-iig bas yagaad philosophiin songodog buteeluudiin shildeg ni geed shuteed unshaad, tendees ni avahaa avaad bgaam be?
Ted yagaad ene nomnoos communizm unerteed bna geed galdan shataaj gazriin gavaar oruulahiin orond orchuulj hevleed tugeegeed hun torolhtonii oyun uhaanii shildeg buteeluudiin jagsaaltand oruulaad bgaam be?
Getel HU namiinhaniig Kommunist-uud Fashist-uudtai zuirleed l uzen yadaad bh yum.. Huneer zuirleh yum bol ene 3 chini tes ondoo gazar osch torson, tenger gazar shig zoruutei humuus...Stalin Gitler 2 budiluulsan ni bii…ter 2 –oor negen Mongol hunee tolooluuleed zuirleed , nogoo Mongoloor ni uzen yaduulaad, esreg ni turhiraad baih hereg bna uu??? Iim buruu uzel gazar avsanaar ni manai ardchilal / humuusiin uhamsriin tuvshin yamar hemjeend bgaa ni haragdaj bgaa bizdee.

Odoo 18, 19-r zuun bish.. 21-r zuun... Delhiitei holoo niiluulehiin tuld ter HU namiin avilgachid geed bgaa humuus (AN-han ch bas avilgach biz dee) chini AN-aar gazartai tegshluuluulsen tegshluuleegui ayandaa ustaad ugui bolchihno...Huuli durem ch ter chineegeeree changaraad irne. Elbegorjiin hoshgiruulaltguigeer Ardchilal ooroo togtood irne…Uharch bus uragshilj yavaa tsag yum hoino…Ternii hoorond yund ingej bie binee chono nohoinoos dor uznem bee????? 2.5 sayauulhanaa baij….
Hoorondoo hemleldej suuhiin orond urdah ajlaa dor burnee sain hiigeed huseed bgaa ter huvi nemree yadaj sain saihan daruu tolov uhamsar ondortei hun bolj tolovshood eh orondoo oruulal daa.
Negen nert ediin zasagch: "Mongo uul ni neeh chuhal ed bish yum bgaam sh dee. Harin onogdson ajlaa mash sain hiij chaddag bhad hamag uchir bgaa yum" gej helsiimdaa.

Zolbin BB-d "HU namch bai AN ch bai garaad l iddeg, ideg l dee... Tertee terengui ter humuus chini idsen uusanaa avaad uhehgui ni oilgomjtoi, yamar negen baidlaar Mongold horongo bolood l uldene sh dee" gedegiig argaa barahdaa l helsen yum...
Diversity-d “200 oron, 216 oron, 50 oron gej margaj baihiinhaa orond unshsan nomniihoo neriig heleed ogdoo” gesen bol chi aria l ardchilagch hun shig sonsogdohoor baina !
39. ХЭнхэГэнДэн | 2008-07-21 23:42:05
Zolbin BB-d "HU namch bai AN ch bai garaad l iddeg, ideg l dee... Tertee terengui ter humuus chini idsen uusanaa avaad uhehgui ni oilgomjtoi, yamar negen baidlaar Mongold horongo bolood l uldene sh dee" gedegiig argaa barahdaa l helsen yum...


би зөнөөд байх шиг байна аа. Даашкааг бичсэн байна гэж хараад түүний блог дээр баахан далчганичихсан хэ хэ өөрөөсөө иччихлээ туучий ....
40. duu (зочин) | 2008-07-22 01:59:31
http://www.youtube.com/watch?v=Eeawig2PL2g&feature=related

http://www.youtube.com/watch?v=jTSThf8kJdM&feature=related

http://www.youtube.com/watch?v=RmDJzydxaiw&feature=related

http://www.youtube.com/watch?v=Tzj6NbGXjGc&feature=related

http://www.youtube.com/watch?v=rDZj_zPpE3Y&feature=related

http://www.youtube.com/watch?v=NgumhnmWNk8&feature=related

http://www.youtube.com/watch?v=NK2HRqZCKa0&feature=related

http://www.youtube.com/watch?v=qSq-XwINmzE&feature=related
41. ice skater (зочин) | 2008-07-22 03:58:46
Mongol ohiduud hezee neg tsagt eden shig gulgana gej bodoj bna.

http://www.youtube.com/watch?v=LzJ6Z8L4ORk&feature=related

Ene jagsaaltand bas bichigdeh bolno....

http://goldenskate.com/directories/fanpages/ladies.shtml
42. Khongor_Ts | 2008-08-02 01:45:12
Сонгуулийн үйл ажиллагаа бульхаатай болсон нь хэнд ойлгомжтой. Тийм болохоор л үймээн самуун болсон. Сүүлдээ олзонд шунасан танхай залуус л үлдээд түймэрдэн шатаах, эвдэн сүйтгэх ажил хийсэн. Овоо босгоогүй бол шаазгай юунд суухав. гэдэг шиг сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулсан хувьсгалт намын тэр хэн нь ч юм энэ бүхний шалтгаан болсон. Мөн эсгий хийх газар нохой хэрэггүй. гэгчээр үймээн самуунтай байхад юугаа хийгээд тэрүүгээр яваад байсан хүмүүсэв дээ тэр гэмгүй гээд байгаа баригдсан хоригдсон хүмүүс. Миний танидаг хүмүүсээс тэнд очоод байдал эвгүй болохыг нь мэдрээд л бүгд тарцгаасан байлээ. Гэнэт л цагдаа ч байхгүй эл хуль болчихсон гэсэн шд. Тэр үед л харих хэрэгтэй байсан байхгүй юу. Тэрний дараа онцгой байдал зарлаад л тэнд байсан бүх хүмүүсийг баривчилсан гэсэн. Аргагүй шүү дээ. Улсын үнэтэй цайтай эд хөрөнгийг устгаж байгаа хүмүүсийг болиулах нь зүй хэрэг. Хувьсгалт намын байрыг шатаачихаад л тэгээд харьчихгүй юугаа хийж тэндээ байж байсан юм. Тийм болохоор хоригдож байгаа хүмүүс ч гэсэн өөрсдөд нь буруу байгаа байхгүй юу.
43. tseehii | 2008-09-15 17:18:04
хүмүүс үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй. харин ард түмнийхээ өөдөөс буудна, иргэдийн амь насыг хохирооно гэдэг чинь ямар аймшигтай гэмт хэрэг вэ.
44. my idea (зочин) | 2008-09-21 21:06:20
MUUGII, Fabio, 31dehi zochin nartai 100% sanal neg bn. onts baidaliin daraa elbegeegiin harmand buunii hongio bn geed yrij bsan. tiim boginohon hugatsaand yagaad elbegeed sumnii hongio baiwaa gdg ni bas ih l sonin bgan... tsagdaa nar bish oor zohion baiguulaltai humuus iim zuil hiisen baij bolno. ZolbinBB chi boddoo engiin hun buudah bishee hu uur uls turiin zorilgoor ard tumnii tolgoig erguuleh gej zoriudaar hunii amiar naadsan baij medne naad erh medletenguud chini.yalanguiya ter elbegee ih sejigtei bgan.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.