Хариуцлага ( шудрага ёс нь байх газраа байх л юм даа )

Шудрага ёс нь баян хоосон хүчтэй хүчгүйд адилхан үйлчилдэг улс бас л байдаг юм шиг байна аа.
USA -n New York мужын амбан сайд захирагч Eliot Spitzer гэгч нөхөр биеэ үнэлэгч худалдан авсан шалтгаанаар АНУ-даяр шуугиан дэгдээж хэдэн сарын өмнө өөрийнхөө хүсэлтээр мужын захирагч байх үүрэг албанаасаа ёс суртахуунтайгаар салах ёс гүйцэтгэв. Яагаад ёс суртахуунтайгаар гэж байгаа юм бэ гэхээр, Иймэрхүү үйл явдал АНУ-д болсон тохиолдолд улс төрийн эсрэг нам нь эсвэл өөрийнх нь нам нь тэрхүү хэрэгт холбогдогч гишүүнийг түрүүлж ''Impeach'' буюу тэр мужид харяалагдах гишүүдийн дийлэнх саналаар үүрэгт ажилаас нь албан хүчээр сулладаг бөгөөд эл шийдвэрээс урьтаж хүн чанар, ёс суртахуун гарган өөрийн огцорох шийдвэрээ гаргах нь нийт гишүүд улс төрчидийн дунд хэвийн үзэгдэл болж буй билээ, үүнийг л би шудрага бас хүн чанартай буулт гэж хэлээд байгаа юм.
Хамгийн сонирхолтой нь Spitzer гэгч амбан захирагч маань өөрийн хөрөнгө, мөнгөөр хүүхэн авч тансаглаж байгаад баригдаад иймэрхүү асуудалд орж байгааг давхар дурдах хэрэгтэй болов уу тэрнээс бус манайхан шиг улсын хөрөнгийг арван хэдэн тэрбумаар нь идчихээд тэрнийгээ гайхуулах гэсэн юм шиг казинодож эсвэл хүүхэндэж яваагүй л байгаа юм. Энэхүү амбан захирагчын хувийнх нь нууц данснаас мөн нэгэн нууц данс руу их хэмжээний мөнгө байнга гүйлгээ хийж байхыг нь тагнуулын газар болон холбооны мөрдөх товчоо нь анзаар ч манайхаар бол хахуулийн хэрэг байж магадгүй гэж шалгаж эхэлсэн байгаа юм гэтэл юун хахуулийн үүр уурхай, мань хүн хүүхэнд дуртайгаас гадна биеэ үнэлэгч бүсгүйчүүдэд бараг 80 гаруй мянган доллар зарцуулсан баримт нь гарч ирж тэр нь олон нийтэд хүрсэнээр нэртэй улс төрч, шүүгч, ирээдүйд ерөнхийлөгчийн сонгуульд ч өрсөлдөж болох алдар нэр нь өсөж яваа улс төрчийн ирээдүй нэг мөсөн нуран унав.
Хариуцлага гэдэг юм сайхан байгаа биз, энэ хүний муу муухайд дурлаж сайн муухайг нь дуудах гэсэндээ бус харин энэ оронд байх хариуцлага гэдэг чухал юмны өчүүхүн зухас хэсэгээс Монголчууд та бүхэндээ хүргэх гэсэн үүднээс бичлээ. Харин манайд яадаг билээ, Улсын онгоцыг хувийн албандаа унаж үнэг чоно хөөж явж байгаад унагачихаад огцорох нь битгий хэл зөөлөн суудалдаа тухалж суугаад л байдаг улс бий шүү дээ, Мөн буруу тушаал өгч эрдэнэт хүний амийг арван хэдээр нь авчихаад бас л зөөлөн суудалдаа тухлаастай, Улаанбаатар хотыг хорт утааны талбар, хогийн цэг, ямар ч хот зохицуулалт гэх юмгүй шамбааралдсан шавар амбаар шиг болгочихоод, ерөнхий сайд УИХ-н гишүүн болоод л яваад байдаг улс бий. За тэр хэдэн хүүхэнтэй унтаж хэвтсэн хэдэн хүнээс хүүхэдтэй болсон нь бол бүр ч чухал бус байдаг байлгүй дээ. Улс орон бохирдоно oо гэж.
Манай Монголчуудын ихэнх нь АНУ-н ерөнхийлөгч Билл Клинтон-г хугацаагаа дуусгаад ерөнхийлөгчийн суудалаасаа буусан гэж үздэг, Яг үнэндээ тэгээгүй юм шүү дээ. Хуулийн дор худал хэлсэн, Моника Лэвински гэх бүсгүйн хэрэг тэр тусмаа Библи дээр гараа тавин хууль болон АНУ-н нийт ард иргэдийн өмнө худал хэлсэн гэж өөрийнх нь нам болон бүгд найрамдах намаас нийт 55 хувиас илүү саналаар хугацаанаас нь өмнө ерөнхийлөгчийнх нь суудалаас буулгасан юм шүү дээ. Сүүлийн үед Монголд юу болоод өнгөрсөнийг миний ард түмэн бүгд мэднэ. Засгийн газарыг огцруулах тал дээр Ардчилалын төлөө тэмцэгчид тууштай тэмцлээ бас хариуцлага гэгч зүйлийг гаргаж ирэх гэж оролдлоо гэвч ХУ нам засгийн газараа цээжээрээ хамгаалаад л үлдэв. Зарим нэгэн хүмүүс удахгүй бүрэн эрх нь дуусахын хооронд яахнав дээ л гэж бодсон байх гэтэл бүрэн эрх нь удахгүй дуусах гэж байсан АНУ-ын ерөнхийлөгч Билл Клинтоныг ард түмэн нь тэгэж толгойг нь илээгүй л байгаа юм. Гэтэл тэр хүн хүүхэнд дуртай байсан болохоос биш жирийн иргэддээ буудан алах ял оноочихоогүй л улс төрч. Гэтэл манайд тийм хариуцлагын систем байна уу? Ерөнхийлөгчийнх нь цалин муу шүү дээ ердөө л 300,400 мянга гэж уйлан дуyгардаг манай ерөнхийлөгч хичнээн ч орд харш өөрийн гэсэн байр орон сууц тэр битгий хэл банкинд хувьцаатайг би битгий хэл миний ард түмэн, тэр тусмаа хоёр нүүртэй эрхэм гишүүд мэднэ шүү дээ. Гэтэл АНУ-д хүүхэн худалдаж авсан хэрэгээр зүгээр л нэг амбан сайд огцорчихлоо гэтэл урсгал сөрж орж ирсэн, хурд хэтрүүлж, согтуу давхисан УИХ-н гишүүн МАХН-н гишүүн Хүрэлсүхийг зогсоосоны төлөө улсын минь цагдаа тэрхүү бардам гишүүнд зодуулаад зогсохгүй, Монгол хүний халдашгүй дархан байх эрхэндээ халдуулж эд эрхтэнээрээ гэмтээд л хоцорсон гэтэл тэр зэрлэг балмад УИХ-н гишүүн би халдашгүй дархан эрхтэй хүн гэж хашгичсаар зодсоор салсан дуулдсан харин тэр гишүүндээ ямар арга хэмжээ авлаа мэдэгдэхгүй л өнгөрсөн шүү дээ. Сүүлийн үед болж буй үйл явдлаас харахад манай УИХ, Засгийн газар буруу юм хийсэн нэгэндээ арга хэмжээ авч чаддаггүйгээрэй хэр арчаагүй байгаагаа харуулж байгаа юм биш үү дээ. АНУ-д нэгэн Сенатор нь урсгал сөрж давхиад согтуу явж байсан бол тэр хүн шоронд явах нь битгий хэл тэрхүү Сенатор-г зогсоосон цагдаа өөрийнх нь эрхэнд халдах гээд ирсэн тохиолдолд буудах ч эрх байна тэгээд буудаад алчихсан тохиолдолд тэр цагдаа шүүгдэнэ эсвэл шоронд орно гэж санаж байна уу ёстой үгүй л байхгүй юу! Өмнөд Солонгос улсад импортоор үхрийн мах оруулж ирэх шалтгаанаас болж бослого гаран хичнээн зуун мянган хүн цугларав цагдаа ирэний хооронд бослого гараад л бөөн л юм болсон гэвч хүний амь эрсдсэнгүй харин ч эл бүхэнд хариуцлага үүрч засгийн газар нь огцорлоо. Гэтэл манайд ард иргэдрүүгээ шууд л буудах юм. Буудсанaa хүлээн зөвшөөрөхгүй, хэн буудсаныг нь мэдэхгүй л гэж будилах юм гэтэл тэр үед чинь онцгой байдал зарлачихсан буутай хүн явах нь битгий хэл хүн явахыг хүртэл хориглочихсон байсан биз дээ. Монголд клашников болон автомат буу барьдаг нь төрийн албаныхан, цэрэг цагдаа байдаг болохоос биш жирийн иргэн бариад явдаггүй биз дээ. Үнэг хөөж явж байж сүйрүүлсэн нисдэг тэрэг, буруу тушаал өгөн нисгэж байж ойд унагаж олон аавын хүүгийн амь аваад явчихсан хэрэгүүд шигээ энэ удаа бүгдийг бүдэгрүүлж замхруулж орхих гэж байна. Бараг л тэр хүмүүс амиа хорлочихсон гэж хэлэх нь холгүй байна. Би засгийн газар, УИХ-ыг огцор мөн аль нэгэн намын нэр хүндийг унагах гэсэнгүй гэвч хүний нүдэнд илт харагдахаар эвгүйцэм хэрэг явдалыг өнгөрсөн засгийн газарыг удирдаж байсан хүмүүс далдалж нууж бас хаацайлж ирлээ. ''Бид буруугүй'' гэж гүрдэхийнхээ оронд ''Биднийг уучлаарай'' гээд хэлчих хариуцлага ядаж манай улс төрчидөд байдаг болоосой!!

 

Сэтгэгдэлүүд:

1. Э. Баярсайхан (зочин) | 2008-07-23 14:32:45
Тийм ээ. Бид тийм байхыг хүсэж байна!!!
2. Өвлийн өвөө anjigai | 2008-07-23 14:46:12
Манайд яагаад ийм байдаггүй вэ гэхээр. Тэд ийм байлгахыг хүсэхгүй байгаад л байгаа юм. Үндсээр нь солих хэрэгтэй.
3. chatsarganii but (зочин) | 2008-07-23 14:49:34
ter tsag irne gedegt itgej baina. minii nas guitsdeggui yum gehed minii huuhduud ter saihan ardchilsan shudarga niigmiig uzej negeehen heseg ni bolno gedegt itgej baina. Hillary Clinton-ii songuuliin stafft ajillaj baisan hun Columbia-n taltai hudaldaanii geree ch bil uu baiguulah sonirhol buhii lobby uil ajild oroltssonii toloo ajlaa orhiod ogtsorch baisan jishee baina. unendee bol ter geree ni batlagdaagui sanal hemjeend l baisan.
negen zuil. Sanjiin Bayariig bi sainmedne, hamt ajillaj ch baisan. gehdee ene hun maani bid barimtjuulsan gej helehiin orond buuduulsan humuusiin ar gerees uuchlalt guisan bol mongoliin leader gej buren heluuleh, ard irgedeeree nam evsel hamaarahguigeer toiron hureeluuleh baisan daa. ter zergiin uhaan ug ni baih l yostoi. bi mash ih gaihsan. toriin ondorlogt garahaar tiim yum setgehee bolidog yum uu?
4. Tumlee | 2008-07-23 14:59:20
Сүүлийн үед хүмүүс миний бичлэгийг хэт нэг талыг барилаа гэх болсон гэвч үнэндээ би ''Уучлаарай'' гэдэг үгийг сүүлийн хэд хоног өнгөрөгч засгийн газараас тэр тусмаа Сайд нь байсан С. Баяр гуайгаас харлаа. Би ч гэсэн С.Баяр гуайг хүндэлж байсан энэ талаар өгүүлсэн өмнөх бичлэгүүд миний блогууд дээр байгаа гэхдээ Ард Түмнээсээ хариуцлагын чанартай уучлалт гуйж чадаагүй нь намайг тун их гайхшруулсан. Улс төрд ороод олон жил болсон дипломат хүн ''Уучлаарай'' гэдэг үгийн үнэ цэнийг мэдмээр дээ. 3-т сэтгэгдэл бичсэн хүнтэй санал нэг буйгаа илэрхийлэх нь зөв болов уу. Ерөнхийдөө ямар ч улс төрч байлаа, Уучлалт гуйж чадах улс төрийн болон сэтгэлгээний чадвартай л байх хэрэгтэй юм шиг.
5. anand2008 (зочин) | 2008-07-23 16:23:58
Түмлээ, чи ёстой чухал сэдэв хөндлөө дөө.Өнөөдөр бидэнд хамгийн их дутагдаж байгаа,хамгийн хөнөөлтэй зүйл нь өөрийн чинь хэлээд байгаа ёс суртахуунгүй, хариуцлагагүй байдал,цаашилбал хүн чанар,нэр хүндийн асуудал байгаа юм даа.Нийгэмд нийтээрээ хүлээн зөвшөөрөгдсөн, бичигдээгүй ч гэсэн дагадаг ёс суртахууны хэм хэмжээнүүд байнаа.Зүгээр үйлдэл түүнээс гарах үр дагаварыг нь хараад л шүүлтүүрээр оруулдаг ийм нэг чанар бидний Монголчуудад бүрэлдээгүй болохоор тэд чинь элэг барьж байна шүү дээ.Буруу зөрүүг ялгах чадваргүйгээс гадна хүн чанараа гээсэн өч төчнөөн л юм хийж байна.Ард түмэн нэгэнт ийм бэлтгэлгүй, дархлаагүй болохоор түүний дундаас гарч ирж байгаа улс төрчид ямар байх нь ойлгомжтой.Нийгэм маань бүхэлдээ ялзарч байгаа ч зөв замыг олж харсан хэсэг бий боллоо. Тэдэнд л найдвар байна. Харин тэднийг өнөөдөр хар муйхар аргаар өөд нь гаргахгүй гэж дарж байна.Тэмцлийн зам ямар байхыг үнэнээр хэлж мэдэхгүй нь.Аргаа барахдаа эвлэрэл уучлал гэдэг санааг би бас нэг нийтлэлдээ хэлсэн байгаа.Ард түмэн масс гэдэг бүхнийг уучилдаг Бурхан биш болохоор, бас хүч чадал нь шавхагдаж байгаа болохоор хүчирхийллийг сонгох магадлалтай. Гэтэл энэ нь эргээд эрх баригчдад сайхан зууш болж байна.Хэлэх ч үг алга одоохондоо.
6. solo_0120 | 2008-07-23 17:40:59
ynendee manaixan xereg algadaa.eniin tuluu bid temtdex l xeregtei
7. tsogtmergen (зочин) | 2008-07-23 18:11:54
Би дээхнэ ингэж боддог байлаа. Энэ төр засагт надаас мангар амьтан баймгүй юм. Энэ хүмүүсийн ухамсрыг дээшлүүлэх тал дээр яагаад юу ч хийдгүй юм болоо гэж. Одоо бол харин тэд нээрээ надаас мангар биш байж шүү. Хөгийн амьтадад эрх мэдлээ авч үлдэхэд нь бид өөрсдөө мөн сайхан тус болж байх шиг. Ард түмнийг ийм тэнэг гэж бодоод байгаа юм байхдаа гэж гайхаад байдаг байсан чинь бүх масс нийлэхээрээ үнэхээр тэнэг л байдгийн байна. Толгой дараалан тэнэг хүн нэг ч байхгүй мөртлөө комоороо болохоор шал тэнэг. Нийгэм дэх ёс суртахууны үнэлэмжийн өчүүхэн жижиг ялгаа л ард түмнийг тэнэг болгочихдог ч юм уу гэж бодлоо.
8. arzgar_20 | 2008-07-23 18:21:17
USA-gaar jishee avchee. tend ERH baihaas gadna bas UUREG hamgiin chuhald tootsogddog. manaid UURGEG ni suragch baihgui buun buun ERH-uud ene bol anarhism
9. tsogtmergen (зочин) | 2008-07-23 18:21:55
Бас нэг санал байнаа. Ерөөсөө Монгол дахь улс төрийн намууд байх ёстойгоороо байхаасаа нэгэнт өнгөрчихсөн юм биш үү. 18 жилийн дараа ХУ намыг ийм юм хийчихэж чадна гэж арай ч зүүдэлсэнгүй. 80 жилийн инерц гэдэг чинь бас хөнгөхөн зүйл биш байна шүү. Энэ инерци өөрөө Монгол дахь улс төрийн намуудад муугаар нөлөөлж байх шиг. Ерөөсөө энэ нам энэ тэрийг байгуулдаг бүртгэдэг тогтолцоо гэх үү юу гэхэв энэ зүйлийг бүр шинээр эхлэх ёстой юм болов уу. Тэгэхээр нөгөө ХУ намын эсрэг нэг талыг барьсан юм болчих учраас энэ асуудлаар дахиад өөр шинэ блог нээвэл ямрав. Учир нь Монголчуудад хүргэх үг гэдэг энэ блог маань бусад гишүүдийн зүгээс жаахан шүүмжлэлд өртөөд байгаа. Гэхдээ би бууж өгсөндөө ч биш л дээ. Зүгээр Ху намын коммунист маягийн арга ажиллагааг шүүмлэх болохоор эрүүл гэхээсээ арай өөр эсэргүүцэл энэ блог дээр гараад байх шиг байхын. Ер нь ч энэ блог бол нийтээрээ хүлээн зөвшөөрөх зөв зүйлийг олоод аль болох олон нийтэд хүргэх гэдэг утгаа алдаад байх шиг санагдахын. За энэ бол зүгээр санал шүү.
10. цогтмэргэн (зочин) | 2008-07-23 18:27:21
Арзгар20. Чухам хэн нь анархист байгааг тодруулаач. УИХ-ын гишүүд улсын онгоцоор үнэг хөөж байгаад унагаачихаж байгаа нь анархизм уу. Эсвэл шударга сонгуулийн төлөө иргэд эсэргүүцэл илэрхийлтэл хэдэн танхай гар галдаад хаячихаж байгаа нь анархизм уу. Хэрвээ хоёуланг нь гэж байгаа бол одоо яахын гэдэг дээр ядаж өөрийнхөө санааг хэлчих. Хэнийг буруутгаад байгаа нь ч мэдэгдэхгүй нэг Анархизм гэж хашгираад бол би ч чадна өө.
Гэхдээ ач холбогдолгүй хэрүүлийн алим биш үү.
11. Tumlee (зочин) | 2008-07-23 18:58:15
Arzgar20 gedeg nohor ih olon nereer orj irj MAXH-g ilt demjij yum bichdeg yum oo, bi omno n ug n chi yadaj anarhism geed baihiin Anarchism geed zov bichichih tegeed utgiig n zov oilgochih gej mon ch olon udaa helsen yumsan.
12. ананд2008 (зочин) | 2008-07-23 20:49:41
Мань нь уг нь тэр час улаан, хав харанхуй үеийн бүтээгдэхүүн л дээ.Гэхдээ төрөлхийн ч гэмээр нэг тийм эрх чөлөөнд дуртай,ухаан санаанд нь үе үе тэр үеийн нийгмийн хүлээн зөвшөөрч аялдан дагалддаг нийтлэг үнэт зүйлүүдээс тэс өөр бодол орж ирээд байдаг байсан юм. Хүн гэдэг нэг талаасаа байгалийн амьтан юм хойно өөрийнхээ тэр бодол санаа, хүсэл мөрөөдлийг дагах гээд байдаг байсан маань ямар их шүүмжлэл, эсэргүүцэл,сүүлдээ бүр шахалт хавчилттай тулгарч байсныг хүүхдүүд та нар төсөөлж чадахгүй.Мал царайлаад, дуугай явж байхыг бүх л талаар тушааж байсан. Эс тэгвээс ажил амьдрал, карьер байхгүй гэж бод.Аз таарахад цаг нь ирж ардчиллын үзэл санааг бодитой болгох аавын хүүхдүүд Монголд байсан байгаам.Хонхны дууг Цогтсайхан дуулахад хамар шархирч, уйлж байлаа. Хүнд төрөлхийн заяагдмал байх учиртай жинхэнэ эрх чөлөөг амсах нь гэж бодохоос ямар их баярлаж, догдолж байсан гэж санана. Ардчилал Монгол оронд үнэхээр туулах ёстой хүнд замуудыг туулсан гэж хэлнэ.Алдаа оноо аль аль нь байсан. Тэр үеийн ардчиллын төлөөх залуус МАХНын цаад гүн гүнзгий хүч чадлыг арай л дутуу тооцоолсон.
Цогтмэргэний хэлдгээр 80 жилийн инерц гэдэг чинь лут том юм байхгүй юу.Миний ээж гэхэд насан туршаа сохроор Хувьсгалт намаа бишрэн шүтсэн нэгэн. Яаж ч хэлээд хүлээж авахгүй. Гэтэл түүний авга ахыг коммунистууд жалганд аваачаад буудчихсан.Дараа нь цагаатгалын сая төгрөгийг нь авахдаа хүртэл ойлгохгүй л байгаа юм.Дүү маань хувьсгалт намын хурган дарга. Саяны сонгуулиар хүүхдийг нь сургуульд оруулж өгнө гэсэн гээд нэг эрхмийн төлөө баахан сурталчигаанд нь гүйв.Тэгэхлээр хүн ам цөөнтэй бидний монголчууд яах ёстой вэ?
Тэр том инерцийн эсрэг яаж хөдөлбөл саяных шиг хохирол амсахгүй байх вэ?

Бүх зүйл хяналтнаас гарлаа шүү гэж их хуцсан даа.1998 оноос хойш.Дийлддэггүй юмаа.Шал дургүй хүрээд хараал идсэн тэр орчноос нь зайлаад гадагшаа гарсан.
Одоо эд чинь хэдэн үеэрээ идэж барахгүй хөрөнгийг өөрийн болгосон. Эдийн засгийн хувьд дийлдэшгүй мангасууд болсон.Яах вэ?
Хараад байхад улс төр нийгэм, эдийн засгийн талаар номыг нь үзсэн хүмүүс шинжлэх ухаанчаар,ёс суртахуунаар яриа эхлэхээр тийм хүмүүсийг бүр бодлогооор дараад байх шиг. Эрүүл саруул ухаанаар ширээний ард суугаад,цэвэр үзэл бодлын улс төрийн маргаан ярилцлага дундаас арга замаа хайж байгаа юм алга.Монголын нийгэм өнөөдөр бүхэлдээ харанхуй бүдүүлэг, ёс суртахуун, эмх замбараагүй, эрх мэдэл, мөнгө хөрөнгө ноёлсон, шудрага ёсны өчүүхэн ч үнэргүй болжээ.
Ганц найдвар залуус та нарын эрдэм ухаан, боловсрол,хүмүүжил, эх орноо гэсэн үнэн сэтгэлд л байна.
13. Claus | 2008-07-23 21:14:06
Өөрийнхөө алдаа дутагдалыг хүлээн зөвшөөрдөг байх ба аа яадын зусс хэрэв буруутвал дахиал "УУЧИЛАЛТ" гуйчих юм чинь гээд тоомжиргүй байдлаар хандаад байж бас болохгүй.
14. diversity (зочин) | 2008-07-23 21:30:01
Claus, yadgiim tsus bolohgui bol uuchlalt guichihna gedeg utgaar ene humuus ter uuchlal gedeg tuhai yariagui um shig nadad sanagdaj bn. Er ni yadgiim tsus gesen tiim baidliig yamar negen turiin hun gargaval shuud garaa urguud, helee unjuulaad buuj uguh heregtei. Turiin hun ni uuruu iim baij chadaj bval say ene "TUR" gedeg chin uneheer bas huchtei, daatstai mundag um bn shuu gedgee haruulah bh. Tegheer ene utgaar l humuus hariutslaga, tur gedeg oilgoltiig holbood bh shig bn.
15. anand (зочин) | 2008-07-23 21:31:08
Галауст.
Эсвэл ингсийн болуу? Ер нь манайхан уучилж чаддакүү болохоор улам буруутахын нэмэр гээд уучлал гуйгаагүй байхаадөө.хөөрхий амьтан.
Гэхдээ л дотроо уучилсан ч уучлаагүй ч уучлаарай ингэцэн бол маний Монголчууд ч их хөөрхөн, амархан уярийшдээ.Эсвэл энэ Баяр жаахан мангарийм болуу...
16. ХЭнхэГэнДэн | 2008-07-23 22:39:00
Манайд өнөө улс төрийн болоод хууль, ёс зүйн соёл гээч нь сууж өгөөгүй юм байна аа бас. Хуульд нь энэ талаар ч тодорхойлсон зүйлгүй юм шиг байлаа. би олж харж чадсангүй. энэ блогын тухайд жаахан хяналт тавих гээд ч байгаам шиг сонин санагдаад байдийн. яах гээд байгаа нь ойлгомжгүй. ардчилал бол Анархизм биш гээд эсвэл эрх эдэлж байвал үүрэг хүлээнэ гээд хүмүүс шууд тулгаад муйхарлаад байхийн. Сайн яривал тэр чинь хувийн эрх , эрх чөлөөний асуудал шүү дээ. яг асуудлыг бодитой харья гэсэн сонирхол хүмүүст байдаггүй ч юм шиг заримдаа
17. anand2008 (зочин) | 2008-07-23 23:14:45
Зоогий.Асуудлыг бодитой харахгүй, бас харуулахгүй байхын төлөө зүтгээд байгаа нь зүгээр нэг сонирхолгүйдээ ч байгаа юм бишээ.Нийгэмд амин чухал хэрэгцээтэй, байх ёстой ойлголтуудыг хуульд тусгаж өгөөгүй чинь өнөөгийн энэ холион бантанг бий болгох гэсэн нилээн эртнээс улбаатай бодлого ч гэмээр юм яваад байгаа юм.Тэрнээс биш цаадуул чинь мэдэхгүй биш мэдэхийн цаагуур мэдэж байгаа.
Энэ блогийн хувьд бол эхлэл зорилго нь зөв л дөө.Дээгүүрээ шахаанд ороод байдаг биздээ хөөрхий.
Ардчилал, хүний эрх ярихаар үхэн хатан эсэргүүцээд байдаг хэдэн гар байдаг юмөө.Хаа явсан газраа эсэргүүцэхийн тулд эсэргүүцэж байдаг дөргүй бух шиг.Эхний үед ч аймаар мундаг хомнистууд байна даа гэсэн чинь зүгээр л хаанаас ч юм даалгавар авсан гэлтэй, заримдаа бүр солиорч өгнө шүү дээ.Бодвол хөлсөөр нетэд суудаг биз.
18. chatsarganii but (зочин) | 2008-07-24 00:07:08
nadtai sanal adil humuus baigaad holoos ch gesen setgel oeg baina. iim humuus mash olon baigaa, zovhon teriigee ter bur ilerhiilj chadahgui baigaa bolov uu.
Claus-iin helsenchlen uuchlaltiig za tsus yaadgiin geed heleed baih ni hortoi baij bolno. Uuchlalt guih gedeg ni dahin iim yum gargahgui baihiin toloo helj baigaa gedgiig haana haanaa oilgodog, tiim uhamsar, chadvartai humuusiig orshooj baidag baihiig helj, oilgoj baina.
Pseudonym, fake nereer orj ulairan dairagch humuus ih baidag, ugaasaa mgl-d ajillaj baihad baidag baisan, hetsuu tiim humuus. ene ni neg talaar niigmiin ovchin bolson, etssiin dundee yag yunii toloo shataad baigaagaa uhamsarlaagui humuus baidag ch tal bii. ardchilsan huchnii neriin dor yavdag humuus ch baidag, uls orond, humuusiin dund hyamral uusgej, araar ni luivraa hiideg arga zamtai. onoodor bid ali neg namiig uzel barimtlalaar (tednii tsaasan deer baigaa namiin durem, zorilgo) ni laagert huvaagaad baival ene hyamral duusahgui. minii bodloor ardchilaliig oorsdiin erh ashgiin toloo nuhan darj, guivuulj baigaa humuus, bulegleluudiin esreg temtsvel iluu ur duntei baih bolov uu. Ardchilsan namiin humuus ardchilal gedgiig bugdeeree oilgodog gehed hen ch itgehguitei adil, huvisgalt nam dotor eruul saruul, jinhene shudarga humuus olon myangaaraa bii.
niigmiin daisan onoodor hen be? gedgeer ehelbel zugeer. yyagaad gevel Anand2008-iin helsenchlen, manai aav eej shig huvisgalt namd hir haldaahgui emee ovoogoos ehleed shine ueiihen ch baigaa bogood ted ter niigmiin daisan bolson humuust tus hiigeed baigaagaa dotroo medej baigaa. gehdee ted ulamjlal gedeg utgaar ni nudee neehgui baidag bolov uu.
19. chishuu (зочин) | 2008-07-24 00:14:42
chishuu
20. Otgoo (зочин) | 2008-07-24 01:49:30
Хүн бүрт амьсгалах гэхээр амьсгаа бүрэн гарч чадахгүй цээж хөндүүрлэж, бөглөрөх гээд байдаг үе гардаг даа. Өчигдөр орой яг тийм үдэш байлаа. Сүхбаатарын талбайд үдшийг өнгөрүүлж суугаа олон зуун хүний амьдралын өнгийг “чимэглэсэн” нэг үйл явдал болсон нь долдугаар сарын 1-ний үймээн самууны үеэр амь насаа алдсан хүмүүст зориулж зул өргөх ёслол байв. УИХ-ын 2008 сонгуулийн дүнг эсэргүүцсэн олон нийтийн эсэргүүцлийн цуглаан Монгол Улсын 2,6 сая хүнээс таван залуугийнх нь амь насыг авч одсоныг бид мэднэ. Харамсалтай нь, өнөөдрийг хүртэл нэг талийгаачийн хэн болох нь тогтоогдоогүй байгаа. Энэ нь иргэнээ таньдаггүй, иргэнээ бүртгэдэггүй, иргэнээ хүндэлдэггүй Монгол төрийн нэг эмгэнэл.

Харин Ц.Энхбаатар, Э.Доржсүрэн, С.Ганбаатар, Р.Мөнх-Эрдэнэ нарын хувьд амьдрал нь 2008 оны долдугаар сарын 1-нд төгсгөл болсон ч тэд өмгөөлөх аав ээжтэй, эх дүүтэй, нулимс унагах ард түмэнтэй гэдгийг өчигдрийн үйл явдал харуулав.

Гэвч Санхүүгийн зохицуулах хорооны дарга асан Д.Бадраа, МИ-8-ийн ослоор нас барсан эрэлхэг эрсийн хойноос зул өргөж байсан шиг олон хүн тэдэнд хүндэтгэл үзүүлсэнгүй. Нууц үүрэг авсан цагдаагийн ажилтнууд урдуур хойгуур эргэлдэж, бичлэг хийж байгаад талийгаачдын ар гэрийнхэн эсэргүүцлээ илэрхийлж байна билээ. Хайртай хүү, хайртай нөхрөө алдсан гэр бүлд эвгүй харагдсан хүнээ сэжиглэхээс ч өөр яах вэ. Гол нь бусдад тохиолдсон уй гашууг хуваалцахаар Сүхбаатарын талбайд зул барьж ирдэг монгол сэтгэл энэ удаа жаахан хөрчихөж. Хөрөх шалтгаан нь нөгөө л онц байдал, төрийн зүгээс хийсэн ард олныг номхотгох зорилго нь үр дүнд хүрснийх биз. Гэр бүлийнхэнтэйгээ авахуулсан элгэмсэг зургууд, залуу насаа гайхуулсан хөрөг зураг, эрч хүчтэй ажил хөдөлмөрийнхөө талбарт авахуулсан ажлын зураг…Монгол хүнээ хамгаалах өдрийн өнгө төрх нь мэдээж нулимс. Хоёр зуу гаруй хүний ээлжилж барьсан мянган зул Сүхбаатарын талбайд гэрэл нэмсэн үү гэвэл нэмсэн. Гэхдээ зулаар гэрэл хийсэн гэж ярьвал Монгол ёсыг уландаа гишгэсэн хэрэг болох нь тодорхой. Талийгаачдын ар гэрийнхнээс “Энд бүгдээрээ улс төр ярихгүй шүү. Улс төрийг ярьдаг хүмүүс нь өөрсдийнхөө шугамаар ярина байх. Бид харин төрөөс хүнийхээ амийг нэхэх эрхтэй. Бид үнэнийг олж хэн бидний хайртай хүмүүсийн амь насыг хөнөөсөн бэ гэдгийг мэдэх эрхтэй хүмүүс шүү” хэмээн захиж байсан ч Өмнөд Солонгост найман жил ажиллаад ирсэн залуу олныг уйлуулсан. Тэрээр “Би Өмнөд Солонгост найман ажил ажилласан. Талийгаачдын дунд миний таньдаг хүн байхгүй. Гэвч би Монголын төр иргэн рүүгээ буу онилсонд гайхаж байна. Би үнэхээр гомдож байна. Би чин сэтгэлээсээ зул өргөхөөр хоёр зул авчирсан. Төр хүнээ алдсан гэж бодохоор нулимс урсаад байх юм” хэмээсэн. Тэр үнэхээр уйлж байсан…Ийм нулимсыг урсгаж, чин сэтгэлээсээ үг хэлэхийг хүссэн олон мянган хүн гэр гэртээ бүгж, олон цугларсан газраас хол явдаг болсон бол тэр Монголын ирээдүйн эмгэнэл биз ээ. Хийж бүтээх хүсэл эрмэлзэл дүүрэн залуус бидний эгнээнээс бурханы орон руу явлаа. Бурханы оронд тэд үймээн самуунгүй, худал хуурмаггүй тайван нойрсоосой.

Эцэст нь, талийгаачдын ар гэрийнхэнтэй хамт долдугаар сарын 22-ны 20-22 цагийн хооронд 1000 зул өргөсөн тэр хүмүүст талархал илэрхийлье. Үүнийг зохион байгуулсан Монгол Улсын иргэн Ц.Жадамбаа, Г.Отгонрагчаа нарыг ч мартаж болохгүй. Учир нь, тэд дахиж ийм харуусалд эмгэнэл илэрхийлэхгүйн тулд “Монгол хүнээ хамгаалах өдөр”-ийг санаачилсан юм билээ. Тэр зорилгыг бодит байдал болгохын тулд Сүхбаатарын талбайд мянган зул “уйллаа”.

Г.ОТГОНЖАРГАЛ
21. arzgar_20 | 2008-07-24 04:52:15
Tumlee-d uuchlaarai uzel bodloo bichsen yum harin neriin huvid gants ene nertei shuu hun gutgej bolohgui. elbegee shig. gants usgiin aldaagaa huleen zubshuurch baina, цогтмэргэн-nd ardchilalyn bodit zarchim aldagdsand gol uchir baigaa uym. neg ni zaaval tsagaan nuguuh ni zaaval har baih yostoi gej hashigachaad baigaa ni anarchism bolchihood bainaa l gesiimaa. USA-d tegdeggui l yum bilee, harin ursulduun bol ondoo asuudal. AN-d odoogiin baidald sabaa zovsondoo bichij shu erhemuu dee. yag odoo AN-d hamgiin ih daranguilal bn. zaluuchuud ni tednii duu hooloi ni haana bn? Gants elbegeegiin muihar sanaa l guitseldej bn minii bodol shuu tulgaagui
22. arzgar_20 | 2008-07-24 04:59:13
цогтмэргэн-d herev ali ali ni uurtuu huleeh ardchilalyn UUREG ee uhamsarlaj baisan bol ene bichsen buh baidal odoo mongold nuurleed baigaa AN-n ch HU namyn ch busarmag yavdluud ali ali ni garahgui baisan. muu ch gesen huulia deedelsen bol (ba sl ali ali ni) elbegee turhiraagui, yadahdaa jagsaalyg daldaas hatgalgui ard ni sugaraad uldelgui sain zohion baiguulsan bol iim yavdal bolohgui baisan. yag tuhain ued anarchism ni dendchihsen baisan biz dee? het huurliiin baidlaar asuudlyg shiideh gesen udirlagagui mashin yavj baival chi gaihah uu?
23. zochin (зочин) | 2008-07-24 05:21:19
mgl taaruulsan tencberiin zarchmiig xeregjuulex xeregtei
24. biildeee (зочин) | 2008-07-24 05:54:13
orchin toirnoo xuleen zubshoorch chadax xeregtei tiimiin tuldooriinxoo tencberiig olj abax,tencber gedeg ni bienii bish ed materialiinx bish yahabde orchnoosoo zubiig ni songood l yabchixii gesen mini sanaa
25. ХЭнхэГэнДэн | 2008-07-24 06:19:13
заавал мундаг томоор янз бүрийн онол үзэл баримтлал хөөгөөд ч яахав. Хамгийн энгийнээр Ху нам ч бай, Ардчилсан нам ч бай за тэр Ногоон нам ч бай бүгд ард түмний сайн сайхан амьдралын төлөө гэсэн нэг зорилготой , түүний төлөө үйл ажиллагаа явуулдаг гэж би ойлгоод байдийн. тэгээд бодит байдал дээр хараад байхад зүгээр л эрх мэдлийн төлөөх л цусгүй тулаан хийгээд юун нөгөө ард түмэн гэдэг л болоод байна доо. өөдрөг байх гээд сайн талаас нь харах гээд ч гэгээтэй юм харагдах шинжгүй ээ. хэт ялзарчихсан шиг байна оо. Энэ хэвээрээ тэгээд үлгэн салган дээгүүрээ бүдүүрээд доогуураа туйлдаад, хаа нэг хоосон ходоодыг нь баярлуулж молигодоод л явах тиймэрхүү л ирээдүй төсөөлөгдөж байна. Ямар эд нар ардчилалыг мандуулсангүй гээд хоолойгоо хэрчилтэй нь биш, угаадсыг нь долоогоод явахаас өөр сонголтгүй .
26. diversity (зочин) | 2008-07-24 09:37:50
7 sariin 1-nd bolson uil yavdliig hervee "anarchism" gej dugneh geed bgaa bol 5 hunii ami nasiig horoosnoor ni tegj dugnej boloh shuu!!! Uunees uur yamar anarchism bh bilee. Hervee jiriin irgen umuu uur hen negen buudsan bol udiid ali hediin olnii shivshig bolood tornii tsaana uhlee huleegeed hevtej bh bailgui de. Huuli heregjihgui baihiig bodhod, unuug hurtel dald baihiig bodhod, ter buudagchid bol turiin humuus l baij taarah geed bgaa ni oilgomjtoi. Mongold tur-iin hund huuli heregjdegguig bid yu es andah bilee he he.
Anarchism geheeree zaaval AN-d hamaaraad baihgui l de, ardchilal gedeg ugiig heregleh durtai hen burtei hamaatai boloh biz.
27. Битмин | 2008-07-28 11:56:36
Түмлээгийн дэвшүүлсэн зүйлийг дэмжиж байна.
Анархизм макро түвшинд яаж бугиж байгааг блогтоо бичсэн байгаа.
Анархизм гэж ойлголтоо мэдэхгүй хэдэн хүмүүс мэдэхгүй хэдэн хүмүүст анархизм гэгч чинь энэ гээд яриад тархи угаалт гээд яваа нь бас нэг бухимдал.
Дээр дурдагдсан Монгол жишээнүүд бол харин анархизм.
Нийтээр дагах хууль журамд хамаарахгүй, өөрсдийн журмаар амьдрагчийг анархист гэж ерөнхий дүгнэдэг.
28. vida (зочин) | 2008-08-11 05:44:05
Bill Clintoniig huuhentei orootsoldsonii toloo hugatsaanaas ni omno Eronhiilogchiin albanaas buulgasan gej haana unshsan eh survaljaa helj ogno uu? Tuuniig buulgahaar (impeach hiiheer) oroldson bolovch chadaagui, Eronhiilogchiinhoo 2 dah termiig duustal albaa hashaad huleelgej ogsoniig bi end baisnii huvid medeh yum baina.

NY -iin amban zahiragch Spitzeriin huvid ter ooroo tom aldaa hiisen l dee. Tuunii aldaa gargahiig harj baisan daisnuudaad ni ololt bolson. Spitzer bol Wall Streetiin nuluu buhii tom bank sanhuugiin companiudtai hatuu hariutslaga tootsdog "erleg" ni baisan uchraas tuuniig powerful mestnees ni zailuulah sonirhol ih baisan. Humuus hormoin del sul yavdliin aldaa garga j bolno, ter ni uls ornii ajiltai uyaldaa holboo baihgui bol tuhain hunii l hereg gej bi boddog yum. Harin Amerik neleen puritanic value systemtei uls uchraas ene tal deer aldaa hiigeed barigdsan ulsuud mult usreed baidag taltai.
29. Tumlee | 2008-08-12 07:25:02
USA-n tuuhend 2 eronhiilogch impeached bolson yum aa 1-n Andrew Johnson 2 dahi-n William J Clinton gej website-uud deer baigaa, tegeed ch Spitzer buuj ogson n moral ethic-n zov asuudal endehiin uls tord baina aa gesen ug dongoj sayhan Eronhiilogchiin songuulid ner devshij baisan John Edwards bas l iim busarmag heregt holbogdoloo tegeed l bas Democratic convention deer iltgel ogoh erhee hasuullaa, yumiig jaahan sudlaad daraad n nuhastai hariult ogohiig gishuun VIDA-s husej baina
30. Tumlee | 2008-08-12 07:29:43
http://www.historyplace.com/unitedstates/impeachments/clinton.htm - endees orood Clinton-g herhen Impeach hiisen talaar unshaarai, bas oshoo olon medeeleliin sain baigaa ter bitgii hel http://www.whitehouse.gov/history/presidents/bc42.html -ene USA government website baina endees orood Clintonii talaar unshaarai. Za goodluck
31. Ганболд (зочин) | 2008-08-21 21:56:54
Монгол оронд бүрэлдээд байгаа улс төрийн амьдралын дүр төрхийг би л хувьдаа манжийн дарлалын үеийн феодалын нийгэмээс нэг их өөрчлөгдөөгүй байна гэж хардаг. Төрийн алба, нэр алдар,нийгэмд эзлэх байр суурь гэх мэт наад захын бүх зүйлийг мөнгөөр худалдан авч байна. УИХ гэдэг төр барих дээд байгууллага нь яг л эрх ямбаны хойноос улайрагчдын газар болсон. Төрийн ямар ч албан хаагчид феодалын нийгмийн сэтгэлгээтэй байх болсон. Бараг л өөрсдийгөө бурханы заасан зураг төөргөөр онцгой эрх ямбатай байх хувьтай гэх нь холгүй авирлацгаах болсон. Одоо бүр сүүлдээ цагдаа нар нь хүртэл хаад ноёдын гар хөл болдог байсан харгис цагдаа нараас огт ялгарах зүйлгүй болсон. Энэ бүхнийг харахлаар монгол орон дэлхий дээрхи цорын ганц феодалын нийгэмтэй орон болчихсон мэт санагдах юм.
32. vida (зочин) | 2008-09-10 04:14:09
Bi impeach=buulgah hemeen buruugaar ashiglasan baina.

Bill Clintoniig impeach hiisen buyu tuuniig huuliin hariutslagad tatsan bolovch Presidentiin office-oos buulgaj chadaagui. Shuuh hurlaar buruutai notlogdoogui (acquitted). Teheer chinii doorh paragraph-d Billiig hugatsaanaas ni omno buulgasan gej yarih buruu yum. Harin hariutslagad tatsan gevel zuitei.

Манай Монголчуудын ихэнх нь АНУ-н ерөнхийлөгч Билл Клинтон-г хугацаагаа дуусгаад ерөнхийлөгчийн суудалаасаа буусан гэж үздэг, Яг үнэндээ тэгээгүй юм шүү дээ. Хуулийн дор худал хэлсэн, Моника Лэвински гэх бүсгүйн хэрэг тэр тусмаа Библи дээр гараа тавин хууль болон АНУ-н нийт ард иргэдийн өмнө худал хэлсэн гэж өөрийнх нь нам болон бүгд найрамдах намаас нийт 55 хувиас илүү саналаар хугацаанаас нь өмнө ерөнхийлөгчийнх нь суудалаас буулгасан юм шүү дээ.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.