Өмнөх саналаа дахиад тавьчихлаа.

Дээхнэ гишүүдэд нэг санал тавьсан чинь хэн ч юм яриагүй.  Ядаж байхад дэмжээд байх хэрэггүй санал байна ч гэж хэлээгүй. Тэгээд сонгууль дуустал хүлээхээс гээд орхисон. Магадгүй зөвхөн гишүүдэд гэсэн болохоор олон хүн нэвтэрч орж хараагүй ч байж магад гээд дахиад тавьчихлаа шүү.

 Тэрнээс гадна энэ блогийг анх нээгдэхэд л би их юм хүлээж дэмжиж байсны хувьд сүүлийн үед зарим нэг хүмсээс гарч байгаа шүүмжлэлийг ч бас бодолцож үзмээр юм байна гэж үзлээ. За эхлээд өмнө нь тавьсан саналаа тэр чигээр нь хуулаад тавьчихья.

""Бодлого. нэгийн тухай. Энэ блогт Бид нэг, энэ блогийн гишүүн, гишүүн бусаас шалтгаалахгүй банжигт бид нэг, Банжигийн гишүүн өөр нетийн гишүүн байхаас шалтгаалахгүй интернетэд бид нэг, ерөөс аль нэг нетийн гишүүн мөн бишээс шалтгаалахгүй интернет уншиж байгаа бид нэг, интернетэд ордог эс ордогоос шалтгаалахгүй монголчууд бид нэг, бид монгол байх өөр үндэстэн байхаас шалтгаалахгүйгээр энэ дэлхийд бид нэгэн хүмүүн төрөлхтөн, магадгүй энэ орчлонд хүн бид НЭГЭН БҮХЭЛ, За ёстой МАНГАР ТОМ БОДЛОГО  аваа хаячлаа. Бид хүн рүү хэзээ ч чулуу шидэхгүй гэдэг зарчимтай гээд ойлгоцон, тэрнийгээ тодосгож байгаан шүү. Хаа хүртэл нэг гэж боджийно тэр хэрээрээ бас том байж чадна энэ тэр гэх гээд ч байж магад. Би биш БИД гэхээрээ тийм болно гэж ойлгож байгаа байхаа. Тэрнээс гадна чулууг хэн нэг хужаа руу ч шидэхгүй. Хужаа хүн, хужаа бодлого хоёрыг жаахан ялгаж харцгаая ч гээд байгаан.

Зорилгоо жаахан тодруулья, -Энэ дэлхий ертөнцийн үйл хэрэгт Монголчууд бид тэргүүлэн оролцох болно.  Ямрав. Яахав дээ жаахан том юм бодож явбал ядаж замынхаа талд хүрч юуны магад. Ер нь яагаад болохгүй гэж, Монголчууд хувь хүнийхээ хувьд юу дутацийн, ямар хүний олноор хүн барьдаг биш. Асар том алсын зорилготой, тэгээд БИД ЧАДНА гэсэн уриатай, тэрэндээ итгэлтэй, тэгээ л болчийшд. Хугацаа хамаагүй ээ, хэзээ нэгэн цагт, гэхдээ хурдан бол сайн

Зохион байгуулалт, Нэгэнт блог юм чинь блогоо жаахан төгөлдөржүүлвэл ямрав. Блог томрохийн хэрээр зохион байгуулалт хоцрогдоод байх шиг.  Энэ блогийнхоо цаана дамжиж ордог тус тусдаа блог байж болдгийм уу. Мэддэг чаддагууд нь жаахан анхаарна уу. Ер нь бол шошгонуудаа эмх цэгцтэй, жаахан үр бүтээлтэй, нэг асуудал нээлттэй үлдсэн бол шийдэлд хүртэл нь үргэлжлүүлэх боломжтой байхын тулд, Боловсрол, Байгаль орчин, Төрийн бүтэц, ... гэх мэтээр ортол тус тусдаа дахиад Судалгаанууд, хэлэлцүүлэг, санал асуулга, уриалга, үйл ажиллагаа гэх мэт жаахан цэгцтэй үргэлжилдэг болгож болох уу.  Зохион байгуулалт дотоод асуудал гэжийгаад яг энэ блог өөрөө ямар байдалтай, зохион байгуулалттай байх талаар нухацтайхан, яаралгүйхэн санал гаргацгаагаад нэг мөр тогтонгуутаа, хэн хийх вэ яаж хийх вэ гээд шийдчүүл яасын бээ,

Тэрнийгээ хийчүүл цаашаа стратеги тактик зорилт энэ тэр гээд хэлэлцээд явчихын биш үү. Тэгээд үргэлж нээлттэй, нээлттэй байна гэдэг нь туйлбаргүй гэсэн үг биш, харин алдаагаа амархан засаад байх гэсэн утгаар, За бас дээхнэ нэг хэлжийсан хэдийгээр ангилаад бүлэглээд байлаа ч хоорондоо холбоотой цогц, хүнд ойлгомжтой зураг гэдэг утгаараа дээш нь шүүж гаргаад нэгтгэдэг, бүр хэт халиад тасраад, мөн зарчмаас хазайгаад гэж үзвэл бөөгнүүлж байгаад нэг тийш нь болгож байдаг гэх мэт, эдгээрээ хэрэгжүүлэх журам мурамаа энэ дотроо бас хэлэлцээд өөрчлөөд явдаг энэ тэр за тэгээд анхаарал тавьсанд баярлалаа, та бүхэн хүсвэл цааш нь үргэлжлүүлнэ үү гээд орхичий,""

За тэр үед бараг сар гарангийн өмнө нэг ийм санал байсан юм байна. Миний ойлгож байгаагаар энэ талаар юу ч хийгээгүй, магадгүй хэн ч хийх байсан юм бүү мэд, за мэдлээ гээд тэгж байх зав, сэтгэл ч хаана байсан юм. Тэгснээ сая болохоор бид нар бие биен рүүгээ харин ч нэг чулуу шидэж алдацгаав биш үү. Мэдээж зөв тийш нь шидсэн зөв чулуу ч байсан л биз. Хамгийн гол нь зөв буруу байхаас шалтгаалахгүйгээр чулуу шидвэл зөрүүлээд чулуу л ирдэг болохоор одоо энэ санал дээр эргэж ярилцвал ямар вэ. Бид өөрсдөөсөө эхлэе. Нэн түрүүнд зохион байгуулалтаа, блогоо жаахан өөд нь татацгаая тэгэх үү.

Одоо эргээд харахад нэг их худлаа том том зорилт тавьчихаад л зохион байгуулалт нь тэрнийхээ хаана нь ч хүрэхгүй. Хэн нэг гишүүн өөрийнхөө санааг бичлэг болгоод оруулахаар яг энэ зохион байгуулалттай холбогдоод хэрүүлийн алим хэдийгээр энэ блог дээр биш ч энэ тэнд бий болоод байвал бид тэгсгээд зогсчих байх даа гэж бодлоо. Би өмнөх бичлэгээ тэр чигээр нь шахуу хуулчихсан болохоор зассангүй. Үүнээс хойш дуудлагаараа ядаж энэ блог дээр бичихгүй байхаар шийдсэн шүү, бусдыгаа хүндэтгэх үүднээс.

За би ичихгүй өөртөө нэг эрх аваад үүрэг хүлээчихье. Яг энэ доор зөвхөн зохион байгуулалтын санал авна. Хэт хальсан юм байвал шууд устгаад явчихна  шүү.

За бараг эв эе хичээхгүй бол буудна шүү гэх дайны юм болчихоогүй байгаа гэж найдав.

Аа тийм, бусад админуудад энэ саналд зохиогчийн эрх байхгүй. Энэ бол зөвхөн дотоод асуудал гэж үзээд хүсвэл далд хийж болно. Хүсвэл устгаж арай ч болохгүй ээ. Сэтгэгдэл дээр боломжийн гэж үзмээр зүйл байвал тодосгох зорилгоор араас нь залгуулаад наачихсан ч болно шүү.

Сэтгэгдэлүүд:

1. Болжмор | 2008-07-25 23:25:15
Харин тиймээ хө...зав зай гээд энэ блогруугаа орж ч чадахгүй болоод байгаадаа хүлцэл өчье...
хамгийн түрүүнд яг хэн нэгэнд нь яв цав хариуцуулж өгч эзэнтэй болгомоор байна. Мөн шошгуудаа ерөнхийд нь ангилъя гэдэгтээ санал нэг байна...бусдыг нь жаахан бодож байгаад хэлье.
2. Tumlee | 2008-07-26 02:53:41
Ерөнхийдөө санааг бол 100% дэмжиж байна. Зарчимын хувьд хэлэх хэдэн зүйл байна.
1. Энэ блогийн нүүр хуудас загварыг бусад вэб сайт шиг нэг сайхан янзлаад өгөх хүн байна уу, Жаахан эх оронч үзэлтэй аятайхан хүн орход ч гэсэн сонирхож үзмээр болгочихмоор байх юм. Бас эх оронч үзэлтэй, Монгол байгаль, Монголын талаар сайхан зургийн албомь ч гэсэн хийчихмээр л байна. Үнэндээ би загварыг нь өөрчльеэ ч гэсэн энэ тал дээр миний боловсрол хүрэхгүй юм үсрээд л Фонт өнгийг нь солих юм даа. Энэ блогийн олон Админуудын блогийг би үзэж л явсан, бараг л нэг бэв сайт шиг загварыг нь янзлаад сайхан л болгосон байна билээ, гэтэл энэ блог минь нэг үнсэнд хаясан шалз шиг л зэвхий царайтай юм болоод байна уу даа гэж бодогдох юм
2. Сүүлийн үед хүмүүс сэтгэгдэл бичих нэрээр арай ахин нэг сэдэвээр зохион бичлэг бичичих юм. Зөвхөн энэ блог дээр Сэтгэгдэлийн үгийг тоогоор хязгаарлаж болохгүй юм уу тэгэж болдоггүй юм аа гэхэд нэг IP- с янз бүрийн хараал хэлсэн янз бүрээр гүтгэсэн доромжилсон сэтгэгдэлүүд их орж байна, тиймэрхүү IP- уудыг блок хийж болдоггүй юм уу. Сүүлдээ бичлэг биш хүмүүсийн хараал урсгасан сэтгэгдэлүүдийг устгах гэж хэцүү юм.
3. Чиний хэлдэгээр тодорхой шошгонуудтай болсон нь зүгээр гэж бодож байна. Зорилго тэртээ тэргүй тодорхой л байгаа шүү дээ. Бүгдээрээ л Монголчууддаа хүргэх үг хэн нэгэнд хэрэг болчих үгийг л бичиж Монголчуудынхаа сонорт хүргэхийг зориж байна шүү дээ. Энэ тал дээр жаахан эвлэлдэн нэгдэж юм хиймээр байна шүү таминэ ээ.
3. ХЭнхэГэнДэн | 2008-07-26 03:05:31
ер нь яг ямар зорилготой юм энэ блог. зүгээр нэг нэгийгээ дагаж хуйларах уу , сайн сайхныг мөрөөдөх үү, үзэл бодлоо уралдуулах, мэтгэлцээний талбар байх юм уу. надад лав ойлголтгүй байгаа. улс төржихгүй гэсэн санаатай гэсэн. яг юугаараа нэгдэх гээд байгаам бэ. Магадгүй би алдаатай бодож байж болох юм засаад хэлээд өгвөл талархана
4. Цогтмэргэн (зочин) | 2008-07-26 05:19:12
Улс төржихгүй гэдэг бол өөрөө шал хөгийн үг л дээ. Дээхнэ толгойгүй байя ч гэж болохоор гэсэн. Гэхдээ яахав дээ блог бүхэлдээ аль нэг улс төрийн хүчний талд үйлчлэхгүй л гэж ойлгосышд. Тэгээд зарим нэгийгээ өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлэхээр улс төржлөө гээд унахаар шог болоод явчихаж байх шиг.
5. Цогтмэргэн (зочин) | 2008-07-26 05:25:37
За ингээд хэлснээ хэрэгжүүлдэггүй юм. Ойлгосышд гээд биччихсэн байна.
Золбинд хуйлрахаас бусад нь бол байх ёстой гэж би ойлгоод байгаа.
6. Цогтмэргэн (зочин) | 2008-07-26 05:33:26
Түмлээ. Ганхүү блогуудаа яаж хийснийг нь нэг хараарай. Би нэг санал тавьж үздэг ч юм уу гэж бодоод байгаа. За тэгээд тасархай блогууд бол зөндөө л дөө. Өөр өөрсдөө хүмүүст санал тавиад тавиад явчихвал ямар вэ.
7. alchemist | 2008-07-26 05:49:55
Энэ блог чинь харин их сvржин эхлээд даржин дуусах гээд л байх шиг байгаа юм даа. Яг л ээж аав нь тоодоггvй, айлын шоовдор хvvхэд шиг. Ядаж бас чиглvvлээд аваад явчих гол эзэдтэй байвал зvгээр юм даа. Ийм ийм юм бичиж болохгvй, улс тор бичиж болохгvй гээд сайхан хуульчилаад, заагаад огчихсон хэрнээ юу бичиж болохыг нь, яг юунд чиглэхийг нь бас сайн заагаагvй, ер нь маш тодорхой бус байна. Еронхийдоо удирддаг хэдэн гишvvдтэй, бичлэгvvдийг тэдгээр гишvvд нь авч vзээд нийтэлдэг энэ тэр байвал их зvгээр юм. Бас тогтмол нийтлэл гаргадаг болчихвол блогоо сайн сурталчилах хэрэгтэй юм шиг.
8. Tumlee | 2008-07-26 08:04:39
Humuus uls torjihguigeer bichleg uildyee gej minii huvid bol ene bolomjgui l dee, Medeej uls tor sonirhododg Mognoliin tor zasgiint alaar bichmeer baigaa bol yagaad ch uls torjihguigeer bichihgui baij bolohgui shd gol n humuus shuumjilj bolno yanz buriin haraaltai neg negniigee hundleegui bichleg l oruulahaa baya. Bi ooriin blogtoo uls toriin talaar neleen heden bichleg oruuldag baisan teriigee boliod eh oronch setgelgeetei uls toriint alaarhi bichleguudee ene blog deeree l oruuldag bolson ter n ch zov baih gej bodoj baigaa, eronhiidoo hund neg eh ornii talaar orj irdeg bodol baidag daa teriigee l bicheed ard tumendee zoviig duulgaad yavbal zugeer yum shig. Za bugded n amjilt
9. Битмин | 2008-07-28 11:48:50
Сонгуулийн өмнө толгойтой болгон эль нэг намыг дагаж хуйлрах үзэгдэл энүүгээр ч явагдаад өнгөрсөн.
Тийм зүйл бидэнд хэрэггүй байсан.
Өнөөдөр ч тархи угаалтын эсрэг гэж дуугарахад чи нэг үзэл бодолдоо үнэнч бай гэж шүүмжлэл ирэхийн.
Инээдтэй. ХУ нам эсвэл АН байлдаа гэж байгаа нь тэр юм гэнээ.
Улс төржинө гэдэг үгийн утгыг хүмүүс зөв ойлгодог болсон бол Улстөржих хэрэгтэй.
Намжих гэж байгаа бол эндээс хол яваарай гэж байгаа хэрэг.
Ойлгосон байх гэж бодож байна.
Бусдаар бол өмнөх бичлэгт саналаа хэлсэн байгаа.
Миний хувьд ажил ихтэй байгаагаас энэ блогт хувь нэмэр гэж олигтой оруулж чадахгүй явна. уучлаарай хө
10. Tumlee | 2008-07-30 18:53:58
Neg hund ene blogiig hariutsuulya gesen baina. Bi ooriinhoo blogtoo niileed 2 blog deer l yum bichdeg hun tiim bolohoor ene blogiig hariutsaj naad zah n ene heruultei commentuudaas n ehleed jaahan anhaaralj tavij bolj l baina. Harin bichlegnuudiin tal deer ta buhen ch gesen tus nemer ee oruulval bayarlah baina shuu.
11. sain_mng (зочин) | 2008-11-21 05:23:38
Ta nar enuuhendee l neg bulan uusgecheed toirood uzeed baidag bas busad orond surdag zaluustai haritsah surtalchlah heregtei baihaa, bid bugd l mongoliin zaluus....

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.