
Абрахам Линколн нь АНУ-ын ард түмний эрх чөлөө, тусгаар тогтонол, эв нэгдэлийн төлөөх тэмцэгч байсан төдийгүй, хүчийрхэлэл, арьс өнгөөр ялгаварлан гадуурхагчид болон Монаркуудын эсрэг тууштай тэмцэгч байлаа. Түүний хувийн амьдрал 1960 онд болсон арван зургаа дахь АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль болтол унаж бүдэрч явсан ч тэрээр сэтгэл санаагаар уналгүй хатан зоригтой байж чадсанаас гадна нэгэн чиг зөв бодолтой байсанаараа АНУ-ын алдарт Ерөнхийлөгчидийн нэг болсон юм. Тэрээр хүн төрлөхтөний түүхнээ алдарт удирдагчаас гадна, эрх чөлөөний төлөө тэмцэгчидийн аугаа гарамгай жишээ болж үлджээ.
1816 онд түүний гэр бүл арьс өнгөөр ялгаварлан гадуурхал болон боолчлолын эсрэг тэмцсэнээрээ гадуурхагдаж тэрээр өөрийн муж болох Кэнтаки мужаас гэр бүлий хамт хөөгдсөн юм. Кэнтаки муж нь хар иргэдийг олноор боолчилсон том мужуудын нэг байжээ.
1818 онд хайрт ээж нь нас барав
1831 онд өөрийнх нь санаачилсан бизнэс бүтэлгүйтэв
1832 Мужын хууль сахиулах албанд өрсөлдсөн боловч ялагдав ( 1 )
1832 онд ажилаасаа халагдсан төдийгүй орохыг хичээн тэмүүлж байсан хуулийн сургуульдаа орж чадсангүй
1833 онд Найзаасаа асар их мөнгө зээлэн өөрийн бизнесийг эхлүүлсэн боловч тэрээр дампуурч ирэх 17 жилийн турш тэр өрийг бага багаар төлж дуусгахаар болсон гэдэг.
1834 онд Мужын хууль сахиулах албанаа ахин өрсөлдөж ялав
1835 онд өөрийн хайрт бүсгүйтэйгээ гэрлэхээр сүй тависан боловч тэр жилээ сүйт бүсгүй нь нас баржээ энэ нь Абахамд асар их сэтгэлийн шаналал авчирсан юм.
1838 онд Мужын хууль сахиулах албаны даргаар өрсөлдөж ялагдав ( 2 )
1840 онд Сонгуульд нэрээ дэвшүүлсэн боловч ялагдав ( 3 )
1843 АНУ-ын Конгрессын гишүүнээр өрсөлдсөн боловч ялагдав ( 4 )
1846 онд Ахин АНУ-ын Конгрессын гишүүнээр өрсөлдөж тэр жилээ ялжээ. Тэрээр АНУ-ын Конгрессман байхдаа хийсэн ажил нь ард түмэнд хүрсэн боловч эсрэг намын ухуулга суртачилгаа дарамт шахалт үзэл бодолын гадуурхалаас болж
1848 оны Конгессын дахин сонгуульд тэрээр ялагдсан юм ( 5 )
1849 онд тэрээр өөрийн муждаа аж ахуй, газар тариалан эрхэлсэн захирагчаар өрсөлдсөн боловч ялагджээ. АНУ-ын конгрессман байсан хүн тэрхүү жаахан албанд ялагдсан нь түүнд асар их сэтгэлийн дарамт авчирсан боловч улс ороныхоо төлөө ажллах зүрх сэтгэлээ алдсангүй ( 6 )
1854 онд АНУ-ын Сенатын сонгуульд өрсөлдсөн боловч ялагдав ( 7 )
1856 онд өөрийн намаас сонгогдсон ерөнхийлөгчийн туслах болохоор өрсөлдсөн боловч дөнгөж 100 хан саналаар ялагдаж ээ.(8)
1858 онд АНУ-ын Сенатад дахин өрсөлдсөн боловч ялагдав ( 9 )
1868 онд болсон АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялсанаар АНУ -ын 16 дахь ерөнхийлөгч болсон төдийгүй ардчилал, эрх чөлөө, тусгаар тогтонол, эв нэгдэлийг авчирсан хүн болоод зогсохгүй дэлхийн түүхнээ хүчирхэгжсэн Америкын Нэгдсэн Улсыг эвлэлдэн нэгдэж дэлхийн тавцанд тодрон гарахад тусалжээ.
Абрахам Линколн нь хайрт хүмүүсээ алдаж, өөрийн эхлүүлсэн бизнес нь нуран унаж, өр зээлэнд баригдсан ч мөн олон арван удаа сонгуульд орж ялагдсан ч тэрээр бууж өгөөгүйгээрээ өнөөгийн хүмүүний итгэл найдвар, тэмцэлийн тод жишээ болсон юм тиймээс Хөлдөж үхэх, өлсөж цангахын зовлон болон төрийн том хүчирхийлэлээс айлгүй, хүйтэн тайлбайд миний Монголын ард түмний эрх чөлөөний төлөө дуулж явсан Ардчилалын алтан хараацай, эрх чөлөөний төлөө мэргэн ухаан цэцэн үгээрээ тэмцэж яваа Ардчилалын хөвгүүд минь битгий сэтгэлээр унаарай улам илүү их тэмцээрэй, удахгүй олон болж ирэхийн ерөөл дэвшүүлье! Ардчилалын алтан хараацай нар тэнгэр өөд бүргэд адил тэмүүлээгүй бол аавын хүү, жирийн Монгол иргэн би харь оронд эрдэм мэдлэгийн сайханыг сурч эрх чөлөөний дээдээр амьдрах байсан гэж үү? Эх орон тань, иргэд Монголчууд чинь та нартаа хайртай шүү! бид ялагдах болоогүй өшөө их тэмцээрэй. Ардчилалын алтан хараацай эрх чөлөөний тэмцэгч нар минь зоригтой байгаарай!




Сэтгэгдэлүүд:
Ter olympiin horoo uneheer ajilaa meddegguim uu? Sanaataigaar tegeed baidgiim uu? Yaltai ch bilee dee.
Сэтгэгдэл үлдээх: