ТАЙВАН АЙДАС

Өглөө сонин эргүүлж, орой ТВ-ийн сувгуудыг гүйлгэх шаардлагагүй болж байна. Ард түмэн нэг дуугаар “Ардын төргүй болгосон” АН-ыг зүхэж байна. Онц байдал тогтоочихсон юм уу гэтэл үгүй юм. Ганц нэг хүн эрх баригчдыг шүүмжлээд “гав гав” хийж л байна. Гэхдээ өнөөдөр иргэд жагсаал иуглаанаас эхлээд хоол идэх тухай ярих болгондоо эхэйд нь заавал “тайван” гэдэг үг хэрэглэдэг болчихож. Эхнэр нөхөр хоёр тайван хэрэлдсэн тухайгаа найздаа тайлбарлаж байгаа бол улстөрчид тайван жагсаал, тайван шүүмжлэл, тайван суулт, тайван эсэргүүцэл, тэр бүү хэл тайван хурал хаясан тухай нэр томъёо хэрэглэдэг болов. Хэсэг иргэд тайван цуглаан хийх гэснээ болив. Бас нэг хэсэг нь хэвлэлийн бага хурлаа тайван хийснээ сэтгүүлчдэд цохон тэмдэглэж байна. Хэргийн учир тайван жагсаал хийсэн хэсэг этгээдэд “зандалчлах” гэдэг аймшигт зүйл ангиар ял тулгаж байгаад бололтой юм. Хэдийгээр олон нийтэд энэ ялыг тулгаагүй боловч хэнээс айгаад байгаа нь мэдэгдэхгүй тайван айдас газар авсаар. Хэн нэг нь дахин ийм яланд уначихгүйг хичээж байна. Бас нэг нэгдмэл хэллэг бол шагнал авсан хүн бүр “Энэ бол миний хийсэн бүтээсэнд өгч байгаа гэж ойлгохгүй байна. Төр засаг, хамт олны маань шагнал гэж үзэж байна. Миний хийсэн ажилд биш, хийх гэж байгаа ажилд өгсөн шагнал” хэмээн тоть шиг давтана. Энэ бүхнээс харвал нийгэм нэг сэтгэлгээ рүү шахагдаж байгаа нь мэдрэгдэнэ. Төрөөс өгсөн шагналд бид нэг төрлийн амлалт өгч сурч байгаа бол төрөөс явуулсан бодлогод нэг үйлдлээр хариу өгч сурах шаардлагатай болох нь. Өнгөрсөн долдугаар сарын 1-нээс өмнө хэн дуртай нь юу дуртайгаа хийж байв. Харин хэдхэй хоногийн дотор үйл хөдлөлөө бүү хэл үг хэлээ хянадаг болжээ. Өчигдөрхөн бид Ар Солонгос, Хятад, Кубыг эрх баригчдынхаа хүслээр амьдардаг хэмээн өрөвдөж байсан бол өнөөдөр үр хүүхдээ хэний эрхэнд амьдрах бол хэмээн санаа зовох болж байна. Өчигдөр бид Ху намын даргыг “Ямар их вдэв” хэмээн загнадаг байсан бол өнөөдөр бид тэднийг “Ахиухан идээч” хэмээн гуйхаас өөр зам алга. Өнөөдөр бидний тайван жагсаалын тухай яриа маргааш эрх баригчдад таатай цуглаан хийх яриа болж хувирна. Зах зээлийн эдийн засагч Да.Ганболд 1990 онд “Эдийн засгийн хямрал бол нэг өдөр бүх үйлдвэр зогсч, бүх хүнс алга болж үүсдэг юм биш. Аажим аажмаар хүнс, бараа хомсдож хямралын оргилд хүрнэ. Түүнтэй адил нэг хүний дарангуйлалд нэг өдөр орчихгүй. Нэг өдөр нэг айдас, А дараагийн өдөр илүү айдас нэмэгдсээр дарангуйлал үүснэ. Дарангуй төрд хамгийн түрүүвд өмчтөнүүд өртөнө. Трактор барихаас эхлээд талх барихад хүртэл төр оролцоно. Эрх чөлөө байхад мөнгө олдоно. Харин эрх чөлөөгүй нийгэм мөнгөтэй байсан түүхгүй” хэмээн анхааруулж байв. 18 жилийн дараа түүний үг өөрийн эрхгүй санаанд орно гэж МоАХ-ныхан лав зүүдлээгүй. Хэрэв санаж байвал сонгуулийн өмнө юмны үнэ өссөнд хаа хамаагүй зөөвөрлөгч, тээвэрлэгч нарыг барьж хорихдоо тулж байв. Удалгүй хямдхан гурил оруулж ирсэн хэмээн шалтаглаж, хүнсний үйлдвэрүүдийг үнэтэй талх үйлдвэрлэв хэмээн хурааж нийгэмчлэхдээ хүрэв. Сонгуулийн үеэр хувийн колонкуудийн агуулахыг нэгжсэнээ нийтэд зарлан “Үнэ нэмэх үндэс байхгүй” хэмээн төр мэдэгдэж байв. Өнөөдөр үнэ буурсан нэг ч салбар байхгүй боловч ирэх жилийн гурил, мах бэлэн болсон тухай сурталчилгаа эхэлж байна. Эрх чөлөө нэг хэвэнд цутгагдаж, эдийн засаг нэг гарт төвлөрч байхад ард түмэн энэ бүхнийг зөвшөөрч байгаа гэнэ. Зөвшөөрөхөөр барахгүй хүсээд байгаа гэнэ. Энэ бүхнийг эсэргүүцэж байгаа АН-ыг эрх баригч МАХН буруушааж байна. Эргээд ерэн ондоо очих гэж ард түмэн хүсч байгаа нь үнэн бол АН тахимаа өгч, ард түмэн модон хударгандаа шургая.

Б.Төгс

Сэтгэгдэлүүд:

1. chatsarganii but (зочин) | 2008-08-01 09:27:11
shahaand oruulj baina gesen ug uu?
mongoliin ard tumen hoshuu noyontoi zargaldsan ard hemeeh ayushaa martaj baigaam baih daa. mongold oros, hyatadiin noloo huchee avch baigaa gej oilgogdoj baina. tiimees bid taivan aidas geech ruu yavaad baina. 7 sariin uimeeneer ami uregdsen humuus sanaatai zorilgotoigoor ami nasaa denchn tavij zoliogui ch gelee ted ard tumnii huuhduud, baatarlag hovguud baisan gesen tsag irnee.
2. Tumlee | 2008-08-01 10:12:03
Yooy uneniig n olood helchihej, neeren l daranguilaliinhaa zamruu yavaad bna daa. Yu l bolood baina daa l gej zarimdaa bodogdoh yum. Erh choloo, ter tusmaa ugee cholootei ehelh erh choloo humuust alga, Tsagdaa nar n ard irgediinhee toloo Mongoliin toloo ajillana gej tangarag orgodog bol odgoo toriin tusheed mongotei humuusiin toloo ajillana gej tangarag orgodog bolson bololtoi. Aimshigtai, zarimdaa eh orondoo ochij amidrahaas iluutei ih aih yum.
3. ХЭнхэГэнДэн | 2008-08-01 10:21:27
Үнэн зүйл байна оо. яг юунаас айгаад байгаагаа мэдэхгүй ч цаанаа л нэг айдастай учир битүүлэг болчихсон шиг. одоо бүүр энэ тухай бичихээс уншихаас дургүй хүрэх болж. Эрх чөлөө, хуулиа нэг мөр хэрэгжүүлэх гэсэн үнэт зүйлс алга болчихбол мань мэтийн эрх мэдлээс хол нөхдүүдэд жаахан хэцүү л юм.
4. diversity (зочин) | 2008-08-01 10:33:31
2003 ond Mongold ochij bhad neg l sonin buh um tugjeetei, neg l evgui, erkh chuluu neg l humigdmal um shig sanagdaj baij bilee. odoo bur gazar avch bn l da. ter tsagdaagin huchirhiilel ch gesen arai denduu. turiin tumur nudarga gej teriig helne gej uu.
5. diversity (зочин) | 2008-08-01 10:36:43
tegeed 2000-2004 ter uur amisgal 2004-2008 ond ugui bolson, buh humuus ugee heleh erkh chuluutei haritsangui saihan l baij. yamar saindaa l setguulchid hurtel 4-deh zasaglal ene ter dongodoj ehleh ve de. Odoo haana bn?
6. Sodnom (зочин) | 2008-08-01 10:38:53
doorkhior orood unshaarai, manaid boloh sumo hoishlogdono gej yaponii sonin deer bichsen bh yum.
http://www.japantoday.com/category/shukan-post/view/battle-over-sumo-event-in-mongolia
7. Битмин | 2008-08-01 10:53:55
Мань ганцаараа ч хамаагүй сөрж зогсоноо гээд блог нэрээ хүртэл сольсон хөөрхий.
Яахуу одоогоор чадах нь л энэ байна.
8. МууЁр666 (зочин) | 2008-08-01 12:05:14
Битминийг дэмжив. Бүү ганцаард,би чамтай хамт.
9. МууЁр666 (зочин) | 2008-08-01 12:07:54
Энэ Арвингаас Да.Ганболдын дайны үг гардаг болоосой. Арвин Хэнтийд Ганболдын дээр гарсан юм. Юм нээрээ новш байх юмаа
10. Tumlee | 2008-08-01 13:27:04
heleed yu geh ve! Arving ggarsan gej bodohoor bur haramsamaar sanagdaad baih yum. Songuuliiin Yeronhii Horoo yu ch hiihgui yum. Landcruiser mashintai mongo taraaagaad yavj baih barimtiig n Ardchilsan namg Songuuliin Yeronhii Horoond ogood baihad Songuuliin Yeronhii horoo yu ch hiihgui yum aimar sonin yum aa. Songuuliin Yeronhii Horoonii udirdlagiig hen songodog baina aa.
11. үнэн шүү (зочин) | 2008-08-01 17:26:58
Яг үнэн. Монголд дарангуйлал тогтсон нь үнэн. Манайх жижигхэн бизнес эрхэлдэг байсан юм. Махнам гарахаар элдэв шалгалтаар дарамталаад сүүлдээ үүдээ барьсан. Угаасаа Махнам өлбөрч үх гээд ард түмнээ ядууралаас гаргах дургүй. Ард түмэн ядуу бол дарангуйлах боломжтой болохоор тэр юмуу? Тэгээд тэр дээр үеэс хайрт нам засаг гэж магтуулж сургасан хөгшчүүл нь аймаар үнэнчийг яана. Тэр хэдэн хөгшчүүлийг аргалсан зүйл нь хэдэн одон тэмдэг байх шиг байна. Жнь гэхэд манай аав улаан үнэнч, залуудаа ажиллаж ажиллаж авсан зүйл баахан гавшгайч..бас энэ тэр тэмдэг. Тэгээд өөр үнэнч хүмүүс гэвэл Ху намынхаа ачаар жоохон амьдралаа авч яваа хурган мурган дарга цэргүүд тэдний үр хүүхэд байх шиг байгаам. Жишээ нь гэхэд манай найзын аав нь ху намын гишүүн байгаад яаманд ажил гайгүй ажил хийдэг. Тэдний гэрийнхэн ху намд хайртайг гэж яана
12. Ga_Mo'og (зочин) | 2008-11-28 06:02:34
АН ийг дэмжээд байвал хУ нам арчигдах цаг ирхэнэ гэсэн үг. АН хурай
Ум Маани Бадми ХумУм Маани Бадми ХумУм Маани Бадми ХумУм Маани Бадми ХумУм Маани Бадми ХумУм Маани Бадми ХумУм Маани Бадми ХумУм Маани Бадми ХумУм Маани Бадми ХумУм Маани Бадми ХумУм Маани Бадми ХумУм Маани Бадми ХумУм Маани Бадми ХумУм Маани Бадми ХумУм Маани Бадми ХумУм Маани Бадми ХумУм Маани Бадми ХумУм Маани Бадми ХумУм Маани Бадми ХумУм Маани Бадми ХумУм Маани Бадми ХумУм Маани Бадми ХумУм Маани Бадми ХумУм Маани Бадми ХумУм Маани Бадми ХумУм Маани Бадми ХумУм Маани Бадми ХумУм Маани Бадми ХумУм Маани Бадми ХумУм Маани Бадми ХумУм Маани Бадми ХумУм Маани Бадми ХумУм Маани Бадми ХумУм Маани Бадми ХумУм Маани Бадми ХумУм Маани Бадми ХумУм Маани Бадми ХумУм Маани Бадми ХумУм Маани Бадми ХумУм Маани Бадми ХумУм Маани Бадми ХумУм Маани Бадми ХумУм Маани Бадми ХумУм Маани Бадми ХумУм Маани Бадми ХумУм Маани Бадми ХумУм Маани Бадми ХумУм Маани Бадми ХумУм Маани Бадми ХумУм Маани Бадми ХумУм Маани Бадми ХумУм Маани Бадми ХумУм Маани Бадми ХумУм Маани Бадми ХумУм Маани Бадми ХумУм Маани Бадми ХумУм Маани Бадми ХумУм Маани Бадми ХумУм Маани Бадми ХумУм Маани Бадми ХумУм Маани Бадми ХумУм Маани Бадми ХумУм Маани Бадми ХумУм Маани Бадми ХумУм Маани Бадми ХумУм Маани Бадми ХумУм Маани Бадми ХумУм Маани Бадми ХумУм Маани Бадми ХумУм Маани Бадми ХумУм Маани Бадми ХумУм Маани Бадми ХумУм Маани Бадми ХумУм Маани Бадми Хум

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.