Өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр, өөрийн чинь хар нүгэл үр хүүхэд дээр чинь

Манайханд сэтгэлгээний болон ёс зүйн ухагдахуун ер байхгүй болчихож. Бага байхдаа Үндэсний түүхийн музейд тайлбарлагч хийгээд л гүйж явдаг жаахан хүү байлаа. Манай даа л ганц том нь тэр дундаа түүх дурсгалын тал дээр толгой зохьдог гадаадын хүн амьтанд үзүүлчихээр ганц үзмэртэй нь манай Үндэсний түүхийн музей байлаа гэвч мөнгөнд нүдээ ухаад өгчихөөс ч буцахгүй хүмүүс эх ороны минь үнэтэй цайтай бүхэнийг хэдэхэн төгрөгөнд худалдчихлаа. Тэдгээр хүмүүсийн шүүхийн өмнө хэлж буй зүйл нь бид мэдээгүй байсан мэдэхгүй байсан гэдэг л үг байна.

2008 оны 8н сарын 1нд  www.sonin.mn -д гарсан нийтлэлд ийнхүү дурдажээ
''Б.Энхбат гэгч нь улсад онц их хэмжээний хохирол буюу 12.7 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлджээ. Өчигдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн танхимд Б.Энхбат нарт холбогдох эрүүгийн шүүх хурал болсон юм. Түүнтэй хамт Дорноговь аймгийн харъяат Д.Мөнхбат гэгч шүүгдсэн ба тэрээр 2007 оны наймдугаар сарын хоёронд өөрийн эзэмшлийн ДГА 72-88 дугаарын УАЗ-469 маркийн машиндаа эмэгтэй хүний 12 нэр төрлийн 1.7 тэрбум төгрөгийн үнэ бүхий эртний эдлэлийг нууж, хил давуулах гэж байгаад саатуулагдсан байна. Хэргийг тус шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, улсын яллагчаар Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Мөнхбаяр оролцсон юм. Шүүгдэгч Б.Энхбат шүүхэд мэдүүлэхдээ “Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би энэ хэрэгт иргэний хариуцагчаар оролцож байгаа н.Дамдиндоржтой 2003 онд танилцсан. Тэр намайг музейд ажилладаг гэж мэдээд алт мөнгө, түүхийн үнэт дурсгалын зүйлийг худалдаж авна гэсэн. Тэгээд би түүнд хэрэгтэй гэсэн бүтээлийг музейгээс авч, гар цүнхэндээ хийгээд гардаг байсан. Манай хамгаалагч нар миний цүнхийг шалгадаггүй байсан. Би үнэлгээг нь мэдэхгүй болохоор н.Дамдиндоржийн хэлсэн үнээр л өгчихдөг байсан. Бас түүнээс мөнгө зээлээд зээлсэн мөнгөндөө авъя гэсэн бүтээлийг нь авчирч өгдөг байсан. Гэхдээ хэдэн удаагийн үйлдлээр хичнээн төгрөгийн эд зүйл зарсанаа мэдэхгүй байна. Би хэдийгээр буруутай ч, 12.7 тэрбум гэж үнэлсэнд гомдолтой байгаа” гэх зэргээр мэдүүлж байсан. Түүнтэй хамт шүүгдсэн Д.Мөнхбатын хувьд “Зүс таних Төмөрөө гэдэг хүн надад жижиг хайрцагтай зүйл өгөөд, хил гаргаад өгвөл 500 юань өгье гэсэн. Дотор нь юу байгааг надад хэлээгүй. Төмөрөө “би өөр машинаар явна. Та зээл дээр байж байгаарай” гэсэн. Тэгээд би хил гарах гэж байгаад саатуулагдсан. Би түүхийн үнэт бүтээл байгаа гэж мэдээгүй. Өмнө нь Төмөрөө надаар нэг хайрцагтай зүйл гаргуулсан. Тэр үед гааль
шалгаагүй. Хийсэн хэрэгтээ харамсаж баийа” гэсэн мэдүүлгийг шүүхэд өгсөн''

Тэдний хэлж буй үгс нь бид мэдэхгүй, мэдээгүй байсан. Юу гэсэн үг вэ? Хэдэн төгрөгний үнэлгээтэйг нь мэдэхгүй байсан ч тэр бүтээлүүд түүхийн өндөр үнэтэй бүтээлүүд тэгээд ч зарж борлуулах нь хууль бус гэдэгийг  Үндэсний түүхийн музэйн эрхлэгч Д. Энхбат гэгч нөхөр мэдэж л байгаа биз дээ. Мөн хилээр тэрхүү үнэт бүтээлийг гаргахад тусалсан залуу ч гэсэн ямар нэгэн хууль бус бараа байгаа гэдэгийг мэдэж байж л гаргаж байгаа шд тийм байж би мэдээгүй гэдэг нь хүмүүсийг төрийн шүүхийг доромжилж буй мэт санагдана. АНУ-н дээд шүүх болон шүүгчид нэгэн тулгуур үзэл бодолтой байдаг бөгөөд тэрийгээ "Ignorance of the law is no excuse" гэж хэлдэг буюу ''Xууль мэдэхгүй байх нь хуулийн хүрээнээс зугтах арга биш'' гэж үздэг ээ. Тиймдээ би мэдэхгүй гэж хэлсэн асуудал тийм ч нааштайгаар АНУ-ын шүүх дээр хэлэлцдэггүй байна. Хүмүүс мэдэж байж л юмыг хийдэг мэдэхгүй байна гэсэн асуудал бол байхгүй шүү дээ. Тэр тусмаа хулгайн хэрэг чинь өөрөө зориудаар зохион байгуулалтай хийсэн хэрэг биз дээ.

Хэд хоногийн өмнө нэг найзтайгаа ярьж байлаа, намайг муулж байна аа. Чи нэг л ёс суртахуун ярьсан хүн байх юм. Чи хүнээс авилгал авах уу? гэж асууж байна. Үгүй л гэлээ. Тэгсэн чам шиг ийм хүмүүс баян амьдарч чаддаггүй байхгүй юу, бас дарга болж чаддаггүй шд одоо нийгэмд идэж байж л дээшээ явна, хэн иднэ тэр нь дээшилнэ. Чадаж байгаа юманд арга байхгүй гэнэ ээ. Юу гэсэн үг вэ? Ийм л сэтгэлгээ бодол санааг ирээдүй хойч үедээ өнөөгийн Монголчууд үлдээж байна гэж үү? Шудрага сайхан амьдрах хүсэл тэмүүлэл хүмүүст байхгүй болчихоо юу? Өнөөдөр би болж байна, миний амьдрал бүтэж байна гэж байгаа ч яг үнэн чанартаа та ирээдүйгээсээ хулгайлж байгаагаа мэдэх үү!! Дархан Улаанбаатарын хоёрын хоорондох зам анх тавигдахад дэлхийн стандартаас хэд дахин илүү нарийнхан нимгэн болсон гэнэ. Учир нь "Хятадууд дээрээс нь идээд манай дарга нар хоёр хажуугаас нь идээд нимгэхэн болсон гэсэн'' энэ мэтчилэн үлгэр оньсого шиг далд болон илд авилгал Монголд газар авч байна, гэвч ашиг нь юу вэ? Тэр Дарханы зам дээр хичнээн хүн үхэв, тэр замын хөрөнгөнөөс идсэн эрхэмийн үр хүүхэд нь тэр зам дээр явж байгаад осолд орж эндвэл яана. Яагаад хүмүүс ирээдүйгээ бодохоо байчихсан юм бэ? Яагаад хийсэн муух бүхэн нь өөрийнх нь хар толгой дээр иргэж буудагийг сандаггүй юм болоо? Манайхан жаахан ухаантай баймаардаа. Hэг дарга нь улсаас идээд, нэг сайд нь улсын хөрөнгө худалдаад, нэг эрхлэгч нь 10н хэдэн тэрбүм төгрөг идээд, нэг нягтлан нь банкнаасаа 10-20 тэрбүм төгрөг хулгайлаад байхаар Монголд юу үлдэх вэ? Монголын хойч үед юу үлдэх вэ? Хүмүүс минь жаахан ч гэсэн ёс суртахууны хэм хэмжээнтэй байцгаая!

 

Сэтгэгдэлүүд:

1. diversity (зочин) | 2008-08-02 09:39:08
Neg setgel zuich helsen gedeg: Huniig dandaa "gahai" gej heleed bval ter hun neg l udur "gahai" shig duugarna aa gej. Uun shig humuus "ideh uuh"; "avilgal, aalznii tor"; geh met ugnuuded buuur daschihsan bn. Uuruur helbel edgeer bolon busad olon zui zohisgui ugnuudiig sonsood tsochirdoj huleej avahaa bolison bn.Dotno ugnuud bolj ali hediin. Zarim ni ue zalgamjlan amidraldaa heregjuuleed amjilttai yavaad bn. Teriig hundlunguus harsan hun busdiin tiim amar hialbar argaar amidarch bgaag haraad ataarhaad tegeed araas ni oroh geed zutgej bn. Jishee ni zugeer business hiij yavsan olon humuus UIH-iin gishuun boloh gej unen zutgej bn shd. Alban tushaal dagaj mungu orj irdeg gesen setgelgee bii bolchihson deer dorgui bugd tiim oilgolttoi.

Gehde jijig ornii neg davuu tal baij boloh, humuus ch heldeg: uurchlult hiihed haritsangui hialbar gej. Tegheer udahgui hen negen "charismatic" leader garch ireed uurchluh bh oo he he.
2. ZOCHIN*** (зочин) | 2008-08-02 10:05:41
TIMEE TANI ZUV TER BUX IDSEN UUSAN BUGDIG 37 ON SHIG BUUDAJ ALBAL TAARNA
3. ХЭнхэГэнДэн | 2008-08-02 10:25:53
Монголын хуульд ч бас хууль мэдэхгүй байх нь хариуцлага хүлээхгүй байх үндэслэл биш ч бил үү нэг тиймэрхүү утгатай заалт байдийн. Ёс суртахуун, хуулиа нэг мөр хэрэгжүүлэх гээд л иймэрхүү зүйл манайд ус агаар шиг л хэрэгтэй байгаам аа уг нь.
4. amor | 2008-08-02 10:34:09
илд далд эрээ цээрээ алдсан юмнууд зөндөө бүүр хэлэх үг олдохгүй үе ч байх..
хуулиа мэдэхгүй сахихгүй биелүүлэхгүй улсууд хэдий хүртэл амьдарна даа..
чадаа амьдраад л байх юм даа тэгээд аймаар ...
5. hi (зочин) | 2008-08-02 10:37:28
manaixan xezee neg
6. Зочин (зочин) | 2008-08-02 12:02:56
УИХ-ын гишүүд, төрийн нэрийг барьсан бүх албан тушаалтанууд, төрийн албан хаагчид өөрсдөө хуулиа ярьдагч биелүүлдэггүй. Тэгээд тэд нар нь монголын ажиллах хүчний бараг тал хувийг нь бүрдүүлж байхад авилгал зогсоно, хүнд суртал алга болно гэж байхгүйээ. 100 ямаанд 60 ухна гэгчээр манай орны удирдлагын толгой хэтэрхий данхар санагддаг.
7. BMR | 2008-08-02 16:08:11
harin tmee bugd l zaaval avilgal ogoh yostoi ym shg ogch busad ni ch gsn avah yostoi ym shg avtsgaadag..iim bj bolohgui bizde..huuli batalj bga humuus ni oorsdoo huulia bieluulehgui bga ym chn busad ni ch bas adilhan bn shde ed nar huulia dagahgui bhad gdl bas l dagahgui..tegeheer hen huuliin daguu amidrah ve.huuli batlah hereg ch bhgui bizde..joohon uhaarmaar ym..
8. Gaihav (зочин) | 2008-08-02 17:44:06
Hetsuu ch yum a da? Muu nobshiig tsaazalbal taarna. Yun uimeen samuun, yun soeliin tubiin shatsan br, yun ebdsen morin huur, gitar… terniig chini hed dahin dahin nugalsan ih unetei dabtagdashgui soeliin ub maani gants 2-hon muu luibarchinii gart uregdej ustaad duussan bna yana da… huurhii heden Mongolchuud bid. Yasan ch shunaltai hulgaich, luibarchin be ichohgui ih unellee gene u yaj amnaas ni iim ug garch chadaj bnaa. Heleh ug alga shiitgesen shig shiitge tsaazaar abah ch bagadna. Amid uldeej nasaar ni horisonch hulgai hiideg huruunuudiig ni tairbal taarna iim yumnuudiig yug ni urubddug yum be
9. ананд (зочин) | 2008-08-03 01:50:39
Италийн хэд хэдэн хотод Чингэс хаан бол монголчуудын ганц эрхэмлэж хайрладаг хүн ухааны нэртэй үзэсгэлэн гараад дууслаа.Тэнд Монголын эртний түүх дурсгалын эд өлгүүдээс гадна хятадын эртний шаазан ваар ч орчихсон явах шиг.За энэ талаар үзмэрүүдийнх нь зургийг оруулж байгаад нэг шинэ нийтлэл оруулъя.
Наад нөхдүүд мэтийн чинь зарж худалдсан МОнголын эртний эдлэлүүдийг хятадууд ингэж ашиглаж байна.
Түмлээ минь, олон зүйл дээр өөртэй чинь санаа нэгддэг шүү. Маш зөв зүйтэй санаа дэвшүүлсэн байна.Баярлалаа.
10. michiko (зочин) | 2008-08-03 08:39:07
buh mongolchuud maani tani shig bodoltoi bval ....manai mgl yeroosoo setgehuigeesee ehelj uurchluh heregtei gej boddog hedii unuudur ene ter gej yariad nemergui ireeduin mgliinhoo tuluu odoonii niyalh huuhdees ehleed setgehuig zuv tuluvshuuleh heregtei gej bodoh um.bi u heleh geed bnaa gevel mgliin ireedui eruusu hunii zuv setgehuigees shaltgaalna bh yamarch bsan tanii bodol sanaatai neg b.na shuu.mgloo geh setgel neg bval ....geed bichvel ih um bgaa
11. eegiimaa (зочин) | 2008-08-03 13:06:41
bi manai uls bolson boloogui baishin ened tend bosgoj bhaar ulsaas tosov batlaj tuuhiin muzeid orgotgol hiij buh oldvor tuuhiin dursgalt zuild ni ulsaas nariin burtgel hiin toriin hamgaalaltand avaasai gej bodoj yavdag yum getel onoodor yamarch hamgaalaltgui yu ch avaad garch bsan yamarch dohiololiin sistem bhgui haanaas yu alga bolson ni todorhoigui yamar ch hadgalaltiin gorin bhgui(tonog tohooromj)iim bhad ene tuuhiin unet zuils maani ur huuhed hoich uyd buren butneeree ovlogdon uldeh bolj bna aa ug ni ene bugdiig hariutssan Bolovsrol Shinjleh Uhaan yamnii said gej bdag l bmaar yum ene hun ene tal deer yamar bodoltoi yavdag yum bol doo
12. Khatnaa | 2008-08-04 12:12:06
цэс, таслал хэрэглэж бичиж байвал хүмүүс илүү ойлгох байхдаа.
Монголд ч гэсэн "мэдээгүй, мэдэхгүй " гэсэн нь хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй шдээ.
13. anand2008 (зочин) | 2008-08-04 16:05:31
Ёс суртахуунтай байна гэдэг бол хүний хамгийн сайхан тансаг, эрхэмсэг байдал гэж ойлгодог.Өөрийгөө болон бусдыг хүндлэгчид хэзээ ч бохир зүйлтэй хутгалдахыг хүсдэггүй.Хичнээн боловсролтой байгаад хулгайн хэрэгт оролцсон хүн цаанаа л нэг сэжиглэмээр байдаг.Харамсалтай нь бидний дунд хичнээн их худалч хулгайч нар байна вэ? Бурханы хэмжүүрээр харвал хүн төрөлхтөн тэр аяараа ариун биш боловч өөрийн бишид улайн цайм шунагчид нь сэжиг хүрэм юм гэдгийг л ойлгоод авчихвал болох гээд байна даа.Бидэнд үлгэр жишээ болох учиртай дээдчүүл нь энэ балчиг намагт гүн шигдчихсэн болохоор жирийн иргэд нь дагахаас өөр аргагүй.Наад хүн чинь өнөөгийн нийгмийн маань л нэг бүтээгдэхүүн байна даа.Түүхч хүн эх орныхоо түүхийг илүү мэддэгийн хувьд улам л хайрлаж хамгаалмаар юм уг нь. Үгүй юмаа...Яамаар ч юм бэ дээ.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.