
Хэдэхэн хоногийн өмнө Гүржийн нутаг дэвсгэрлүү Оросын зэвсэгт хүчин нэвтэрэн орж, улс үндэстэний тусгаар тогтонол, эрх чөлөөнд бүдүүлэгээр халдлаа. Дэлхий даяар баярлан хөөрч Олимпийн бамбар ассан энэ үед чимээгүй тахал шиг тэд гэнэтхэн дайрлаа. Үнэндээ энэ талаар мэдээлэл муу учир хэн нь буруу хэнийх нь зөв гэдэгийг үнэхээр хэлж мэдэшгүй гэвч, өөрийн нутаг ороноо түрэмгийлэн дайруулж буй улс оронд ямар л сайхан байхав гэж бодогдоно. Үүгээр юу хэцүү санагдаж юу сэтгэл их өвтгөв өө гэвэл ямар ч том гүрэн ямар ч жаахан шалтаг гаргаж хажуу бөөрөндөө буй жижиг оронруу түрэмгийлэн дайрч болохыг харлаа. Үүгээр Монгол ард түмэн минь сэрэмж аваасай! Бид дэлхийн асар хүчирхэг 2 том гүрний дунд хавчуулагдан оршдог билээ, энэ хоёр улсын аль нь ч цагаа тулахаар биднийг эзлэн түрэмгийлж дайрч мэднэ. Тэр тусмаа Хятадын ард түмэн төр засаг хэзээнээс Монгол нутагруу санаархаж ирсэнийг хүн бүхэн мэднэ ээ. Чингис хаан тангуд улс мөхөөгүй гэдэгийг өглөө бүр надад сануултугай гэсэнчилэн, Хятад Орос хоёр улам бүр хүчирхэгжин, ард түмэн нь улам бүр олширон буй гэдэгийг өглөө бүр санатугай!. Бид эвлэлдэн нэгдэж, энэ л жаахан улс орон оо эдийн засгийн хүчирхэг гүрэн болгохгүй бол хэзээ нэгэн цагт бас л ингэж дайлагдаж мэдэх нь байна шүү. Бид эвтэй байвал Чингис хааны их гүрэн юм шүү бид эв нэгдэлгүй байвал чин улсын босгоны боол нь юм шүү!!


Сэтгэгдэлүүд:
Gurj ug ni Iraq-d baigaad tsergiinhee toogoor 3-t orj baigaa olon tseregtei ch ANU barag yum hiihgui baigaa ni bidend bas l oilguushtai zuil baih shig bna.
Bidnii huvid ene 2 guren neg negniigee bariad neg negniigee yum hiilgehgui haraad baih sain tal ch baij boloh l yum bairlalaasaa bolood. Esvel ugseed huvaah gej oroldohiin bolov uu?
Yadag ch baisan bidnii enehuu bichleg mash zuv sanaa bna.
Гүржийн талаас (Бас л ТВ-гээс харахад): 1-рт: Гүрж олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн газар нутаг дээр байрлаж байгаа босогчдоос нутгаас чөлөөлж байна. 2-рт: Оросууд босогчдыг өдөөн турхирч удаа дараа Гүржийн газар нутаг руу халдсан. 3-рт: Өмнөд Оссет өөрсдийгөө тусгаар тогтносон улс болно гэж зарладаг боловч үнэн хэрэгтэй зарласныхаа дараа ОХУ-ын 1 хэсэг болно. Нэг ёсондоо Гүржийн газар нутгийн нэг хэсгийг орос хүчээр өөртөө булаан нэгтгэж байна гэсэн үг.
ньюс мн д оруулсан комментоо давтсаныг нөхөд уучлана уу.
orosuud Georgia talaas sanal bolgoson enhiin gereend gariin useg zurahgui gej saihan changalj baina. bi bodohdoo zuitei gej bodoj baina. kosovog dahin sanaj eldev setgegdel, hoorloo niitleerei, huuhduud ee.
Tusgaar togtnol baigaa tsagt bid baina. CIA-iin medeend mongol hun amiin 5 huvi ni hyatad, oros garaltai gej alban yosnii medee baidag ch mongol humuus bie bienee hyatadiin holitstoi gedgiig ni buduuvchlen tootsvol ondor huvi garna gesen, mon mongol hun bur hyatad humuust udmiin oshootei gesen baidag gej bagsh maani taniltsuulj baisan.
teruun shig gruzin tserguud 8 osetin zaluu huuhniig baishind shataaj baigaag yu geh ve? ethnic cleanser? Genocide?
Сэтгэгдэл үлдээх: