Энэ Монгол хүү мэдлэгтэй болоё!

Энэ удаа монгол дахь боловсролын талаар жаахан хөндөмөөр санагдлаа. 10н жилд байхад даа. Манай ангийн нэгэн багш хөвгүүдийг минь тачигнатал загнаад, ''Та хэд эцэг эхийнхээ яc махыг шулж амьдарсанаас зах дээр гараад тэрэг түрвэл талханы мөнгө олоод муу эцэг эхийгээ зовоохгүй байхгүй юу!'' гэж загнаж байж билээ. Tэр үед хүүхэд байсан болоод ч тэр үү нээрэн л сургуульд сурах нэртэй муу эцэг эхийгээ их зовоож байна даа гэж бодож байлаа. Мөн ганцаар тогтохгүй багш нар тэр битгий хэл эцэг эхчүүд өдгөө хүртэл, "Өө хөвгүүд яадаг юм зах дээр гараад наймаа хийсэн ч амьдрах чадалтай, харин энэ хэдэн охидуудыг л хүний гар харахгүй боловсролтой болгоё" гэж ярьж байсаныг би амьдралдаа нэг бус нэлээн хэдэн зуун удаа сонссон тэр үедээ нээрэн тийм юм чинь гээд хүүхэд бодолдоо юу ч мэдэхгүй. "Би чинь эр хүн зах дээр наймаа хийсэн ч амьдрах юм чинь" гэж хагас бодолтой дутуу ухаантай явлаа гэтэл өсөн өрнөж буй нийгэмд эрчүүд мэдлэг боловсролтой байсанаар улс эх ороны элит гаралыг тодорхойлж өгдөг гэдэгийг яс махандаа шингэтэл АНУ гэгч улсад ирсэний дараа ойлголоо.
Бичлэг болгон дээрээ л би АНУ -г Эх оронтойгоо харьцуулж жишээ татдаг, харин энэ удаа дэлхий нийтээр нь өнгөрсөн түүх шаштиртай нь татчихьяа л даа. Эрчүүд мэдлэг боловсролтой байна гэдэг гэр бүлд хэрэгтэйгээс гадна улс оронд маш чухал байдаг. Хэдий өнөө үед жэндэрийн зөв харьцаа, эрх тэгш байдал гэж ярьж байгаа ч далд ёс суртахуун, далд хууль гэдэг нийгэмд заавал байдаг. Дээр үеэс эхлээд л эрчүүдийг л аль элит сургуульд эсвэл армид явуулж мэдлэг боловсрол, ур чадвартай болгодог байсан гэтэл өнөө үед муу охин минь энийгээ л гэсэн үгс чихний хажуугаар их урсдаг болж үүнийг би бас тэвчээд өнгөрч чадашгүй нь. Би бүсгүйчүүд, охидуудыг боловсролтой болоод хэрэггүй гэж байгаа юм биш мөн охидуудтай эцэг эхчүүдэд охиноо мэдлэг боловсролтой болгох хэрэггүй гэж зүтгэж байгаа юм биш харин буруу бодолтой эцэг эхчүүд тэр тусмаа багш нарт өөрийнхөө дуу хоолойг блогоороо нэг дуулгая гэж бодсон юм.
Эрчүүдийн мэдлэг боловрсол нь гэр бүлийн амьдралд болон улс ороны хөгжил дэвшилд асар хүчтэй нөлөөлдөг байна. Жишээ нь дэлхийн ихэнx том корпорациуд эмэгтэй хүмүүсийг ажилд авах дургүй байдаг бөгөөд энэ нь ямар нэгэн мэдлэг боловсролын талаар ялгагддаггүй байна. Хамгийн гол шалтаг нь. эмэгтэй хүмүүсийн ихэнх нь ажилд орсоны дараа 1,2 жилийн дотор гэрлэдэг эсвэл хүүхэдтэй болдог, ингэсэнээр албан газараас цалинтай заалттай 1,2 жилийн чөлөө олгох болдог энэ хугацаанд эмэгтэй хүн тэр үйлдвэрийн техникийн дэвшил болон дотоод бүтэцийн өөрчлөлтөнд хөл зэрэгцэн сурдаггүй бөгөөд харин сүүлдэж орж ирсэн эрчүүд 2,3, жилийн өмнө ажилд орсон бүсгүйчүүдээс мэдлэг болон бүтэцийн тал дээр харьцангуй өндөр боловсролтой болчихсон байдаг байна. Мөн шийдвэр гаргах хэмжээнд эрчүүд маань анх ажилд орсон өдөрөөсөө эхэлж зоригтой алхам хийж эхэлдэг бол бүсгүйчүүд маань харин жирийн нэгэн шийдвэрт дадал болох гэж наад зах нь 6н сар зарцуулдаг байна. Тиймд ихэнх компаниуд Харвардын их сургуулыг онц төгссөн бүсгүйгээс илүүтэй жирийн нэгэн коллежийн төгсөгч нийгэмд итвэхи, зүтгэлтэй залууг сонгох дуртай байдаг байна. Хэдийгээр тэгш эрх гэж яригддаг ч энэ бол нийт корпорациудын дунд байдаг бичигдээгүй дүрэм билээ.
Мөн эрчүүд сургуульд явахгүй болсоноор сэтгэн бодох чадвар, шийдвэр гаргах чадвар нь үе тэнгийн мэдлэг боловсролтой охидуудаас дордож нийгэмд нэгэн эмзэг асуудал үүсгэдэг байна, эл эмзэг хэсэгээ өөрийн эр чадал бучин шөрмөсөөр шийдвэрлэх гэж оролддог бөгөөд энэ нь эргээд нийгэмд гэр бүлийн хүчирхийлэлээс авхуулаад гэмт хэрэгийн асар том үндэс суурийг тавьж өгдөг. Мөн эрчүүд маань эхнэртэй хүүхэдтэй болох тусамаа нийгэмд эзлэх барь суурь ямар чухал болох мөн ажилтай, гэр бүлээ тэжээх нь хэрхэн үнэ цэнтэй болохыг ойлгож нийгэмийн итвэхитэй байдалруу шилждэг бөгөөд энэ үед ихэнх мэдлэг боловсролгүй залуучууд маань амьдралаа авч явж чадахгүйд хүрч бухимддаг бөгөөд харин мэдлэг боловсролтой нэг хэсэг нь энэ үед хамгийн их итвэхитэй ажиллаж амжилттайгаар зэрэг дэвшдэг байна гэтэл бүсгүйчүүд маань нөхөртөй хүүхэдтэй болох тусамаа нийгэм дахь байр сууриа алдаж нийгэмийн амьдралаас гэр бүлийн амьдарлуу шилждэг, ингэсэнээр нийгэмийг авч явдаг сэхээтэнүүд үгүй болж улс орон удирдлагагүй хэн мөнгөтөй хэн алдартай нь толгойтой бүхнийг удирдаж эхэлдэг.
Энэ бол яалт ч үгүй миний эх оронд болоод байгаа хамгийн эмэгнэлтэй нийгэмийн процэсс гэж би боддог. Эргэн тойрон оо та хар л даа өсвөр үеийн ихэнх залуучууд сургуулиас завсардсан, их дээд сургуульд сурч чадахгүй болсон, тэр битгий хэл уншиж бичиж чаддахгүй 20-25 хүрч байна. 10н жилийн боловсрол, багш нар болон эцэг эхчүүдийн хандлага муу байсанаас шилжилтийнхээ насан дээр эрчүүд маань амьдралдаа байж болохгүй муу муухай алдаа хийж өөрөө өөрсдийгөө өргөст торны цаана хорихоос гадна өөрийн дотно нэгнийхээ алтан амь насыг тасдаж байна. Би эрэгтэй эмэгтэй хүмүүсийн тэгш байдалыг дэмждэг бас судалдаг гэхдээ манайхан эрчүүдээ багаас нь боловсролтой болгох хэрэгтэй байна үүнд эцэг эхчүүдээс өөр хэн ч гайхалтай нөлөө үзүүлж чадахгүй.
Дээр дурьдсанчилан Монголчууд маань "Энэ хүү яахав ээ зах дээр тэрэг түрсэн ч амьдрана, энэ охин л харин мэдлэг боловсролгүй бол хэцүүднэ" гэж ярьдаг даа, харин Европ тивд болон АНУ-д юу гэж ярьдаг вэ гэвэл "Энэ охин мэдлэг боловсролтой чадалтай сайн залуутай суувал амьдрална гэрэлтэнэ, Энэ хүү мэдлэг боловсролгүй болвол хүний охины амьдарыг сүйрүүлэхээс гадна нэр угсаа, улс төрөө сүйрүүлнэ" гэж ярьдаг. Энэ бол үнэхээрийн үнэн үг, сүүлийн 4н жил АНУ залуустай мөр зэрэгцэн суралцлаа эхний 1,2 дугаар курсд охид залуусын тоо адилхан л байдаг юм харин 3,4 дүгээр курсээс эхлээд охидууд нь эрс цөөрөөд харин эрчүүдийнх нь тоо нь илт давамгайлж эхэлдэг, жишээ нь манай санхүүгийн төгсөх курсын нэг ангид 6н охин 20 гаруй залуус байна.  Энэ нь АНУ эцэг эхчүүд залуучуудаа ятгасанаар залуучууд нь Их Дээд сургуульд их хэмжээгээр суралцаж байна гэвэл өрөөсгөл бодол болно харин энэ чөлөөт нийгэмд залуучууд маань өөрсдөө би л энэ амьдралыг авч явах хүн шүү гэсэн ухааралыг олж авчээ. Энэ л ухааралыг манай Монгол залуус бас олж аваасай. АНУ-д 1p курс-д хэнийг ч танихгүй явж байгаад л 3,4т мэргэжилийн хичээлүүд ороод ирэхээр дэрхийсэн баахан залуус хамт сураад танилцаж эхэлдэг энэ үед аль ч талаараа өөрөө өөрсдийгөө чөлөөт нийгэмд бэлдчихсэн залуустай сурах ямар урамтай бас сайхан гээч, тэмцээн уралдаан болсон ч тэр зүгээр нэг бодлого бодсон ч тэр 4н жил яс өөрсдөө өөрсдийгөө бэлдэж бас сайн багш профессороос суралцсан залуус хэдэн талаас тооны машин тачигнуулаад эсвэл лаптоп нотебоок нүдээд, зүүн баруунгүй зөв хариулт шидээд эхлэхээр дэргэд нь суугаа хүн юм сурахгүй байна гэж байдаггүй юм байна лээ.
Нэг инээдтэй юм нэмж хэлэхэд, Анх сургуульдаа ирээд нэг охинтой танилцаад "Яагаад их сургуульд орсон юм бэ?" гэж асуухад тэр бүсгүй төвөггүй бас санаа зовсон шинжгүй, "Өө сайн нөхөртөй болох гэж ирсэн юм" гэж хариулж билээ. Би иймэрхүү хариулт сонсож байгаагүй тул гайхан лавлан асуутал түрүүчийн хариулсан хариултаа давтаж хэлж билээ, одоо ч дөжирч дээ. АНУ-д зарим охидууд сайн нөхөр олох гэж их сургуульд сурдаг юм гэнэ лээ үнэний хувьтай шүү.
Төгсгөлд нь хэлэхэд энэ бичлэгээрээ охидуудаа муулах гэсэнгүй бас охидуудынхаа сурах боловсрох эрмэлзэл хүсэл мөрөөдөлийг хаахыг хүссэнгүй харин бүсгүчүүдээсээ мэдлэг чадвараар дутуу залуучууддаа санаа зовсондоо бичлээ. Ирээдүйд мэдлэг боловсролтой элит залуус Монголд минь асар олоноор төрөн гараасай.
Эцэг эхчүүд маань нялх хүүгээ багаас нь боловрсолтой болгоё залуучууд маань ч гэсэн мэдлэг боловсролтой болж эх ороноо бусад их гүрэнтэй хөл нийцэхүйц хөгжил дэвшилд хүргэе!.

Сэтгэгдэлүүд:

1. Монгол Зон | 2008-08-12 14:47:15
bi ch gesen nuudgai naiztai boloh gej l suraad yavna, he he toglosiin shuu. undesnii soyol, ulamjlal, huulindaa baina aa end USAd, ter huuhnuud colleged orood baigaa ni. sain nohortei boloh gej gedeg bol mash oir hariult. tegeed yahiin, suusan l bol buh sanhuugiin 50 shaham huvi ter huuhend huuliar barag l ochij baigaa bolohoor, tiim baih aa?
2. Өвлийн өвөө anjigai | 2008-08-12 14:48:07
Энийг шийдэхэд хэцүү
3. Монгол Зон | 2008-08-12 14:50:40
yag unendee bol mongol uls, mongol zaluuchuud eronhii erdmiin, oilgoh chadvar mash ondor, gagtshuu ali neg mergejliig nariisgaaad mergeshih tal deeree jaahan dutuu hayaad baih shig baidag. IQ bol ondor oo, manaihan. asar hurdan hogjij baina, manai zaluus.
4. Монгол Зон | 2008-08-12 14:55:28
tsag hugatsaa heregtei. ardchilaliin anhnii hev shinj buhii undsen huulitai oron boloh yavtsiig bid mash bogino hugatsand hiisen, teren shigee l bid bas yaraad baina. buh yum hogjliin todorhoi tsag mochtei.
5. Tumlee | 2008-08-12 16:03:16
Яг үнэндээ энэ асуудалыг одоохон шийд гээд байгаа ч юм биш л дээ! Ерөнхийдөө эцэг эхчүүд минь үр хүүхдээ ялгаж салгалгүй мөн багш нар минь охид хөвгүүдийг ялгалгүй л мэдлэг боловсролтой болгоосой гэж хүсэж бичсэн юм аа. Ерөнхийдөө, Энэ хүү яахав энэ л охиныг мэдлэгтэй болгоё гэж зүтгэсэн эцэг эхчүүд мөн багш нарын хайнга байдалаас болж Монгол эрчүүдийн маань нэлээн их хувь нь мэдлэг боловсролгүй тэр битгий хэл бичиг үсэггүй болж өсөж байна. Ард түмэн ээ, эх орон оо удирдаж авч явах ёстой эрчүүд минь мэдлэггүй болоод ирэх нь улс үндэстэний хөгжил дэвшил тэр битгий хэл гэр бүлийн амьдралд хэрхэн сөрөг нөлөөтэйг өнөө бид Монголынхоо нийгэмийн амьдралаас харж болно шүү дээ. Энэ асуудалыг засаж болно, шийдвэрлэж болно, цаг хугацаа мэдээж хэрэгтэй, яраххгүй бол болохгүй оройтвол хэцүүдэх л асуудал болно. Энэ бүх ажилыг гүйцэлдүүлэх цорын ганц хүч нь эцэг эхчүүд болон 10н жилийн багш нар тэр тусмаа бага дунд ангийн багш нар байгаа юм аа.
6. leo | 2008-08-12 16:17:46
чухал сэдэв байна. мэдээж энэ ухамсрыг багаас нь төлөвшүүлэх хэрэгтэй байхаа
7. Logan_99 | 2008-08-12 16:23:02
Хэн нэгэн шийдэх юм биш. Гагцхүү бид өөрсдөө хөгжих хэрэгтэй. Боловсролгүй хүн хаана ч амьдралгүй.
8. Wolf | 2008-08-12 21:27:02
АНУ-д 1p курс-д хэнийг ч танихгүй явж байгаад л 3,4т мэргэжилийн хичээлүүд ороод ирэхээр дэрхийсэн баахан залуус хамт сураад танилцаж эхэлдэг энэ үед аль ч талаараа өөрөө өөрсдийгөө чөлөөт нийгэмд бэлдчихсэн залуустай сурах ямар урамтай бас сайхан гээч, тэмцээн уралдаан болсон ч тэр зүгээр нэг бодлого бодсон ч тэр 4н жил яс өөрсдөө өөрсдийгөө бэлдэж бас сайн багш профессороос суралцсан залуус хэдэн талаас тооны машин тачигнуулаад эсвэл лаптоп нотебоок нүдээд, зүүн баруунгүй зөв хариулт шидээд эхлэхээр дэргэд нь суугаа хүн юм сурахгүй байна гэж байдаггүй юм байна лээ


Энэ хэсэг их санаанд нийцэв.Ийм өрсөлдөөнтөй орчинд мангайж суугаад сүүл барьж онигоо болохгүйн тулд гарцаагүй өөрийгөө дайчилж юм сурах шаардлагатай болно
9. surchig (зочин) | 2008-08-12 22:11:09
neg zuil bol bid ur dungee khet yaraad baikh shig ene bol tovchilokh bolomjgui asuudal gej kharagdaad baikhiin. ene talaar suuri tavigdachikgsan.ulam bolovsrongui bolgokh talaar l sanal soliltsoj ene salbart ajilaj baigaa khumuustee sanaa sedel ugch baikh ni undur bolovsoroltoi elituutiin undesen ajil gej bodogdood bainaa.
10. jagaa (зочин) | 2008-08-12 22:15:57
yg uneen minii naiz zaluu nadaa uneheer gologdoj bn odoo bi yah be
11. eegiimaa (зочин) | 2008-08-12 22:25:04
chinii ene hondson sedev bol mash zov sedev neeree l manai zarim etseg eh bagsh nariin bodol iim l bdag shuu dee emegtei hun ooriin gesen bolovsrol medlegtei bailgui l yahav gehdee orh geriin terguun uls ornii tulguur bolson erchuud maani suuliin uyd tuhailbal 90d onoos hoish bicheg useggui hunii too ers osson ednii diilenh huvi erchuud bgaa ni uneheer setgel zovooson asuudal blood bna
12. urtayan (зочин) | 2008-08-13 00:05:45
unen shuu ekhner nukhurtei medleg bolovsrolguigeeree gologdono gej baikhgui, kharin medleggui nukhurtei yarikh um oldokhgui baisaar 2 tiishee boldog tokhioldol bii shuudee,
13. alchemist | 2008-08-13 00:11:44
ene bichlegiig mash deer chi bichsen bsn, odoo shinechilj tavisan bn te, ter uyd ni comment bi ogson bhaa, yr ni bol sanaa ni aytaihan bichij, bi bas dajgui doctor degeedchih geed l suraad bn hehehe, zaza togolsiin shu
14. Towarish | 2008-08-13 00:34:04
Манайхан охиныхоо хаяаг хөгширхөөрөө дагадаг тухай би нэг бичсийм. Учир нь охин цаашдаа гайгүй шиг айлын бэр болчвол өвгөн эмгэн хоёрыг өдрийн хоол ундаар бол таслахгүйл дээ. Хүү бол хааяа халахаараа "Ээжийнхээ ачий.ий.ийг яаанам бэ..ээ хөө..өө" гэж гиншихээс нээх хэтэрч тус болох нь бага болоод тэр. Охиныг гайгүй айлын бэр болгохын тулд ядаж л ухаантай царай гаргаж сургах хэрэгтэй болноо доо. тэгээл муу хүү яахав, энэ охиноо л гэх сэтгэлгээ бүр дээр үеэс тогтчихсон юм шиг байгаам. тодруулбал бүр эхийн эрхт ёсны үеэс шүү дээ
15. Towarish | 2008-08-13 00:35:38
Өө тий бас нэг номноос "ядуу хүний зовлон өөрт байхгүйд биш, бусдад байгаад л оршдог" гэж уншсан санагдана
16. 35 | 2008-08-18 09:59:38
Энэ ч үнэн шүү. Нийгмийг эрчүүд чирч явдаг гэдэг чинь үнэншт. Үүнийг төрийн бодлогоор зохицуулахаас гадна, эцгүүд голлон санаа тавих хэрэгтэй байхаа.
17. Битмин | 2008-08-18 15:51:15
Мань арваа арай гэж төгссий шд
Их сургууль гэж мөрөөдөж ч явсангүй.
18. Битмин | 2008-08-18 15:53:30
Хүүтэй охинтой айл ямар чиглэл рүү хөрвөхийг төсөөлүүл зугаатай дүр зураг харагджийна шүү
19. ТАРЧЛААН | 2008-08-20 15:49:10
ЭНЭ ЗУРГАН ДЭЭРХЭД ХАНДАХАД.
ДЭЭРХ МАЛГАЙГАА ШИДСЭН ХЭД ӨӨРСӨДИЙН МАЛГАЙГАА ОЛЖ АВАХГҮЙ БАЙХ ДАА.
20. 3aa3yyp (зочин) | 2008-08-20 15:54:01
Монгол хүүхнүүд энэ байдлыг мэдэхгүй Монгол залуучууд тэнэг, боловсролгүй, арчаагүй гэснээ нэг шар баагий дагаад алга болдог. Үнэндээ монголоос эхнэр авч байгаа гадаад хүмүүс тэр нутагтаа гуйлгачин л байгаа штэ. Чадалтай бол тэндээсээ олигтой хүүхэн аваад суухгүй яасын?
21. KRISPOL (зочин) | 2008-11-11 21:34:51
Яг үнэндээ бол Боловсролын тогтолцоо байгаа юм шдээ. Боловсролын тогтолцоог мод гэж үзвэл манай боловсролын тогтолцооны үндэс нь газраас дээш ил гарчихсан мод нь өөрөө шороон дотор байгаа юм шиг шал эсрэг яваад байгаа. Төр засгийн толгой БСШУЯ-нд ч олигтой юм боддог Монгол улсаа хөгжшүүлье гэсэн хүн байхгүй. 12 жилийн системд шилжчихлээр л дэлхийн жишигт нийцчих юм шиг боддог бололтой. Арван жилийн /одоо 12 жилийн гэж ярих байх л даа/ сургуульд хэрэгтэй хэрэггүй баахан ерөнхий мэдлэгийн юм заагаад л байдаг заагаад л байдаг. Яг үнэндээ та нарт амьдрал дээр Химийн хичээл юунд хэрэг болж байсан? Надад бол давсыг усанд хийхээр уусдаг гэдэг л хэрэг болж байх шивдээ. Гэтэл үүний төлөө тийм хичээл үзэх хэрэг байна уу үгүй юу? Иймэрхүү хичээлүүд олон байдаг даа. Тэрний оронд хүүхдүүдээ хуваагаад ирээдүйд ямар чиглэлээр мэргэших вэ гэдгээр нь тухайн чиглэлээр нь гүнзгийрсэн мэдлэг олгодог байвал хаана хаанаа хэрэгтэй баймаар. Бага ангиа төгсөөд 4,5-р ангиас нь эхлээл төрөлжүүлчих хэрэгтэй шдээ. Гэтэл хийх юм маш их байна шдээ. Ядаж монгол хүний оюуны чадамжид таарсан хөтөлбөр гаргавал... Даанч энэ талаар судалдаг газар байдаг юм уу үгүй юм үү бүү мэд.
Бас дээр нь "Монголчууд бие даан сурах чадвар бараг байхгүй" гэж нэгэн хүн ярьж байсан нь сая санагдав. Гэтэл ийм хүмүүсийг сайн хөтөлбөрөөр сайн газарчлахгүй бол...
22. ika (зочин) | 2008-11-14 20:47:18
Ene yg emzeg sedev hundsun baina sh dee unen ug. Etseg ehchuud bas uun deer anhaarah heregtei. Odoo tegeed ohiduud n neg l undur bolovsroltoi tegeed taarch tohiroh hania olohoor etseg eh n bolovsrolgui zaluu ene ter gej goochlood l.Tegeed zarim ohiduud n gadaad l bolohoos bas bolovsrolgui huntei suugaad l duusch baina doo xe xe. Eregtei huuhduudee erdem bolovsroltoi sain hun bolgotsgooy humuusee. Gehdee ohiduudaa boli gej baigaa ym bish shuu!!!
23. Taivan (зочин) | 2008-12-30 18:19:38
Маш гоё нийтлэл байна. Гэхдээ энд бичигдэж байгаа сэтгэгдэлүүд нь жаахан тиймхэн юм. Энэ сэтгэгдэлүүдээс бэлэнчлэх, бурууг өөрсдөөсөө биш бусдаас хайх зэрэг үнэр үнэртээд байна. Өнөөдөр ийм сайхан нийтлэл үншиж долгой дохин зөвшөөрчөөд, маргааш нь хүүгийнхээ эцэг эхийн хурал дээр дуугүй дүмбийгээд л сууцгаагаад байна бид. Аливаа нэг институцийг буруутгаад л сууж байхаар түүнийг засах талаар зүгээр л идэвхитэй тэмцэж амьдарая.
24. itrue | 2008-12-30 18:53:10
Сэтгэгдэл дагаад ороод ирсэн миний бодож байсныг тавьсан байна баярлалаа.
Миний найз Монгол биш л дээ тэгээд надаас дандаа танай эрчүүд яагаад боловсролтой болохыг хүсэхгүй, архинд дуртай байдаг юм бэ гэж асуудаг.Эрчүүдээ өмөөрөөд юм хэлмээр байв ч юу хэлэхээ мэдэхгүй болдог.
Одоо харж байхад дунд түвшний ажлыг хүүхнүүд л хийж улс орноо авч явж байна шүү дээ. Харин эрчүүд нь боловсрол муутай байж засгийн газар, яамдуудыг эрчүүд түлхүү толгойлдог нь гадаадынхны гайхлыг төрүүлдэг гэсэн

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.