Нүүрээ угаа! тэгээд биднийг доромжил!!!!!!!!!

     

 

 

 

 

 

 

 

 

Гэмгүй иргэдийгээ алаад зогсохгүй тушаал биелүүлсэн цагдаагийн албан хаагчидаа өөрсдийнхөө нэр хүндийг хамаагалахын тулд өргөст торны цаана суулгахаар болсон нь хүн чанараа гээсэн амин хувиа хичээсэн үйл явдал болж байна гэж хувьдаа би дүгнэлээ. Далласан газар нь ил гарч далайсан газар нь далд орж явдаг цагдаа цэргийнхэнээ дэмжиж тусладаггүй юм аа гэхэд ''Чи миний үгэнд орж хүн алсан уу'' ''Би тушаал өгч буй нь ямар хамаатай юм, чи биелүүлээ биз дээ'' гэсэнтэй ижил утгатай мэдэгдэлийг өнөөх л С. Баярын засгийн газар дахин гаргалаа. Хэдхэн хоногийн өмнө С. Баяр, цагдаагийн газрын даргын үүрэг гүйцэтгэгчтэйгээ хамт хэвлэл мэдээлэлээр яриад л бичээд л "Бид буудаагүй ээ" гэж хэлэн ард түмэнээ доромжилоод байгаагүй билүү? Тэгж хэлснийх нь төлөө би ч бас блогтоо ''Буудсан уу? буудаагүй юу? ...... Доромжилол уу? Элэглэл үү?'' нэртэй бичлэг бичиж байсан билээ, одоо юу болов, яагаад гэнэтхэн нүүрээ хувиргав, шудрага байж сур л даа
      Oдоо нөгөө хэд чинь ''Бид буудаагүй ээ биш харин буудсан гэхдээ буудах тушаал өгөөгүй'' гэж гүрдэж байгаа сурагтай, ард түмэнээ хэд хэдэн хувилбараар асар муухайгаар доромжилох юм аа энэ улс төрчид. Ард түмэн маань тушаал биелүүлсэн цагдаа нартай бус харин тушаал өгсөн бусармаг улс төрчидтэй тэмцмээр байна бас тушаалын гар хөл бусармаг амьдралын эх үүсвэр болж буй албан байгууллага, хууль сахиулах газрын дарга сайд нартай ширүүн хурц тэмцэх цаг болжээ. Өнөөдөр Монголын цэрэг цагдаа гартаа бүрэн барих зэвсэггүй ч Монголынхоо төлөө тэмцэж байна, Монголын цэргийн албан хаагчид, Косово, Сери Лион, Ирак, Афганистанд энхийн алба хааж эх ороныхоо нэр хүндийг өндөрт өргөсөөp явна гэвч Монголын төр, цэрэг эрсээ энэ мэтээp доош нь чангааж байсанаас биш дээш татаад хүндхэн амьдралтай цагдаа цэрэгтээ ганц өрөө байр өгчихөж байсан нь лав дуулдаагүй. Анхнаасаа л ер нь яах гэж онцгой байдал зарласан юм, онцгой байдал зарлах нь зөв байсан юм бол буудаж болохгүй гэдэг тушаалын ерөнхийлөгч өөрөө ТВ-ээр өгөх нь яaсан юм бэ? Ард иргэдийнхээ өмнө гарч ирээд, уурласан бухимдсан ард иргэдээ тайвшируулахын оронд С. Баяр дарга та нуугдаж байгаагүй билүү? Хүндийг нь үүрч хүчитний өмнө дуугүй зүтгэдэг цагдаа цэргээ өөрийнхөө улаан нүүрний өмнөөс гяндан, шоронгийн хаалга татуулахаа боливол яaсан юм бэ? Ниргэсэн хойно нь хашгирав гэгчээр, өнгөрсөн хойно нь бид буудаагүй, буудах тушаал өгөөгүй гэж нэг хэсэгтээ биеэ хамгаалж байгаад одоо болохоор өөрсдийнхөө хийсэн хэргийн оронд тушаал биелүүлсэн цагдаа цэргийг шоронгийн хаалга татуулхаар боллоо. Энэ чинь шудрага нийгэм үү? Иймэрхүү нийгэмийн төлөвшил улс төрийн хүрээнд бий болгож буй МАХН болон дарга С. Баяр нь миний өмнөх бичлэгүүдээр шаардаад байсан ''Уучлаарай'' гэдэг үгийг хэлэх цаг болжээ. Ерөнхийлөгч ч гэсэн ард түмэнээсээ уучлалг гуйх ёстой, хүнд хэцүү байдал дунд ард түмэнээ хамгаалах ёстой төрийн тэргүүн өөрийн баруун зүүн гар болсон улс төрчидөө хамгаалан жирийн иргэдээсээ уучлалт гуйж чадахгүй байгаа нь өнөөгийн улс төр ямар ялзарсан өмхийрсөн байгааг бэлхэнээ илтгэнэ. Нүгэл нь нүдээрээ гарч хэзээ нэгэн цагт зөв буруугийн гэсгээл хоёр нүүрт улс төрчидийг ниргээсэй билээ. Гартаа галт зэвсэг бариагүй ард иргэдрүүгээ автомат буугаар галлачихаад бид буудаагүй гэж гүрдсэн улс төрчид одоо дахин нэг хэлмэгдүүлэлтийг цагдаа цэргийн байгууллагын хүрээнд явуулахаа болъёо!! арай дэндэж байгаа юм бишүү дээ. Ард түмэнээ доромжилж ханаагүй юу МАХН, Засгийн газарын гишүүд, С. Баяр сайд, эрхэм ерөнхийлөгч өө? Энэ доромжилол гүтгэлэг өдөөн хатгалаг, хуурамч царайгаа хэзээ та нар болих юм бэ? Уучлалт гуйгаад ухаантайгааp суудалаа өгчих сэтгэлийн болон улс төрийн хариуцлага, ёс суртахуун, болон хувийн соёлыг та нар хэзээ сурах юм бэ? Ард түмэнээрээ хичнээн их, хичнээн удаан тогломоор байна?

 

 

Сэтгэгдэлүүд:

1. монголхүү | 2008-08-20 12:54:16
Тиймээ. Уг нь зургийг нь харахаар л зэвүү хүрдэг байсансан одоо бол бодохоос дургүй хүрэхийн
2. монголхүү | 2008-08-20 12:55:28
бидний сэтгэхүйгээр бүүр нэг тоглоод сурчихсан тэ. хэ хэ за амжилт хүсье...
3. Битмин | 2008-08-20 13:08:55
Энэ бол дэндсэн асуудал
Цаашаа давраад нөгөө цагдаагийн ар гэриийхнийг жагсаал хийсэн хүмүүсийн эсрэг турхирах болно.
Харж байгаарай.
Би хэлж байсан 8 сар гаргаад юмны үнэ өснө. Учир нь хүчээр торгоож байсан зүйлс уяанаасаа алдуурнаа гэж.
Одоо үнийг буулгах гэж битгий тэнэгтээрэй гэж ард түмэн том толгойтуудад уриалий.
Алийн болгон автуусанд 200-аар явж, талхаа 650-аар идэж, 200н мянгын цалинтай амьдрахын.
Дэлхий хөгжиж байна.
Монгол хөл нийлүүлж алхмаар байна.
Төр зах зээлд орж үнийг хязгаарлаж, хөгжлийг хазаарладгаа яаралтай болих цаг нь ирсэн
4. embi | 2008-08-20 13:24:52
Одоо энэ улс төрчид болимоор юмаа. Улаам цагаандаа гартал худлаа шаагаад л улааныг урваж шарыг үзэж шарвахаа больмоор байна шдэ
5. Turuu (зочин) | 2008-08-20 14:01:25
Uneenii hoshnogo shig tsarialchihaad baij baigaag ni
6. diversity (зочин) | 2008-08-20 14:32:15
unen, unen. SEX-nii Battulga gej teneg, tegeed ter Munkh-Orgil, Amarbold etc yamar ch shoron, ter ch buu hel alban tushaalaasaa ogtsroh asuudal ch yarigdahgui bhad boslogo gargalaa gesen jiriin irged bolon tuuniig daalgavriin daguu emhelj zohitsuulsan tsagdaa nariig daramtlaad bh daa yahav de. Alban tushaalgui l bol hohirch bn shd naana chin, tegheer hun buhen darga bolhiin tuluu ulairah ni yu ni buruu?
7. Монгол Зон | 2008-08-20 14:34:14
bi icheed l baih yum daa. heleh ug duuslaa gej uu? hiih tsag irjee, zaluus aa, mongolchuud aa.
8. diversity (зочин) | 2008-08-20 14:34:59
sum aldaj, hunii ami hunuusun tsagdaa buruutai l da, yagaad gevel ajil uurgee guitsetgej yavahdaa hun aldag bol yagaad zuv bh bilee, gehde tsagdaag udirdaj bgaa udirdlaga ni iluu buruutai um gedeg utgaaraa um shuu.
9. Битмин | 2008-08-20 14:53:28
Сум алддаг хүмүүс хийн сумаар буудахдаа дандаа толгой руу буудаад
Жинхэнэ сумаар буудахдаа, цээжин хэсэгт бууддийм уу
Тэгэж бодож болохгүйээ
10. Битмин | 2008-08-20 14:55:16
Даргын тушаал байгаа нь ойлгомжтой бөгөөд тодорхой асуудал
Боддоо
дан нүүр толгойдоо хийн сумаар буудуулсан хүмүүс тарах уу эргэж дайрах уу,
Дараа нь хаашаа ямар сумаар буудах уу.
Ямар ч нөхцөлд жагсаал тараах гэж байгаа цагдаа иргэдийхээ толгой руу хийн сумаар галладаггүй.
Жинхэнэ сумаар бууддаггүй юм.
11. alchemist | 2008-08-20 15:20:56
aimar, yu ch hiij magadgui, uls toriin ashig sonirhol gedeg chin mash aimshigtai bidnii tosooloo ch gui zuil bdg um bilee, halit uchir meddeg hunii yarianaas sonsohod, hunii huvi zaya ami maidralaar l toglodog togloom shu de

eegii n zurgiig harahaar oi gutaad bh um, unende, ene hunii tsaraid yamar ch uhaalag torh alga, maanagduu mangaisan shunaltai teneg tsarai
12. orgil (зочин) | 2008-08-20 15:32:51
enhbayar bolon ene toriin heden avilgachidiig harahaas dotor muuhai boloh yum yamar durak n songodog bnaa edniig
13. Вафль | 2008-08-20 17:10:57
Энэ ч тунгаахад хүнд сэдэв дээ.
14. Soko (зочин) | 2008-08-20 17:21:53
harin tiim bi bas sanal neg bna, yagaad yu ch hiihgui bgaa yum be, odoo ug ni dej uuj bolson bmaar yum
15. mongoliigoo (зочин) | 2008-08-20 17:35:16
gui ee edniig Mongolchuud songoogui shdee, ali hediin 91 onii ardchilsan huvisgalaar communismiig bulshilchihsan shuu dee, kommunistuud yaj luivar hiidgiig l bid harj baina, Mongolchuud yagaad ene neg hedhen huniig ingej galzuuruulaad door n duugui suugaad hunee shorond hiilgeed buuduulaad baigaag oilgohgui baina, gehdee turhiraagui shuu, 7.1-nii uil yavdal bol baih yostoi l zuil baij, huuliig zuvchuulan luivardaj baigaa etgeeduudtei baishin shataaj temtsehees oor yah yum beeeee
16. fabio (зочин) | 2008-08-20 18:33:43
tegeed odoo yaah ve? edniig bugdiig ni buudaj alah uu? buh gishuud, demjigchidiig ni hamtaar ni?? tednii dotor ta naryn aav eej baihgui bj bolno. harin tanil tal naiz nuhdiin chini.... ed mongol humuus u? mongolchuudyg hoorond ni alaltsuulah geed baigaayum uu? hend ashigtai yum be? tsagdaa hun bishuu. tedniig yamar hertsgii zerleg zodoj baisnyg haraagui yum uu? er ni yuunaa suussen yum be? aali deer ueiin ochirbat, bagabandi naryn urvaltaas ulbaatai yum. ted erh medliin tuluu uuriin uzel bodol namaasaa urvaj boldogiig ilt zaagaad ugchuhsu shuu dee. het tuilshrah muu shuu
17. bayar (зочин) | 2008-08-20 18:46:34
Ehleed chi uuruu nvvree ugaa daraa ni naad hedee doromjil.Hvn gvtgeh huuliar horiotoi bdag yum shdee.chamd bayar-g buudah tushaal ugj baigaag batlah tiim barimd notolgoo bgaa yum uu bgaa bol murddug shalagdag gazart ni ugj shalguulaach.Baihgvi bol bitgii uls turjuud tserheed hvn gvtgeed bai.Namaig ene setgegdel-g bichlee geed MAXN-n hulsnii bicheech ene ter gej shaawaa bi MAXN-g demjdeggvi gehdee AN-s arai deer harin Bayar-g bol demjdeg 90-s hoish Mongold iim erch hvchtei yum hiih gej zvtgej baigaa erunhii said baisan-g bi medehgvi yum bn.
18. bayar (зочин) | 2008-08-20 18:48:37
Ta nar-n demjdeg AN ch yalgaagvi taar shuudainuud shdee.
19. ulemj (зочин) | 2008-08-20 18:58:14
Новшнууд
20. tse (зочин) | 2008-08-20 20:13:48
Hmm, zali ihtei noyod, zadgai setgehuitei, hooson ugtei ard tumen. Mongoliin ireedui hoorhii.
21. diversity (зочин) | 2008-08-20 21:18:39
bayar-aa MAHN-iin Bayar amidraliig ulam doroituulah l erch huchtei um bn da. Yamar geechiin erch huchtei hun garch ireed yaduurliin huviig 80%-d hurgev ee, songuuliig yamar ch uneer hamaagui MAHN-iin yalalt bolgono gej yamar olon hunii amind hurch, olon zuun huniig barivchilj, eruuden shuuj bn ve? Uneheer ih erch huchtei hu um!!
22. JIooBдон | 2008-08-20 22:02:27
Луйварчидыг хараал идээсэй. Одоо ийм нервны байдлаас үнэн залхжийнэ
23. jodonko_88 | 2008-08-20 22:54:44
odoo bolimoor yumaa.. medeej vr hvvhdee aldsan etseg ehvvded tuiliin hetsvv bgaa.. yaj ch bid odoo uurlaj tur zasgiig haraagaad tedgeer hvmvvsiin vr hvvhed ergeeed osohgvi shvv dee.. vneheer ter udur ard irged ch ter tur zasg ch ter vneheer hul tolgoi ni medegdehgvi bsan shvv...
24. hn hn (зочин) | 2008-08-21 09:50:10
hen hengui l luivardaj idej uuj baigaa shuu dee bolomj olduul hen ch gesne idej uuna sh dee heree hereeniihee hariig gaihav gedeg ni boloh nee. Uuriin bodol uurtuu zuv gej
25. zochin (зочин) | 2008-08-21 10:01:47
zah zeeliig uuruur ni bailga harin chenjuudiig bugdiig ni ustgah heregtei zah zeel uniig togtooj chadahgui heden chenjuud duraaraa uniig togtoodgiig boliulah heregtei bayar yalalt baiguulahiin tuld uniig hucheer barij bidnii mungiig nuhun olgovor nereer uul uurhain companiudad hyamd benzin ugsun
26. Ts (зочин) | 2008-08-21 13:00:17
Тушаал өгсөн нь илрэхгүй шүү дээвЯг л С.Зоригийн хэрэг шиг. Хэргийн эзэд нь обоо үхтлээ айж байгаа. Тэдэнд хамгийн том албан тушаал хэрэгтэйвЦагдаа угаасаа жижиг хэргийг дэвэргэж мөрдсөө томсогохоос томчуудын оролцсон тодорхой гэмт хэргүүдийг илрүүлж байсан гэж үү!!! хэргүүдийг
27. mg8668 | 2008-08-21 15:50:48
хуулийн дагуу луйвар хийдэг болохоор арга хэмжээ авах нь гэуүү,,, арга хэмжээ авдаг өгдөг нь бүгд адилхан ,,бид өнгөрчээ.../бараг юу ч мэдэхгүй л дэ би/
28. oldoshaksli | 2008-08-26 11:20:41
Uye udmaar chin haan bolgoyo
Erh medlee ugchih gej guival enhbayar uguh bolov uu?
Ene l uldsen gants arga ni yum shig baina.
29. wishes | 2008-09-03 23:53:03
би баярыг хүндэлдэг байсан. тэхдээ олимпоор согтуу байсныг бодохоор...хэхэ хадуурчлаа уучлаарай...чи яасан олон блогтойн бэ хэхэ, юу байна тэгээд...хичээл ном сайн?
30. wishes | 2008-09-03 23:56:42
опал биш байсымуу
31. монгол бүсгүй (зочин) | 2008-09-21 21:55:25
Энэ учир нь олдохгүй ээ.Монголын цагдаа шүүх хууль гээд аль нь ч бай доодост л хатуу.
32. a-aa_n (зочин) | 2008-11-11 16:23:46
uuchlaarai.minii bodloor chi arai neg taliig bariad bh shig bna
33. a-aa_n (зочин) | 2008-11-11 16:29:28
minii bodloor shuu. er ni ter Batzandan,Magnai,Jargalsaihan nar uursduu ih hurald garsangui bid hurliin gishuun boloh yostoi gej l jagsaal hiisen shde,yaahaw tsaana ni uur tom garuud bsan ni oilgojtoi,tegeed deerees ni manai zaluuchuud yumand denduu huurvv bolohooroo terend ni oroltsoson bh,bi TVgeer uvzeed denduu ih gutarsan shuu tend bgaa zaluuchuud heden nastai bilee?hen ni heden udaa songuuli ugsn bilee?yugaa ch medehgui batsaanuud yawj bsan.........
34. sain_mng (зочин) | 2008-11-21 05:45:09
Tur barij togloh hetsuu shuu dee, berhsheel zovlon mash ih baigaa, hedii boltol neg negniihee muug uzeh yum be? yariltsaj baina ene bol zuv bidend bugdend songolt bii, buh zuil zuv esvel buruu baihgui alivaa zuil 2 taltai, gol ni bolohgui butehgui baigaa humuustei zuv temtsej zuv humuusee zuv bairand ni l tavih heregtei... Mongoliin turd shine reforn heregtei yum medehgui tanil tal avligaar ajild orogsodiig tsuuluh heregtei uuniig hen hiij chadah ve? Bodoh heregtei... etssiin dund turiin har hairtsagnii bodlogoor l uuniig hiij bolno. Mongoliig huvaah hagalah gadaad huchin zuils ih baigaa shu de!
35. ХЭнхэГэнДэн | 2008-11-21 06:22:10
МОНГОЛ МӨХӨЖ ЭХЭЛЖ БАЙНА ДАА ДҮҮ МИНЬ
36. Монгол Зон | 2008-11-21 06:27:32
zolbion bid setgeldee tegeed hiivel mash hurdan shuu. itgel setgeliin huchind odii hursen yum gej bodddog
37. Ga_Mo'og (зочин) | 2008-11-28 06:33:34
Ugui shuu!! mongol amid mend eruul saruul baigaa, Erh chuluuguu l harin muhuulgunnn, seheen yadan yawj bna. Udahgui Soyobo shig mandah mandah bolno erh chuluu chini. Shuumj bichvel mash sain bodoj bich "Amnii bilgees ashtiin bileg" Oun sainaanii Erh chuluuguu hamgiin turuund bie hun uuruu olj avdag baih Daraa ni tsag ni ireheer oilgono ter tsag hurdan irnee........! 100ni 100% itgej baina bisherch baina.
38. Uka (зочин) | 2008-12-18 01:03:46
Ard irgediig hudlaa huurch turhirsan ter batzandan, batmagnai ene ter yg odoo chuhal ue deeree yagaad hudlaa namd elseed alga bolchwoo, muusain luiwarchid bugd l adil, ard irgedee hudlaa unen ard tumnii toloo gsn huuramch yumnuudiig dagaj ooriin tolgoigoo meduulehee boliochee, hend ch bitgii itge!!!!
39. justice (зочин) | 2009-05-19 14:15:54
энэ дампуу байдал нэг л өдөр гараад ирцийн биш бас нэг л өдөр алга болчихгүй. Блог, сэтгэгдэл бичиж байгаа бид нар ч гэсэн энд олон юм ярьчаа л цаагуураа өчнөөн л хахууль, танил талын юм хийж байгаашдээ.ядаж л хүүхдийнхээ цэцэрлэг сургуулийн багш, машинаа журмын хашаанаас авхуулах, байгууллагынхаа дэл сул юмыг шомбодох гээ л. Аугаа хүн төрвөл ард түмнийг нь л магтдаг ш дээ.Энэ луйварчид чинь бидний л дундаас төрж байгаа. Бид үндэстнээс төрсөн баатар, луйварчин хоёрын эх нь, гэр бүл нь юм шүүдээ.Би өнөөдрөөс эхлээд наанаа худлаа тэд нар идлээ уулаа, луйвардлаа, үхвэл таарна гэж шаачаад, цаанаа боломж гарвал хусчих гээ л явж байдгаа болилоо. Та нар дунд тийм хүн байвал... Эгэл жирийн нэг хүн амьдралынхаа туршид дор хаяж 250 хүнд нөлөөлж амьдралыг нь өөрчилдөг гэсэн шүү.
Юм багаас л эхэлдшдээ. мөн үү?

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.