
Дэд сайд нарыг авч хаяна гэнэ ээ. Шинэ засгийн газар ажиллах хүчинийхээ тоог цөөлж эдийн засагт асар их нэмэр авчирч байгаа юм гэнэ үнэнг хэлхэд та биднийг сайхан үгээр дахиад л хуурч байгаа юм. 12 яамыг цөөлөөд 8,9 ч болгоно гэнэ үү, иймэрхүү юмыг өнөөх л их хурал, шинэ засгийн газар түлхүү ярьж эхэлж байна. Хүмүүс юмыг жаахан тунгааж бодоосой, 12 яамны 12 дэд сайдын халж хаяснаар төрд хичнээн төгрөгний зарлага хэмнэх гээд байгааг би тооцойтой нь бас төлөвлөгөө юу хээтэй нь хармаар байна. Миний бодолоор энэ бол улс төр, яамдуудыг чөлөөтэй идэх гэсэн нэг намын хийрхэл гэж бодож байна. Жишээ нь өнгөрөгч засгийн газарт яамдынх нь сайд МАХН аас сонгогдсон байлаа гэхэд дэд сайд нь бусад намуудаас гарч байсан удаа бий, энэ нь нэг ёсондоо засгийн газарт тэнцвэрийг бий болгохоос гадна өнөөх нь яамдуудыг ямар ч асуудалгүй иддэг байсан асуудалыг хорьж байсан явдал юм. Жишээ нь, Хууль зүйн яам, Сангийн яам, Гадаад Явдалын Яам гээд л асар чухал яамдуудад нэг ёсондоо Монголын бүх л баялаг эрх мэдэл гадаад харилцаа төвлөрч байдаг, гэтэл нэг хүн толойлсоноор бүх л эрх мэдэл нь тэр хүнд л очино. Дэд сайдгүй болчихвол өнөөх л шалгадаг барьдаг хянаж цагддаг нэг хүн нь үгүй болчихно гэсэн үг. Ёстой дураараа жиргэж дунд чөмгөөрөө наадхад хэн ч саад хийхгүй. 4н жилийн дараа бүх бичиг баримтаа нуучихаад юм уу, устгачихаад явхад хэн ч мэдэхгүй! ийм л тогтолцоог өнөөдөрийн шинэ засгийн газар гаргаж тавих гээд л ард түмнийхээ толгойг мөнгө хэмнэх нэрийдлээр угааж эхлэж байна. Харамсалтай нь энэ их жүжиглэлтэнд нь манай ард түмэн бас л хууртсаар. За мөнгө иддэггүй юм аа гэхэд, амьдрал дээрээ зарим сайд нар дэд сайд нараасаа ухаан муутай, мэдлэг муутай байх тохиолдол өнгөрөгч Засгийн Газарт байж л байсан шүү дээ. Дэд сайд гэдэг суудал үнэндээ илүү харагдаж ад үзэгдээд байгаа ч ачир дээрээ юм бүхэнд хүрч юм бүхэнтэй харьцдаг ажил шүү дээ. Зарим нэгэн яамдын сайд нар цагаа тулхаар Дэд сайдьн хийсэн ажил дээр сандайлж суучихаад тэрхүү гаргасан төсөл санал бодолд нь гарын үсэг зурж хаа нэг ТВ-ээр өөрөө юм хийсэн юм шиг ярьчихаад сууж байдаг хүмүүс байдаг гэдэгт хүмүүс санал нэг л байх биз. 12 яамны 12 дэд сайдыг авч хаяад Монголд ямар ашиг байна? жилд хичнээн төгрөг Монгол хүний гарт нэмэх юм бол? Аа, харин тэр хүмүүсийг авч хаяснаар хичнээн ажил хойшилж хичнээн их мөнгө төгрөг ямар ч хараа хяналтгүй зүгээр л нэг хүний эрх мэдэлээр ус цас мэт урсах бол? Монголчууд минь юмыг наантай цаантай харж амьдарцгаая. Эрт урьд цагт нэгэн хэрээ амтат талх зуун модны мөчир дээр тухлан сууж идэх гэж байтал, зальт шар үнэг хүрч ирэн, - хэрээ чи их гоё хоолойтой шүү, надад дуу дуулж өгөөч гэж ээ. Хэрээ онгирон дуу дуулах гэж байгаад амтат талхаа газар унагасанд үнэг шур хийн талхыг нь авч зуучихаад хоолоо гүйн оджээ, гэж бага байхад цэцэрлэгийн багшын хэлсээн үлгэр яагаад ч юм манай төрд жинхэнээсээ биелэх шатандаа ороод байгаа юм шиг санагдах.


Сэтгэгдэлүүд:
Монгол хэлэнд тийм үг байхгүй л гэж битгий хэлээрэй дэ. Хужаа бараа өмчихөөд хятадыг үзэн яддаг шиг болж байна наана чинь.
Тусгаар тогтнол, эх орон, эх хэл энэ тэр гэж ш**снаа блогийн нэрээ шаал өөрөөр өгцөн байвал яахуу?
cholootei durtai ya ene blogiig udirdah erh ogyo, gagtshuu heleed baigaa saihan zuiluudee hiigeed ogoorei, hoshuu nemeheer huruu nem l dee ain
Urilga ogsond bayarlalaa. Gehdee ene blog-chid oortoo ochuuhen ch hir haldaah durgui ulsuud. Ooriig ni magtaad, oort ni dolginood yavj bgaa ulsuudiig naizaa gej huleej avahaas mani met shig heleh gesnee ulaan nuuren deer ni heldeg ulsuudiig huleej avna gej baihgui de.
Chi ch gesen independence-n talaar gants sanal helehed huleej avah ni buu hel ooriigoo omooroh yanjtai.
Nadad ugaasaa hen negentei negdeed, buteegeed, sain saihnii toloo yavaad baih sonirhol alga da.
Сэтгэгдэл үлдээх: