Yзэл бодолынхоо төлөө зогсож чаддаггүй ард түмэн Эх ороныхоо газар шороон төлөө яаж тэмцэх юм болоо?

Дээхэн үед Монголын аль чадалтай мэдлэгтэй лам хуврагуудыг МАХ яамны харьяа байсан ногоон малгайтангууд их л хүч тавин устгаж байсан гэдэг. Ардчилал дөнгөж дэлбээлж эхэлсэнээс хойш эл муухай гэмт хэргийн талаар шудрага ярьж тэрхүү гэмт хэрэг хэрхэн явагдаж байсан яаж алж устгаж булшилж байсан талаар нь нэгд нэгэнгүй мэдээлэл, мэдэгдэлүүд манай улс төрийнхөн хийж эхэлсэн билээ. Энэ бол мэдээж Ардчилалын нэг том ололт байсан, 50жил гуйгаад сонсоогүй "Уучлаарай'' гэдэг үгийг Ардчилсан төр л гарч ирсэнээс хойш Монголчууд минь төр засгаасаа сонсож, төрийн эрхмүүд нь толгой бөхийн хэлмэгдэгсэдийн хойноос гашуудаж байхыг харсан билээ. Хичнээн түүхийн үнэт дурсгалт зүйлс мөхөж хичнээн олон лам хуврага, жирийн иргэд амиа алдсан баримт тоо Монголчуудад минь бий. Энэ бол Монголын түүхэнд болж байсан хамгийн эмгэнэлт явдалуудын нэг яах аргагүй мөн. Улс орон өөрийн гэсэн удирдагчтай байх ёстой, тэр удирдагч ямар нэгэн улс гүрний зараал гар хөл биш, эх ороноо гэсэн сэтгэлтэй удирдагч байх ёстой, яг л Эзэн Чингис Хаан шиг удирдагч гэсэн үг даанч тийм нь бидэнд байгаагүй болоод л үзэл суртал итгэл бишрэлээсээ болж хүмүүс хавчигдан гадуурхагдаж байсан бизээ.  Тэр үед Чингис Хаан аа ч судалж мэдэж болохооргүй хаагдмал хориотой байсан гэж бодохоор бүр ч гашуудмаар. Манай улс төрчид Зөвлөлт Холбоот улсаас даалгавар авч тэд нар юу хийнэ, манай улс төрчид тэр л үйл хэргийг Монголд хийх гэж тэмүүлж байсан билээ. Дэлхийн хамгийн харгис удирдагч хэн байсан бэ гэвэл, хэн хүнгүй л Адольф Гитлер гэж хэлэх байх, яагаад гэвэл тэр 6-н сая гаруй Еврэй хүмүүсийг зүрх сэтгэл нь өвдөхгүйгээр шатааж байсан, дэлхий 2 дугаар дайны кино үзэх болгондоо бид тэрхүү эмгэнэлт дүр зургыг кино бичлэгээс хардаг гэтэл хүмүүс, Сталин, Ленин, Мао  зэрэг төрийн бөгөөд хүн төрлөхтөний том алан хядагч нарыг мэдэх билүү дээ. Ихэвчлэн аугаа удирдагч байсан гэж андуурдаг. Миний бодолоор өөрийн иргэдрүүгээ буу шагайдаг, өөрийн иргэдээ алж устгадаг удирдагч хэзээ ч сайн удирдагч байдаггүй, тэд удирдагч гэдэг нэрийг ч зүүх эрх байхгүй, тэдэнд оногдох нэр нь алуурчин, олгогдох ял нь гяндан эсвэл цаазын тавцан л байх ёстой. Мао дарга гэж алдаршсан Хятадын их удирдагч 1950-1970 он хүртэл нийтдээ 50-78 сая хүнийг хэлмэгдүүлэн хороосон бол Оросын их удирдагч Сталин 1932-1934 оны хооронд нийтдээ 23 сая хүнийг хэлмэгдүүлсэн байна.  Энэ хоёр удирдагч өөрсдийнхөө ард иргэдийг ч хайрлалгүй устгажээ. Гэвч өнөөгийн манай зарим улс төрчид Сталин, Ленины замаар гэж хүмүүжиж ирсэн биш билүү. Өдгөө Монголын Tөр орчин цагийн хэлмэгдүүлэлтийг эхлүүлчихэж ээ. Дуу хоолойгоо өргөж, үгээ хэлж явсан хүмүүсийг тэд шорон гянданд хорьж зарим нэгэнд нь алах ал оноохоор төлөвлөж байна. Бид 3н сая хүрэхтэй үгүйтэй Монголчууд нэгнийгээ ингэж хэлмэгдүүлээд байж болох уу даа.

Өнөөдөр би Вашингтон ДС-гийн гудамжаар алхаж явтал хоёр гудамжины хоёр талд хоёр өөр байр суурийг илэрхийлсэн хүмүүс бослого гаргаж байлаа. Нэг хэсэг хүмүүс нь Бушыг авч хая, ал устга, тэр алуурчин гэсэн бичиг лоозонг өргөн байх бөгөөд нөгөө хэсэг нь 9 сарын 11 нээс хойш ахин алан хядаx үйл ажиллагаа болоогүйд, АНУ-ын ард түмэн амгалан тайван байгаад Буш-д баярлая гэсэн байх юм.  Aль алиныг нь барьж аваад устгачихсангүй, буудчихсангүй, барьж цагдсангүй. АНУ-чууд бас л алж устга, авч хая л гэдэг юм байна гэхдээ цагдаа нь хүрч ирээд бариад авсангүй, хоёр замын хоёр талд цагаан хоолойгоор шуугилдан байхыг харж явахдаа манай төрчидөд нуух юм байгаа болоод л үгээ хэлсэн хүнийг өчиггүй барьж цагддаг зантай болж дээ л гэж бодож явлаа. Ардчилсан нийгэм гарч ирсэнээс хойш Монголчуудын минь заримынх нь амьдрал дээшилж заримынх нь доошилсон гэвч энэ нийгэмд бүгдээрээ эв нэгдэлтэй энх тунх амьдрах юмсандаа. Үгээ хэлж хашгирч зогссоныхоо төлөө өнөөгийн залуусыг битгий барьж хориочээ, өөрөө өөрийнхөө төлөө үзэл бодолынхоо төлөө босох чадваргүй болтгол нь ард түмнээ туйлдуулж буй төр засаг нэгийг бодож нөгөөг жаахан тунгаагаасай. Энэ байдал удаан үргэлжлэх юм бол, хэзээ нэгэн цагт дайсан эх нутагт минь давшлаад ороод ирлээ гэхэд үгээ хэлж чаддаггүй ард түмэн тань зэвсэгээ яаж барих юм бол, өөрийнхөө үзэл бодолын төлөө зогсож чаддаггүй ард түмэн эх ороныхоо газар шороон төлөө яаж тэмцэх юм болоо? Элэг нэгтэнийхээ өөдөөс шаардлага тависаны төлөө шоронд ордог ард түмэн, эзэрхүү дайсаныг давшлаад ороод ирхэд босох зүрх бас байхуу даа? Юм бүхнийг хүчээр, эрх мэдлээр дардаг эрхэмсэг ноёд хадагтай нар нэгийг тунгааж нөгөөг бодож ирээдүйг жаахан хармаар даа.

Сэтгэгдэлүүд:

1. amanjinka | 2008-09-11 02:58:16
ХАРИН ТИЙМЭЭЭ ТИЙМ ХӨ
2. Битмин (зочин) | 2008-09-11 10:08:06
Мань бол одоо ч ганцаараа ч хамаагүй зүгсоно гээд гэлтийцэн хүн шүү дээ.
3. bb (зочин) | 2008-09-11 11:18:38
USA d haalga evdej, tsonh hagaldag bosogchid hed b.na be? Boslogo gargahiin tuld bolovsrol gedeg yumnii unertei b.h yostoi b.maar b.na. Bid helj, yarih erhtei ch hezee, haana, yu gej yarihaa medehgui busdiin doog bolj daldganadag humuus ih yum da. Yag yunii tulii, yaj uurchluh, heden zamaar hen, hen, heden tugrug zarah geed bugdiig tootsoj heleh chadvartai, uhamsartai bosogchid heregtei b.na
4. T. Хүслэн | 2008-09-11 13:46:59
3-t Humuus dandaa l iim yum asuudag, ted tegej baina uu, ed ingej baina uu gej, tiimdee ch bid aldaa gargadag, onoodor baishin sahtsan baina uu, tuuhiin unet dursgalt zuils mohson baina uu, medeej haramsaltai gevch bid hezee ch neg negenee ter tusmaa oorsdiin irgedee alj bolohgui, alchihsan baigaag bid hezee ch tsagaatgaj zovtgoj bolohgui, ooroo ooriinhoo irgedruu buu shagaidag uls torchidod hariutslaga tootsoh heregtei l gej bi huvidaa bodoj baina.
5. bonne fee (зочин) | 2008-09-11 17:12:53
Uneheer ene bol bodoj uzuushtei asuudal shuu...Ter horigdoj tsgadagsan humuusiin aj amidral, setgel sanaa tsag hugatsaanii hohirolig hen tolokh bolj bna? ovoo bosgoogui bol gegcheer ch ene homorgolson barivchilgaa sunjirsan process bol hamgiin teneg uhaangui , bodloggui alhamuudiin neg gedgiig 100& huleen zovchoorch bna. Boslogo geheesee iluu eserguutseliin hodolgoon baisan bishuu...OOrsnoo huchniihiig duudaj surjigneegui bol ...huchirhiilelees huchirhiilel torno.
6. assa (зочин) | 2008-09-11 19:47:11
Chinii niitlel-n chin ehen heseg-g unshwal komunizm bolon MAXN-ruu chieglsen yum shig bn ene helmegdvvlelt bol Stalinii shuud daalgawaraar yawagdsan yum.Bas Mongolchuudiin tamiin togoonii vlger-r neg negniihee muug vzej dewergesen ni ulam gazar awhuulsan yum herwee Mongolchuud Stalinii uuduus chadahgvi gej helsen bol Mongol-n tusgaar togtnol-g Yalt-n gereegeer Stalin zuwshuurvvlehgvi uuruu helwel bid odoo Oros yum uu Hyatad-n koloni bolchihson bh bsan yum daa.Uuruur helwel ene olon hvniihee amiar bid Tusgaar togtnoloo olj awsan yum.Ardchilsan niigemd hvn erhee edelj vvrgee bielvvlj bh yostoi Manaihan bi erhee edelj bn vg heleh jagsaal tsuglaan hiih oroltsoh ni hvnii erh bolowch vvrgee bielvvlj chaddag bil vv 7 sariin 1-nii ved ter hvmvvs engiin urged bolon ulsiin umchrvv haldsan biz dee neg yosondoo vvrgee bielvvleegvi ene ni ergeed nuguu hvnihee erh chuluund ni haldaj bgaa gesen vg bishvv. Chinii baigaa Amerikt jagsaal tuglaan hiij bn geed galdan shataaj huwi hvni umch hurungund haldwal yah bol?
7. 6-tai sanal neg bna (зочин) | 2008-09-11 22:11:13
Ene tumlee-husleng yum bichiheesee omno sain uahj nyagtal geed baihad eroosoo uhaarahgui...yag nogoo uhaand bi uhna ishig unasan gedeg shig...
Ooroo neeh enhiin tsagaan tagtaa shig busdiig Communist ene ter geed l shuumildeg yum,...... Nogoo uzen yadaad bgaa hun l ooriinh ni emee ovoo eej aav ni bgaa bhgui yu,,,,,"Tuuhee medehgui hun Oid toorson sarmagchin lugaa adil" gej.... Sarmagchin uul ni oin amitan l daa.....haha
8. T. Хүслэн (зочин) | 2008-09-11 23:32:01
7. Helehed, bi chamaas dordohgui tuuhee medne gej bodoj baina, bitgii huntei heruul hiih geed bai, nadad chamtai heruul hiih ch sonirhol alga, uneheer namaig eserguutsej baival ooroo ene blogiin gishuun bolood bodol sanagaa bichij bolno shuu dee, nadad eserguutseh yum alga, bid 40 garui admintai tednii neg n bolood yumaa bicheed yav, eserguutseh yum yer alga, bi tuuheesee l bichsen yum. Ovog deedesee eserguutsen ch yum alga. Sonin sonin yum bitgii yariad bai, Communist ued Chinggis Haaniigaa medej boldoggui meddeggui surahiig ch husdeggui baisan humuus bas ongorson ue ovog deedesee eserguutcsen bolj baina uu, chi ooroo naad ug helee jaahan bodoj baij bicheerei, yum unshaad heleh geed baigaa zuiliig n tseverhen oilgochih ain, Mongolchuudruu davshilsan yum ene bichlegend yer alga, tor udirdagch narluugaa l handsan bichleg baina.
9. Tumlee-Husleen!!Hamtragchaasaa s (зочин) | 2008-09-12 20:42:09
Tumlee-Husleen!!Hamtragchaasaa suralts!!!!
Харин хамт олон хутган үймүүлсэн, хоёр хүнийг эвлүүлэх биш эвдрүүлсэн үг үйлдэлтэй, наанаа инээж цаанаа хөмний зуусан атаач сэтгэлтэй төрийн хутгуур болсон энэ мэт хүмүүстэй хамт ажиллахаа больж, эвээр гагнагдаж, инээдээр хүч хийсэн нэгэн хамт олон болж дээш дэвжин ажиллаж байгаадаа л баяртай байна.

Хамт олондоо хайрлагдаж, таны л орон зай тэнд дутаж, таныг л очиход хүмүүс баярлан инээдэг тийм л ажилтан, албан хаагч, дарга цэрэг болж амьдарцгаая.

Төр хутган үймүүлсэн их санаатай өчүүхэн хүмүүс, муу санаандаа идэгдэн, олондоо хүндлэгдэх бус гоочлогдож түүнийг байхад үл ойлголцол, хэрүүл маргаантай байсан хүмүүс харин түүний үгүйд инээж наадан, бие биедээ туслаж, хэн хэнийгээ хайрлаад үлгэр жишээ ажиллаж байна.

Chi Jesus shutdeg uu? Jesus shutdeg Mongolchuud yag chamarhuu bolchihson bdagiim shig sanagdaad bdag yum....
10. T. Хүслэн | 2008-09-12 23:13:55
9-д Чиний бичсэн комментуудыг бүгдийг нь уншлаа, үнэндээ яагаад эсэргүүцээд байгааг чинь ойлгохгүй байна аа. Энэ нь улс төрийн асуудалтай бол би ойлгохсон тухтай чатлаад ярихсан гэвч ихэнхдээ чи хувийн асуудалруу минь их дайрах юм. Би өнөөдөр Монгол дахь нийгмийн амьдралыг чөлөөтэй чангахан дуугаар хэлэх гэсэн юм тэрнээс бус чиний хэлж байгаа шиг хэн нэгэнийг хутган үймүүлэх гэсэнгүй. Чи эхлээд миний мэдлэг боловсролруу минь дайрсан одоо итгэл үнэмшилрүү минь дайрч байна. Ингэхэд чиний өөрийн чинь хүндлэх үзэл, хууль дүрэмээ барих ёсон яасан бэ? Би энд ямар нэгэн байдлаар итгэл үнэмшилээ бичсэнгүй гагцхүү Монголд явуулж буй төрийн бодлогыг л эсэргүүцэж байлаа. Үнэндээ би ч биш, олон арван хүн төрийн бодлого буруу байгааг харан өдгөө хүртэл хүйтэн цемэнтэн дээр зарим нэгэн нь бослого гаргаж байхад зарим нэг нь гяндангийн цаана өлсөглөн зарлаж байна. Би ирээдүй ярьсан болхоос биш шашин гэж ярьсангүй, үнэндээ чи бодоод үз л дээ, хүүхдийг багаас их зодоод л хийх гэсэн юмыг нь болиулж загнаж зандраад байвал тэр хүүхэд ирээдүйдээ өөрийнхөө төлөө үг хэлж чаддаггүй дуугай дорой нэгэн болдог шиг, бидний үе, магадгүй бидний хойч үе энэ эх нутгийнхаа төлөө битгий хэл өөрсдийнхөө амь амьдралын төлөө чангахан дугарах зүрхгүй болж өсөж байна. Энэ л шалтгаанаас болж улс үндэстэн мөхдөг улс орон сарнин бутардаг. Яагаад хүн энэ талаар ярьж бичиж болохгүй гэж? Яагаад энэ бүхнийг бичсэн хүн хутган үймүүлэгч болох ёстой юм. Би хэлсэн дахин хэльеэ, хэрэв өөр бодолтой байгаа бол, манай блогт элсээд өөрийнхөө бодол санааг бичээд л яв, болно, би ч дэмжинэ, гагцхүү ингэж улаан цайм хүнрүү битгий дайр, үнэхээр миний бодол санаа мэдлэг боловсрол итгэл үнэмшилийг мэдмээр байгаа бол хоёулаа хүн шиг сайхан чатлаад танилцая яагаад болохгүй гэж. Үнэндээ энэ үл ойлголцол, жалганы хэрүүл шиг энэ нуугдмал байдлаас чинь би залхаж байна.
11. Ga_Mo'og (зочин) | 2008-10-17 06:06:55
Enkhbayar pizda-g hen songoson yum bol gedeg asuudal garaad irj baina daa! Daraachiin udaa yerunhuulugchuu songohoosoo umnu bur odoonoos shinjij uerhej uzeh heregtei yum shigee! Gaigui sain gar garaad irvel ter muu yoroolgui savnuudiig iluu idsen, uusniig ni, alsan iig ni gargaad ireesei gej bodoj bna. mon ter deer bichsen shig chini 50 jil iin daraa guilgah chini shal utgagui! yamaanii mah haluu deer ni tegehgui bol naad baas nuud chini tarhi ni heterhii tomorch baina umhii ni tarhaj baina. Nemj helehed hun bur eleg negten, ireedui, ur huuhed gesen yamar neg bodol sanaa itgeliig avch yavadag baih tegvel uuniihee tuluu ARCHAATAI baitsgaaya! Zalhuurhaa boltsgooyo!
12. ika (зочин) | 2008-11-14 20:00:36
Minii bodloor ter boslogo gargasan humuusiig umuuruud baih shaardlagagui baihaa yu geheer mongol ulsad bas huul tsaaz baidag gedgiig haruulah heregtei tegehgui bol neg udur l buh baishin savaa hagalj shataagaad tonood baij chadah ulsuud shuu dee. Gehdee tend tiim ym hiisen ulsuud zugeer l zarim neg uls turchdiin utsan huuheldei bolood ashigluulsan ulsuud shuu dee ted nar ashigluulsanaa ch medehgui baigaa daa huurhii. nuguu talaas 7-8 jil udaan hugatsaagaar horih n ch haashaa ym ymar ch gesen buruu ym hiiseniig n medruuleed ene udaadaa urshuuvul bas huvi hunii amidrald n surgamj boloh ymdaa ternees bish ter hunii amidraliig ted udaan jil shorond ylzruulj suuldee hund gar bolgoh hereggui l baih gej bodoj baina.Mongolchuudaa medeeleliig uudag tsaas shig uuj avahaa boliod naanatai tsaanatai bodoj uzej baigaachee l gemeer baina. Tegvel ungursun boroonii hoinoos tsuv numruh alham bolohgui shuu dee!!!
13. ika (зочин) | 2008-11-14 20:06:17
Mongoliin tuuhiin huvid boldog ym boldogooroo l bolson gej bodoj bainaa. Hervee lam nariig tegj helmegduuleegui bol ted nar chin ard tumnee humursun togoonoos gargaj hoolnoosoo salahiig husehgui baisan ch ym biluu gehdee ter olon hun dotor sain humuus ch bas ih uhsen baih l daa huurhii. Yr n ter uyiin yvdal bol neg taliig barimtalval ymar ih hohirol garch boloh be gedgiin surgamj ym daa. Odoo ch gesen hedhen mgl,chuudiig namd huvaagaad l uud uuduusuu ugen bumbug shideed l haaya dund n ard tumneeree tohuurhaj jaal tolgoig n ugaagaad l suuj baina shuu dee. Bidend zuv bodoltoi tsever uls eh ornoo gesen setgeltei humuus l ih hurald garah heregtei dee tegvel hongiliin uzuurt gerel chashiij magadgui ym.
14. ika (зочин) | 2008-11-14 20:08:21
Mongoliin tuuhiin huvid boldog ym boldogooroo l bolson gej bodoj bainaa. Hervee lam nariig tegj helmegduuleegui bol ted nar chin ard tumnee humursun togoonoos gargaj hoolnoosoo salahiig husehgui baisan ch ym biluu gehdee ter olon hun dotor sain humuus ch bas ih uhsen baih l daa huurhii. Yr n ter uyiin yvdal bol neg taliig barimtalval ymar ih hohirol garch boloh be gedgiin surgamj ym daa. Odoo ch gesen hedhen mgl,chuudiig namd huvaagaad l uud uuduusuu ugen bumbug shideed l haaya dund n ard tumneeree tohuurhaj jaal tolgoig n ugaagaad l suuj baina shuu dee. Bidend zuv bodoltoi tsever uls eh ornoo gesen setgeltei humuus l ih hurald garah heregtei dee tegvel hongiliin uzuurt gerel chashiij magadgui ym.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.