Ээжээ, би энэ дэлхийд мэндэлмээр байна!

Үр нь хэвлийд нь бойжино гэвч нялх үрээ тэжээж чадахгүй, магадгүй тэжээж чадахгүйдээ ч гол нь биш зүгээр л тэр залуу хайрлана гэчихээд мах цусны тасархайгаа хэвлийд нь орхичихоод л явчихсан. Yзэн ядалт өшөө хорсолоо тайлах эсвэл ирээдүйд амаа ангайх үрээ тэжээж чадахгүй байх зовлон, эцэггүй хүүхэдтэй байхын гутамшигаас салах цорын ганц зам нь мэс ажилбараар хэвлийдээ бойжих үрээ авхуулах. Яах гэж би тэр залууд итгэв ээ, яах гэж түүнд өвөрөө нээвээ, тэр юу ч хийж чадахгүй пацаан, хүүхэд битгий хэл өөрийгөө ч тэжээж чадахгүй. Эцэггүй хүүхэд тээлээ гэж ээж аав уурлана. Тэр ч ажилгүй би ч ажилгүй тэр бид хоёр нийлээд нийгмийн доод давхаргынхан тэгчихээд бид яаж хүүхдээ тэжээх юм бэ? Хамгаалалт хэрэглэх нь яалаа, яагаад жирэмсэн болчихов оо? Би чамд битгий жирэмсэн болчихоороо гэж хэлээ биз дээ, би лав эцэг нь биш шүү, май энэ хэдэн төгрөг, явж авхуулаарай чи!
Энэ хэдэн үгс өнөөгийн нийгэмд байгаа залуусын айдас, бас амьдрал.......энэ хэдэг үгсийг би хичнээн олон охидын амнаас сонсож хацар даган урсах нулимсыг нь харж суухдаа өөрөө эр хүн ч эрийн ёсоо хүндэлж эцэг байхаас умартсан залуусдаа хичнээн их гомдож үзэн яддаг гэж санана.
Өнгөрсөн зун найз минь над дээр ирлээ, манай их сургуулийн дажгүй хөөрхөн охидын нэг, тэрээр шал согтуу, үгээ зөөж ядан, -Найзыгаа уучлаарай, би чам дээр ийм байдалтай ирье гэж бодсонгүй гэвч найз нь өнөөдөр үрээ авхуулчихлаа ш дээ, би шал согтуу байсан, согтуу байсан ч биед орж буй тэр хутгыг мэдэрч байсан, би үрээ авхуулчихлаа гэж уйлах найзыгаа харахдаа үнэндээ хэлэх ч үг олдоогүй.  Зөвхөн статистикын тоогоор дэлхий нийтээр жилдээ 42 сая, өдөрт 115 мянган хүүхэд эхийн хэвлийгээс мэс ажилбараар мөнх бусыг үзэж байна гэвч энэ тоо бол бүрэн бус тоо статистикт ороогүй хичнээн сая хүүхэд байгаа хэн ч мэдэхгүй гэвч энэ тоо өдөрөөс өдөрт өссөөр. 2007 оны сүүлийн судалгаагаар Монгол дахь нийт жирэмсэн бологч эхчүүдийн 36,6% абортонд орж байна гэвэл та итгэх үү? энэ бас л статистик яг амьдрал дээр хэд байгаа бол? Тэдгээрийн ихэнх нь 20 -оос доош насныхан гэхэд та бас итгэх үү?
2004 оны судалгаагаар нийт абортонд орсон бүсгүйчүүдийн 25% хүүхэдтэй болход бэлэн бус, 23% нь хүүхдээ тэжээж чадахгүй, 19% нь гэр бүл нь хэдийн хүүхэдтэй болсон дахиж болох хүсэлгүй, 8% гэр бүл үерхэлд асуудал гарсан эсвэл ганц бие гэтэл хүмүүсийн хамгийн их асуудал болгон тавиад байдаг мөн aбортыг хууль ёсны байлгахад хамгийн их гол нөлөө үзүүлдэг асуудал болох хүчирхийлэлээс болж жирэмсэн болсон асуудал, тийм учир авхуулахыг хүсэж буй бүсгүйчүүд дөнгөж 0.5% -ийг эзэлдэг гэдэгт та итгэх үү? 
Аборт бол хүн төрлөхтөнд тохиолдож буй хамгийн том аллага бас хэлмэгдүүлэлт. Үүнийг хүмүүс мэдэхийг ч хүсдэггүй сонсохыг ч боддоггүй. Өнөөдөр яана аа гэж бодовч маргаашын уршигийг мартдаг. Абортонд орсон бүсгүйчүүдийн ихэнх нь бие мах бодиос гадна оюун санааны асар их дарамтанд ордог бөгөөд, абортонд орж байсан мэдрэмж, дүр зураг насан туршид нь дагалддаг байна. Зөвхөн сэтгэл санааны дарамтанд ороод зогсох ч үгүй ахиж хэзээ ч хүүхэдтэй болж чадахгүй ч асуудал гарч ирж болзошгүй.
Хэдэхэн минутын өмнө охин дүүтэйгээ мессэнжэрээр ярьсан явдал энэ л асуудалыг хөндөж бичихэд минь хүргэсэн юм. -Агаа дүү нь өнөөдөр хоёр ахдаа маш их баярласан одоо хүртэл намайг хамгаалж үргэлж цагдаж байдаг учирыг өнөөдөр дүү нь ойлгосон шүү,  дүүгийнх нь зөндөө олон найз нар охин насаа аль хэдийн алдсан төдийгүй зарим нэг нь зөндөө олон удаа абортонд орсон байна лээ. Хэдий дандаа захиргаадуулах хэцүү байдаг ч дүүгээ л гэж барьдаг байсаныг чинь өнөөдөр л ойлгосон шүү, дүү нь зөндөө томоотой байх болно. Xоёр ахдаа хайртай шүү! гэж хэлэх охин дүүгийнхээ үгсийг уншаад арай л уйлсангүй. Миний охин дүү дөнгөж 16 тай гэтэл дүүгийн минь найз бас л нас жацуу охидууд гэвч нэг бус нэлээн хэдэн охидыг нь абортонд орсон гэж сонсож байсан. Намайг 10н жил төгсөхөд лав л манай ангийн 3,4 охин абортонд орсон байсан юмдаг. Энэ бол нийгмийн хамгийн эмгэнэлт асуудал. Өнөөдөр манай эмч эмнэлэгийнхэн хэдэн настай ямар хүнд аборт хийж байгаа нь гол асуудал биш харин хичнээн төгрөг гар дээр нь унаж байгаа нь л чухал асуудал. Зарим нэг нь хүнд аборт хийж байгаагаа ч үл ойлгон хайнга хандаж эд эс үлдээн бохир оруулах бөгөөд эл асуудалаас үүдэн дахин абортонд орж эсвэл амиа алдсан бүсгүйчүүд Монголд асар олон. Энэ бүхэнтэй тэмцдэг хууль хяналтынхан шалган явуулдаг байгууллага ч гэж цөөхөн, байдаг нэг нь бас л мөнгөнд автсан, өнөөдөр тэр эмнэлэг хаагдлаа гэхэд маргааш онгойчихсон л байна. Хүмүүсийн хамгийн их хэлэх дуртай үгс нь бид тэжээж чадахгүй! ямар ч нийгэмд хүн хэзээ ч хүүхдээ өсгөж бойжуулхад бэлэн бас санхүүгийн хувьд хангалттай байж чаддаггүй юм аа гэж ээж минь хэлдэгсэн. Хүн тэрийг чинь амьдралынха явцад суралцдаг зүйл байхгүй юу, ээж аав нь хоёр бор чемодантай хоёр талаасаа л нийлж байсан ёстой хүүхдээ битгий хэл өөрсдийгөө тэжээж чадахгүй хүмүүс чинь бид байсан юм гэвч хүн чинь болгодог л байхгүй юу гэж хэлж байсан нь одоо ч санаанаас гардаггүй юм. Нээрэн л бид асуудалаас зугтаж алаг үрийнхээ амь насыг хэвлийд нь устгаж байна даа. Ирээдүйд ямар хүн болохыг нь мэдэхгүй байж хамгийн түрүүнд гаргадаг шийдвэр бол абортоор авхуулах. Чингис хаан Монголд ахиж төрнө гэсэн гэнэ лээ гэж зурхайчид хэлдэг л гэсэн бодвол бас абортонд ороод авхуулчихсан юм болов уу? Бодход зүрх шимширмээр байгаа биз! Гурван сая хүн ардтай 1500000км2 нутагтай Монголд хүнээс илүү хэрэгтэй юм алга, хүн л бидэнд хэрэгтэй байна. Коммунист үед бид хуулиараа абортыг хориод болоод л байсан тэр үед хүмүүс зөв сайхан хүмүүжилтэй өсөж, залуу хосууд үр хүүхдээ тэжээгээд болоод л байсан одоо яагаад болохоо байчихсан юм? Яагаад гэвэл та бидний бодол санаа болохоо байчихсан учираас, нэг нь ч болгоё бүтээе гэж бодохоо байчихсан учираас. Өө нээрэн үр хөврөл чинь хүүхэд биш ш дээ, хүүхэд чинь төрөн төртлөө хүн биш байдаг байхгүй юу гэж бид өөрсдийгөө зөвтгөдөг тээ? Тийм асуулт та өөртөө тавьдаг уу, тэгвэл би таниас асууя? Хүн яавал үхсэнд тооцогддог юм, яавал амьд хүнд тооцогддог юм?  Хариулт, зүрхний цохилт тиймээ? Хүний зүрх цохилж байвал хүн амьд, зүрх нь цохилохоо боливол хүнийг нас барсанд тооцдог шинжлэх ухаан байдаг тэгвэл дөнгөж 4-5хан  долоо хоногтой үр хөврөлийн зүрх цохилж эхэлдэг гэдэгийг та мэдэх үү? Зүрх нь цохилдог ч гэсэн хүн биш үү? Үгүй гэвэл таны зүрх цохилж байна уу? шалгаарай, өөрийгөө ч үгүйсгэж буйтай адил эвгүй л хариулт өгөхвий. Мөн абортонд орох нь хүний хувийн асуудал, хувийн сонголт гэлүү? гэвч энэ дэлхий дээр ирэхээр тэмүүлж буй тэр үр, aмьдрал өөд тэмүүлэх түүний сонголт яачихсан бэ? Өөрийнхөө сонголтыг бусдын өмнө тавьдаг та бид харгис хүн биш үү? Тэр нялх үр бас сонголтгүй гэж үү?
Манай төр, энэ аборт гэгч амьд хүн тамлагч хүн төрлөхтөний хамгийн том хэлмэгдүүлэлтийн системийг үндэс угсаатайгаар нь авч хаях цаг болжээ. Юм бүхэн эхэндээ хэцүү л байна, хууль бус болгочихвол зарим нэгэн хүнд хэцүү л байх биз гэвч сүүлдээ хүмүүс минь өөрсдөдөө шаардлаг тавьдаг залуучууд минь юмыг ухаардаг болж наантай цаантай хандаж эхлэнэ. Нийгмийн энэ замбараагүй завхайрал ч гэсэн жаахан хумгидах биз дээ. Энэ бүхнээс хамгийн чухал зүйл бол, алтан амь аврах асар их буян, улс эх ороны ирээдүйг харсан асар стратегийн үйл хэрэг болох болно. Үнэхээр хүүхдээ тэжээж чадахгүй яах ч аргагүй болвол бид өргүүльеэ л дээ. Зөвхөн Монголоос хүүхэд өргөж авхад бичиг баримт энэ тэр гээд л дор хаяж 40000 Амэрика доллар царцуулдаг гэвэл та итгэх үү? Үрсийнхээ амь нас, ирээдүйгээр мөнгө олдог энэ бусармаг зүйлийг боливол яaсан юм бэ, тэгвэл харьд байгаа сайхан сэтгэлтэй хүмүүс өргөж авна шүү дээ. Мөн өргүүлсэн хүүхдээ ч гэсэн харж хандаж араас нь яаж ийж байна гэж сураглаж байх хэрэгтэй, тэгээд 16 нас хүрэхээр нь Монголын иргэн болох эсвэл тэр улсынхаа иргэн болох асуудалыг ч хөнддөг байх хэрэгтэй. Залуучууд минь хамгаалалт хэрэглэж сурьяа бүсгүйчүүд минь өөрөө өөрийнхөө биед үнэ цэнэтэй хандаж, ирж яваа үрдээ амьдрал бэлэглэе! Ирж яваа үрсээ бид аврая, хэн ч болж өсөө билээ. Нэгэн жишээ та бүхэндээ хэлэхэд, АНУ-ын алдарт жүжигчин дуучин, Nick Cannon- ыг ээж нь жирэмсэн байхдаа авхуулах гэж байсан юм гэнэ лээ, тэгээд авхуулахаа больсон бөгөөд тэр үр нь өнөөдөр хичнээн сайхан амьдарч явна. Абортын эсрэг дуулсан дууг нь та бүхэндээ хүргэе!

Их зохиолч Д. Нацагдорж нэгэнтээ "Монголын үрс маш олон болтугай" гэж хэлсэнчилэн нээрэн Монголын үрс маш олон бүр олон болох болтугай!

Сэтгэгдэлүүд:

1. Монгол Зон | 2008-09-13 08:25:13
abortion, ee heleh, huseh yum bish shuu. bi hunii huvi zaya medeh hereg gej heleh durtai ch yag uuniig unshaad tuunees tatgalzv. orovdoltei baina, bidnii amidarch bui niigem. haramsaltai baina. hairan saihan ohiduud, huuhnuud, ehchuud genen gehed haashaa yum, oorsdiin bolgoomjguigees bolj jiremselchiheed daraa ni urag ruu mes hurguulne, ene chin HIV, canserees iluu yum bish uu?
tednii hed ni anhnii urag baisan, tednees hed ni dahin eh boloh huvi zayagaa ter mestei hamt, ter teneg humuuntei enger zorsonoor aldaj bui bol? Statistic too bol ene asuudlaar medeej buren bus baigaa.
tegeed abortiig horih uu? yamar ued zovshooroh ve? huuchin tsagiin emch nariin zovlogoogoor oruulj ur honddogiig sergeevel zarim neg humuust bas hazaar boloh ch yum uu?
2. ТААГИЙ НЬ БАЙНА | 2008-09-13 09:52:48
ХН. ЭЦЭГГҮЙ Ч ГЭСЭН ТЭР АМЬТАЙ ХҮНИЙГ ГАРГААД ӨӨРӨӨ ӨСГӨӨД БОЛГООД БҮТЭЭЖ БОЛИЙШ ДЭЭ.
ХАА БАЙСАН ГУДАМЖИНД АМЬДАРДАГ ЭГЧ НАР ТӨРЧИХӨӨЛ ХҮҮХДЭЭ ТЭЖЭЭГЭЭЛ БОЛГООЛ БАЙЖ ХАРАГДДАГ ЮМ БИЛЭЭ. БАС ТЭРҮҮХЭН ТЭНДЭЭ АЗ ЖАРГАЛТАЙ ИНЭЭМСЭГЛЭЭЛ... ЭХ ХҮН ГЭДЭГ ЧИНЬ ....
3. Ганхүү | 2008-09-13 11:10:25
Лаг дуучин байна. Манай Монгол дуучид худлаа баахан хайр дуулдаг. Иймэрхүү өөр нийгмийн сэдэв хөндөж дуулж мэддэггүй хайрцган толгойнууд л байх юм даа...
4. Gl (зочин) | 2008-09-13 11:28:32
iim chuhal zuiliig haraagui met chimeegui bgaa humuusiig yu gej oilgoh be? end ih olon zuiliig duridsan bna, uur ch olon zuils bii bidnii medeegui too barimt geed l .. Za yamrataa ch Minii MONGOLiin zaluus zuv, uhaalag, neg negnee /emegteichuudee/ hairlan hundeldeg baigaasai! Emegteichuud ohid maani uursdiinhuu une tseniig medreesei!!! bigii yaar! turhen zuuriin husel tachaal tanii amidraliig, bur tsaashlaad niigemd hurtel hor hunuul uchruulsaar bidnii nudend haragdahgui bolovch unuudur bid buhen shiitgeliig ni hurtseer l bgaa!!!yamar ch bailaa gesen Abort-s tatgalz!!!
Tiim ee Mongoliin urs mash olon bh boltugai!
5. Сувдан эрэл | 2008-09-13 12:34:24
Яг үнэн эмзэг сэдэв
6. Moonrider | 2008-09-13 13:50:05
Mongoliin urs mash olom boltugai
7. hen negen (зочин) | 2008-09-13 16:35:04
hechneen husej olson uree uuriin garaar bi hunuuchihsun. tiimee. odoo ch nadad aimshigtai bdag. derged min nadad hani boloh hen ch bhguiee. yamar ih gancaardaj zowdog geech. herwee minii huuhed mendelsen bol 1n ailiin amidral bas negen huuhdiin yamar ch gemgui neg huuhdiin amidral suireh bsna yum shuu de. tiimee bugd mini buruu. uilmaar bn. yaj nulimsaa tesdeggiig min nadaas uur hen ch medehguiee. minii huuuhed 10 sarin 23nd turuh bsn yum shuu de
8. Ганхүү | 2008-09-13 18:47:04
Өө хөөрхий минь. Танд ихээр уурлах бас өрөвдөн хайрлах сэтгэл төрж байна. Би энэ клипийг үзээд миний нүдээр нулимс бүрхсэн. Хүмүүсээ ялангуяа охид минь энэ асуудалд анхнаасаа л буурь суурьтай хандах хэрэгтэй юм шүү...
9. mami | 2008-09-13 23:58:34
бэлгэвчний реклам сурталчилгаан дэээр үр хөндөлтийн эсрэг үг бичиж зургийг нь оруулаад ч юмуу гаргах хэрэгтэй байхөө..бас хаа сайгүй ухуулга маягаар хуудас наах хэрэгтэй байх.тэр буудал эмнэлэг энэ тэр гээл..

мань хэд энд мянга болкуу боль гэж хэлээд яахав. энэ мэтчилэн дуу гаргаж дүрсжүүүлэх ч байдгымуу.
10. anu (зочин) | 2008-09-14 02:18:19
tiim shv ene vneheer chuhal hunduh yostoi sedew.bi ch gesen iim zviltei tulgarch b,san gehde abortiig songosoon .2 udaa.odoo my hewliid hezeech hvvhed togtohgvi.ohiduudda helehed uhaantai b,j zuw shiidwer gargaasai gej hvsej b,a
11. anu (зочин) | 2008-09-14 02:18:20
tiim shv ene vneheer chuhal hunduh yostoi sedew.bi ch gesen iim zviltei tulgarch b,san gehde abortiig songosoon .2 udaa.odoo my hewliid hezeech hvvhed togtohgvi.ohiduudda helehed uhaantai b,j zuw shiidwer gargaasai gej hvsej b,a
12. anu (зочин) | 2008-09-14 02:20:53
muu ovilgogvi muu toduur tamirtai shalig erchvvdiig vzen ydaj b,a.tamruuga tonil.ohiduuda er hvnd itgehees erhii huruunda itge
13. alchemist | 2008-09-14 02:37:15
abortion uneheer hetsuu asuudal, or tas horihoor mash olon huseegui huuhed torno, huseegui huuhduuded etseg eh ni medeej sain anhaaral halamj tavihgui, hetsuu amidral dund ihenh ni osoh bolno, teheer esergeeree heregtei hun bolj tolovshij chadahgui, harin zaluust jirmesleltees hamgaalah heregsluudiin talaar bagaas ni mah tsusand ni medruulj, hicheel deer ni oruulj, ene taliin buur tolovshson uzel bodoltoi bolgoh heregtei bh, suuh bish hunteigee, huuhedtei bolohiig husehguigeer sex hiij bdg garuud neeree buur loitson teneg l gej heleh bh daa, ene bol teneg uildel gedgiig sain oilguulj, sain ailgaj heregtei bh.

жилдээ 42 сая abortion gedeg bas l ih too bn shuu, huuchin china d surguuliin hajuugiin zarlal deer abortion oyutnuudad tusgai hongolttei 30 yuan (4500 togrog) gesen zarlal bj bilee, aimar bgaa biz
14. zochin (зочин) | 2008-09-14 02:38:35
yana aaa uuchlaarai ooriigoo geed bichchihsen baina shuu deee,buur unshaad sonin bolchihson basian yum naizad mini boosn yavdal yum ternii mini nulimastai nud odoo ch nudend haragddag yum uuchlaarai arilgaad ogooch blogiin ezenees chin setgeleesee guij baina
15. alchemist | 2008-09-14 02:38:55
suuh bish hunteigee, huuhedtei bolohiig husehguigeer sex hiihdee hamgaalalt heregledeggui zaluus gej heleh gsn shu deer, aldaad bichchij hehe
16. yagadhan (зочин) | 2008-09-14 02:41:53
uuchlaarai ooriigoo geed bichchihsen baina shuu dee arilgaad ogooch guij baina,naizad mini tohioldson azgui yavdal yum odoo ch uilaad suudag yum,gehdee naiz mini emchluulj baigaad huuhedtei boloh itgel teen yavdag yum arilgaad ogooch guioj baina
17. T. Хүслэн | 2008-09-14 02:52:31
Yagaadhand, ustgachihlaa, herev bolomjtoi bol setgegdelee ahiad oruulaarai, busdad surgamj boloh bolov uu gej bodloo
18. zochin (зочин) | 2008-09-14 03:07:28
bayarlalaa.......
19. ann (зочин) | 2008-09-14 19:03:52
unendee odoo minii hevliid jijighen bas hun bureldej bgaa. uuniig unshaad zunduu ih yum bodloo. tohioldloor bish zugeer l hairtai huneesee bolson l doo. gehdee nadad turuuleh tiim zorig bgaagui... odoo yahaa medehgui bna. nz zaluudaa heleechgui bj ahuulah l heregtei gej bodoj baisan. unendee bi ene huuhdiig uneheer ih husej bna. etseg eh mini yah bol? turuulne gej helvel yah bol? aigaad bna... nadaa tuslaach, bas zuvulguu ugnu uu!!! odoo bi 19nastai.
20. soli (зочин) | 2008-09-14 19:35:47
naiz zaluudaa heleed bugdiig 2-uulaa sain yariltsah heregtei.herevee uneheer naiz zaluu chini chamd bas huuheddee hairtai bol huuhedee gargaval goyo bhaa. gehdee yag 19 nas arai l joohon bna daa,gevch hamgiin gol ni huuhed chini eej aavtaigaa hamt l usuh heregtei shuu, uuniig sain bodooroi,
21. oyiuka (зочин) | 2008-09-14 20:55:19
bid yagaad biye daagaad vr hvvhdee osgood saihan amidarch
22. T. Хүслэн | 2008-09-15 09:37:22
19-t helhed, naiz zaluutaigaa yarilts, eej aaviigaa uurlana gej ailgui saind todorhoi yarilts, garch boloh urshigiig ter humuus chini sain medej baigaa. Yum buhniig hor urshig, ach holbogdoliig sain bod. Hezee ch bie daan shiidver buu garga, hezee ch shuu, zaaval ooriinhoo aav eej, naiz zaluu bolj ogvol tednii ger bultei ch yarilts, chi huuhedtei bolchihson n chinii buruu yerdoo ch bish, naiz zaluugiin chini ch buruu. Mon neg hun ene delhii deer amidrah gej ireh gej baihad muugaar bas bitgii ih bodooroi, Za yamar ch baisan chamd az jargaltai saih saihan buhniig husie, zorigtoi baigaarai za.
23. бөрблөй (зочин) | 2008-09-16 12:10:09
Амьдрал мэдэхгүй хэн ч ингэж хэлнэ. Тэгээд эцэггүй үр тээгээд яаж тэр хүүхдийг сайн сайхан явуулах вэ? адлаал хойд эцгийн гар хараад адлуулаад, зодуулаад амьдарна. тийм хүүхэд ямар хүн болж өсөхөв? бүх боломжит рискыг бодож үзэх хэрэгтэй тэгээд энэ бүхнийг давж туулж чаднаа гэдэгтээ бүрэн итгэлтэй болсон цагтаа л төрүүлэх хэрэгтэй. гэхдээ тийм шийдвэр гаргахад ямар хүнд бйадаг, яаж зүрх рүүгээ хутга шаачихаад тийм зүйл хийдэг тухай бас бодож үзэх хэрэгтэй. харин айлын нялх охиныг ийм болгосон залуу нь тэнд өөр охин оролдоод явж байгааг бас санаарай. муу fuck-ууд. би л лав дахиж эр хүнд итгэхгүй.
24. T. Хүслэн (зочин) | 2008-10-16 01:02:21
23-t er hun tanii itgeliig aldaj evgui setgegdel uldeesend tanii amidrald taarch baisan er hun buhnii omnoos uuchlalt guij baina. Amidral gedeg alga urvuulahiin todii gej neg udaa sonsoj bailaa, hun amidraliin asuudalaas zugtaaj baigaa yum gej alag uriinhee amiig taslaad baival yu boloh bilee. communist niigemiin ued humuus ur huuhdee gargaad l aav eejeeree ovogluulaad l ter hund ued yavaad baij bolson atlaa onoo choloot niigemd yagaad amidarch chadahaa baichihsan yum be. Tegeed ch ene bol zovhon abortiin asuudal bish ene bol busgui hun dahin tsaash urtei bolj chadah uu, eruul bietei baih nohtsol baina uu l gedeg asuudal. Abortond orsonoor urgui bolson busgui humuus zondoo l baina hun gantshan udaa aldaa gargaad terniihee urshigiin nasan turshidaa amsaj yavna gedeg yasan haramsamaar. Amidral medehgui hundee bus harin ireeduig harj l bichsendee ene bilee. Uuliin mod urttai boginotoi gedegchilen tanid saihan hani sain er uchrah boltugai.
25. 4515 | 2008-10-17 21:49:28
Бурханаас заяасан бэлгийг буцааж яаж болохов дээ
26. STAR_BVSGVI | 2008-11-09 22:02:25
хүн бүр л амьдрах эрхтэй биздээ гэхдээ эхэд нь буруу өгч би лав чадахгүй гэхдээ ямар ч гэсэн энэ буруу г л мэдэж байна охидоо

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.