
Ард түмнээ хамгаалдаггүй алуурчин төртэй арав гаруй жил амьдраад бид ядрав, цөхрөв бас гутрав. Ардчилал нь Ардчилсан намтайгаа мөхсөн ардчилалын сүүлийн он жилүүдэд Монголчууд эзэнгүй хоцров. Албан тушаалын төлөө Алтан хараацай нар өөрсдийгөө худалдав, торонд хийв. Монголчуудын төлөө дуугарах дуутай болгоныг шоронд хийв, хорив. Монголчуудыг алж устгаж, авилгадаж, завхаралыг авчирсан улс төрчид улам дээшээ суудал ахив. Хоёр ч МИ-8 онгоцыг сүйрүүлсэн дарга сайд нар шийтгэл хүлээх нь бус эрх чөлөөтэй эрх мэдэлтэй хоцров.
Нэгийг нь эрх мэдэлтэн үнэг хөөж байгаад унагасан, харин нөгөөдөхийг нь буруу тушаал өгөн сүйрүүлсэн. Огцорно гэж ярчихаад ичих ч үгүй суудалдаа суусан эрхэм тушаалтай тэр сайд хэн бэ? Ичих нүүрээ уландаа гишгэсэн авилгачид болимоор юм. Эрдэнэт таван хүний амийг улс төрийн золиос болгон аллаа, ард түмнээ доромжилж бид буудаагүй буудах тушаал өгөөгүй гэж нэг гүрдэж нэг айлгаж эцэс сүүлд нь буудсан гэхдээ бид буудаагүй болж бүр улам доромжилов. Тушаал өгсөн эрхэм улам дээшээ суудал ахиж тушаал биелүүлсэн албатан шоронгийн хаалга татав. Эцэг эх нь хичнээн ч удаан хүйтэн цемэнтэн дээр суугаад хэрэг алга, амь нас амьдралаараа дэнчин тавиад нэмэр алга. Үхвэл үхэг гэсэн шиг тэднийг орхив. Төрийн төлөө цор цор хийсэн болгоныг толгой дараалалан барьж шоронд хийв, алах ялаар заналхийлэв. Эвлэлдэн нэгдэж эрх чөлөөтөй дуугарах үндсэн хуулиар олгогодсон эрхийг нь төр өөрөө зөрчив, хорив. Монголчууд төрийн буруу бодлого, диктатурын дор зовж байна. Улс төрчид ард иргэдрүүгээ чичилхээс бус, овоо босгоогүй бол шаазгай хаанаас суухав гэдэг үгийг санаж өөрсдийнхөө буруу бодлого булхай гаргасан царайгаа нэг харсангүй. Төр том ард иргэд жижиг гэсэн бодлого үргэлжилж ард түмэнээсээ айдаг байх ёстой төр ард түмэнээ айлгаж уйлуулж сурав, адаг сүүлд нь амийг нь аван тэмцэх зүрхгүй болгов. Ардчилалсан эх ороныг Коммунист үзэлтэн удирдав. МАХН төр барьж байсан хугацаанд эрх мэдэлтэнгүүд хэзээ ч хариуцлага хүлээж байсангүй харин ч суудал ахиж байна. Тэд бид буруу зүйл хийсэн шүү гэж уучлалт ч гуйсангүй. Монгол хүн сонгох сонгогдох эрхгүй амьдарч байна. Гадаад оронд байгаа Монголчууд, Монгол нэртэй боловч сонгох сонгогдох эрхээ үл эдлэн амьдарч байна. Эл байдалд ташуурдагдсан коммунистууд Монголын төрийн эзлэв. Эхлээд Монголын Ардчилсан Шинэ Социалист Нам мөхсөн, араас нь Ардчилсан нам МАХН-д дагаар орохоор гар өргөв. Эрх мэдэл мөнгө төгрөгний төлөө тэмцэлдсэн Ардчилсан намынхаа МАХН бялуунаас хуваалцахын тулд төрийн хүйтэн талбай дээр үр хүүхдийнхээ төлөө гашуудан суусан эцэг эхчүүдийг үл тоов.
Алтангадастангуудад Ардчилал бус албан тушаал мөнгө хэрэгтэй бололтой. Ардчилал ч бус, тусгаар тогтнол эрх чөлөө бүгд л дагаар орохоос эхэлж устдаг. Бид тэднийг дуугай царайлж гараа өргөн дагаар орж хэлсэн хийсэн бүхнийг нь үг дуугүй дагаараа гэж сонгоогүй бид тэднийг бидний талд байж, ард түмни хэлэх гэсэн үгийг хэлж, хамт тэмцэж, хамт суулт зарлаж, хамт уйлж, хамт шаналж, хамт жаргаасай гэж сонгосон гэвч тэд өөрсдийн эрх ашигийг урдаа тавьж мөнгө мөнгө гэсэн нүдээр засгийн газарт элсэв.
Арван хэдэн жилийн өмнө Эрх чөлөө авчирсан Ардчилал Ардчилсан намтайгаа ингээд мөхөв. Монголчуудын төлөө дуугардаг хүн бүр дуугаа хурааж улс төрөөс айж байна. Тиймээ төр том иргэн жижиг гэдэг үзэл Монголд үндэсээ лав суулгаж цэцэгээ дэлгэж эхлэв.
Хоёр ч нисдэг тэрэгний асуудал, олон арван хөвгүүдийн амь, улс төрийн золиос болж нас барсан хөвгүүдийн хэрэг эзэнгүй хоцров. Эцэс сүүлд нь 1930 оны сүүлд болж байсан хэлмэгдүүлэлтийг давтаж дуугарсан болгоныг нь хорив цагдав, цаазын ялаар сүрдүүлэв.
Үндсэн хуулиар олгогдсон амьд явах, эрүүл явах эрхээ хасуулж хорт утаан дунд амьдарч буй Монголчуудын төлөө улс төрчид юу ч хийсэнгүй харин өөрсдийн эрх мэдэлийн төлөө сүүлийн хагас жил шахан нойр хоолоо умартан тэмцэлдэв. Малтай Монголын махны үнэ хүний амиас өндөр болов, ууртай ууцаартай, уйлсан бухимдсан, гутарсан хүмүүс Монголын гудамжаар алхална. Албан тасалгааны цонхоор амьдрал сайхан харагдана аа Эрхэм гишүүд минь. Ард түмэн хайран та нарын гар доор үхсээр. Та нар харин улам бүр дээшээ ахисаар. Хариуцлага гэдэг юм баймаар даа. Уучлаарай гэдэг үгийг хэлж хүн чанартайхан шиг албан тушаал, улс төрөөс ангижирмаар. Ардчилал Ардчилсан намтайгаа хамт ийнхүү мөхөв. Олон болж ирнэ гэсэн хараацай нар торны цаана сууж зүгээр л хэн нэгэнээр хооллуулах захируулахын дор хоргидов. Хэзээ нэгэн цагт тэд торноосоо гарж жиргээсээ, эргэлдэж наадаж эрх чөлөөг дахин нэг дурсаасай.



Сэтгэгдэлүүд:
-Гэхдээ ихэнх тоглоомын газруудад тийм программ байхгүй. Байнга шалгадаг гээд л байдаг шүү дээ?
-Ийм программ байхгүй гэх боловч нууцлагдмал байна. Бид үүнийг хүүхдүүдээс өөрсдөөс нь сонссон. Түүнээс тоглоомын газруудад шалгалт хийгээд ороход тэр байдал ерөөсөө мэдэгддэггүй юм. Тэднээс асуугаад судалгаа хийх үед тэдний тоглодог тоглоомуудад урамшуулалтай тоглоом бий болсон мэдэгдсэн. Тэрхүү урамшуулал нь ямар утгатай гэхлээр тухайн тоглоомыг тоглож байгаа хүүхэд хожих үедээ урамшуулал болгож 2-3 минутад “порно” кино үзүүлдэг гэсэн. Хүүхдүүд худлаа хэлнэ гэж байхгүй. Тэд чинь хүүхэд л юм чинь энэ бүхнийг сонирхоод л улам тоглох гэж улайрна. Энэ чинь бага насны хүүхдэд садар самууныг сурталчлах байдлыг бий болгож байна шүү дээ.
-Чөлөөт цагаа тоглоом тоглож өнгөрүүлдэг хүүхдүүдийн ар гэрийг судалсан л байх?
-Бидний судалгаа хийх явцад ихэнх цагийг автомат тоглоомын газар өнгөрөөж байгаа хүүхдүүд амьдралын боломжтой эсвэл дундаж амьдралтай айлын хүүхдүүд байдаг нь мэдэгдэж байсан.
-Автомат тоглоомын газар хүүхдүүдийг хонож тоглуулдаг тухай өмнө нь сонсогддог байсан?
-Тийм ээ. Энэ чинь нөгөө бизнесийнхээ эрх ашгаа бодсон хүмүүсийн ажил, Иймэрхүү хууль бус үйл ажиллгааны талаар цагдаа нар ч ярьж байсан. 24.00 цагаас хойш үйл ажиллагаа явуулдаг газруудад очоод т.араагаад явахад хэдэн хоногийн дараа эрхээ аваад л ажиллуулаад байдаг талаар тэд ярьсан. Шалгалт явуулаад өнөөг хүртэл таслан зогсоож чадахгүй байгаа газар зөндөө байдаг юм билээ.
-Ингэхэд хүүхдүүдийг мөрийтэй тоглоомд донтуулахгүйн тулд юу хийх ёстой вэ?
-Хамгийн гол нь эцэг эхчүүдэд маш чухал үүрэг хариуцлага хүлээлгэх ёстой. Сүүлийн үед эцэг эхчүүд хүүхдийнхээ хүмүүжилд анхаарахаа больсон байна. Судалгааны явцад энэ байдал ажиглагдаж байгаа. Бид судалгаа хийх явцдаа эмнэлэг, цагдаа гээд холбогдох байгууллагуудтай хамтарч ажиллаж байсан.
Тэгэхэд хүүхэд тоглоомд нэг донтохоороо гарахад хэцүү байдаг хэж эмч нар нь ярьсан. Хүүхдүүд РС-г тоглохоороо бусдыг цуг авчирч тодорхой хөгжөөн дэмжигчтэйгээр тоглодог. Тоглож байгаад хожих үед нь нөгөө хүүхдүүд нь орилж өөрсдийг нь дэмжиж байдаг. Ингэж дэмжүүлж тоглох нь тэдний хувьд ганцаараа тоглохоос илүү байдаг гэж байсан, Энэ байдал нь хүүхдийн сэтгэхүйд шууд нөлөөлж байгаагийн нэг жишээ юм. Шар хадны эмнэлэгт гэхэд жилд 10 гаруй хүүхэд автомат тоглоомд донтох өвчин гэсэн оноштойгоор хэвтэж эмчлүүлдэг юм билээ.
Сэтгэгдэл үлдээх: