Дэлхийн бүх монголчуудаа нэгдэгтүн!!!

Элгэн төрлийн холбоотой

Эрин үеийн монголчуудад

Эх нутгаараа нэгдэхийг

Энүүхэн тунхагаар батлав.

    Уриа тунхаг нийтлэгдэж

    Уугуул нутагтаа түгээсэй.

    Улсынхаа хязгаарыг ч давж

    Улам ч эрчимтэй өрнөөсөй.

Үлэмжийн сайхан нутагтай

Үзэсгэлэн төгс байгальтай

Үндэсний ихээхэн баялагтай

Өнөр, баян монголчууд аа

     Эрхэс тэнгэрийн ивээлтэй

     Эртний Монголын голомт

     Эзэн Чингисийн өлгий

     Эх нутагтаан нэгдэгтүн

Тав, зургаан хэсэг газраа

Тасарч салсан монголчууд

Тансаг сайхан нутгийнхаа

тахил шүтээнд нэгдэгтүн.

      Алдарт монгол орондоо

      Аргалын гал дүрэлзүүлсэн

      Асар эртний голомтондоо

      Ариун сэржмээн өргөгтүн.

Өвөрмонгол овогтнуудын

Өөртөө засах орныхон ч

Өвөг дээдсийн голомтод

Өнө мөнхдөө нэгдэгтүн

     Хүннү агсан монголчуудын

     Хчийг нэгтгэх уриан дуу

     Хүмүүсийн оюун сэтгэлийг

     Хөдөлгөн сэргээх болтугай.

Хөх тугаан мандуулсан

Хөх Монголын хойч үе

Хөх толботой мэндэлсэн

Хөвгүүд охидын сонорт

      Бурхан тэнгэрийн ивээлээр

      Бүхэлдүү үлдээд сарнин буй

      Буриад монгол овогтнууд ч

      Бүгдээр Монголдоо нэгдэгтүн.

Харийн нутаг суурьшсан

Халимаг нэртэй монголчууд

Халуун элгэн нутагтаан ч

Хамтарч бүгдээр нэгдэгтүн

     Түмэн жилийн уламжлалт

     Тува омгийн монголчууд

     Төрөлх нутагтаа нэгдэж

     Түүхэн алдраа сэргээгтүн

Монгол нэртэй монголчууд

Мөнх сарьдгийн өндрөөс ч

Морьтой, малтайгаа, явган ч

Монгол нутагтаан нэгдэгтүн.

     Алтайн өндөр уулсын

     Ар, өврөөр оршин суугч

     Асар эртний монголчууд ч

     Анхны нутагтаан нэгдэгтүн

Алийн болгон бид бүгдээрээ

Ар, Өвөрмонгол, Буриадууд

Аягын чинээ Халимаг, Тува

Алгын чинээхэн Монгол болж

Эмх цэгцгүйхэн хуваагдаж

Энэ тэр ч улс гүрнүүдийн

Элэг бөөрөнд наалдацгааж

Эмзэглэн гаслаж суух юм?

      Өвөг дээдсийн өвлүүлсэн

      Өргөн уудам нутгаан

      Өнө мөнхөд нэгтгэхийн тулд

      Өөрсдөө тэмцэл өрнүүлье

Герман, Вьетнам, хятадын

Гашуун туршлагат жишгийн

Гандан бууршгүй тэмцлээр

Газар нутагтаа нэгтгэгтүн

     Хэтэрхий тайван сууцгааж

     Хэдэн үе өнгөрүүлсэн гэж

     Хэн ч биднийг өрөвдөхгүй

     Хэзээ ч биднийг савдаг нэгтгэхгүй

Их агсан Монгол үндэстний

Ирээдүйн залгамж үеийнхэн

Эв түнжингээ бататгаж

Элгэн садандаан нэгдэгтүн

    Тархай саланги хэвээр бол

    Тав, гуравхан зуугаад жилд

    Та, бидний овог, үндэс мөхөх

    Таамнал буйг анхаарагтун

Эрхэмсэг ноёд хатагтай нар

Эгэл Монгол овогтнуудаа

Энэ онолын үзэл таамналын

Эгнэгт үнэнийг тунгаагтун

    Элгэн төрийн уялдаатай

    Эртний монгол угсаатнууд

    Эмх замбараагүй уусч буйг

    Энгийн нздээр толилогтун

Эгзэгтэй энэхэн цаг үед

Эх оронч та бүхний сонорт

Энүүхэн уриа хүрч

Эрэгцүүлэн тунгаах биз ээ

     Язгуур угсаатныг маань хилсдүүлж

     Ямар ч эрдэмтэн сэхээтнийг

     Янз бүрийн аргаар гүтгүүлж

     Яллуулж байсныг ч санагтун

Буруу номтны сургаалаар

Бурхан шашнаа устгаад

Буянт олон лам нараан ч

Буудаж хороосон удаа ч бий.

Үнэн алдарт буурлуудыг

Үндэсний үнэр ханхлуулсан

Үзэл суртлын эсэргүү гээд

Үгүй хийсэн үесүүд ч бий.

    Үүний учрыг сөхөж үзвэл

    Үндэсний дээрэнгүй бодлогын

    Үнэн, зөв эх оронч үзэлтэй

    Үндэсгүй хутгасан нь тодорхой

Хилс хэрэгт хэлмэгдэхээс айж

Хэтэрхий удаан сууснаараан

Хэний ч сэтгэл тайвшрахгүй

Хэзээ ч монголчууд нэгдэхгүй

    Аль нэгэн улс гүрнүүдийн

    Ар, Өвөрт зүүгдэн оршиж

    Асар олон жилийн туршид ч

    Амьдран буй монголчуудаа

Эзэн Чингисийн нэгтгэсэн

Эртний Монгол орон маань

Эдүгээ хүртэлх хугацаанд

Элэг эмтэрмээр жижгэрчээ

    Хөх мөнгөн тэнгэр маань

    Хөрст дэлхийн баялаг маань

    Хүн амын олонх нь ч

    Хүний нутагт тасарчээ.

Хөдөө, суурин хотоороо

Хүнтэй, малтайгаа, газартайгаа

Хүчирхэг их гүрнүүдийн

Хүчинд автан хуваагдахдаа

   Айл хөршөөсөө сарнисаар

   Ах, дүүгээсээ ч холдож бид.

   Аз жаргалаа гээгдүүлсээр

   Амьдралаа ч их үрэгдүүлжээ.

Чингис хааны хойч үеийн

чин зоригт монголчуудаа

Чинээлэг түүхэн амьдралаа

Чинагшид сэргээхийг хичээгтүн.

    Эх нутгаан хуваагдуулж

    Эмх цэгцээн алдсан боловч

    Эргэж нэгдэхүйн тэмцлийг

    Энүүхэн үеэс өрнүүлэгтүн.

Энд тэнд суурьшин байгаа

Эдүгээ үеийн залуучууд ч

Эв түнжингээ сэргээцгээж

Элгэн төрөлдөө ойртогтун

Эртний удмын язгууртан

Эрин цагийн ахмадууд ч

Энхрий хайрт эх орноо

Эргэн санаж нэгдэгтүн

    Яахаараа манай монголчууд

    Янз бүрийн улсад хуваагдаж

    Ядахдаан ч нэгдэж чадалгүй

    Яваандаа мөхөхөд хүрэх юм.

Галав юүлсэн ч салшгүй

Газар дэвсгэрийн үргэлжид

Гайхам унаган байгальтай

Ганц нутагтайгаан санагтун

     Хэвлийд бүрэлдсэн хэлбэр

     Хэв заншил ч ав адилхан

     Хэл соёл ч яг нэгтээгээн

     Хэзээ ч бүү умартагтун 

Буруу номнолд автагдаад

Бутарч будилсан хэдий ч

Бурхан тэнгэртээ залбиран

Буй чадлаараа эвлэрэгтүн

    Унасан газрынхаа ариуханд

    Угаасан усныхаа тунгалагт

    Удам угсаагаа залгамжлахаар

    Уугуул нутагтаан нэгдэгтүн

Яс цусаараа нэг удамтай

Язгуур үндэсний уялдаагаар

Ямагт эв хамт байсныгаа ч

Ямар ч үед бүү мартагтун

    Бүх дэлхийн монголчуудаа

    Бүрэн эрхээрээ найрамдаж

    Бүхэл нэгэн улсаа байгуулан

    Бүгдээр нутагтаа нэгдэгтүн

              Мэдээллийн эх сурвалж: Инфо сонин. УБ 2002.02.10

Сэтгэгдэлүүд:

1. amanjinka | 2008-09-19 23:59:37
aaнхааа за мэдлэээ сонслоо
2. delgeen | 2008-09-20 01:37:24
oilgoloo za
3. Жавка хvv | 2008-09-20 03:23:37
ОДОО ИНГЭЖ БИЕ БИЕНИЙГЭЭ ХЭМЛЭЖ БАЙГАА ЮМ ЧИНЬ ӨШӨӨ ОЛУУЛАА БОЛЧИХВОЛ АЯАЯАЯА
4. Жавка хvv | 2008-09-20 04:07:30
БУТРАХДАА БИД АМАРХАН ШҮҮ
БУСАД НЬ Ч ГЭСЭН ОРОЙЛОН ОРОЛЦДОГ ШҮҮ
БУЛТААРАА ҮҮНИЙГ САНАЖ ЯВ
5. Жавка хvv | 2008-09-20 04:09:21
ТАСРАХДАА БИД АМАРХАН ШҮҮ ТАЛ ТАЛ ТИЙШЭЭ
ТЭРИЙЖ ОЙЧДОГ ШҮҮ ТА БҮХЭН ҮҮНИЙГ САНАЖ ЯВ /АРХИ/
6. Жавка хvv | 2008-09-20 04:13:31
ЗА ЗА ТЭР ЯАХАВ НЭЭРЭЭ БИД НАРТ ТҮҮХЭЭС ӨӨР САЙХАН ЮМ Ч ҮЛДСЭНГҮЙ ДЭЭ
7. leo | 2008-09-20 07:37:06
арга зам юу байна манайхаан ямар ч байсан энэхүү бичлэгийг хүмүүст тараагаарай уншаагүй нь уншиг бодог
8. Битмин | 2008-09-20 11:08:54
Миний хамгийн сайн ойлгодог зүйл юу вэ гэхээр, ядаж 2 нам гэж талцахгүй, хоорондоо хонь чоно биш байх нь иргэдэд хамгийн ашигтай.
Даанч олон малууд...
9. Moonrider | 2008-09-20 12:43:39
Энэхүү нийтлэлийг дэмжиж байгаа бүх блогчид өөрсдийн блог дээрээ нийтлээрэй...
Монгол хүн бүрийн сонорт хүрээсэй гэсэндээ тарааж байгаа юм.
10. Moonrider | 2008-09-20 12:44:45
Энэхүү нийтлэлийг дэмжиж байгаа бүх блогчид өөрсдийн блог дээрээ нийтлээрэй...
Монгол хүн бүрийн сонорт хүрээсэй гэсэндээ тарааж байгаа юм.
11. Буянбат (зочин) | 2008-09-20 18:44:05
Би дэмжиж байна. Би ч бас блог дээрээ тавинаа
12. anand (зочин) | 2008-09-20 20:38:21
Za ter ch butehgui biz dee. Huu mine.
Harin endee baigaa mongolchuud maani l evtei nairtai negdeltei amidraasai gej zalbirch bna.
13. Moonrider | 2008-09-20 23:09:39
Та мэтийн хүмүүс л бүтэхгүй болохгүй гээд хойш суугаад байгаа болохоос хэзээ ч бүтэхгүй асуудал огтхон ч биш...
14. MonkhErdene.I (зочин) | 2008-09-21 16:09:59
Bi uuniig hiih bolnoo .
Bi Mongol undesteng delhiid noyoluulj daraa ni delhiid hogjiliin gaihamshigiig medruuleh bolno .

Ter uyiin mashin , It devshil buhen zovhon nadtai holbootoi bh bolno
Minii neriig sain togtoo Namaig I.MonkhErdene gedeg .
15. otgoo (зочин) | 2008-09-21 20:13:56
uvurmongoloo muu hujaa naraas salgaad avchih umsanda
16. Монгол Зон | 2008-09-24 02:22:07
butraad yavsan tedniig butsaaj avchirch yu hiinee gevel buruudahgui biz dee?
sarnaa yavagch lugaa huuheed chi nuur duuren oruulaad, hairan tsaas gedeg shig l yum boloh ni. ooriinhoo blogt bolohoor ontsog buland ni heetei huartai emhtei tsegtstei oruuldag atlaa niitiin ezemshil, niigmiin hongor bolson ene ovoohoid yaaj baina chi? zadarsan tarhi.
za ashgui I ovogt Monherden geed saihan zorigtoi, zorilgotoi huu garaad irlee, moonrider ee?
17. anand2009 | 2008-09-24 22:28:57
Сайхан зоригтой, эрч хүчтэй бас зөв мөрөөдөлтэй хүү байна.Гэхдээ дэлхийг монголчуудаар дангаар нь ноёлуулаад яах юм бэ. Аниа нь гуйж байна.Хөгжил дэвшлээрээ энэ олон орнуудыг бөгдий нь хол орхичуул гэсэн санаа явж байгаа бол дүүгийн зөв.Мөнх Эрдэнэ... аниа нь тогтоогоод авлаа.
Мүүнрайдар минь.Хэрвээ хэргийн учир мань мэтийн гэрийн авгайчуулд л байгаа учраас монгол үндэстэн нэгдэж чадахгүй байгаа бол их амархан юм болохнээ.Цаана чинь зөвхөн биднээс хамаарахгүй жанцангууд их байна.Афганистанд байдаг монголчуудтай хазара гэдэг ...төрсөн охин минь уулзаж учирч явлаа.Замын зардлыг нь даахаас биш яахав.Тэгсэн тэдгээр нь монгол хэлээ мэдэхгүй бөөн лалын шашинтангууд болчихсон сураг сонссон.Аливаа үндэстний нэгдэх салах явц бол явагдаж л байдаг.Үүнийг одоо цагт эргүүлэх гээд үзвэл хэцүү л юм болно гэж боджоогоо.Өвөр монголчууд чинь монгол нэртэй болохоос хятад болчихсон юм бишүү. Тэрний оронд эндээ байгаа хэд нь эвлэлдэн нэгдээд эх орноо мандуулан хөгжүүлбэл яасан юм бэ л гэх гэсийн.
18. Moonrider | 2008-09-25 09:38:57
Би хэзээ нэгэн цагт бүх монгол үндэстэн эелэлдэн нэгдэж хүчирхэг улс орноо мандуулна гэдэгт гүнээ итгэдэг.
19. Жиргээ | 2008-09-25 15:04:36
Yamar saixan urialga ve, daanch.
20. ika (зочин) | 2008-11-14 19:45:03
goy ugtei ymaa bid bugdeeree negdvel hun amiin maani too ch usuud hunii hool bolohgui bas deer n jinhene zuv bodoltoi humuusee ih hurald gargah baihdaa. Oluulaa bodvol ch saihan sanaanuud garch irne baih shuu. I have a dream...
21. tub aimag (зочин) | 2008-11-26 11:44:23
Улаанбаатар Лүнгийн замыг там болгоод 2 жил болж байгаа УИХ-ын гишүүн Дамба Очирт хандаж хэлэх үг санал хүсэлт байвал pizdambaochir@gogo.mn хаягаар явуулна уу. Нийт бичвэрийн 20 иос доошгүй хувь нь хараал байхыг зөвшөөрнө. Бид эмхэтгээд түүнд гардуулж өгөх болно
22. khishiglig | 2008-11-26 16:52:15
ziaa bi law negdsen shuu. kk
23. toogi (зочин) | 2009-02-10 02:19:23
Mash saihan urialga baina zov bainademjij baina.Bidnii tsoohon MONGOLCHUUD dotroo odoo ene tsag yeseesee ehleh negdej eh oron ard tymniihee amidaral ahuig deeshlyylen ter bar geed baigaa ulsiin jishegees deeguur garagahad l bidnii hogjil devshiliig dagan busad MONGOL yndestnuud maani ooriin erhgyi bidendee irj negdene.Yynii tuld bid ehleed MONGOL nutgaa oorsdiin hycheer hamgaalj gadnii yamarch hychin d yl diildehee baisan tsagt daraa ni bid busad MONGOL yndesnyydiinhee erh ashig hamgaalj anhaarah zam neegdene.Ter tsagt MONGOL ULG YNDESTENGYYD delhiin hogjiliin chig barimjaag todorhoilno.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.