
Нэг удаа найз маань утаатай ч гэсэн Улаанбаатартаа ядуу ч гэсэн Эх орондоо би хайртай гэж хэлэхэд нь сэтгэл гонсойгоод хэцүү байж билээ. Нээрэн би Улаанбаатарын хүүхэд, Гандангийн дэнж дээр хөөцөлдөж тоглож, таван шар вокзал дээр чулуугаар байлдаж, зайсан болон төв талбайгаар охидтой болзож, хороололын гудмуудаар холхиж, сансар түнел 13 аар тэнэсэн тэнэмэл хүү би хотын унаган хүү. Гэтэл хот минь цаг ирэх тусам гоё болохоосоо илүүтэйгээр амьдрах орчин хамгийн их боогдсон хот болоод байна аа. Улаанбаатарт буугаад л ханиад хүрнэ, уушиг өвдөнө, угаартаж үхэхээ шахна. Сүүлийн 16-н жил Улаанбаатар хотыг МАХН нөхдүүд удирдалаа гэвч энэ хотод дээшилсэн юм гэвэл хэдэн хувийн байгууллагын сайхан барилга, хувь хүмүүсийн тансаг хэрэглээний унаа л байна өөр ч гайхуулах юм цөөхөн дөө цөөхөн. Ганган сайхан машин унаад явьяа ч гэсэн зам гэж там. Энхболд, Бадамжунай гэх хүмүүс хотын дарга байхдаа Улаанбаатар хотыг газарын дайны талбар болгосон бөгөөд өнөөдөр өнгөтэйхэн шиг хүүхдийн тоглох талбай байхгүй болжээ. Ядаж л намайг хүүхэд байхад үндэсний соёл амралтын хүрээлэн гэж бидний мэдэхээр хүүхдийн парк маань байлаа гэтэл тэр газар энэ жил онгойсонгүй, хүүхдүүд маань тоглох газаргүй баясах нэг зүйлгүй 6н сарын 1 -нээ угтав. Харин тэр газарыг нь гоё тоглоомтой болгож өгнө гэж авсан хүмүүс хэдэн хавар зун газарыг нь сэндийлсэн ч барилгын хэдэн хундаамтай л орхив. Хүүхдүүд залуучууд зориулсан амралт соёлын аятайхан газар нэг ч байхгүй бүр нэг ч шүү!!!! Арван жилийн хөвгүүн байхдаа талбайгаар зугаалаад морь булгуйлж буй Монгол залуугын усан оргилууртай хөшөөн дээр очиж болздог байлаа, одоо тэр газарыг нь нэгэн байгууллага сүйтгээд Шангрила ч билүү нэгэн гоё зочид буудал байгуулж байгаа гэсэн. Би юм байгуулахыг хэзээ ч буруутгахгүй гагцхүү эргээд та хэд минь олигтойхон цэцэрлэгт хүрээлэн амраад суух талбай барьж байгуулж бай л даа. 3,4-р хороолол хичнээн сайхан цэгцтэй цэвэрхэн хороолол байлаа 1,2 давхарын айлууд ч гэсэн нар сар үздэг сайхан л байсан гэтэл одоо нэг нэгэнээсээ уралдаж барисан ямар ч хот төлөвлөлтгүй эрээн мяраан барилгууд 1,2 давхарын орон сууцыг битгий хэл 3,4 давхарыг нь халхалан сүндрэлдэг болсон. Хороололын 1,2,3-н давхарын айлууд нар сар үзэхээ байгаад олон жил болж байна аа. Байрнуудын дунд хүүхэд тоглох талбай сагсаны шийд гээд л мань мэтийн өнжин нааддаг газарууд байсан одоо нэг л өглөө босоход урт хашаа татаад л шөнөдөө барилгын ажил хийсээр байтал тэр газар нь нэг эрх мэдэлтэнгийн өндөр сайхан барилга сүндэрлээд өнөөх л хүүхдийн талбай залуучуудын тоголдог газар үгүй болсон. Харамсамаар даа харамсамаар, хүмүүс надаас Монголруу буцахуу гэж асуудаг би буцана аа, буцна, 500 мянган төгрөгийн цалин авсан ч буцна гагцхүү эрүүл амьдрах орчин л хэрэгтэй байна. Би АНУ-д ирээд 5н жил амьдралаа нэг ч хамарын ханиад хүрч байгаагүй ээ, Sanfrancisco, Seattle, Chicago, Washington DC гэх хүн ам шигүү суурилсан газар амьдарч үзэж байсан ч нэг ч хамарын ханиад хүрч байгаагүй. Гэтэл би Улаанбаатарт өвөл буугаад л оройдоо ханиалгаж эхэлдэг, зун очоод нэг сар болохын алдад уушгаар ханиалгаж цэр хаяж эхлээд л эмнэлэгт хэвтдэг. Уушигны архаг багтраатай гэж оношлуулаад л АНУ-д ирж эмнэлэгт үзүүлж эмчлүүлж байлаа. Улаанбаатар хотын нийт иргэдийн 75% уушигны ямар нэгэн өвчтэй байдаг гэдэг судалгаа байдаг юм билээ. Эрүүл амьдрах, үр хүүхдээ аятайхан орчинд өсгөх ямар ч бололцоо Улаанбатар хотод алга аа, үүнийг сүүлийн 16 жилд МАХН тэр тусмаа хотын дарга байсан хүмүүс өөрчилж болох байсан уу? Байсан шүү дээ, зугээр л жишээ дурдихад.
1. Хүмүүсийн унаж буй нийт машинуудын 80 гаруй хувь нь 10 гаруй жилийн настай хуучин машинууд тэр тусмаа Өмнөд Солонгос улсын утаа их хаядаг тэргүүд байдаг гэтэл үйлдвэрлэсэнээс хойш 4н жилийн дотор орж ирсэн машины татварыг бага чөлөөлдөг болохоос яг ч татваргүй оруулж ирүүлдэггүй юм билээ. Миний бодолоор бүр 5 аас дээш унасан тэргийг оруулж ирэхийг хориглоод дөнгөж үйлдвэрлэсэн машинуудыг татвараас нэг мөсөн чөлөөлж байвал энэ Улаанбаатар хотын агаар жаахан ч атугай сайжрина даа. Нөгөөтэйгүүр энэ замын цагдаагийн ерөнхий газар утаа их хаядаг тэргэнд үнэхээр хатуу шаардлага тавиж байх хэрэгтэй үүнийг хотын дарга шаардаж хийлгүүлж болох байсан уу, байсан гэвч тэд хийгээгүй.
2. Хөдөөнөөс шилжин сууршиж буй иргэдийн толгойг илээд байлгүй тодорхой нэг газарт нүүлгэн суулгадаг байсан бол өвөлдөө нягтаршидаг энэ хорт утаа үнэндээ л байхгүй байх байсан гэдэгт хэн хүнгүй л зөвшөөрнө гэтэл нэг айл нүүж ирнэ тэд хаа ч хамаагүй бууна үүнээс болж Улаанбаатар хотод гэр хороолол гэж замаа алдсан ажил болсон шүү дээ, энийг хотын дарга зохицуулж болох байсан уу? байсан! хөөж туугаад нэгдсэн нэг газарт нүүлгэн шилжүүлж болох байсан уу байсан! Даанч тэд хийгээгүй 16н жилд үүнийг хийж болох байсан уу? Байсан! Хэрэв нэг газарт бүгд нүүгээд буучихсан тохиолдолд хөрсний бохирдол ядаж л бага байна шүү дээ.
3. 16 жилийн өмнөөс энэ Улаанбаатар хотыг тойрон байрлах 4н том Станцаа шилжүүлэх нүүлгэх талаар яриж төлөвлөж байсан бол өдгөө ажил хэрэг болчихсон хотын хорт утааны багагүй хувийг бүрдүүлдэг энэ л хэдэн станцаа нүүлгэж болох байсандаа. Намайг Улаанбаатарт орчуулга хийгээд явж байхад, хотод дотороо дулааны Станцтай байдагт ихэнх гадаад иргэд гайхдаг байсан юм шүү. Үнэндээ гайхмар зүйл ямар ч хөгжингүй тэвшилттэй улс оронд дулааны станцууд нь 100-300км хол байдаг юм билээ. Энэ ажилыг мэдээж 4н жилд амжуулахгүй гэвч 16 жилд амжуулж болох байсан уу? Амжуулдаггүй юм аа гэхэд бэлтгэл ажилын ихэнхийг базааж болох байсандаа.
4. Хөрсөний бохирдол хэрээс хэтэрсэн, өнөөдөр Улаанбаатар хотод барилга байгууламж барисан байгууллагад хөрсөний сэргээн босголт хийж байгаа юу гэвэл ёстой гонжийнжоо, нүдэн дээр нь нүх ухаад сэндийлээд орхиод байхад хотын албатууд үг дугарахгүй юм. Үр хүүхэд нь тэр нимгэн шороогоор нь амьсгалаад л уушиг ходоод нь өвчилөөд эхлэлээ, гэтэл хийж байгаа юм тэдэнд нэг ч алга. Үүнийг 16н жилийн туршид шийдвэрлэж болох байсан уу? байсан!!!
Эцэст нь хэлэхэд бид Улаанбаатар хотыг хорт утааны талбар, хoт төлөвлөлтгүй болгохын тулд сүүлийн 16 жил энэ хэдэн удирдагч нарыг нүдээ таглаж чихээ бөглөж харж суулаа. Хэрээсээ хэтэрч байна даа. Ядаж өөрсдийнх нь үр хүүхэд тэр хот утаагаар амьсгалж өөрсдийнх нь үр хүүхэд ирээдүйдээ мэдрэх, эдлэх хүнд зовлон дунд амьдарч байна гэдэгийг сүүлийн 16н жил Улаанбаатар хотыг удирдсан эрхэм дээдэсүүд мэддэг болов уу? Улаанбаатар хотыг амьдрах эрүүл орчингүй, утаат хот, угаартай хот, хoт төлөвлөлтгүй хот болгoсон эрхэм дарга нар улам бүр суудал ахиад сайд, шадар сайд хийгээд л явж байх юм нөгөө С. Баяр гуайн яриад байгаа хариуцлага гээч юм чинь энэ юм уу? С. Баяргуайн хувьд хариуцлага шудрага ёс гэдэг чинь энэ юм уу?
Монгол хүмүүс уг нь үр хүүхдээ ирээдүйгээ гэсэн сэтгэлгээтэй байдагсандаа. Үхтэл үр харам гэдэг үг хүртэл байдаг биз дээ гэтэл ирээдүйнхээ төлөө өөрсдийнөө үр хүүхдийн төлөө тэд юу хийж байна аа? Хичнээн мөнгө төгрөгтэй байгаад үр хүүхэд чинь эдгэрэхээргүй хорт хавдартай, өвчин зовлонтой боловол дарга сайд нар минь, та хэд минь яах вэ? ирээдүйгээ жаахан ч гэсэн хайралмаар даа!
Энэ дууг сонсохоор яагаaд ч юм Улаанбаатар хот, миний хот нүдэнд минь харагдаад байдаг юм.


Сэтгэгдэлүүд:
Хэдэн жилийн дараа энэ нийтлэлийг бичигч, уншигч нараас хамаагүй өндөр боловсротой, хамаагүй их хөрөнгөтөн буцаж ирээд ээж, аавынхаа дутууг гүйцээнэ. Тэр үед бид хэн юм бэ? Хэн ч биш болно
2. Наадах чинь нэг даргад ашигтай болсон цагт хэрэгжинэ. Жишээ нь дэвших тойроггүй үед шинэ тойрог нээх, тойрогтоо өөртөө санал нэмэх зорилгоор юм уу. өөрөө худлаа
3. Эхлээд дарь Эхийн овоог нүүлгэ гэж шаард айн. юм ээлж дарааллаараа хийгдүүл тээ
4. Багадаа шалбарвал шороо түрхээл эдгээдэг байлаа. Одоо түрхвэл шууд халдварлаад юу болох бол.
Эцэст нь
Монголын мал гарууд нэг бол ухаан сууж эсвэл үхэж дууссаны дараа л асуудлууд шийдвэрлэгдэх талдаа орно доо. Тэрнээс өмнө ядаж юу болоод байгааг ухаарахгүй гарууд байхад яалаа гэж юм хийгдэхийн.
Мал бол мал тооллогод оруулаад алаад идчихсэн.
Bi ulaanbaatar hotiin gaali deer ochij shine mashinii tatvar sonirhoj baisan, ihenh humuus tatvargui baigaa gesen oilgolttoi gehdee nemuun ortogiin alban tatvaraa bilu neg tatvaraas n cholooldog bolohoos bish bas tatvar avdag l yum bilee, chi ooroo shonirhood uzeerei.
Албан ёсны оны байдлаар Улаанбаатарын агаарын бохирдол дэлхий нийтэд зөвшөөрөгдсөн хэмжээнээс даруй 10 дахин их болоод байна.
Баримт 2: Нийслэлийн утааны 90% нь гэр хорооллын, 6% нь дулааны цахилгаан станцын, 3% нь авто тээврийн хэрэгслийн, 1% нам даралтын зуухнуудаас үүдэлтэй байдаг гэсэн тооцоо байна.
Баримт 3: Манай орон жилд 8.2 сая тонн нүүрс олборлож ашигладгаас 5.2 сая тонн нь Улаанбаатар хотод тээвэрлэгдэн ирж утаа болдог.
Баримт 4: Энэхүү 5.2 сая тонн нүүрсний 3.6 саяыг нь дулааны станцууд, 1,3 саяыг нь бага оврын халаалтын зуух, 650 мянган тонныг гэр хорооллынхон хэрэглэдэг байна.
Баримт 5: Нийслэлд Багануур, Налайх, Алаг толгойн нүүрсийг голдуу хэрэглэж байгаа бөгөөд эдгээр нүүрсэнд хүний биед хортой олон төрлийн бодис агуулагдаж байдаг. Өглөө бүр хотыг битүү хучсан энэ их утаанд мөнгөн ус, хар тугалга ч хүртэл байдаг гэнэ. Нүүрснээс жилд дунджаар силициум 134.81 тонн, мөнгөн ус 0.0038 тонн, хар тугалга 0.086 тонныг агаарт цацаж бидний уушиг хүрээлэн байгаа орчинд шингэдэг гэсэн үг. Эдгээрээс хавдар үүсгэгч нь кадми, хар тугалга, мөнгөн ус, никель, диоксин зэрэг найман төрлийн бодис харшлын өвчлөлд хром, мөнгөн ус, зэс, никель, берилли зэрэг бодисууд байдаг аж.
Баримт 6: 2007 оны байдлаар нийслэлд 94 мянган автомашин тоологдсоноос 75 хувь нь 10 ба түүнээс дээш жил ашигласан хуучин тээврийн хэрэгсэл тоологджээ.
Баримт 7: Монгол улсын нийт хүн амын 70%, Нийслэл Улаанбаатарын нийт хүн амын 59% гэр хороололд амьдарч байна. Нийт гэр хороололд амьдарч байгаа өрхийн 54% нь нэн ядуу амьдарч байгаагаас түлшинд хог хаягдал буюу дугуй хаймер хүртэл шатаадаг нь агаарыг хамгийн их бохирдуулдаг гэсэн судалгаа гарчээ.
Утаанаас үүсэх хор хөнөөл:
Улаанбаатар хотыг Утаанбаатар болгоод байгаа хамгийн том хүчин зүйл нь хамгийн эхэнд шийдэх шаардлагатай бас боломжтой асуудал нь гэр хороолол юм байна. Утаа яагаад ингэж их сэтгэл зовоогоод байгаа юм бэ? Ямар хортой болоод, ямар хор одоогоор учраад байгаа болоод, ирээдүйд ямар хор хөнөөл учрах болоод ингэж их сэтгэл түгшээгээд байгаа талаар дахин тоо баримт танилцуулья. Агаарт хорт утаанаас ялгарах маш олон бодисууд байдаг тухай дээр өгүүлсэн билээ. Харин одоо тэхүү хорт бодисоос хүний эрүүл мэндэд нөлөөлөх нөлөөллийг агаарын чанарын албаныхны хэмжсэн туршилтаас хүргэвэл: Нүүрстөрөгчийн дутуу исэл: /CO/ Угаарын хий. Өнгө үнэр амтгүй, нам дор газар хуралдаж, хүний амьсгалах орчинд илүү тархдаг. Хүний биед нэвтэрснээр цусан дахь хүчилтөрөгчийг “сорж” эд эрхтнийг гэмтээж, үхэлд хүргэж ч болно.
Азотын исэл: /NO/ Дутуу исэл учраас электроноо бүрэн болгож нөхөхийн тулд хүний бие дэх хүчилтөрөгчийг шимэгчилдэг. Агаараас авах амин дэмийг багасгаснаар өвчинд өртөмхий болох, давжаарах, өсөлт нь зогсох, хэвийн бус үр төрөх аюултай.
Хүхрийн исэл: /SO/ Зөвшөөрөгдөх хэмжээнээс давах юм бол шууд үхэлд хүргэх аюултай энэ бодис нийслэлийн агаарт их байна. Дизель, нефтийн гаралтай шатах, тослох материал, дугуй, хаймар шатааснаас болж үүсдэг. Агаар дахь чийгшлийг бууруулж, ашигтай бактерийг устган, микроорганизмын өсөлтийг сааруулдаг. Энэ бодис хэрээс хэтэрснээс болж үзэгдэх орчинг хязгаарлагдаж байгаа.
Баримт 1: Нийслэл хотын агаар дахь азотын давхар исэл зөвшөөрөгдөх хэмжээнээс 1.5, нүүрстөрөгчийн дутуу исэл 4.2 дахин их байгааг Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс хийсэн судалгаа нотолжээ. Азотын ислийг автомашины утаа ялгаруулдаг аж.
Баримт 2: агаарын чанарын стандартаар агаар дахь хүхэрлэг хийн хоногийн дундаж агууламж нь 30 мкгм3, азотын давхар ислийнх 40 мкгм3 байх ёстой гэнэ. Гэтэл нийслэл хотын агаар дээрхээс 2.7 дахин ихийг агуулж байна.
Баримт 3: “…Хотын гудамжаар хөлхөж буй 100 гаруй мянган автомашинаас 200гаад төрлийн хорт бодис ялгарч үүн дотор нүүрстөрөгчийн дутуу ислүүд, хар тугалга зэрэг хүний эрүүл мэндэд маш хортой химийн бодис агуулагдаж байдаг бөгөөд эдгээр нь уушгины хорт хавдар үүсгэх аюултай. Хотын хүн, хөдөөгийн хүмүүсээс уушигны хавдраар нас барж байгаа нь үүний нотолгоо гэж хэлж болно. Уушигны хавдраар өвчлөгчдийн тоо хөдөөнөөс хотод 1.2 хувиар өссөн байна.
Баримт 4: 2005 онд нийслэлд 40 гаруй мянган хүн амьсгалын замын өвчнөөр өвчилж үүнийг эмчлэхэд 2.7 тэрбум төгрөгийг өвчнөө эдгээхэд зарцуулжээ. Судалгаагаар хүүхдийн амьсгалын эрхтний өвчлөлт агаарыг бохирдуулагч хүчин зүйлийн үзүүлэх нөлөө 93.7 хувь, хүүхдийн бронхитын өвчлөлд агаарын бохирдол 91 хувиар нөлөөлж байгаа нь тогтоогджээ.
Баримт 5: Нийслэл хотод нийтдээ мянган хүн амьсгалын замын өвчнөөр ганцхан жилд өвчилжээ. Цаашдаа агаарын бохирдлыг бууруулахгүй бол энэ өвчлөл ойрхи ирээдүйд 42 мянган хүнийг хамрах төлөвтэй байна. Нийслэл хотын утаажилт хүүхдийн, тэр дундаа ургийн өсөлтөнд муугаар нөлөөлөх аюултай төдийгүй энэ хэвээрээ байвал 2-3 жилийн дараа элдэв гажигтай, ужиг өвчтэй хүүхдүүд төрөх болно гэсэн урьдчилсан сануулгыг Эрүүл мэндийн мэргэжилтнүүд өгсөн байна. Уушигны хавдраас гадна агаарын бохирдлоос болж эрүүл мэндээрээ хамгийн их хохирдог хүмүүс бол хүүхэд, хөгшид гэнэ. Учир нь тэд гаднын нөлөөнд маш мэдрэг байдаг аж.
Сэтгэгдэл үлдээх: