
Одоо би АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчидийн сүүлчийн буюу гурав дахь мэтгэлцээн үзэж байна. Ийнхүү чөлөөтэй ярьж, хийх үйл ажиллагаагаа ард түмэндээ нээлттэй танилцуулж буй нь надад үнэхээр таалагддаг юм. Сүүлийн 18н жил Монголд чөлөөт сонголтын тогтолцоо тогтож эхэлсэн гэж ойлгодог гэтэл Монголд хэзээ ч төрийн түшээд нь чөлөөтэй мэтгэлцэж тэр тусмаа халз ярилцлага явуулж байсангүй. Хамгийн инээдэмтэй нь тэд өөрсдийн төлөөлөгч орлогч нараа явуулж ард түмэнээ доромжилдог билээ. Урьд өмнөх УИХ болон ерөнхийлөгчийн сонгууль болж байхад халз ярилцлага мэтгэлцээн явуулна гээд зарлаад л байдаг гэтэл тэрхүү нэр дэвшигчид нь ажилтай очиж чадахгүй гэж ичих ч үгүй хэлдэгээc гадна ард түмэнээ доромжилж буй мэт өөрсдийн төлөөлөгч орлогч нарыг явуулж тэрхүү эрхэм гишүүн ерөнхийлөгчийн хийх гэж буй ажилыг сонирхосон ард иргэдийнхээ нүүрлүү улаан гараараа алгадаж шүлсээрээ нулимдаг билээ. 1990 оноос хойш парламентын сонгууль 1993 оноос хойш ерөнхийлгөчийн сонгууль болсон гэвч энэ хугацаанд нэг ч эрхэм гишүүн
1-Гадаад бодлого, хууль бус цагаач, албан бусаар бизнесс эрхлэгч гадаад иргэд
2-Эдийн засаг, ажилгүйдэл, цалингийн хэмжээ, татвар, бензины үнэ
3-Эрүүл мэндийн даатгал, өвчлөлт, аборт, эмчилгээний чанар, эмч нарын ур чадвар,
4-Боловсрол, 10н жилийн сургалт, Их дээд сургууль, Их сургуулиудын төлбөр, оюутны байр, гадаадад сурах зээл тэтгэлэг, багш нарын ур чадвар.
5-Нийгмийн амьдрал, ядуурал, тэнэмэл хүүхдүүд, гэр бүл салалт,
6-Зам тээвэр, аял жуулчлал, зам тээвэрийн зардал
7-Улаанбаатар хот, хот тохижолт, төлөвлөлт ---------------------------------талаар мэтгэлцэж ярилцаж байгаагүй
Ийм хэдэн зүйлээр бид ерөнхийлөгч болон ерөнхий сайд нарын дунд халз мэтгэлцээн явуулж болохгүй гэж үү? та бүхэн сонирхож байгаа биз дээ? Үнэндээ манай ерөнхийлөгчид эдгээр нийгэмийн эмзэг салбарт хэрхэн ямар ажил үйлдсэн талаар нэг ч удаа чөлөөтэй ярьж байгаагүй шүү дээ. Ард түмэн мэдэх хэрэгтэй. Ирэх ерөнхийлөгчийн сонгуулийг худалаа амлалтгүй яг улаан мэтгэлцээн халз ярилцлага болгож өнгөрөөё үүнийг өнөөдөрөөс эхлээд ард түмэн бид Сонгуулийн ерөнхий хорооноос шаардьяа нэр дэвшигч нараас нэхье! Иймэрхүү мэтгэлцээн халз ярилцлагыг албан ёсны заавал оролцох ёстой мандатору шаардлага болгоё л доо тэгвэл ядаж л ард түмэн тэдний юу хийхийг жинхэнээсээ мэдэж чадахаас гадна энэ олон худалаа амлалтаас салж чадах биз дээ. Хэрэв хуучин цаг үе шигээ өөрийн туслах, албан тушаалтанаа халз мэтгэлцээнд явуулвал сонгуулийн ерөнхий хорооноос шууд тэр хүнийг хасаж болно биз дээ эсвэл ганцаараа ирсэн хүнээс нь шууд ярилцлага авч байж болно гэж бодож байна. Нэг хоёр удаа чанартай иймэрхүү үйл ажиллагаа хийгээд эхэлхэд ард түмэн мэддэг болно хүлээдэг болно. Залуучууд минь бидний сонгууль хэзээ ч тооцогддоггүй гэж ундуйцахдаа мөн тэдний гарыг харж гуйлгачин царайлахдаа бус харин тэднээс зөв зүйлийг нэхэж сурцгаая


Сэтгэгдэлүүд:
- эсүүл, эрхэм гишүүнд маш яаралтай ажил гарсан тул ирж амжсангүй / хөтлөгчийн тайлбар /
Манай хэдтэй харьцуулах юм биш.
Тэд юуны төлөө яах гэж сонгогдсон цчир, корлигоо ч мэддэггүй байлгүй.... өөрсдийнх нь зорилго бол өөр л байдаг байх
Нийтийн тээврийнхэн 10 тэрбумыг өгөөч, нйитийн тээврийн асуудлыг зохицуулий түлш бага иддэг атуус оруулж ирий гэлээ. Дэмжигдсэнгүй.
Харин сансар судлалын музей барих, цэцэрлэгт хүрээлэн байгуулах... өөр юу юу ч билээ "хийхэд" зарцуулах хөрөнгийг онцолсон.
ЯМАА хэсэг бол бүүр гошин шог...
Ямар ард түмэн байна, тийм төр байдаг гэл үү. Бид сонгуульд оролцдоггүй байж, гэрээ сахисан, тэтгэврийн хэсэг нөхдөөр ирээдүйгээ сонгуулчихаад 4 жил бухимддаг. Одоо ерөнхийлөгчийн сонгууль бас.
Улам л биш болоод байгааг хөгшин, залуугүй гадарлалаа. 7 - 1 нйи үйл явдлаас хойш, өчдөрйин шүүх хуралдааны байдлаас.
Аливаа зүйлд хэм хэмжээ байдаг. Өөрчлөгдөх цаг болсийм биш үү.
-Chi tend tegj shaagaa bizdee!
chi hulagaich!
uguiee harinch chi, yu..? chinii ternees tediig avsan. Unendee nuhur teree chi yalaa geed saihan show hiigeed ihlene dee! Uzegchdee songogchidoo ene chini urid ni ingej, tegj baisan yum avilgagch, hulgaich, aluurchin ch geh shig yum bolvol XAXAXA 2 har heree bieniihee hariig gaihav gegch ni bolno. DEMJIJ BAINA SHOO! horiig horoor gedeg yum hoorond ni sain o'rsolduuleh heregtei ZO'V XO'!!
вафльтай санал нэг байна өөөрчлөгдөх цаг болсон залуусаа нэгдэцгээе
Зүгээр л амлаал, нэгнийхээ амлалтыг яцаагаал давж дуугараал тийм л юм болно.
гэснээс нэг тэгэхийг нь харж гошин шог үзэх 6500-н янчаанаа хэмнэдгийн билүү
Сэтгэгдэл үлдээх: