Эхчүүдийн нулимсыг урсгасан ”аймшгийн газар”

Хэн нэгний гашуунаар уйлахыг сонсч, харж суухыг хүсэх юм биш ээ. Тиймээс ч, “инээснийг асуу, уйлсныг бүү асуу” гэсэн үг гарсан биз. Ялангуяа эх хүний гомдол цөхрөл, шаналлын нулимс хацар нүүрийг нь даган урсахыг харах шиг хэцүү мөч бий гэж үү. Зовлон зовлонгийн дундаас төрүүлсэн үрээ алдсан эхийн зовлон шиг нь хаа байх вэ.

    Эл сурвалжлагыг хийх гэж очоод баахан ижийн сэтгэлийн шархыг хөндөж, гашуун нулимсыг нь урсгасандаа үнэхээр харамссан. Басхүү тэднийг ийм зовлонд унагасан эмч, эмнэлгийн ажилтнуудын тухай сонсоод зэвүүцэл төрж, бодол манантлаа. Тэднийг “цагаан нөмрөгтэй алуурчин” гэж нэрлэхэд хатуу сонсогдсон ч буруутгаж чадсангүй. Би эмч хүн гэж хэн байдгийг хамгийн сайн мэднэ. Учир нь миний аав, ээж, эгч, дүү бүгд эмч мэргэжилтэй. Аав, ээж хоёр маань өвдсөн зовсон хүний төлөө шөнө дөлөөр ч дуудагдан, алс холын дуудлагад явж, хоолтой хоолгүй, нойртой нойргүй зүтгэж, гэрийн бараа харах нь өдрийн од шиг байсныг би тод санадаг. Мянга мянган хүн эдүгээ аав, ээжийн тань буянаар үхлээс аврагдсан, алтан гартай хүний үр сад шүү чи гэж хэлэхийг сонсох бүрий бахархдаг.

Хожим тэднийхээ “Одоогийн эмч нар өөр болжээ. Хүнээ гэхээсээ илүү хэний гарын алга хэр дэлгэгдэж байгааг л хардаг болчихоо юу даа” гэж харамсангуй ярихыг сонсоод төдийлөн ойшоогоогүй юмдаг. Эмч нарын хэнэггүй, хайхрамжгүй басхүү цэвдэг хүйтэн сэтгэлтэй хийгээд өнгө, мөнгө харж тал тохой татдаг болсон тухай, тэдний алдаанаас болж эрдэнэт хүний амь үрэгдэх болсон жишээг цөөн биш сонсох болсон ч арай ч ийн үзэг цаас нийлүүлэхээс аргагүйд хүргэх юм чинээ санаж явсангүй. Тэр тусмаа дотроо дотноор төсөөлж явдаг Эх нялхсын эрдэм шинжилгээний төв (ЭНЭШТ)-ийг олон ижий нар “Аймшгийн газар” гэж сэтгэлийн гүнээсээ үзэн ядсан өнгөөр тодорхойлох юм гэж бодож байсангүй. Ингэж хэлэхдээ гашуунаар уйлж байсан тэдний төрх царай надад мөддөө мартагдахгүй бололтой.
    Би бүтэн нэрийг нь дурдах дэмий гэж бодлоо. М хэмээх эмэгтэй энэ жил 28 настай. Энэ өнгөрсөн тавдугаар сарын 31-нд төрөх гэж тус эмнэлэгт очжээ. Хүчтэй өвдөлт өгсөн учир тэрбээр өөрөө явж очсон гэсэн. Өглөө 09.00 цагт очсон цагаасаа л эмч, сувилагчдыг царайчлан үдээс хойш 15.00 цаг хүргэх юм гэдгээ хэрхэн төсөөлөх.

    “Би Ариунжаргал гэдэг эмчийг өглөөнөөс үд хүртэл дагахдаа ядаж л гарыг нь цайлгачих байсан юм билээ. Миний хүүгийн амь нас аравхан мянган төгрөгийн  үнэтэй байсныг би яаж мэдэх вэ. Өөртөө харамсаад ч барахгүй байна. Эмч нарыг ийм гэдгийг эрт мэдсэн бол  хүү минь энх тунх байх байлаа” хэмээн тэр эх өгүүлээд   уйлсан юм.

    ЭНЭШТ-ийн эхийн нэгийн Ариунжаргал гэдэг эмч хөөрхий тэр бүсгүйг ёстой л “тамласан” бололтой. “Эмч ээ! Би үхэх нь ээ. Та намайг хэвтүүлээд өгөөч” гэж гуйхад нь “Битгий маяглаад бай.Чамайг төрөх болоогүй гэдгийг би мэдэж байна. Өрөө, ор ч алга” хэмээн загнах зүрх зориг түүнд байсан аж. Ийнхүү дөрвөн цаг хүлээлгэх хооронд эмнэлгийн коридорт М бүсгүйн ус нь гарч хүүхдийнх нь толгой цухуйсан гээд бодохоор санаанд буумгүй. Орь дуу болон уйлах бүсгүйг тэнд хэвтэж байгаа  эхчүүд өрөвдөн “Миний дүү эмчдээ юм өгөөч. Тэгвэл чамайг хурдан  хэвтүүлж, анхаарал тавьдаг юм” гэдгийг сануулсан аж. Үнэхээр ч өглөөнөөс хойш түүний хойно ирсэн бүсгүйчүүд Ариунжаргал эмчид тортой юм өгөөд, тэр дороо аль нэг өрөөнд ор гаргуулан хэвтээд байсны учрыг хожимдож ойлгосон бүсгүй нөхөр рүүгээ холбоо барьж “Би үхэх нь. Чи хурдан 100 мянган төгрөг аваад ир” гэж гуйсныг нь сонсоод өр зүсэгдэх шиг болсон.

    Хэн ч гэсэн төсөөлөөд бодоход ийм эмгэнэл гэж байх уу. Хөөрхий эх авлига өгөхийн тулд эмчийнхээ нэрийг асуухад “Чамд миний нэр ямар хэрэгтэй юм” гэсэн бүр ч хүйтэн хэгжүүн хариу сонсч. Арай хийж нэг сувилагчаар эмчийнхээ нэрийг хэлүүлсэн ч ядаж байхад “Ариунтуяа” хэмээн буруу тогтоогоод авчихаж. Хүүхдийнх нь толгой цухуйчихсан байхад тэр их өвдөлтийг тэсвэрлэн хүний нэр асууж нөхөр рүүгээ дахин залгаж “Наад мөнгөө Ариунтуяа гэдэг эмчид өгөх юм шүү” гэж хэлэх тэвчээр, сэтгэлийн хат гагцхүү эх хүнд л байдаг билээ. Нөхөр нь Ариунтуяа гэдэг эмчийг хайсаар цаг барсан юм байх. Эцэст нь Ариунжаргал эмч хонгилд цөхрөнгөө баран суугаа М бүсгүйг харж сувилагчдаа “Чи наад бүсгүйгээ шагайгаад хараадахаач арай төрж байгаа юм биш байгаа”  гэжээ. Ургийн толгой цухуйчихсан байхыг нь харсан сувилагч эмчтэйгээ нийлэн М бүсгүйг сугадан босгож түшсээр төрөхийн орон дээр гаргасан ийм харгис явдал тус эмнэлэгт болсон байгаа юм. Бүсгүйн зовлон үүгээр дуусаагүй. Үргэлжлүүлэн бичих юм бол хүний дотор зарсхийм өчнөөн бэрхшээлийг тэр туулжээ. Бэрхшээл гэж байгаа нь тус эмнэлгийн эмч нарын хүнд суртал, хатуу ширүүн харилцаа, эмч хүнд баймгүй цэвдэг сэтгэл шүү дээ.

    Өөр нэгэн баримт. 39 настай Ж  бүсгүй ийн ярьж байна.”Миний хүү 1.7 кг жинтэй дутуу төрсөн ч маш цовоо байсан юм. Хүчилтөрөгчийн аппаратад оруулаад тэр чигт нь орхисон. Гэтэл хүчилтөрөгч нь тасалдаад тэнд байгаа олон хүүхдэд бүтэлт болж байхад эмч нар тоогоогүй. Бүр царай нь хөхрөөд ирэхээр  сандарч уйлж хашгирч байж,  Билгээ гэдэг сувилагчийг хөдөлгөн аппаратаас нь гаргуулсан. Ер нь тус эмнэлгийн тэр аппарат нь  хуучин юм уу, эсвэл хүчилтөрөгчөө хангалттай нөөцтэй байлгадаггүй юм уу, байсхийгээд л тасарчихдаг явдал олон гардаг.

    Тэнд Тунгалаг, Гэрэлмаа, Оюунчимэг гээд нэрнийхээ өмнө мундаг цол гуншинтай эмч нар байдаг ч эхчүүдэд ялгавартай ханддаг. Тэд эх үрсийн хагацлыг юман чинээ тоохоо байсан “чулуун зүрхтэй” хүмүүс. Үргэлж уйлаан, майлаан нулимс, үхэл хагацал дунд байгаад дөжирсөн байж болно. Гэхдээ тэд эмч. Тангараг өргөсөн хүмүүс шүү  дээ. Олон эх тэднийг царайчлан аргаа бардаг юм. Хүүхдүүдийнхээ амь насыг аврахын төлөө, тэр эмч нарын царайг хүүгийнхээ зүг хандуулахын төлөө ЭНЭШТ-ийн шалыг долоо гэсэн ч   бэлэн тийм байдалд ордог” гэж уйлан ярихад нь чихэндээ итгээгүй. Түүний хүүг зонд тавьж хооллоно гээд гуурс тавихдаа улаан хоолойг нь 1.5 см урснаас болж бяцхан хүүгийн амаар цутгасан сүү нь ходоодондоо бус дотор эрхтнүүдээр тархаж, улмаар үрэвсэн идээлж эцэстээ нас барсан гэнэ. Үүнийхээ төлөө тус эмнэлгийн эмч нар ямар ч хариуцлага хүлээсэнгүй. Яагаад тэр билээ.
    27 настай эмэгтэй Б өнгөрсөн аравдугаар сард тус эмнэлэгт эсэн мэнд амаржиж, хөөрхөн охинтой болжээ. Эрүүл саруул төрсөн бяцхан охин эмнэлэгт байх хугацаандаа халдвар авч эцэстээ тэр нь менингит болон эндэв.

    Ийм тохиолдол бол хэдэн арваараа. Арай ч дээ. Хүмүүн заяа олж төрнө гэдэг атга будааг зүүн дээр асгахад нэг ширхэг нь үзүүрт  онож тогтохтой адил гэдэг бус уу. Ийм ховор заяаг олж эхээсээ эрүүл саруул төрсөн хэдэн арван нялхас тус эмнэлгийн бохир орчин, эмч, сувилагчдын сэтгэлгүй байдлаас болж халдвар аван энддэгийн бурууг хэн хариуцах ёстой юм.
    Статистик  нярайн эндэгдэл их байгааг нотолдог. Гэтэл эмч нар эсрэг дүн хэлээд сууж байдаг. Төрөлт ихэсч байгааг эмч нар дутагдлаа хайцаалах гол бамбай болгодог юм биш байгаа. Зөвхөн өнгөрсөн тавдугаар сарын 31-нээс долдугаар сарын 5-ны хооронд ЭНЭШТ-ийн нярайн тасагт эрүүл саруул төрсөн 12 хүүхэд эндсэнийг юу гэж тайлбарлах юм бол. Сарын дотор 12 нярайн амь нас  өөрсдийнх нь хариуцлагатай шууд холбоотойгоор эндсэн байхад “Эндэгдэл бага” хэмээн хүйтэн царайлж, гар хүндрүүлэхийг хүлээж суудаг “алуурчин” эмч нараас эндэгдлийн тоо хэдэд хүрэхээр “их боллоо” гэж хэлэх ёстойг нь асуумаар байна.

    Сувилагч нар  тоног төхөөрөмжөө ариутгадаггүй. Өрөө тасалгаагаа бактергүйжүүлэн, цэвэршүүлдэггүй, хөшүүн хойрго, хүйтэн сэтгэлээр эх нялхаст ханддаг явдал энэ эмнэлэгт хэзээ эцэс болох ёстой гэж. Хэдэн хүүхдийн амь нас, хэчнээн эхийн зовлонт нулимсаар сэхээрэх юм бол оо.
    39 настай А гэх эмэгтэй мөн л уйлан байж “Дахиж хэзээ ч тэр эмнэлэгт очиж төрөхгүй ээ. Хүүхдээсээ хагацъя л гэвэл тийшээ очих ёстой юм байна” хэмээн гомдолтойгоор юуны учир өгүүлэв. Энэ эмнэлэгт олон эх амаржиж эх үрийн аз жаргалыг амтлан явааг үгүйсгэхгүй ээ. Гагцхүү эмч, эмнэлгийн ажилтанд байж боломгүй хүнд суртал, хөшүүн хойрго, хүйтэн харилцаа тус эмнэлэгт байгаа нь эрүүл саруул хэчнээн бяцхан үрсийг энэ орчлонд ирэхэд нь “тээг” болсныг л сануулах гэсэн юм.

    Эмч нарт ичиж зовох ёс ч байхгүй болж шууд л нэхэх юмаа нэхэж, хэлэх үгээ хэлдэг болсныг үүнийг бичигч бивээр хүртэл гайхан сонсч билээ. “Өө наадах чинь оёоны утсаа өөрөө авчирсан юм. Сайн хийгээд өгчихөөрэй”. “Наад  хүүхэд чинь Даваажав эмчийн захиасны хүүхэд шүү дээ. Гарт нь “Д” үсэг зүүлээ. Сайн анхаар гэж жижүүрийн эмчид хэлээрэй” гэх ил тод, ичгүүргүй    ярих нь ЭНЭШТ-ийн нярайн тасагт бол хэвийн үзэгдэл.  Хэн нэгэн эмч таньдаггүй, бэл бэнчин тааруу нэгнийд заяасан хүүхдийн амь нас өөрийнх нь аз эзийн л асуудал болсон юм биш үү.

    Эцсийн эцэст эндсэн нярайн “истори”-г “Удамшлын өвчинтэй, гаж, дутагдалтай, бүтэлттэй төрсөн” гэх өгүүлбэрийн аль нэгнээр хаахаа эмч   андахгүй. Эмчийн, сувилагчийн буруугаас гэдэг нэг ч үг, өгүүлбэрийг энд бичиж болохгүй. Та ойр тойрноо сайн анзаар.
    “Төрөх гэж байгаа юм уу, Эх нялхаст хэрэггүй шүү. Өөр эмнэлэгт очоорой. Найдваргүй. Эсвэл гадаадад очиж төр” гэх яриа үргэлж сонсогдох буюу. Энэ юуг хэлээд байна вэ?
    ЭНЭШТ-ийн эмнэлэг тэгэхээр эхчүүдийн хэлж байгаа шиг “найдваргүй”, эмч нар нь “алуурчид” гэж тодорхойлогдох хэмжээнд хүрсэн нь үнэн хэрэг үү.

Энэ эмнэлгийн төрөх тасгийн нэг өрөөнд өчнөөн эх яг л “шпрот” шиг  чихэлдээд хэвтэж байна. Эмч нарын гарыг арай гайгүй хүндрүүлсэн   нэг нь тусгай гэх өрөөнд ганц хоёроороо байдаг дэндүү шударга бус явдлыг өчнөөн эх өгүүлэх юм билээ.
    Эх нялхсын гэх тодотголтой Монгол Улсад цорын ганц төв эмнэлгийн төрөх тасагт бие засах өрөөгүй, хэн нэгэн эмчийн мэдлийн тусгай гэх тасгийн болон нийтийн бие засах газрын үүдэнд төрөх дөхсөн, төрсөн эхчүүд дугаарлан зогсдог гэдгийг Эрүүл мэндийн эрхэм сайд С.Ламбад дуулгах гэсэн юм, мэддэг юм болов уу.

    Эсэн мэнд төрсөн 1000 хүүхэд тутамд ногдох нялхсын эндэгдэл 22.3 хувьтай хэмээн тунхаглан зарлахаасаа ЭНЭШТ-ийн эмч нар хийгээд Эрүүл мэндийн яамны түшмэд ичиж үхэх ёстой юм шиг ээ. Монгол Улсын хүн ам найман минут 21 секунд тутамд нэг хүнээр нэмэгдэж, 35 минут 31 секундэд нэг хүнээр хорогддог  тухай баяр баясгалантай мэдэгдэх  нь бидний, тэр тусмаа эмч хүний ёс зүйд таарч байгаа хэрэг үү. Цадигаа алдсан эмч нар хэдий болтол хүүхдийн амь насаар тоглож, эхчүүдийн  нулимсыг барах ёстой юм бэ, Сайд аа!

    Монгол Улсаа хөгжүүлэх нь миний туйлын хүсэл биш ээ. Удам залгах үртэй болох нь миний хүн болсны, амьд яваагийн утга учир. Би лав хувьдаа энэлэн шаналсан мянга мянган эхийн адил ЭНЭШТ-ийн эмнэлэг, эмч нараас  айж байна.

 

Reference:  Ш.ДАВААДОРЖ "Эхчүүдийн нулимсыг урсгасан ”аймшгийн газар”  Online posting of Mongolnews. 13 Nov. 2008, retrieved from http://www.mongolnews.mn/unuudur.php?n=32893

Сэтгэгдэлүүд:

1. Монгол Зон | 2008-11-14 07:47:06
ah ni unshsan yum baina, aimshig, zugeer l araatnuud. nuudelchin setgehuitei mongolchuud niiteer amidrah commun setgelgee suuh bolooguin shinj gej boddog yum.
2. Mikani (зочин) | 2008-11-14 08:08:45
Uneheer aimshigtai bna, yaj hunees iim aimshigt avir zorig zurh gardag bnaa, ene buhniig udirdlaga ni medsen bolov uu? Yun tuluu huuli shuuh gej bdag bilee? Zohih jurmiin daguu gomdol gargah heregtei shuu dee.Uneheer shanalj zovj bgaa bol daraagiin hund onogdoh ter aimshigt zuilees holduulahiin tuld zorigtoigoor tsagdaad medegdeh heregteu shuu dee.hen negen ni taslan zogsoohgui l bol ted tetgevert gartlaa ene hargis aranshingaa gargasaar bh bolno ge bodoj bna.Nugel nudeeree gedeg yum daa
3. tsatsaa (зочин) | 2008-11-14 08:35:01
mongoliin emch suvilagch nar denduu hariutslagagui baigaa n' uneen. minii emee 90tei. ovoo maan' ur'd tom ajil hiij baisan bolohoor huuchnaar said nariin 2 gegddeg emnelegt uzuuleh erhtei yum l daa. emeegiin maan' daralt n' ihseed turgen duudsan. tegehed dusal zalgahdaa arteriin sudsiig n' dairuulaad zalgasan baisan. gariinh n' huruunuud n' ehneesee uhjij ehelsen. odoo huruugaa tairuulchihsan baj baina. aimaar hogshin hun jamaaraa ch uhej bolohgui huruu garaa tairuulaad l baij baina. hainga handsan teneg suvilagch n' 100 myngan togrog ogiyo geed uuchlal guij baisan. 100 myangan togrogoor n' bid yaltai ch bilee. bidnii huv'd ter n' yu ch bish shuu dee. aimaar aimaar. bi ooroo gadaadad baidag. endhiin haa ch yamar ch emneleg ovchnuudeesee yum avahiig hatuu horigloson baidag. bur zadalsan chihrees amsaach gehed hurtel avdaggui sh dee. tiim changa huul'tai. tegehed manaihan........... minii tanil egchiin maan' eej odoo haraagui bolson. uchir n' manai emch nar nudend bolor suulgasan yum gene lee. bas morooroo saarlaar ch gesen horvoog harj baigaad ongoroh baisan emgen odoo sohorson. sayahan bas naiz huuhnee nas barsan tuhai medeelel avsan. bur gaihaad yagaad getel? manai emneleg uhluut hundreltei dotuuraa ochnoon tsus aldsan huniig manaih avahgui tanaih ene ter gej ochnoon iish tiish yavuulsan gesen. tegeed naiz maan' emnelgiin tuslamj ch avch chadalgui emnelgiin koridort nas barsan gesen. odoo naiziin maan' huuhed 3han nastai. han' n' huuhed n' onchirloo sh dee.
bodohoos aimaar bi l lav minii geriinhnees hen negen ovdoh yum bol al' bolohoor mgl-iin emnelegt uzuulehgui l gej shiidsen. mgl-iin emnelegt uzuulj hahuul' ogoh gadnii emnelegt mongoo alban yosoor tolood emchluuleh 2 yag adilhan.
4. nominarisha | 2008-11-14 08:49:41
oo tiin baliar amitad yag unen shuu neeree torox doxchixson xunii us ni garchixaad baixad turgenii teregendee suulgaad 2 tsag xot toirood ovtei xun tuugeed yavaj baisan um dag
5. SSunday | 2008-11-14 08:51:30
За ямар аймаар болчихсон юм бэ дээ. Дандаа барааныг нь түүгээд бичээгүй байлтай. Үхэх төрөх 2 адилхан гэж ярьдаг шүү дээ.
6. uneen (зочин) | 2008-11-14 09:20:46
naadah chin uneen. bi ch gesen eh nylhast huuhde toruulsen. mongo togrog ogood gariigni hundruulbel baga zereg butelttei torson bsan ch huchil torogch zalgaad mini omnoos huuhed harj ogood laitai uilchildeg yum bna lee. odoogoos 2 jiliin omno sh dee. odo buur aimaar gar hardag boloo biz de. end danda baraaniig ni bicheegui ugasaa bgaa ni l ene yum bna lee
7. mg8668 | 2008-11-14 10:33:10
яанаа яанаа манай бэр төрийшдээ удахгүй хаана очвол зүгээр болоо хүмүүсээ

сонсож байсан л юм байна, аймаар
8. soko (зочин) | 2008-11-14 10:56:37
minii 4 emee ovoo emch. tiim bolood ch teruu bi emch nariig bagaasaa ih hundelj osson yumsan odoo bol mongoliin emch nar hun emchleheesee alah ni bolsond haruusaj hundleh setgel mini or suraggui alga bolson.
9. @ngarag | 2008-11-14 11:05:33
Хэлэх үг үнэндээ алга.
10. Битмин | 2008-11-14 11:10:45
Өмөөрөх эмч мэргэжилтэн байгаа болов уу.
Ичихгүй гарна л даа.
11. muugii (зочин) | 2008-11-14 12:27:46
said darga erh tushaaltanguud aa!!!manai niigemd hediin uuseed bga ene buzar, aimshigt baidliig nen darui taslan zogsooj hatuu hariutslaga tootsoj yaraltai arga hemjee avah tsag bolood bna shuu de.amidrah, amid yvah batalgaagui uls bolchloo gej uu
12. muugii (зочин) | 2008-11-14 12:32:17
yooy bur booj uhlee,ene muusain baliar aluurchdiig bugdiig ni gemt heregten bolgoj tsaazaar avah yum san
13. sarulka | 2008-11-14 12:51:54
eh nyalhas gelgui emch suwilagchnariig sain beltgeh hergetei yum shigee.ter bulten ch gesn dee.zuw zugeer hunig sawni gaduurh geed himiin hortoi taria hiicheed nuguu onosh n bishbolj taaraad yostoi aimar.ter ohin yostoi shokond orood hool und ch idej chadahgui neleed yum bolson.1 r turuh emneleg shuudee.tegeed tasgiin erhlegch n bultengiin ohin.bas ter emneleg dotroo bulten uuruu huwiin emnelegtei.nud gej yostoi zoos bolson humuus dee.emch nar n ugluu uwchtuudee uzeegui bj shuud l istor deer n uzsen yums shig l biyeiin halun hewiin geed l bichij garn shuudee.yostio gutmaar.
14. UN.DRAMA (зочин) | 2008-11-14 12:55:32
ёооо... тийн ш дээ.манай эгч уйлаад л байсан.Тунгаа гээд эмч байсан гэсэн.Дөнгөж мэс заслаас гарч ирсэн 6 настай хүүхдийг 3 цаг болоод л одоо гар ор байхгүй гэдийм даа харин.Гялс мялс набор дарс 50000 төг өгжииж 1 өдөр хэвтсэн. Тэгсэн бас сувилагч нь.... Тэр эмч юу гэж хэлсэн нь хамаагүй тариа байхгүй гэдэг наасан.20000 төг өгсөн 5 минутын дотор олоод ирж байгаам даа. Наад Ариунжаргал эмчийг ч сонсож байсан.

Хүүхдийн амь бол аяга дарс, хайрцаг шоколадаар л үнэлэгдэж байгаам до ер нь монголд.
Монголд эмч дээр очно гэхээр айгаад байдийм аа. За за өчнөөн л юм байна.
Авилгалчийн тэргүүн зэргийн эгнээнд ЭМЧ нар... Авилга өгөхгүй л бол... Яаанаа
15. ZOCHIN *** (зочин) | 2008-11-14 13:31:13
**EX NYALXAST **OCHIJ TURUUD XERGGUI TUUNI OROND YAG TURUX DUXUUD IRXEER ///NEG SAIN BARIACH EMGEN ///GERTEE BAILGAJ BAIGAAD TURWUL TAARNA
16. leo | 2008-11-14 13:38:20
зүвүүн новшнууд юмдаа
17. ollie | 2008-11-14 13:51:50
алдын байна. өөр vг ч алга.
18. Agai | 2008-11-14 14:24:03
harin ee eejuudiin kafed bas ene tuhai tavisan baisan bur denduu ch ene bol uneheer unen. bur end bichsenees dor zuil boldog geech
19. jena (зочин) | 2008-11-14 14:37:38
shal durgui hurchlee bur uzen yadchihlaa tsagaan numrug zuusen aluurchid tegj yaj bolohiin be huuhdiin ami nas yaj ayag dars atag shoklodaar hemjij bolohiin be!!! aichihlaa zohih baiguulaguud ni arag hemjee awaasai ene terguun zergiin awilagchdaas
20. bomblog (зочин) | 2008-11-14 15:43:17
muhai.. emgeneltei..
21. uugi (зочин) | 2008-11-14 15:45:56
yanaa yamar aimar yum beee?????? ariachdeee
22. Bi ch bas (зочин) | 2008-11-14 16:04:49
Yoo, bi 7 jiliin omno huugee hiisvereer turuulj bsan. Tegehed l bi hagalgaa hiij bgaa buh emchid mongo ugsun, Chiher vino bol tooj avahgui yum bilee, $ avna gej bsan Manai nohor bushuuhan shig l emch nart $ taraagaad bi hagalgaand orson terneess morooroi turuh yum bol uheh bsan biz
23. anand2008 (зочин) | 2008-11-14 16:05:26
Araatnuud adgiin novshnuud.Avilga heel hahuuliin aimshgiin toroor Mongoliin buh niigmiin ed esiig hulsen nugeltenuud ne hen be? Uuniig urgeljluulehiig huleen zuvshuurch baigaa tur haana baina?
Lambaa. Chi yaraltai arga hemjee edgeer araatnuudad av! Ners ne baina shuu dee.
Ajlaas ne halj shuuhed og. Ter olon huuhdiin amiin toloo nasaar ne narsand suulga.
Bichsen bugd unen. Minii ohiniig turuhud ch gesen ohin mine emchid ne youm ogooch gej heluulj baisan.Ene bol tend jiriin uzegdel bolson. Iim youm baih uu? Mongolchuud aa.
24. daich (зочин) | 2008-11-14 16:16:30
ene bol aimshig
25. moogii_kon24 | 2008-11-14 16:30:04
Манай хүн тэнд төрсөн.. мөн л гарыг нь хүндрүүлж байж төрүүлсэн дээ..
26. Вафль | 2008-11-14 16:50:05
умшихаас шууд айлаа, ля ляля ля....

аймшгийн кононоос ч айдаг хөөөн. би.
27. muugii (зочин) | 2008-11-14 17:54:08
yaanaa bi haana turnuuu buur aichihlaa
28. 99999999 | 2008-11-14 18:04:49
Eooe yamar aimar yum be? Ter tsagaan xalaadtai aluurchin EX xvn mQn vv? Naad Ariunjargal geed bgaa emchiig QQriig ni neg tiim bdald oruulj yaj zowj, yamar xetsvv bdagiig vzvvlex yumsan. Yostoi balai zawaan adgiin awgai bna daa. Iim yumnuud vxwel taarna. Xiisen nvgel ni xezee negen tsagt nvdeeree garch QQriinx ni vr xvvxed, tQrQl tQrQgsdQd ni medegdej l taraa.... Bi zalbirnaaaaaaaaaaa
29. gek (зочин) | 2008-11-14 18:42:14
mongold ali ch emnelegt uzuulehees aij b,na ,itgeltgui shinjilgee danndaa buruu hiigddeg bolohoor emchilgee n ch hudlaa hiigddeg,eruul mend hariutssan hariutslagatanguud hunii tuluu hudluhgui ajil bish nudend n hun bish mungu l haragddag hun chanar n aldagdsan iim l humuus mongold maan ih boljee ,uneheer aij b,na,
30. ika (зочин) | 2008-11-14 19:33:25
mungugui bol uh l gej baigaa ym baina aimar aimar
31. mair | 2008-11-15 00:57:16
yamar aimshigtai yum be.Or zusegdeh shig bolloo.Gehdee ehchuud min haa saigui tiim boltson,bichigdeegui huuli met uilchilj bhad yaaltai bilee.esen mend amarjiy l gej bodoj bval ogohiig ni ogood hayhiig ni hayad eruul enh bhaa l bod.
32. Жиргээ | 2008-11-15 02:24:25
Emchilgee xiilgexed gariig ni xundruuldeg ch engiin baixaa manaid xarin turuxud bas ingedeg gej uu, yostoi sonin yum baina.
33. sen (зочин) | 2008-11-15 10:16:03
Цаг үеээ олсон сайн нийтлэл болж.Арай л дэндээд байсан юм. Одоо дуу дуугаа авалцаад тийм юм байхгүй гээд унана даа.
34. d (зочин) | 2008-11-17 10:44:10
Eh nyalhas estoi aimaar gazar bna lee, bi toroh geed ochij bsan yum Hamgiin tim zowloh egch ni geed Dulmaa biluu dee. Ochson chini mungu awah geed ulairaad bsan, tegeed ch olon hun uimj bujignasan, bohir gazar bna lee. Negent ni mungu tolj torj bgaa yum chini 1-r toroh ni hamaagui deer yum bna lee.
35. Хэлтэрхий | 2008-11-17 10:54:52
ааяа яа яа аймаар юм
36. ch /zochin/ (зочин) | 2008-11-17 18:41:53
Eh nyalhasiin xuuxdiin sexeenii tasgiin xaniig ni uurchilj shil bolgoj eej nar ni xarj xyanaj bxaar bolgoxgui bol tend yu bolj bgaa ni medegdexgui, xuuxed emchilj bgaa ch yum uu alj bgaa ch yum uu medegdexdui yum bilee. Bi zuv zugeer yamar negen xundrelgui tursun.Turuud 20-dxon xonoj bsan oxin mini urxiin emchiin onoshoor xordlogo avaad xundreed eh nyalxast ochson. ochmogts gaigui xuchilturugch avaagui oron deer avsan gesen. getel 3,4 tsagiin daraa l sexeenii xamgiin muu xuuxed bolj xuvirsan bsan. xuchilturugch 2 guursaar uguxgui bol boloxgui bna, tatalt ugsun geed l... Ochmogts avsan nugasnii usnii shinjilgee zuv zugeer garsan murtluu 2 xonogiin daraa avsan shinjilgee muu garax jisheetei. Uul ni emchilgee xiij exelsen xuuxed saijirmaar getel end esregeeree udur tsag ungurux bur nemj muudsaar 4 xonoxod bi xuuxdee aldsan. Bi emch nariig l xariutslaga aldsanaas xuuxdee aldsan gedegtee bat itgeltei bgaa. Bi anxniixaa xuug ch bas turuxiin xariutslagaguigees aldaj bsan. Eruul mendiin yaamand gomdol gargaad tsalingiin 20 xuviig ni xasaad l ungursun. Turuud xuuxdee aldsan exiin setgel, xuuxdiin ami 2 ingej l unelegddeg yum bilee!!! Bi 2 daxi xuuxdee aldlaa. Odoo zargaldaad oxin mini bosood irex bish dee geed l orxison.Gexdee xunii unergui ene xumuusiig burxan shiitgene dee.uuniixee tuluusiig ted yamar negen bdlaar tulux l bolno.Ene olon exchuudiin ui gashuu nulimsand jivex ni todorxoi,ene bol tsag xugatsaanii l asuudal...
37. JIooBдон | 2008-11-18 14:53:45
Хүний гар харж байж үйлчилдэг балиар үүр уурхай бий болсон байна шүүдээ. Авилгатай тэмцэх газар болон хууль хяналтын байгуулагууд арга хэмжээ аваасай. тэр алуурчин гэж хэлж болох эмч нарт хариуцлага тооцох зайлшгүй шаардлагатай
38. amin | 2008-11-25 05:00:30
za tegheer yu yugui tuilshralgui olon talaas n harah heregtei bhaa, emch nariin ajilda hainga handaj bgaa n ted ch bas hun shuu dee, ted heden togrognii tsalin avch bna gej bodoj bna, odor 8 tsag hol deeree hagalgaand zogsood nud n uv ulaan bolson sulidah unah shahsan emchdee bid sard 300.000 tsalin ogdog shuu dee, ted ch bas ar ger ur huuhedtei, ydraad oroi ochhod n chiher goridood harah alag nudtei huugee, dahiad l or tavichihlaa geh ehneree haraad taivan ajlaa hiij chadhuudaa, odoo ingeheer gehde emch orgoson tangaragtaa unench bh yosoti geed l yum yrih l bh, gehde ted chini robot bish hun yum shuudee, bugdiig n omoorsonguie, bas boldgui nohduud ch bj l taaraa, haana ch bdg l shuu dee boldgui nohduud. tegheer arai ydan shud zuun amidralaa zalguulj ta bidnii toloo noirtoi noirgui honodog amiig n avarsan heden zuun huntei emch nariihaa urmiig mohoohiin orond ter bolohgui bga hedteige hatuuhan tootsoo bodchood emch gedeg neriig neeh buzarlaad heregggui bhaa. ter said darga nar n tootsoogoo bodood ajliig uragshluulah heregtei bh.
39. Mendee | 2008-11-27 10:58:47
ШУУД ШУУД АЖИЛААС НЬ ХАЛААД ХАЯАЧИХААСАЙ.
ТЭГЭЭД ШОРОН РУУ МАРШ
40. Ga_Mo'og (зочин) | 2008-11-28 05:35:58
Яаг үнэн. Миний өөд болсон дүүг маань буруу оншилж суумгай болгоод, нэг жил гаруйн өмнө нас барсан. Гэтэл тэр эх нялхасын эмч нар хүн алсаар л..........?! Үүнд бид ч бас юм бодох хэрэгтэй шиг....
41. gadaadad ajilj aidardag mongol e (зочин) | 2008-12-01 20:10:53
iim bolhoor l eh orondoo ochij ajillaj amidarahiig hvsehgvi bna,dendvv neeree arai dendvv yumaa ,ene chin zvgeer l huvi hvnii l setgel zvrheeree shiidchih asuudal bizdee yumiig hezee ch uurdun deeree tusgaj vzdeggvi zuvhun uursdiin ashig honjoogoo haisan hvmvvsl zarim neg teriig n bvr uuhshvvleed yum avchirch uguudl,ternees gadna turgenii mashin n 2 tsag garui hot toirood yvdag genvv? gaihaad nvd oroi deeree garchlaa yunii tuld tvrgenii gesen nertei yum yaah gej ter gerel dohiolliig deeree tavidiin ter yumnuudaa dugargaad yvhaar chin urd chin bgaa mashinuud shuud zam taviad yvuulah ystoishd,engiin irgej baitugai yrunhiilugch n hvrtel sandraad zamiin hajuulii zashinaa shahaad zam taviad yvuuldiishdee ene dadaadad chin ,ene deed hvmvvstee sn helj yvj bvgded il todoor taraaj bj uls ornoo joohon uhaajuulsan n deer bhaa hvmvvsee.
42. gadaadad ajilj aidardag mongol e (зочин) | 2008-12-01 20:10:55
iim bolhoor l eh orondoo ochij ajillaj amidarahiig hvsehgvi bna,dendvv neeree arai dendvv yumaa ,ene chin zvgeer l huvi hvnii l setgel zvrheeree shiidchih asuudal bizdee yumiig hezee ch uurdun deeree tusgaj vzdeggvi zuvhun uursdiin ashig honjoogoo haisan hvmvvsl zarim neg teriig n bvr uuhshvvleed yum avchirch uguudl,ternees gadna turgenii mashin n 2 tsag garui hot toirood yvdag genvv? gaihaad nvd oroi deeree garchlaa yunii tuld tvrgenii gesen nertei yum yaah gej ter gerel dohiolliig deeree tavidiin ter yumnuudaa dugargaad yvhaar chin urd chin bgaa mashinuud shuud zam taviad yvuulah ystoishd,engiin irgej baitugai yrunhiilugch n hvrtel sandraad zamiin hajuulii zashinaa shahaad zam taviad yvuuldiishdee ene dadaadad chin ,ene deed hvmvvstee sn helj yvj bvgded il todoor taraaj bj uls ornoo joohon uhaajuulsan n deer bhaa hvmvvsee.
43. perfect_slr | 2008-12-17 15:48:47
aimshig.
44. urtayan (зочин) | 2009-02-19 23:08:11
bi neg emch medekh um baina, khuukhdiin emch umuudaa, khunii jaakhan okhin buruu emchilj ( sonind garsan tailbariig unshikhad yag ternii kheldeg ug mun baij bilee ) ukheld khurgechikheed odoo uuriinkhuu khuukhdiig yu gej duuddag gee ireeduin terguun khatagtai gene ee, bas boloogui olon khunii amidralaar toglodog den buudaltai teruugeerei mungu oldog gej baigaa,
45. Chimgee (зочин) | 2009-03-28 00:55:20
ymar muuhai jm be? Ter humuust hezee negen tsagt tamiin haalga neelttei baih baihaa.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.