ганц нэг хүмүүсийн хүсэлтээр энэ бичлэгийг дахин ачаалав. Харж байхад хүмүүс намайг өөрөө яг яасныг их сонирхож байгаа юм шиг байна.
Нэгэнт хүн бүхэнд тодорхой учир тайлан тавихад татгалзах зүйлгүй.
За ЭХЛЭЕ... Зээ миний бие өөрийн хэдэн цөөхөн хэдэн бор юмаараа 2008 оны 11 сарын 14нд айвонхоу хувьцааг нэгжийн үнэ 1.87 доллар болоход 1000 ширхэгийг, 12 сарын 15нд мөн 2.06 болсон үед 300 ширхэг, мөн сарын 20 нд 3000ширхэгийг нийт 4300 ширхэг хувьцааг нийт 9100 орчим долларт авсан. Яг өнөөдрийн байдлаар сүүлчийн хаалтаар 7.45 доллараар энэ хувьцааг зарахад бусад зардлыг хасахад 30000 орчим доллар болж чадна. Миний хувьд одоо зарах бодолгүй яагаад гэвэл Монгол Парламент Айвонхоу-г албан ёсоор гэрээний дагуу үйл ажиллагаа явуулах болоход энэ үнэ дор хаяж 20 хувь өсөх бүрэн боломжтой.
ene 2008 onii 11 sariin 17 nii huuchin bichleg bolno
Сонирхлын үүднээс мэргэжлийн бус юмыг сараачаадхий. Энд бичвэл арай олон хүнд хүрэх болов уу гэж мунхаглав.
Яг одоо хаа сайгүй санхүүгийн хямрал гээч зүйл нүүрлэж, бүх зүйлд сөрөг нөлөөлж байгаа ч гэсэн хэвийн байх энгийн үед олдомгүй боломжийг бидэнд олгож байна. Эхнээс нь санаанд орсноо түүгээд түүгээд явчихья.



-Санхүүгийн хямрал түүхий эдийн үнийг огцом бууруулсан. Шатахуун түлш, Хоол хүнсний үнэ гээд л бас л таашаалтай байгааз дээ тээ. За тэр ч яахав. Дээрх хямралаас шалтгаалан түүхий эдийн гигантуудын хувьцаа шалан дээр бууж ирсэн. Хамгийн ойр бидний мэдэх жишээ бол Айвонхоу Майнз этгээдийн нэгж хувьцааны үнэ 2 доллар хавьд л эргэлдэж байна. Цагтаа 20 доллараас дээш байсан хувьцаа байгаа юм. Айвонхоу Майнз бол мэдээлэл авахад хамгийн ойр,мэдрэхэд боломжтой тийм обьект учраас жишээнд аваад байгаам шөө. Санхүү, хөрөнгийн зах зээл гэхээр дан ганц энэ компаниар төсөөлөөд байж болохгүйг маниасаа илүү мэдэх байлгүй.
За эндээс бид санхүүгий болоод хөрөнгө түүхий эдийн ирээдүйг аль болох оновчтойгоор, бодитойгоор төсөөлөх ёстой.
Бидэнд байгаа өгөгдлүүд
-Түүхий эдийн гигант Компаниуд бизнесийн үйл ажиллагаа, төслийг дор хаяж 10-с дээш жилээр төлөвлөдөг. Энэ төлөвлөгөө зорилтонд гарч болох бүх хүчин зүйлийг тооцдог. Өөрөөр хэлбэл санхүүгийн хямрал ч бас багтдаг. Иймээс санхүүгийн хямралаас шалтгаалан тэд нэгэнт хийсэн ажлаасаа буцна гэдэг нь худал өгөгдөл юм. Өөрөөр хэлбэл тэд одоо алдагдалтай ч гэсэн ирээдүйд олох ашгийн төлөө зүтгэх нь гарцаагүй.
-Түүхий эдийн бодит хомсдол, нөгөө талаас дэлхий дахины хязгааргүй хэрэгцээ
Бензинээр жишээ авахад яг одоо хямралаас үүдээд баррел үнэ 50 доллар луу орж ирсэн ч гэсэн энэ бол өсөх нь гарцаагүй. Энэ бол түр зуурийн богино хугацааны үнэ. Зах зээлийн үндсэн хууль болох Эрэлт , Нийлүүлэлтийн зарчимаар зайлшгүй зохицуулагдана. Үүнтэй мөн адилаар мөн удахгүй металлын үнэ өснө гэдэгт итгэж байна. Хямрал боллоо гээд хүн идэж уухаа болихгүй, цахилгаан хэрэгсэлээ унтраахгүй бас машин тэргээ гараждаа тавьчихгүй, хүн амиа хорлохгүй нь тодорхой юм. Иймээс хэрэгцээ хэвээр байна. Дэлхий хүнээ дааж ядаж байна, Ялангуяа урд хөрш маань цадахаа мэдэхгүй МАНГАС хэрэглэгч болж байгаа нь өдөр ирэх тусам мэдэгдэж байгаа. Энэ нь ч хөрш манай орны хувьд ашигтай. Тэд ховдог байх тусам бид тэдэнд өөрт байгаагаа илүү үнэ хүргэх боломжтой. Тэдний хэрэгцээ өмнөх ядмаг хэрэгцээнээсээ хэдийн болиод тансаг хэрэглээ рүү орж байгааг бас мартаж болохгүй.
Иймээс бидний баас ч алт болох цаг ирнэ гэдэг өгөгдөл үнэн байх боломжтой.
Та бүхэн анзаарсан бол энэ санхүүгийн хямралын өмнө хүнсний хямрал болсон доо. Одоо ч үргэлжилж байгаа. Цагаан будаа , тарианы үнэ суга суга өсөөд байсан даа.
Түүний гол шалтгаан нь хятад, энэтхэг айл өрхийн хүнс тэжээлийн өсөлт байсан гэж дүгнэсэн. Тэд өмнө нь шош оо идээд болчихдог байсан бол өнөөдөр цагаан будаа, гурил, махыг өдөр тутмын хэрэгцээндээ оруулж чадсан. Хүнсний хэрэгцээний сагсны үзүүлэлт өөрчлөгдсөн.
-Монголын хууль тогтоох байгууллага ямартаа ч ойрын үед ашигт малтмалын тухай асуудлаа цэгцлэх найдвар байгаа.
Ямартаа ч хөрөнгө оруулагч, тэдний хувьцаа нь энэ хуулиас шалтгаалан хөдөлгөөн орох нь гарцаагүй. Би бодохдоо ямар ч байдлаар хуульчилагдсан ч хамаагүй хувьцааны үнэ өснө гэсэн төсөөлөлтэй байгаа. Өөрөөр хэлбэл Монгол улс тэднийг хөөгөөд гаргачих боломж байхгүй, тэгэхээр тэдний үйл ажиллагааг бодитоор эхлүүлэхүйц тийм эрх зүйг нь бүрдүүлнэ гэсэн өгөгдөл үнэн байх боломжтой.
Гэвч худлаа байлгаж болох бас нэг хүчин зүйл байж болзошгүй. үүнийг жаахан харж байж дараа бичнэ ээ. Хэ хэ мангар муу санаалав. Гэхдээ л 60:40
-Хямралын эсрэг их гүрнүүдийн үйл ажиллагаа үр нөлөөгөө өгч , компани группуудын хувьцааны үнэ өснө гэсэн өгөгдөл үнэн байлгах боломжтой.
Хаа сайгүй хөрөнгийн биржүүдийн индекс байж болох доод түвшиндээ очсон. Ийм байдал нь хөгжсөн орнуудын хувьд ажилгүйдэл, ядуурал, нийгэм улс төрийн тогтворгүй байдлыг бий болгодог. Ийм зүйлийг ямар ч улс орон хүсэхгүй. Иймээс хаа сайгүй бэйлаут хийж байдлыг сайжруулахаар чармайж байна. Бас ч эхнээсээ үр дүнгээ өгөөд зарим нэг биржүүд бага ч гэсэн өсөлт ажиглагдаад ирсэн.
Энэ байдал нь эерэгээр нөлөөлнө , хувьцааны үнийг өсгөж намайг болон та бүхний халаасыг зузаална гэсэн өгөгдөл үнэн гэдгийг батлах боломжтой.
За тэгээд өөр өгөгдлүүд зөндөө байгаа . тэр бүхнийг бичнэ гэвэл миний амралтын өдөр сандал дээрээ дуусчина биз ээ.
Юу хэлэх гээд байна аа гэвэл байж болох доод хэмжээндээ очсон хувьцаануудаас аль болох боломжоороо авч, хувьцаа эзэмшигч болцгоо.
Алдахгүй шүү. Жилийн дараа магадгүй хэдхээн жилийн дараа таны насны хоол ч болох юм бил үү хэн мэдлээ. өндөр хүүтэй мөн тэр хирээрээ өндөр эрсдэлтэй банкинд төгрөгөөр хадгаламж хийж байснаас ядахнаа өөрийн улс дотор үйл ажиллагаа явуулж байгаа дэлхийн хэмжээний компаны хувьцааг аваад сууж байхад илүү зөв алхам байж болох юм. Ядахнаа мэдээлэл авахад арай дөхөм , мэдрэмжтэй байж чадах юм байгаа гэж бодоод байна
Айвонхое Майнз бол нээлттэй хувьцаат компани . ийм тул хэн ч хувьцаанаас худалдан авах боломжтой. Залуусаа нийлж байгаад мэдээллээ хуваалцаад мэдрэмжтэй арилжаа хийх боломжийг бүрдүүлбэл үр ашигтай шөө.
Зөв үү Буруу юу айн


Сэтгэгдэлүүд:
Sayahan Deutche Banknii neg report garsan bna lee. Omnoh financial crisis uudtai harizuulj analyse hiisen. Ur dun ni gevel 2009 onii suuleer ene crisis duusna gesen bna lee. Minii bodloor bol odoo joohon huleej baigaad naashtai handlaga haragdaad ehelmegts hodolson deer baih. Medeej bid nar hamag door ochihiig ni taaj medehgui ch deeshlehiig ni medeed orohod tegej ih aldagdal baihgui
ЭЗ Хямрал бол угаасаа ЭЗ-ийн мөчлөгийн дагуу байдаг л зүйл гагцхүү үүнээс гарах арга замыг түргэн шийдэх нь чухал тиймээс надаар хэлүүлэхгүй цаадуул чинь хийж байна. Харин өнөөдөр манай улс 2009 онд мөнгө муутай л байх болов ууд аа. Учир асар их үргүй зардал гарсан гэж дууллаа. Энэн үзүүлэлтээрээ нийт 130 орчим орны зэрэгцүүлсэн судалгаанаас хамгийн их өргүй зардал/бидний татварын мөнгийг ямаанд, улаан буудайд, нийгэм эдийн засагт бус хувь хүний бизнес/ гарсан нийт 130 орноос 117-д бичигдсэн байна.Иймээс хүүхдийн мөнгө,тэтгэмж% хосын мөнгө гээл төрөөс үзүүлдэг нөгөө сонгуулийн ПР ч худлаа болох байх аа, эсвэл хэмжээ нь буурах юм болов гэж дүгнэлээ. Тиймээс дэлхийн зах зээлийн хямрал бүрэн утгаараа манай улсад орж ирэхэд манай улсын нөөц бололцоо харамсалтай тийм хүрэлцээтэй биш гэхдээ хөрөнгийн зах зээлийн хөгжлөөс маань хамаарад энэхүү шокийн нөлөөлөл хүчитэй биш байна гэдэг баттай болов уу. хэхэ баахан бичиж өглөө хэхэ.
Yor ni humuus yamar yamar database ees analyst report uud avchiina?
Ter medeellee huvaalzaad yamar shine medeelel yamar stock bna gedgee yaridag neg joohon bulgem mayagiin yum uusgevel yamar bna?
За байз 100н төгрөг байна багадахгүй биз дээ.
Нийлээд хөдлөнөө хөгшчүүлээ
Аа бас хямралтай холбоотойгоор валют түүхий эдийн үнийн өөрчлөлт нь хэдхэн чээнжийн гарт байдаг улс элдэв цуу ярианаас болж амархан өөрөө өөрийгөө хямруулаад баллаж мэдэх юм. Энэний эсрэг л сайн арга хэмжээ авкуу бол ашигаасаа алдагдал их л гэхийн билээ.
Za ter yahav investment club mayagiin yum uusgeed azaa uzeh sonirholtoi humuus hir baih shig bna end. Gol zorilgo maani hun bolgon oorsdoo stock sanal bolgood teriigee yamar uchraas gedgee yariad sudlaad bugdeeree neg jijeghen protfolio mayagiin yum uusguul yah bol?
мэдээж энэ бол эрсдэлтэй бизнэс. Эрсдэлгүй юм ч гэж ву байхав бас дээ Гампаа.
гэхдээ бид мэдлэг, мэдээллээ хуваалцах замаар эрсдэлийг багасгах боломжтой. нэг толгойноос хоёр толгой хамаагүй илүү сэтгэнэ ээ залуус аа
Арилжаа хийх талаар нэг сайт билүү? тоглоом байдын. Уг тоглоомын үндсэн зарчим нь бодит арилжааны үйл ажиллагаанд тулгуурласан тэрийг олж өгхийг хичээе.
Дашкагийн stock sanal-ийг харин маш их дэмжиж байна. Ер бол эрсдэлийг даах чадвартай бас маш зоригтой, түргэн шийдвэр гаргагчийн тоглоом доо энэ бзхэн.
манайхан зөвхөн уул уурхайдаа дулдуйдсан бодлого боловсруулж байгаа болохоор бусад салбар уналтад ороод байгаа юм шиг санагдаад байгаа шдэ. мэдээж энэ худлаа л байх л да.
гэхдээ би ингэж бодсон хэвээрээ л байгаа. манайхан яаж ч хичээсэн бусад салбартаа амжилт олох боломжгүй юм шиг ( мундаг том үйлдвэрлэгч хөрштэй болохоор). гэхдээ гарц байгаа л байх да. мундаг хүмүүс зөндөө байгаам хойно.
$ Chg -0.12
Volume 1275837
High 3.47
Low 3.18
vvniig ih udaad yriad hvleegeed bh hereg bhgvi l bh bolomjtoi medlegtei hvnvvs niilj hiih heregtei mash hurdan hugatsaand.
asuult;
ene hymraliin daraa baraa tabaariin vne buurah bolob uu buurlaa gehed ene buursan vnees doosh hed hvreh bol
/usuh bol odoogiin ene vne hamgiin dood hansh bna gesen vg tegeheer yahab bilee /manaihan//
Last 3.75
$ Chg +0.03
Volume 21620
High 3.84
Low 3.68
iim bna
яг миний өөрийн хувьд хүнтэй хамтрах ямар нэгэн шалтгаан үгүй Хожуул аа
Миний бодол - одоо хувьцаа аваад дэмий.
Хожуулаа чамд гэж маш энгийнээр тайлбарлахад хувьцааны хувьд үнэ хэзээ ч хасах буюу 0.00 гэсэн шугмаас доош байдаггүй.
энэ шугманд үнэ дөхөх тусам эрсдэлийн хэмжээ буурч байгааг анзаарах ёстой. үнийн дээд хязгаар хэд ч байж болно.
Үүн дээр л жинхэнэ чиний мэргэжлийн болоод мэдрэмж, үзсэн харсан сонссон туршлага гэх мэт мэдлэгүүд чинь тус болох ёстой байдаг.
миний энэ жишээ авсан хувьцаа бол зөвхөн жишээ гэдгийг чи бас ойлгох хэрэгтэй. түүний тухайд хамгийн доод үнэ 1.67 хүртэл буусан. эдийн засаг хэдий уналаа ч гэсэн том хэмжээний төсөл прожектүүд энэ байдлыг бизнэс төлөвлөгөө, ирээдүйдээ аль хэдийн тусгасан байдаг. зүгээр нэг оймс бандаашны наймаа биш шүү дээ.
бусдад хэлэхгүй байж болно. гэхдээ энэ чинь Нарантуулын зах биш. Нүдээ нээ дүү минь.
хэн мэдээлэл сайтай, хэн түргэн хөдөлдөг, мэдрэмжтэй нь энэ зах зээл дээр амжилт олох боломжтой. олуулаа байх тусам мэдээлэл олж авах нөхцөл илүү сайжирдаг бас илүү мэдрэмжтэй байх бололцоог бүрдүүлдэг. Тйим учраас би залууст саналаа хэлсэн.
Чи яг иймэрхүү сэтгэлгээгээр цаашдаа явах юм бол магадгүй Нарантуул зах дээр , за цаашлаад нэг цайны газар, бар ч юм уу тиймэрхүү бизнэст амжилт гаргах байх аа.
мэдээж би чамайг үгүйсгэж чадахгүй.
Одоо хувьцаа аваал дэмий гэж байгаа бол ЯАГААД, ЯМАР ҮНДЭСЛЭЛ ТААМАГЛАЛ байна гэдгээ хуваалцвал илүү сонирхолтой байх тийм үү Хожуул аа
За тэгээд хямралын дараа ЗолбинББ гээд баян нөхрийн яаж баяжсаныг унших юм байгааз. Амжилт шүү "бизнесс"-т чинь.
одоо болсон уу дүү
Medemxiirch bolkuu bna, zugeer umshaad garlaa.
Enehuu bichleg, medeetei holbogdood minii sanal dotroo zorchildoontei baina. Yagaad? Sanhuugiin zah zeel, tuuhii ediin zah zeel ruu mongol hun hedii iheer oroh tusam ashig ni mongol hund, tuugeer damjaad uls orond uldeh ba eniig meddeg, oilgodog, sudaldag humuus olon baih tusam ur ogooj ni iluu baih ni damjiggui. (bas unalt ch dagaldah biz, gehdee l unaltiin daraah sergeltiin erchree tenheeg tsutsaadag gedeg) Tegvel Zolbingiin enehuu uildel tsagaa olson, busdad nud neeh, itgel zorig ogoh uil yavdal bolj. Harin zarim negen hunii basamjlaad baigaa ch yum uu, sonin sanal setgegdel utgagui todiigui, maazrah, egoodohoo haana hezee yamar asuudlaar gedgee medeegui uhaanii balchir, tarhinii davjaagaa gaihuulsan met. za ug buruu zamd oroh ni.
Setgel todiilon tovdohgui, zorchildood baigaa asuudal baina gesen ni nogoo l monhiin orshih hooson tseej nudeh buyu eh oronch setgehuin asuudal baina aa. Bid Parlamentaar 34/66 huviar ezemshih gereeg batluulahiig olonhioroo eserguutsen baigaa ued ene tailan niitlel garlaa. Hediigeer suuliin jiluuded gadaadiin horongo oruulaltiin asuudlaas hondii, uls orniihoo hogjil, devshliin talaar medeelel muutai baigaa ch zojig haramch ovgon shig hund aldahguin tuld ooroo ch hurtehgui aldmaargui yum aa gedeg deer l ergelzee udaan denslegdej baina. Ashigt maltmalaa darah ni er ni zov uu gesen ergelzee shuu dee. Alivaa yumand motive baih gedgiin ulgereer ard irgeddee ogoh geed sanaarhaad sachii ni hurehgui baigaa mongoo iim sanhuugiin argaar osgon ogch boloh bus uu?
Zolbing ene asuudlaar demjeed ajillabal yasan yum? Bayartsogt, Purevdorj, Zorigt nar aa? mMedeej ireeduin Madoff bolgohguin tuld hajuud ni burhinuud tavibal, za nargia.
odoo gehdee ihenhdee online trade hiih bolomjtoi. duriin ariljaanii site-d account neegeed tuugeeree ariljaa hiigeed yavchihaj bolno.
http://www.tdameritrade.com
http://www.optionsxpress.com
https://www.etrade.wallst.com
geed zondoo bii.
yag ene bcihlegiig bichij baih yed magadgui USA-s busad ulsad yalanguya Mongold baidag zaluusiig hoorondoo geree heleltseertei negdeed ene haviar baidag hen negnii ner deer dans neegeed ariljaand orooch gej l urialaad l bsan sanaatai yum.
gehdee bolomj zovhon ene zuileer duusna gej baihgui. bolomj zondoo oldono. harin aldaj bolohgui .
amjilt shoo oloon
хэн нь үнэн байна даа тэгээд айн
одоо гэхдээ энэ нэг их өсөлт эрчимтэй харагдахгүй л болов уу хэсэгтээ. хувьцаа авсангууд одоо зарахад ерөнхийдөө алдахгүй эрсдэлээ зайлуулж чадна гэж төсөөлж байгаа
гэхдээ боломж үүгээр дуусахгүй ш дээ хөө
сайндаа , нэг их сайхан сэтгэлтэйдээ биш зүгээр олон хүн ийм юманд ороод ирвэл мэдээлэл олж авахад надад илүү хялбар , бодитой болно, эрсдэлээс зайлж чадна гэж төсөөлж үүнийг бичиж байсан юм.
аан, байшин сав уу? тэр яах вэ.
Сэтгэгдэл үлдээх: