
Хэд хоногийн өмнө найзтайгаа жаахан чаталж суулаа, Монголд машин байрны үнэ буураад үнэхээрийн сайхан байна гэнэ ээ. Найз маань хөөрчихсөн гоё Infinti машин авна гээд л ярьж байна, тэрхүү машин нь АНУ-аас ачигдсан машин бөгөөд зардал татвар энэ тэр нь орсон авч АНУ-д байх яг нэг загварын нэг онд үйлдвэрлэгдсэн адилхан гүйдэлтэй тэрэгтэй ойролцоо үнэтэй зарж байна. Би ч найздаа наад хэд чинь мил-г нь хойш нь гүйлгэсэн юм уу энд осол аваарт орж байсан машин зарж байгаа байх чи надад Вин дугаар буюу үрүүлийн дээр цонхны шилэн дээр байрлах 17 шифир дугаарыг нь бичээд аваад ир, найз нь шалгаад өгье л гэлээ. Машиныг нь эндэх Carfax хэмээх мэдээлэлээс шалгаад үзлээ, он нь адил боловч яг үнэн чанартаа 100000 гаруй явчихсан машиныг хойш нь гүйлгээд 40 хэдхэн мянган мил болгочихсон тун бага явсан дөнгөж АНУ-с орж ирсэн Монголд яваагүй тэрэг гээд зарж байх юм.
Иймэрхүү асуудалаар Монголоос машин авах гэж буй найз минь нэлээн хэдэн удаа надаар шалгуулж байсан л даа. Ихэнх нь эндээс осол аваарт орж байсан эсвэл үерт автаж байсан, хэтэрхий их явчихсан машин АНУ-с ачуулаад л Монголд очингуут нь засаж янзлаад эсвэл мил-г нь хойш нь ухраагаад зардаг бололтой.
Яагаад Монгол хүмүүс нэг нэгэнээ ингэж хуурах ёстой юм бол оо. Дандаа л нэг хуурмаг бусармаг зүйл хийж шудрага бусаар мөнгө олох гэж улайран дайрах юм. Энэ бусармаг үйлдэл нь АНУ-с орж ирж байгаа тэрэгнүүдэд харин ч бага тусдаг бололтой учир нь над мэтийн амьтад нь шалгаж мэдээд байдаг болохоор машин зарж байгаа чэнжүүд нь Сингапур, Солонгос, Японоос орж ирж байгаа машинуудыг зарахдаа худал ярьдаг хулхиддагаа бодвол харицангүй гайгүй байдаг бололтой гэвч oсолд орчихсон 100000 дээш явчихсан машиныг мил-г нь ухраагаад л бараг л шинэ машин явж байгаагүй машин гэж зарж байгаа нь хүний амь насанд заналхийлсэн хэрцгий асуудал мөн дээр нь 100000 явсан ихэнх машин заавал үзлэгт орж зарим нэгэн машин моторондоо илүү үйлчилгээ хийх ёстой юм билээ гэтэл жинхэнэ явсан гүйлтийг нь нуучихаар худалдаж авсан иргэд машиндаа үйлчилгээг нь дутуу хийдэг үүнээс болж мотор цохих трансмитор нь эвдрэх асуудлууд их гардаг гэсэн.
Тийм болохоор машин худалдан авч буй нийт иргэдэд хэлэхэд хэрэв тэр хүн чинь машин аа. АНУ-с юм уу гадаад улс ороноос ачуулсан дөнгөж орж ирсэн тэрэг гэх юм бол, Монгол дахь гэрчилгээг нь бус харин тэр ачуулсан улс дахь гэрчилгээг нь шаардаж байхыг сануулж байна. АНУ-д тэрхүү гэрчилгээг нь '' Тitle and Registration '' гэдэг бөгөөд Title дээр нь тэрхүү машин осол аваарт орсоноос авхуулаад яг жинхэнэ гүйлтийнх нь заалтыг бичсэн байдаг юм шүү. Тийм болохоор эдгээр бичиг баримтыг худалдаж авч буй машинаасаа заавал шаардахыг сануулж байна.
АНУ-с ачуулсан машины бүхий л мэдээлэлийг таньд үнэгүй өгч туслана! үрүүлийнx нь дээр байдаг, 17н тоот дугарааа доор сэтгэгдэл буланд үлдээвэл би хэдэн хүн эзэмшиж байсан, осол аваарт орж байсан, болон жинхэнэ мил-г нь шалгаж өгч болно. Ингэж л Монголчуудадаа туслая даа. Шудрага бусаар хар мөрөөр мөнгө олж амьдарцгаахаа больцгооё хүмүүсээ.


Сэтгэгдэлүүд:
Chinii mashin chini
2004 ond uildverlegdesn Mazda MPV Wagon gedeg mashin baina
2004 onoos hoish 3hun hereglej baisan, 2005 ond osold orj baisan tereg baina. suuld bichigdsen mile n 2007/11/19 nii burtgeleer chinii mashin 70.492 mile yavsan baina.
Yagtiimee-d helehd unegui shalgadag website baihgui ee, bi erh medelee ashiglaj baigaa n ene
Тархиндаа хийгээд авчий.
Яаг энэ бичиг баримтыг нь бүгд нэхээд сурчихвал асуудал их амархан шйидэл рүүгээ эргэнэ дээ
Тэгээл мөнгөө цуглуулж байгаад өөртөө авчаал айн.
baina.
bid mashiniig hereglee bolgoj baigaa onoo ued mashinii tuuhiig medej baival sain ch, yag odooogiin shiljiltiin ued bas buruu sorog tal baij boloh taltai gej bodoj baina. mongolcchuud susgeer yavdag tumen. negent bagagui mongo tolj avsan mashin ni eldev osol(hunii ami ch baij boloh)-toi holbootoi baival setgeld sev suuh, tuunee dagaad eldev buruu buhnee tuuntei holboj boloh. bid setgeliin amitan geh geed baina.
za guih nohoind saad hiih gesenguig ta buhen oilgono biz ee.
tsever tehnikiin medeelliin talaasaa bol zaaval medmeer.
ANU-gaas mongolruu oortoo mashin abahad tusalj chadah uu
esbel iim naidbartai hu bna uu
1. DMV deer ochood testei ogno
2.Ooroo daatgaltai bolon buren buten mashin olood joloonii shalgaltiig ogno
Ta tentsetlee khed l bol kheden udaa ogch bolno.Gekhdee ekhleed zaaval testei ogno. Testei tentsen tsagt joloogoo ogno.Ta neg l udaa $20 tolno. Ene ny unemlekhnii une. Gekhdee stat bur oor bogood oor oor duremtei.California khuvyd bol ta oros,china.korea g.m nileed olon khel deer ogch bolno. MGL chuud bol oros khel deer ogdog. Aly ch ornii durem oiroltsoo tul testei unshaad oilgodog khund bol ikh amarkhan. Mongolchuud bol khariu codiig ny khuulaad ogchikhdog yum aa. Joloonii khuvyd khajuud chiny suusan khun bol chinii kher mashin baryj baina khodolgoond kher zov oroltsoj baigaa l ajiglana.delgerengui asuuval 5103555664 call free
Miniihiig shalgaj ugch tys bolooch! gt8bf12g370137170
JTJHYOOW394020262
Khundetgesen,
Ugi
waulc68e33a160702
ihgcm55655a802042
jnkcv54e04m304024
thanks a lot
Сэтгэгдэл үлдээх: